Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01401

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 17 210/МА2024/01401

 

 

 

Г.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2024/02195 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Гэр бүлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү А.А, 2011 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү А.И, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин А.А нарыг эх Г.Бийн асрамжид үлдээсүгэй гэж өөрчлөн найруулж,

 

3, 4, 6 дахь заалтыг хасаж, 5 дахь заалтыг 3 гэж, 7 дахь заалтыг 4 гэж, 8 дахь заалтыг 5 гэж, 9 дэх заалтыг 6 гэж, 10 дахь заалтыг 7 гэж дугаарлалтыг өөрчилж,

 

4 дэх заалтыг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.1.1-д тус тус зааснаар хариуцагч С.Аээс тоёота приус маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 18,000,000 төгрөгөөс ногдох хэсэг 14,400,000 төгрөг, .... дүүрэг,  ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байр, ..... тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ..... тоот дугаартай .... м.кв орон сууцны үнэ 80,131,737 төгрөгөөс ногдох хэсэг 64,105,390 төгрөг, нийт 78,505,390 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б, хүү А.А, А.И, А.А нарт олгож, автомашины өмчлөх эрхийг хариуцагч С.Ад, орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч С.А, Ж.Н нарт үлдээсүгэй гэж өөрчлөн найруулж,

 

5 дахь заалтыг Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-д заасныг үндэслэн Ж.Нгийн ...... дүүрэг, .... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байр, .... тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ............ тоот дугаартай . ...м.кв орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч С.Ад даалгах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

 

6 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагчийн төлсн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан этгээдийн төлсөн 959,268 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

 

Б.МАНДАЛБАЯР