Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 17

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 63, “Альфа моторс” ХХК-ийн байр, 1-р давхар, 102 тоот хаягт оршин байгаа “Вишнфанд” ББСБ /рд:2823624/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Рашаан 17 гудамж,  3 тоот хаягт оршин суух Боржгин овогт Аюурзанын Отгондэмбэрэл /рд:ХЛ68031065/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 146.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5-р сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Виншфанд” ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А.Отгондэмбэрэл нь 2014 оны 7-р сарын 04-ний өдөр тус байгууллагатай 10217440 тоот зээлийн гэрээ байгуулан 1.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай 2,8%-ийн хүүтэй зээлж авсан. 2015 оны 6-р сарын 25-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй байна. Одоогийн байдлаар нийт 146.500 төгрөгийн төлбөртэй байна. Иймд 146.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Отгондэмбэрэл нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 146.500 төгрөгийг маргах зүйлгүй төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Отгондэмбэрэл нь “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжилсэн 146.500 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Хариуцагч А.Отгондэмбэрэл нь “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжилсэн 146.500 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5.000 төгрөгний тал хувь болох 2.500 төгрөгийг улсын төсвөөс, үлдэх 2.500 төгрөгийг хариуцагч А.Отгондэмбэрэлээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                 Д.НЯМБАЗАР