Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01406

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 17 210/МА2024/01406

 

 

 

БНСУ-ын иргэн Р-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Ч дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2024/0107.... шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: БНСУ-ын иргэн Р-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Нд холбогдох,

 

Бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлж, орон сууц худалдах худалдан авах гэрээг орон сууц барьцаалсан зээлийн хэлцэл байсныг тогтоолгох, зээлийн гэрээний үүрэгт 141,000,000 төгрөгийг гаргуулж, орон сууцыг албадан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн, Орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Таня, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

БНСУ-ын иргэн Р нь Монгол Улсын иргэн Д.Нтэй харилцан тохиролцож, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулан, Ч дүүргийн ........ хороо, ........ гудамж, .......... байр, ...... тоот хаягт байрших 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 60,000,000 төгрөгөөр худалдан авсан. Байрны үнэ болох 60,000,000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр худалдагч тал болох Д.Нгийн эзэмшлийн худалдаа Хөгжлийн банк ХХК-ийн 473023177 тоот харилцах дансаар шилжүүлж өгсөн.

Мөн гэрээг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ..... тоот гэрчилгээг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс БНСУ-ын иргэн Р-ын нэр дээр шинэчлэн гаргуулж, хууль ёсны өмчлөгч болсон. Харин орон сууцны эзэмшлийг чөлөөлж өгөхгүй, өмчлөгчийн эрхийг зөрчиж байсан учир хэд хэдэн удаа мэдэгдэж, хугацаа тогтоон тохиролцсон ч одоог хүртэл суллаж өгөөгүй, амьдарсаар байна.

Иймд орон сууцыг Д.Нгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

БНСУ-ын иргэн Р-ын Монгол Улсын иргэн Д.Нтэй харилцан тохиролцож, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулан, Нийслэлийн Ч дүүргийн ........ хороо, ........ гудамж, 21 байр, ...... тоот хаягт байршилтай, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 60,000,000 төгрөгөөр худалдан авсан.

...60,000,000 төгрөгийн сар бүрийн 3 хувийн хүү болох 1,800,000 төгрөгийг 2020 оны .... сараас өнөөдрийг хүртэл 45 сарын хугацаагаар бодон 81,000,000 төгрөгийн хүү болон үндсэн төлбөр болох 60,000,000 төгрөг нийт 141,000,000 төгрөгийг Д.Нгээс гаргуулах хүсэлттэй байна.

Иймд БНСУ-ын иргэн Р болон Д.Н нарын хооронд 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг орон сууц барьцаалсан зээлийн хэлцэл байсныг тогтоолгож, зээлийн гэрээний үүрэгт 141,000,000 төгрөгийг Д.Нгээс гаргуулж, Д.Н нь гэрээний үүргээ биелүүлээгүй 4 жилийн хугацаа өнгөрсөн тул барьцаа хөрөнгө болох Нийслэлийн Ч дүүргийн ........ хороо, ........ гудамж, 21 байр, ...... тоот орон сууцыг албадан борлуулж, гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Миний бие 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Тухайн үед гэрээнд Ч дүүргийн ........ хороо, ........ гудамж, 21 байр, ...... тоот орон сууцыг 60,000,000 худалдсан гэж нэхэмжлэлд бичсэн байна. Яг үнэндээ миний бие дээрх гэрээнд гарын үсэг зурсан ч хоёр байрыг зарна гэж огтхон ч тохиролцоогүй.

Тухайн үед найзуудтайгаа нийлж ажиллуулдаг байсан Пабд санхүүжилт шаардлагатай болоод найзаараа дамжуулж нэхэмжлэгчтэй танилцан, түүнээс 100,000,000 төгрөгийг зээлдэн авахаар харилцан тохиролцсон. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, амаар тохиролцоод 3 хувийн хүүтэй, 60,000,000 төгрөг, 40,000,000 төгрөгөөр 2 хувааж авч нийт 100,000,000 төгрөгийг зээлж авсан.

100,000,000 төгрөг зээлэхдээ Д.Н болон Т.Б нь тус тус орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Энэ хэрэг маргаан нь Д.Нд буюу 60,000,000 төгрөгийн зээлд хамааралтай.

Өнгөрсөн хугацаанд зээл төлөлтөд 2018 онд 10,500,000 төгрөг, 2019 онд 36,000,000 төгрөг, 2020 онд 10,800,000 төгрөг нийт 63,300,000 төгрөг төлсөн.

Энэ төлөлтөөс Д.Нгийн 60,000,000 төгрөгийн зээлд 37,980,000 төгрөг нь хамааралтай байна. 37,980,000 төгрөгөөс 1 жилийн хүү 21,600,000 төгрөг үлдсэнийг нь үндсэн зээлд төлсөн.

Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир хүү төлөх үндэслэлгүй. Мөн барьцааны гэрээг Иргэний хуулийн 15.... зүйлд зааснаар байгуулаагүй учир барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага үндэслэлгүй.

 ...Нэхэмжлэлд 60,000,000 төгрөгөөр орон сууцыг худалдан авсан гэж байна. Зах зээлийн ханшаар хоёр өрөө орон сууцыг дор хаяж 130,000,000 гаруй төгрөгөөр борлуулах нь тодорхой харагдана. Ингээд тооцохоор тухайн орон сууцыг 60,000,000 төгрөгөөр худалдан борлуулах нь утгагүй юм. Миний бие энэ хэрэгт огтхон ч хариуцагч биш бөгөөд байр чөлөөлж өгөх нөхцөл бүрдээгүй хэмээн үзэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Миний бие 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр БНСУ-ын иргэн Р-оос 100,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлдэн авахаар тохирсон. Тус зээлийн барьцаа болгон өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн ..... дугаарт бүртгэлтэй, Ч дүүргийн ........ хороо, ........ гудамж, 21 байр, ...... тоотод байрлах, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц болон өөрийн төрсөн эх Т.Бгийн өмчлөлийн улсын бүртгэлийн ...... дугаарт бүртгэлтэй Ч дүүргийн .... хороо, .... хороолол, ...... дугаар байр 10 тоот хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг тус тус барьцаалуулах зорилгоор өмчлөх эрхийг БНСУ-ын иргэн Р-д шилжүүлсэн. Ийнхүү өмчлөх эрхийг шилжүүлэхдээ 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр БНСУ-ын иргэн Р-той Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба бодит байдал дээр орон сууцыг түүнд худалдан борлуулах зорилгыг агуулаагүй юм. Зохигчид 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн талаар маргаагүй.

Дээрх орон сууцанд өнөөдрийг хүртэл бид амьдарч, ашиглаж өмчилж ирсэн ба 2020 оны 8 дугаар сараас эхлэн БНСУ-ын иргэн Р бидний хооронд зээлийн маргаан үүсэж эхэлсэн. Мөнгө зээлдсэн цагаас хойш нийтдээ зээлийн төлбөрт 63,300,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлж байсан. Гэтэл тэрээр зээлийн төлбөрийг Б төлөөгүй гэдэг шалтгаанаар орон сууцыг минь бусдад шилжүүлэх, орон сууцыг суллаж өг гэж удаа дараа дарамтлах болсон юм. Миний хувьд анхнаасаа орон сууцаа худалдах зорилго агуулаагүй зөвхөн зээлийн барьцаанд л байраа тавьж байна гэж ойлгож ирсэн. Гэтэл БНСУ-ын иргэн Р нь орон сууцны өмчлөгч болсон гэдгээр далайлган албадан гаргаж, байрыг маань хууль бусаар шилжүүлэн авах гэж байна.

Иргэний хуулийн 5.... зүйлийн 56.1.2-т Дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна, мөн хуулийн 5.... зүйлийн 56.5 дахь хэсэгт хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд хэлцлээр шилжүүлэн авсан зүйлийг харилцан буцааж өгөхөөр зохицуулсан байна. Хэрвээ миний хувьд байраа түүнд худалдан борлуулсан бол түүнд мөнгө төлөх шаардлагагүй байсан болно.

Мөн өмнө нь БНСУ-ын иргэн Р -ийг орон сууцыг дур мэдэн бусдад худалдан борлуулсан асуудлаар Ч дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гарган шалгуулж байхад тэрээр мэдүүлэг өгөхдөө зээлийн төлбөрийн барьцаа хэлбэрээр орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.

Иймд Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, улсын бүртгэлийн ..... дугаарт бүртгэлтэй, Ч дүүргийн ........ хороо, ........ гудамж, 21 байр, ...... тоот хаягт байрлах, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.Нг тогтоож өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн татгалзал, тайлбарын агуулга:

Орон сууцыг худалдах худалдан авахаар гэрээ байгуулж, зээлийн төлбөрийг шилжүүлсэн шалтгаан нь Д.Н зээлийг төлөхгүй бол орон сууцыг өмчлөх итгэл үнэмшлийг төрүүлснээс үүдсэн. БНСУ-ын иргэн Р хувьд зээлийн гэрээ байгуулахгүй байя гэдэг саналыг гаргаагүй. Тухайн үед Д.Н нь хэцүү байдалд орсон, 2 орон сууцны 1 нь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавигдсан байсан. Орон сууцаа алдах гэж байсан учир хариуцагчаас нэхэмжлэгчид худалдах худалдан авах гэрээгээр таны өмч болсон гэж итгүүлж мөнгө зээлсэн. Гэхдээ төлбөрөө төлчих юм бол байраа буцаагаад худалдъя гэх агуулгаар анх гэрээ хийж мөнгөө өгсөн.

Хариуцагч тал мөнгө хүүтэй зээлснээ хүлээн зөвшөөрөхгүй мөнгөө төлөхгүй, мөн орон сууцыг худалдсанаа хүлээн зөвшөөрөхгүй, суллаж өгөхгүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 28........ зүйлийн 282.1, 282.3, 153 дугаар зүйлийн 153.1, 10.... зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Нгээс 60,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Р-д олгож, хариуцагч Д.Нгийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх, орон сууц худалдах, худалдан авах гэрээг орон сууц барьцаалсан зээлийн хэлцэл байсныг тогтоолгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хуулийн 5.... зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоон, хариуцагч Д.Нг Ч дүүргийн ........ хороо, ........ гудамж, 21 байр, ...... тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн ..... дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.... зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Р-ийн төлсөн 933,150 төгрөг, хариуцагч Д.Нгийн төлсөн 457,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Р-оос улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Нд олгож, хариуцагч Д.Нгээс улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Р-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...Хариуцагч Д.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар би анхан шатын шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

- Д.Н нь БНСУ-ын иргэн Р-оос нийт 100,000,000 сая төгрөгийг 3 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлдэн авсан бөгөөд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байдаг. Бичгээр хийгдээгүй зээлийн харилцаанд хүү шаардан авах эрхгүй гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн. Д.Н нь 60,000,000 төгрөгт ногдох зээлийн хүүнд 37,980,000 /Нийт зээлд төлсөн 63,300,000 төгрөгийн 60,000,000 төгрөгт 60 хувиар тооцсон дун/ төгрөгийг төлсөн гэж үзэж байгаа юм. Энэхүү 37,980,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөр 60,000,000 төгрөгөөс хасаж тооцохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.3-т ...энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж хуульчилсан. Тиймээс эрхгүй этгээд хүүнд төлбөр тооцон авсан байхад шүүхээс энэ нөхцөл байдлыг дүгнээгүй байна.

-Мөн шүүхийн шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэрийг буруу тэмдэглэж оруулсан байна.

- Анхан шатны шүүхээс зээлийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд зээлийн гэрээг анхнаасаа 2 жилийн хугацаатай байгуулаагүй байдаг. Д.Н нь цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө Р-д зээлийн төлбөр шилжүүлж байсан цаг хугацааг тооцоолж буруу мэдүүлэг өгсөн. Тухайн зээлийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулж байсан гэдгийг Р нь хүлээн зөвшөөрдөг болно.

Иймд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, Д.Нгээс 22,019,800 төгрөгийг гаргуулж, үлдэх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй. 60,000,000 төгрөгийн хүү 37,980,000 төгрөгийг суутгах ёсгүй, Зээлийн гэрээг амаар тохиролцон хоёр жилийн хугацаатай байгуулсан. Хоёр жилийн хугацаанд хүү төлсөн ч дахин нэмэлтээр хүү болон үндсэн төлбөр төлөөгүй. Нэр буруу бичсэн асуудлыг засах боломжтой. Гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсныг шүүх болон цагдаагийн байгууллага тогтоосон. БНСУ-ын иргэн Пак Чол, Д.Нгийн аль аль нь гэрээний хугацааг хүлээн зөвшөөрсөн гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.... зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. БНСУ-ын иргэн Р-аас хариуцагч Д.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 141,000,000 төгрөг гаргуулах, барьцааны гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд;

 

3.1. БНСУ-ын иргэн Р нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Д.Нтэй орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж Ч дүүрэг, ........ хороо ........, .......... байр, ...... тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай орон сууцыг 60,000,000 төгрөгөөр,

 

3.2. Мөн тэрээр Т.Бтэй орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж Ч дүүрэг, .... хороо, .... хороолол, ...... дугаар байр, 10 тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай орон сууцыг 40,000,000 төгрөгөөр тус тус худалдан авахаар тохирсон байна.

 

Гэвч талуудын тайлбараар зохигчид 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар ийнхүү худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэсэн бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 5.... зүйлийн 56.1.3-т зааснаар Ч дүүрэг, ........ хороо ........, .......... байр, ...... тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай орон сууцыг 60,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг барьцааны гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг Б буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар талуудад анхнаасаа худалдах, худалдан авах гэрээ байгуулах жинхэнэ хүсэл зориг байгаагүй тул халхавчилсан хэлцэл нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй.

 

4. Хариуцагч Д.Н нь БНСУ-ын иргэн Р-аас 100,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгахгүй.

 

Харин талуудын хооронд 100,000,000 төгрөгийг буцаан төлөх хүртэлх хугацаагаар сарын 3 хувийн хүү төлөхөөр тохиролцсон эсэх нь маргааны зүйл болсон байна.

 

5. Иргэний хуулийн 549 дүгээр зүйлийн 549.1, 549.4.8-д тус тус зааснаар нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Р нь хариуцагч Д.Нтэй 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж байх цаг хугацаанд Монгол Улсад оршин сууж байсан байх тул зохигчдын хооронд гарсан маргааныг Монгол Улсын хуулиар шийдвэрлэнэ.

 

БНСУ-ын иргэн Р нь хариуцагч Д.Нд холбогдуулан түүний өмчлөлийн орон сууцны үнэлгээ 60,000,000 төгрөгт ногдох 45 сарын хүү 81,000,000 төгрөгийн хамт 141,000,000 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Зохигчид хариуцагчийг өнгөрсөн хугацаанд нийт 63,300,000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй ба үүнээс нэхэмжлэгч нь 60,000,000 төгрөгт ногдох хэсгийг 37,980,000 төгрөг бөгөөд хүүнд тооцсон гэж тайлбарлажээ.

 

6. Иргэний хуулийн 28........ зүйлийн 282.3-т зааснаар хүүгийн талаар бичгээр тохиролцоогүй бол зээлдүүлэгч нь зээлдэгчээс хүү шаардах эрхгүй юм.

 

Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 37,980,000 төгрөгөөс 21,600,000 төгрөгийг зээлийн хүүнд тооцохыг зөвшөөрсөн байх тул үлдэх 16,380,000 төгрөгийг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 60,000,000 төгрөгөөс хасахад ......,620,000 төгрөгийн үүрэг биелэгдээгүй байна.

 

Иймд, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй ба нэхэмжлэгч нь хариуцагчаас үлдэх 40,000,000 төгрөгийг нэхэмжлэхэд энэхүү шийдвэр, магадлал саад болохгүй.

 

7. Анхан шатны шүүх зохигчдын хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 15.... зүйлийн 156.1, 156.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэсэнтэй нийцсэн боловч нэхэмжлэгч нь орон сууц чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзсан байхад үүнийг тодруулаагүй шийдвэрлэсэн нь, мөн тухайн маргаанд баримтлах шаардлагагүй хуулийг баримталсан нь учир дутагдалтай болжээ.

 

Үүнээс гадна анхан шатны шүүх зохигчдын байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон хэдий ч үр дагаврыг нэг мөр шийдвэрлээгүй байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ч дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2024/0107....  шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 28........ зүйлийн 282.3, 153 дугаар зүйлийн 153.1, 10.... зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримлтан хариуцагч Д.Нгээс ......,620,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Р-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 97,380,000 төгрөгт холбогдох болон барьцааны гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

 

2 дахь заалтыг Иргэний хуулийн 5.... зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Улсын бүртгэлийн ерөнхий газарт Ч дүүрэг, ........ хороо ........, .......... байр, ...... тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай ..... тоот дугаартай орон сууцыг Д.Нгийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай гэж өөрчлөн найруулж,

 

3 дахь заалтад хариуцагч Д.Нгээс улсын тэмдэгтийн хураамжид 457,950 гэснийг 376,050 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 17........ зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

 

Б.МАНДАЛБАЯР