| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2019/0143/Э |
| Дугаар | 164 |
| Огноо | 2019-04-25 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 164
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А.М-д холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 07 сарын 08-ний өдөр Дархан-Уул аймгийн Дарханд суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн Дархан сумын ......................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаа шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт А.М,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.М нь 2019 оны 03 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сум Өргөө баг, 16 дугаар байрны гадна ил зогсоол дээр байсан ........ улсын дугаартай иргэн Б.Б-ын өмчлөлийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:
Хохирогч Б.Б-ын өгсөн: “..2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 20 цаг өнгөрч байсан байх өөрийн гэр буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг, төмөр замын 16 дугаар байрны гадна Төрийн банкны ар талд ........... улсын дугаартай .......... маркын авто машиныг байрлуулж зогсоогоод гэртээ орж амарсан. Өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад машинаа унаад явах гэтэл миний авто машин алга болсон байсан” гэх мэдүүлэг./ хх-ийн 33/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-4, 19-23/,
Хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 29/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий сиди. /хх-ийн 27-28, 25/,
Шүүгдэгч А.М-ын өгсөн “...машин унамаар санагдаад Дархан сум Өргөө баг, 16 дугаар байрны гадна зогсоол дээр байсан хар өнгийн, доогуураа саарал өнгийн ардаа запас дугуйтай ........ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийн багажийг татаж үзсэн чинь онгойсон, тэгэхээр нь би уг машин дотор ороод жолоочийн ард талын хаалганы түгжээг дотор талаас нь онгойлгосон. Тэгээд тэр хавиар уг машинтай 05 цаг 40 минут хүртэл Дархан сумын 3 дугаар баг Тосгон дотор сэлгүүцсэн. Хуучин Дарханы ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн хашааны үүдэнд машинаа тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.М-ыг авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Б.Б нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх, нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч орлого олох боломжгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 45 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэсэн 580 цаг нийтэд тустай ажил хийх ялаас эдлээгүй үлдсэн 136 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоов.
Шүүгчдэгч А.М-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 27 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 216 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ тогтоолоор оногдуулсан ялаас хасах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сидиг хэрэгт хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, энэ хэрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сидиг хэрэгт хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, энэ хэрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД