| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0143/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/141 |
| Огноо | 2019-05-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2019/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1938003100181 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвийн ард тал дээр иргэн А.Л-г зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Мөрөн сумын 9 дүгээр багийн ард тал дээр Өсөхбаяр бид хоёр архи уугаад байж байхад эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирсэн...Эрэгтэйтэй нь ноцолдож байхдаа цээж рүү цохиж гарлуу нь түлхэж унагаасан. Тэгэхэд тэр залуу гараа бариад болиоч гээд байсан...Би эмчилгээнд гарсан 500.000 төгрөгийг нь төлж барагдуулсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч А.Лмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намхан бор царайтай залуу болох Б.Б /сүүлд нэрийг нь мэдсэн/ нь миний гэдэс рүү гараараа цохиж унагаасан. Унасан байхад Б.Б гэх залуу миний дээр гарч суучихаад дээрээс толгой тархи, цээжрүү гараараа цохисон. Би гомдолгүй байна. Б.Б гэх залуу надаас уучлалт гуйж миний эмчилгээнд гарсан зардал болох 500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Би түүнтэй эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/,
Гэрч Ц.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нэргүйгийнд яваад ортол Нэргүй Одонхүү нар гэрийн зүүн талд зуухны урд талд үснээс зулгаалцсан дээр доороо оролцож байсан. Мөн манай охины зуухыг унагаачихсан халуун үнс нь үүдний хулдаас дээр шатаж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-16 дугаар хуудас/,
Гэрч Ю.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гаднаас Лхагвасүрэн, Пүрэвсүрэн хоёр ар, араасаа чанга дуугарсаар орж ирсэн. Эхлээд Пүрэвсүрэн орж ирсэн. Орж ирэхдээ хувцас хунар нь нилэнхүйдээ шороо тоос болж цустайгаа холилдож үс нь сэгсийсэн байдалтай байсан. Пүрэвсүрэнгийн араас А.Лорж ирсэн, орж ирэхдээ хувцас хунар нь нилэнхүйдээ шороо тоос болчихсон гараа урдаа барьчихсан хүнд зодуулчихлаа, хүнд зодуулчихлаа гэсээр орж ирсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-19 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 136 дугаартай:
1. 2 А.Лбиед баруун алганы нэг ширхэг шивнүүрийн хугарал, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгджээ.
4. А.Лбиед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 22 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 36-40 дүгээр хуудас/,
Хохирогч А.Лнь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938003100181 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвийн ард тал дээр иргэн А.Лхагвасүрэнг зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч А.Лхагвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 12-13-р хуудас/, гэрч Ц.П-ийн /ХХ-ийн 14-16-р хуудас/, гэрч Ю.Б-ын /ХХ-ийн 18-19-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 136 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 22-р хуудас/, хохирогч А.Лнь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 41-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 40 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч А.Лнь шүүгдэгчтэй эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1938003100181 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Бхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1938003100181 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР