Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01483

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 22 210/МА2024/01483

 

 

 

ТХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

.... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2024/01862 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ТХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т ХХК, Бэ, А ХХК, Г.С, А.Г, Д.Д, Д.Х, Б.О нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 531,596,540 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр болон батлан даалтын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагавар болох 7,000,000 төгрөгийг гаргуулах,

 2019 оны 0.... сарын 26-ны өдөр байгуулсан барьцааны гэрээний 2.7 дахь заалтыг үндэслэлгүйгээр хэрэглэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, барьцааны зүйлийг өөрчлөхийг даалгах,

 

 2019 оны 0.... сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, А.Г, Г.С нарын өмчлөлийн .... дүүрэг, .... хороо, ..... гудамж, .... тоот хаягт байрлах ................ тоот улсын бүртгэлийн дугаартай 288 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах А.Гын эзэмшлийн нэгж талбарын .............. дугаартай 96 м.кв газар эзэмших эрхийг тус тус барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч Г.Сийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагч Т ХХК-ийн өмгөөлөгч Д.Э, хариуцагч Г.С, А.Г Б.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Т ХХК нь 2019 оны .... сарын 26-ны өдөр 12/19-95 тоот дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж 700,000,000 төгрөгийн зээлийг сарын 1 хувь, жилийн 12 хувийн хүүтэйгээр 120 сарын хугацаатай ажлын байр барих, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар ашиглахаар авсан. 2019 оны 0.... сарын 26-ны өдөр 12/19-96 тоот Барьцааны гэрээ-г байгуулж зээлийн барьцаанд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар:

а/ УБ, .... дүүргийн 8-р хороо, .... гудамж. 47/А тоот хаягт байршилтай 288 м.кв талбайтай ................ улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 96 м.кв талбайтай .... дугаартай эзэмших эрхтэй газрын хамт,

б/ УБ, Нийслэлийн ..... дүүргийн .... хороо, .... гудамж .... байр зоорийн давхарын 10 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай ...... улсын бүртгэлийн дугаартай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

в/ УБ, ..... дүүргийн .... хороо, .... гудамж .... байр зоорийн давхарын 09 тосг хаягг байршилтай 18 м.кв талбайтай ...... улсын бүртгэлийн дугаартай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

г/ УБ, ..... дүүргийн 21-р хороо, Сэлбийн 33 гудамж 800 тоот хаягт байршилтай .....77 м.кв талбайтай ............. улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 588 м.кв талбайтай ............, ...... дугаартай өмчлөх эрхтэй газрын хамт,

д/ УБ, ..... дүүргийн .... хороо, .... // ..... гудамж 972 тоот хаягт байршилтай 130 м.кв талбайтай ..... улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 700 м.кв талбайтай .... дугаартай эзэмших эрхтэй газрын хамт,

е/ УБ, .... дүүргийн 1-р хороо, .... гудамж 30а тоот хаягт байршилтай 630 м.кв талбайтай ...., ..... дугаартай өмчлөх эрхтэй газар,

ё/ УБ, .... дүүргийн .... хороо, ..... гудамж 146 тоот хаягт байршилтай 256.8 м.кв талбайтай ..... улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 438 м.кв талбайтай ...., ..... дугаартай өмчлөх эрхтэй газрын хамт,

ж/ УБ, ..... дүүргийн .... хороо, ...... байр 28 тоот хаягт байршилтай 60 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, ............ улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

з/УБ, ..... дүүргийн .... хороо, ...... байрны зоорийн давхарт 7 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай ..... улсын бүртгэлийн дугаартай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалсан.

2019 оны 0.... сарын 26-ны өдөр .... регистрийн дугаартай А ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Бэ нь ТХХК-тай дугаар 12/19-97 тоот Батлан даалтын гэрээ байгуулсан.

Зээл олгосноос хойш Т ХХК нь үндсэн зээлийн төлбөрт 30,130,466.03 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 188,538,197.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 911,886.21 төгрөг, нийт 219,580,549.70 төгрөгийн төлбөр төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдээгүй тул Төрийн банкны зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрүүдэд зээл төлөх, гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүдийг хүргүүлж байсан боловч өнөөдрийн байдлаар 2019 оны 0.... сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байна.

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 669,869,533.97 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 64,793,506.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 279,908.27 төгрөг, нийт 734,9....,394.09 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан. Мөн ажиллагааны явцад шаардлагаа нэмэгдүүлсэн.

  Одоо шүүхэд байх хугацаанд төлөгдсөн төлбөрийг хасч тооцоод Т ХХК, иргэн Бэ, А ХХК нараас үндсэн зээлийн төлбөрт 468,908,673.97 төгрөг, үндсэн хүүд 64,793,506.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 279,908.27 төгрөг, нийт 533,982,088.29 төгрөгийг гаргуулна. Зээлдэгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2019 оны 0.... сарын 26-ны өдөр байгуулсан 12/19-96 тоот Барьцааны гэрээ-нд тусгагдсан Г.С, А.Г, Д.Д, Д.Х, Б.О, Б.Лхагважав нарын өмчлөлийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч А ХХК-ийн төлөөлөгч болон хариуцагч Бэ тайлбар, татгалзлын агуулга:

...Миний бие, манай компани зээлийн гэрээ байгуулаагүй, ямар гэрээн дээр ямар үүрэг хүлээж байгааг тайлбарлаагүй, энд зур, тэнд зур гээд гарын үсэг зуруулсан байдаг. Би болон манай компани зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх үндэслэлгүй, харин манай компани батлан даалтын гэрээ байгуулсан нь үнэн бөгөөд цар тахлын улмаас үйл ажиллагаа бүрэн зогссон. Тэгшбуянтын хүрээ констракшн ХХК зээлийн үүргээ гүйцэтгэж чадна гэж үзэж байгаа, тэдний тайлбарыг дэмжиж байна гэв.

 

3. Хариуцагч Д.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Д.Хын тайлбар, татгалзлын агуулга:

...Өөрийн хамаатны дүү болох Б.Лхагважав, түүний гэр бүлийн хүн Бат-Эрдэнэ нарын барьцаа хөрөнгө дутаад байна гэх хүсэлтийг ойлгоод тэдэнд итгэн өөрийн нэр дээрх хашаа, газар, байшин, гараашийг, эгч Дийн нэр дээрх гараашийг итгэмжлэн барьцаалуулсан. Тэд барилгаа барьж дуусгаад үйл ажиллагаагаа эхлүүлээд өр зээлээ төлж бидний үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураалгахгүй буцааж өгнө гэдэгт итгэж байна, шүүхэд гаргасан тэдний тайлбарыг дэмжиж байна гэжээ.

 

4. Хариуцагч Б.Огийн тайлбар, татгалзлын агуулга:

...Миний бие нь Төрийн банкны барьцаанд байгаа Ү-220302973....тай орон сууц, ..... дугаартай автозогсоолын өмчлөгч юм. Эдгээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй, уг асуудлыг, төлбөрийг зээл авсан Т ХХК-иас гаргуулах саналтай байна гэв.

 

5. Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, агуулга:

...Манай компани нь ТХХК -тай 2019 оны 0.... сарын 26-ны өдөр 12/19-95 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, уг гэрээний дагуу 700,000,000 төгрөгийг 120 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон. Гэрээнд заасны дагуу бүхэлд нь олгохоор заасан бөгөөд хэсэгчлэн олгохоор заагаагүй байхад банк удаа дараа барилт хийж зээлийг олгоогүй, бидний хувьд зээлийг олгосон өдрөөс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох ёстой гэж маргаж байгаа, энэ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, зарим хэсгийг зөвшөөрнө.

Түүнчлэн тухайн өдөр батлан даалтын гурвалсан гэрээг байгуулсан. Гэрээний дагуу олгогдсон 700 сая төгрөгийн 60%-д батлан даалтыг Зээлийн батлан даалтын сан гаргасан.

Зээлийн гэрээнд зээлийг дансанд шилжүүлсэн өдрөөс эхлэн олгосонд тооцно гэж заасан байдаг ч зээлийг зээлдэгч хүлээн авснаар ашигласан асуудал үүсэх бөгөөд ашигласан хугацаанаас эхлэн банк зээл ашиглуулсны үр ашиг буюу хүүг тооцох учиртайг холбогдох хуулинд тодорхой заасан.

  ...Нэг дэх гүйлгээний хүү 199,938 төгрөг, хоёр дахь гүйлгээний хүү нь болохоор 199,998 төгрөг, гурав дахь гүйлгээний хүү нь 327,679 төгрөг, дөрөв дэх гүйлгээний хүү нь 9083 төгрөг, 5 дахь гүйлгээний хүү нь хоногийн 50 мянган төгрөг. Гүйлгээний нийт хүүнүүд нь 1,481,479 төгрөг болсон. 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс эхлээд 700,000,000 төгрөгийг авсан гэж үзээд сарын 7 сая төгрөгөөр бүрэн төлөөд яваад байсан. Тэгээд 700 сая төгрөгөөс нийт илүү төлсөн хүүг хасуулахаар үндсэн мөнгө нь 681,450,612 төгрөг болж байна. 681,450,612 төгрөгөөс нэг хувийн хүү болох 6,814,506 төгрөг 12 мөнгө төлөхөөр тооцоолсон. 2020 оны .... сарын 24-ний өдрөөс  2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл сард хуваарийн дагуу 10,628,693 төгрөг төлөх байсан.

Манай төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа мөнгөн дүн бол 398,340,069 төгрөг 78 мөнгө. Энэ дүнгээс бид 219,039,140 төгрөг 78 мөнгийг Зээлийн батлан даалтын сангаас гаргуулаад үлдэгдэл 179,300,929 төгрөгийг манай компани хариуцан төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

  Сөрөг шаардлагын хувьд зээлдүүлэгч ТХХК-ийн зүгээс ийнхүү зээл олгохдоо зээлийн хүү авахаар заасан атлаа үйлчилгээний шимттэл нэрийдлээр гэрээний үнийн дүнгийн 1 хувь буюу 7.000.000 төгрөгийг суутган, 2019 оны 0.... сарын 30-ны өдөр 3 000.000 төгрөгийг ТЗээл олголтын шимтгэл 1% гэж, мөн 4.200.000 төгрөгийг Т шимтгэл Худалдаа Хөгжлийн банк, Зээлийн батлан даалтын сан гэсэн гүйлгээ хийж зарлага гарган авч зээлдэгчид биднийг хохироож байна.

ТХХК-ийн зүгээс зээлийн бүтээгдэхүүнд Хүү авахаас гадна Шимтгэл авч буй үйлдэл нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно гэж заасныг зөрчсөн үйлдэл...

Дээрх шимтгэл авсан үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл бол хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахаар байна.

  Иймд Т ХХК болон ТХХК -ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7 дахь заалт нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56.5 дугаар зүйлийн ... 56.1-д заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж 7 сая төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн батлан даалтын сангийн гэх шимтгэлийг банк хариуцах ёстой гэжээ.

 

6. Хариуцагч Г.С, А.Г, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, татгалзлын агуулга:

...Барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэхийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ...Бидний зүгээс татгалзаж доорх сөрөг шаардлагыг гаргасан.

Тболон Г.С, А.Г болон бусад этгээдүүдийн хооронд 2019 оны 0.... сарын 26-ны өдөр байгуулсан 12/19-96 дугаартай барьцааны гэрээний 2.7 дахь хэсэгт Барьцааны зүйлийг өөрчлөх энэ гэрээнд заасан барьцааны зүйлийг барьцаалагчийн шаардлага, эсхүл зөвшөөрлөөр бичгээр хийсэн гэрээний дагуу өөрчилж болно гэх заалтыг үндэслэлгүйгээр хэрэглэхгүй байгаа төрийн банкны үйлдлийг хууль бус болохыг тогтоож, энэхүү гэрээний үүргээ биелүүлж барьцааны зүйлийг өөрчлөхийг,

Мөн 2019 оны 0.... сарын 26-ны өдөр байгуулсан 12/19-95 дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 0.... сарын 26-ны өдөр байгуулсан 12/19-96 дугаартай барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, А.Г, Г.С нарын өмчлөлийн .... дүүрэг 8-р хороо, 9-.... тоот хаягт байршилтай ................, №000....2587 дугаартай хувийн сууцны зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй 288 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах А.Гын эзэмшлийн нэгж талбарын .............. дугаартай №000542096 тоот эзэмших эрхтэй 96 м.кв газрыг тус тус буцааж өгөхийг нэхэмжлэгч Төрийн банкинд даалгах, үүрэг болгох гэсэн шаардлага гаргасан, энэ шаардлагаа дэмжиж байна... гэжээ.

 

7. Нэхэмжлэгч талаас хариуцагч Т ХХК-иас гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбар, татгалзлын агуулга:

...Банк холбогдох хууль болон журамд заасны дагуу харилцагч буюу зээлдэгчид санхүүгийн үйлчилгээ үзүүлсний зардалд шимтгэл авдаг.

Монголбанкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 1.3.17-д Шимтгэл гэж санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувийг хэлнэ гэж, мөн журмын 4.1-д Харилцагчаас авах шимтгэл, хураамжийн төрөл, хэмжээг банк тогтооно гэж тус тус заасан. Ийнхүү дээрх Монголбанкны ерөнхийлөгчийн баталсан журмын дагуу Төрийн банкны Гүйцэтгэх захирлын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/125 тоот тушаалаар Үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл-ийг шинэчлэн баталсан. /зээл олгох үеийн нөхцөл/ Уг үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл-ийн 7.6.10-д Эх үүсвэртэй батлан даалттай төслийн зээл-ийн хүү, шимтгэлийн нөхцөлийг баталж, нийтэд тодорхой мэдээллэсэн. Үүнд тусгагдсанаар зээлийн шимтгэл нь зээлийн үлдэгдэлийн 1 хувь буюу 3 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар. мөн батлан даалтын шимтгэл нь 1-2 хувь байхаар тогтоосон байдаг.

Мөн банкны зээлийн үйл ажиллагаа болон зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар баримтлах бодлого болох Зээлийн бодлого-ын 14 дүгээр зүйлийн 14.8-д Зээлийн шимтгэл, хураамж нь зээлийн судалгаа шинжилгээ хийх, зээл хүсэгчид холбогдох зөвлөмж, зовлөгов өгөх үйл ажиллагаатай холбогдон гарч буй зардлыг нөхөхөд чиглэгдэх бөгөөд энэ талаар зээлийн гэрээнд тусгасан байна гэж тодорхой заасан, банк болон зээлдэгч нарын хооронд байгуулсан 2019 оны 0.... сарын 26-ны өдрийн 12/19-95 тоот зээлийн гэрээний 2.1.7-д Шимтгэл: Зээлийн судалгаа, шинжилгээ. хяналтын зардалд зориулан нэг удаа зээлийн дүнгийн 1 хувиар тооцож шимтгэл авна гэж заасан.

Журам, зээлийн гэрээ болон үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд зааснаар зээлдэгч Т ХХК-иас банк 2019.08.30-ны өдөр 3 сая төгрөгийн шимтгэлийг Т ХХК-ийн 106000067127 тоот харилцах данснаас уг дүнгээр зарлага гаргахыг гүйцэтгэх захирал Б.Лхагважав зөвшөөрөл олгож, гарын үсэг зурснаар шилжүүлсэн, өөрөө хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм. Өөрөөр хэлбэл банк зээлийн үлдэгдлийн 0..... хувь буюу 3 сая төгрөгийн шимтгэлийг зээлийн судалгаа, шинжилгээ, хяналтын зардалд зориулан авсан.

  Банк, ЗБДС, зээлдэгч нарын хооронд байгуулсан 2019 оны 0.... сарын 26-ны өдрийн 12/19-98 тоот Батлан даалтын гурвалсан гэрээ-ний 3.6.1-д Жил бүр зээлийн үлдэгдлээс батлан даалтын дүнгийн 1.0 хувьтай тэнцэх шимтгэлийг төлөх гэж заасан. Мөн тус гэрээний хавсралтаар 2019.08.30-ны өдрөөс эхлэн жил бүрийн .... сарын 30-ны өдөр батлан даалтын шимтгэлийг хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон байдаг. Гэрээний дагуу 2019.08.30-ны өдөр төлөгдөх батлан даалтын шимтгэлийг Т ХХК-ийн 106000067127 тоот харилцах данснаас уг дүнгээр зарлага гаргахыг гүйцэтгэх захирал Б.Лхагважав зөвшөөрөл олгож, гарын үсэг зурснаар ЗБДС-ын Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн.

Эдгээр нь хуулийн хүрээнд гэрээнд заасны дагуу авсан шимтгэл юм. Иймд хэлцэл хүчин төгөлдөр тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

8. Нэхэмжлэгч талаас хариуцагч Г.С, А.Гын нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбар, татгалзлын агуулга:

...Т ХХК нь ТХХК-иас 2019 оны 0.... сарын 26-ны өдөр 12/19-95 тоот дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, уг зээлийн барьцаанд 2019 оны 0.... сарын 02-ны өдөр олгосон итгэмжлэлийн дагуу Г.С, А.Г нарын өмчлөлийн УБ, .... дүүргийн 8-р хороо, .... гудамж. 47/А тоот хаягт байршилтай 288 м.кв талбайтай ................ улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, А.Гын эзэмшлийн 96 м.кв талбайтай .... дугаартай эзэмших эрхтэй газрын хамт барьцаалсан.

Дээрх барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай хүсэлтийг зээлдэгч Т ХХК нь анх удаа 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр албан бичгээр ирүүлсэн бөгөөд банк хариу албан бичгийг хуульд заасан хугацаанд 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүргүүлсэн. Гэтэл сөрөг нэхэмжлэлд банк үндэслэлгүйгээр хариу өгөхгүй удаашруулж, өмчлөгч миний хууль ёсны эрх ашгийг хөндөж байна гэж дурьдсан нь өрөөсгөл юм.

Мөн тус хөрөнгийг барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх асуудлыг Банкны дотоод үйл ажиллагаанд мөрдөгдөж буй Зээлийн үйл ажиллагааны журам-д заасны дагуу шийдвэрлэх зохицуулалттай байдаг.

Уг журмын 11 дүгээр зүйлийн 11.8.1-д Олгосон зээлийн 30-иас дээш хувь нь эргэн төлөгдсөн, зээл хэвийн төлөгдөж буй тохиолдолд барьцааны хөрөнгийг хэсэгчлэн чөлөөлөх асуудлыг холбогдох хорооны хурлын шийдвэрийн дагуу чөлөөлөхөөр зохицуулсан байдаг.

Т ХХК-ийн зээл нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ангилал буурч муу ангилалд шилжсэн, зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн зөрчилтэй, төлбөр гаргуулах нэхэмжлэлтэй шүүхийн ажиллагаа явагдаж байгаа зэрэг үндэслэлээр барьцаа хөрөнгийг чөлөөлж өөрчлөх боломжгүй юм.

Нэхэмжлэлд дурдагдсан зээлийн эх үүсвэрээр баригдсан үл хөдлөх хөрөнгийг зээл олгох үед Зээлийн батлан даалтын сангаас барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсны дараа нөхөж барьцаалах нэмэлт шаардлагыг тавьсан боловч Т ХХК нь барилгын ажил дуусч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан атал өнөөдрийг хүртэл шаардлагыг биелүүлээгүй байна.

  Барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д ...барьцааны зүйлийг Барьцаалагчийн шаардлага эсвэл зөвшөөрлөөр бичгээр хийсэн гэрээний дагуу өөрчилж болно гэж заасан байдаг ч барьцаа чөлөөлөх журмын шаардлага хангахгүй байгаа тул Банк уг заалтын хэрэглэх үндэслэлгүй юм. Иймд Барьцааны гэрээний 2.7 дахь заалтыг үндэслэлгүйгээр хэрэглэхгүй байгаа Төрийн банкны үйлдлийг хууль бус болохыг тогтоож, энэхүү гэрээний үүргээ биелүүлж барьцааны зүйлийг өөрчлөхийг банкинд даалгаж өгнө үү гэх шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК, Бэ нараас зээлийн гэрээний үүрэгт 528,596,540.14 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТХК-д олгож, хариуцагч А.Г, Г.С нарын сөрөг шаардлагыг, хариуцагч Т ХХК-ийн сөрөг шаардлагаас 4,000,000 төгрөгийг, хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг шаардсан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК, Бэ нар нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 2019 оны 0.... сарын 26-ны өдөр 12/19-96 тоот Барьцааны гэрээ-нд заасан дор дурдсан барьцаа хөрөнгөөр буюу

- А.Г, Г.С нарын өмчлөлийн .... дүүргийн 8-р хороо, .... гудамж. 47/А тоот хаягт байршилтай 288 м.кв талбайтай ................ улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 96 м.кв талбайтай .... дугаартай эзэмших эрхтэй газрын хамт,

- Д.Дийн өмчлөлийн ..... дүүргийн .... хороо, .... гудамж .... байр зоорийн давхрын 10 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай ...... улсын бүртгэлийн дугаартай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

- Д.Хын өмчлөлийн

..... дүүргийн .... хороо, .... гудамж .... байр зоорийн давхрын 09 тоот хаягг байршилтай 18 м.кв талбайтай ...... улсын бүртгэлийн дугаартай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

..... дүүргийн 21-р хороо, Сэлбийн 33 гудамж 800 тоот хаягт байршилтай .....77 м.кв талбайтай ............. улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 588 м.кв талбайтай ............, ...... дугаартай өмчлөх эрхтэй газрын хамт,

- Б.Лхагважавын өмчлөлийн

.... дүүргийн 1-р хороо, .... гудамж 30а тоот хаягт байршилтай 630 м.кв талбайтай ...., ..... дугаартай өмчлөх эрхтэй газар,

 .... дүүргийн .... хороо, ..... гудамж 14б тоот хаягт байршилтай 256.8 м.кв талбайтай ..... улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 438 м.кв талбайтай ...., ..... дугаартай өмчлөх эрхтэй газрын хамт,

- Б.Огийн өмчлөлийн

..... дүүргийн .... хороо, ...... байр 28 тоот хаягт байршилтай 60 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, ............ улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

..... дүүргийн .... хороо, ...... байрны зоорийн давхарт 7 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай ..... улсын бүртгэлийн дугаартай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус албадан худалдаж, худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК, Бэ нарт холбогдуулан гаргасан батлан даалтын гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэгч ТХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ТХК-иас төлсөн 4,....3,894.92 төгрөгийг, хариуцагч Т ХХК-иас төлсөн 197,150 төгрөгийг, хариуцагч А.Г, Г.С нараас төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Т ХХК, Бэ нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,800,933 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТХК-д олгож шийдвэрлэжээ.

 

10. Хариуцагч Г.Сийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Нэг. Хариуцагч Тэгш буянтын хүрээ констракции ХХК-г итгэмжлэлгүй төлөөлах эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал Б.Лхагважав нь тухайн зээлийг банкнаас хүсэхдээ Г.С, А.Г, Д.Д, Д.Х, Б.О нарын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалбар хийлгэсэн. Гэвч энэхүү зээлийг олгох үндэслэлд хамаарах иргэн Г.С, А.Г нараас олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 63.2, 63.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж хийгдсэн байх үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 58.2.1 дэх хэсэгт заасны дагуу сөрөг нэхэмжлэл гаргахдаа 2019 оны .... сарын 26-ны өдрийн 12/19-96 тоor дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан. Гэвч шүүх шийдвэрийн үндэслэл хэсгийн 3.2 дахь хэсэгт хүчин төгөлдөр гэж үзсэн нь зөвхөн гэрээний хүсэл зориг илэрхийлсэн үйлдлийг хүчин төгөлдөрт тооцсон бөгөөд хэлцэл хийх эрх олгосон төлөөлөх бүрэн эрхийн агуулгыг орхигдуулсан тул гомдол гарган хянуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Хоёр. Мөн Г.С, А.Г нараас олгосон итгэмжлэл дэх бүрэн эрхийг хариуцагч Б.Лхагважав нь хэтрүүлсэн нь .... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЩТ/637 дугаар тогтоолоор нэхэмжлэгч банкны ажилтан О.Энхцогт, зээлдэгч Б.Лхагважав нарыг хахууль авсан, өгсөн гэмт хэрэгт буруутайд тооцсон үйл баримтыг үнэлэхгүй орхигдуулж зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр хэлцэлд тооцон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, буруу тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй байна.

Гурав. Т ХХК нь ТХХК-аас зээлийн гэрээг байгуулж, уг зээлийн барьцаанд 2019 оны 08 дугар сарын 02-ны өдөр олгосон итгэмжлэлийн дагуу Г.С, А.Г нарын өмчлөлийн хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, А.Гын эзэмшлийн эзэмших эрхтэй газрын хамт барьцаалсан. Дээрх барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай хүсэлтийг зээлдэгч Т ХХК анх удаа 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичгээр хүргүүлсэн боловч зөвшөөрөхгүй байгаа нь банкны зээлийн үйл ажиллагааны журмын 11 дүгээр зүйлийн 11.8.1-д Олгосон зээлийн 30-аас дээш хувь нь эргэн төлөгдсөн тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлж болохоор тусгасан байгаа тул манай барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэлтэй болно.

Иймд .... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2024/01862 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хянаж, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ, найруулгын шинжтэй өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ТХК нь хариуцагч Т ХХК, Бэ, А ХХК, Г.С, А.Г, Д.Д, Д.Х, Б.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 531,596,540 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр болон батлан даалтын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, улмаар барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

3.1. ТХК нь 2019 оны 0.... сарын 26-ны өдөр Т ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 700,000,000 төгрөгийг ажлын байр барих, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар жилийн 12 хувийн хүүтэй 120 сарын хугацаатай зээлдүүлэх,

 

3.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ТХК нь 2019 оны 0.... сарын 26-ны өдөр А ХХК, Бэ болон Зээлийн батлан даалтын сан-тай батлан даалтын гэрээ байгуулсан,

 

3.3. Г.С, А.Г нарын өмчлөлийн .... дүүрэг, .... хороо, .... гудамж, 47/а тоот хаягт байрлах 288 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах А.Гын эзэмшлийн нэгж талбарын .............. дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий 96 м.кв талбайтай газар эзэмших эрх, Д.Дийн өмчлөлийн ..... дүүрэг, 7 дугаар хороо, .... гудамж, .... дүгээр байр, зоорийн давхарын 10 тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай автозогсоол, Д.Хын өмчлөлийн ..... дүүрэг, 7 дугаар хороо /14192/, Ж.....ийн гудамж, .... байр, зоорийн давхарын 9 тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай автозогсоол, Д.Хын өмчлөлийн ..... дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбийн 33 дугаар гудамж, 800 тоот хаягт байрлах .....77 м.кв талбайтай хувийн сууц, мөн тус хаягт байрлах Д.Хын өмчлөлийн нэгж талбарын 186....314391966 тоот дугаартай 588 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрх, Б.Баатарын өмчлөлийн ..... дүүрэг, 19 дүгээр хороо, .... //, ..... гудамж, 972 тоот хаягт байрлах 130 м.кв талбайтай хувийн сууц, Б.Баатарын эзэмшлийн ..... дүүрэг, Жигжид зусланд байрлах 700 м.кв талбайтай газар эзэмших эрх, Б.Лхагважавын өмчлөлийн .... дүүрэг, 1 дүгээр хороо, .... дүгээр гудамж, 30а тоот хаягт байрлах 630 м.кв талбайтай газар өмчлөх эрх, Б.Лхагважавын өмчлөлийн .... дүүрэг, 4 дүгээр хороо, ..... дүгээр гудамж, 14б тоот хаягт байрлах 256.8 м.кв талбайтай хувийн сууц, Б.Огийн өмчлөлийн ..... дүүрэг 6 дугаар хороо, Бага тойруу 4.... байр, 28 тоот хаягт байрлах 60 м.кв талбайтай орон сууц, Б.Огийн өмчлөлийн ..... дүүрэг 6 дугаар хороо, Бага тойруу 4.... байр, зоорийн давхарын 7 тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай автозогсоолыг тус тус барьцаалжээ.

 

Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримтыг зөв тогтоож, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 45.... зүйлийн 458.1-д тус тус зааснаар ТХК болон Т ХХК, Бэ нарын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн, А ХХК, Бэ нартай батлан даалтын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Мөн талууд үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Газрын тухай хуулийн 3.... зүйлийн 38.5, Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д тус тус зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

4. Хариуцагч Зээлийн батлан даалтын сан нь Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д зааснаар зээлдэгчийн авсан зээлийн 60 хүртэлх хувийг батлан даах бөгөөд нэхэмжлэгч ТХК нь тус байгууллагыг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 200,960,860.19 төгрөгийг төлсөн тул үндсэн зээлийн үлдэгдэл 468,908,673.97 төгрөг, зээлийн хүү 64,793,506.04 төгрөг, нэмэгдүүлсэн 279,908.27 төгрөг, нийт 533,982,088.29 төгрөгийг хариуцагч Т ХХК, Бэ нараас нэхэмжилсэн байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ТХК-ийн өөрчилсөн шаардлагын хүрээнд, мөн хариуцагч Т ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийг хангаж, улмаар үүргийг харилцан тооцож хариуцагч Т ХХК, Бэ нараас 528,596,540.14 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд зохигчид давж заалдах гомдол гаргаагүй талуудын зарчмын үүднээс дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.

 

Түүнчлэн анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШЗ2023/07687 тоот захирамжаар барьцаалуулагч Б.Баатарт холбогдох хэргийг, мөн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШЗ2024/21785 тоот захирамжаар хариуцагч Зээлийн батлан даалтын санд холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 65.10-д тус тус заасан зохигч болох хүн нас барсан бөгөөд маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй, талуудын маргаж буй зүйл, түүний үндэслэлийн талаар өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд зохигчид гомдол гаргаагүй байна.

 

5. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5.1. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох тул нэхэмжлэгч ТХК нь хариуцагч Г.С, А.Г нарын өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг 2019 оны 0.... сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар тус тус барьцаалсан нь хууль зөрчихгүй.

 

5.2. Хариуцагч Г.С, А.Г нарын 2019 оны 0.... сарын 05-ны өдөр Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагважавд олгосон итгэмжлэлийн агуулгыг Иргэний хуулийн 19.... зүйлийн 198.1-д зааснаар тайлбарлахад өөрсдийн өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийг тус тус нэхэмжлэгч ТХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалуулахыг зөвшөөрсөн ба талууд итгэмжлэлд заасан 3 /гурав/-н жилийн дотор барьцааны гэрээг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул итгэмжлэлд заагаагүй үйлдэл хийсэн болон итгэмжлэлийн хугацаа дууссан гэсэн хариуцагч нарын гомдлыг хүлээн авахгүй.

 

5.3. Хэдийгээр Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлагыг зээлдэгч болон гуравдагч этгээд нарын барьцаалуулсан хөрөнгөөр нэгэн зэрэг хангах тохиолдолд зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч болох зээлдэгчийн өмчлөлийн хөрөнгөөр эхэлж хангуулахыг гуравдагч этгээдийн зүгээс шаардах эрхтэй боловч мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-т зааснаар барьцаалагч нь хэд, хэдэн зүйлийг барьцаалсан бол тэдгээрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны зүйлийг сонгох эрхтэй тул нэхэмжлэгч ТХК-нд тэргүүн ээлжинд зээлдэгч Т ХХК, Бэ нарын өмчлөлийн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой гэж даалгах боломжгүй юм.

 

5.4. Зээлдэгч Т ХХК-иас нэхэмжлэгч ТХК-нд 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт тодорхой төлбөрийг төлсөн тул барьцаалуулагч Г.С, А.Г нарын өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийг барьцаанаас чөлөөлөх тухай хүсэлт гаргажээ.

 

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 160 дугаар зүйлийн 160.1.1-д тус тус зааснаар барьцааны зүйлийг солих эсэхийг гэрээний талууд тохиролцож шийдвэрлэх бол барьцаагаар хангагдах шаардлага буюу зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлөх тул зээлийн гэрээний тодорхой хэсэг төлөгдсөн гэсэн үндэслэлээр шүүх барьцаалагчид барьцаа хөрөнгийг солих болон чөлөөлөхийг даалгах нь үндэслэлгүй.

 

6. .... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/637 дугаар шийтгэх тогтоолоор хариуцагч Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагважавыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн, нэхэмжлэгч ТХК-ийн ажилтан О.Энхцогтыг хахуул өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хийх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл ногдуулжээ.

 

Гэвч хэрэгт цугларсан баримтаар ТХК-ийн харьяа зээлийн хорооны хурлын шийдвэрээр зээлийн зохих судалгааг үндэслэн хариуцагч Т ХХК, Бэ нарт зээл олгохоор шийдвэрлэсэн байх тул хариуцагч нарыг энэхүү зээлийг анхнаасаа эрүүгийн гэмт хэргийн сэдэлтэй авсан буюу иргэний эрх зүйн эрх, үүрэг үүсгэх зорилгогүй байсан гэж дүгнэхгүй.

 

Мөн нэхэмжлэгч ТХК-ийн ажилтан О.Энхцогт нь зээлийг олгох эрх бүхий албан тушаалтан биш, тэрээр хариуцагч Т ХХК-ийн дансанд 500,000,000 төгрөгөөр хийгдсэн гүйлгээний битүүмжийг чөлөөлөх, олгосон зээлийн үлдэгдлийг яаралтай өгөхөөр хийж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 70,000,000 төгрөгийн хахууль авсан байх тул олгох ёсгүй байсан зээлийг хахууль өгч авсан учир хүчингүй гэж маргасан хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй байна.

 

Иймд, анхан шатны шүүх зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэж, улмаар зээлдэгчтэй хамааралтай этгээдийн болон гуравдагч этгээдийн өмчлөл, эзэмшлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

7. Нэхэмжлэгч ТХК нь хариуцагч А ХХК, Бэ нарт холбогдуулан батлан даалтын гэрээний үүргийг шаардсан байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болоогүй байна.

 

Зохигчдын байгуулсан батлан даалтын гэрээгээр батлан даагч нар Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т зааснаар зээлдэгч этгээдийн нэгэн адил үүргийг хамтран гүйцэтгэх үүрэг хүлээгээгүй, харин мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар нөхөх хариуцлага хүлээсэн байх тул энэ үндэслэлээр батлан даагч нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох ба нэхэмжлэгч нь хожим батлан даагч нараас биелэгдээгүй үүргийг нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй.

 

Мөн анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ зарим шаардлагыг орхигдуулсанаас гадна баримтлах ёстой хуулийг баримтлаагүй, тогтоох хэсгийн найруулга учир дутагдалтай байх тул давж заалдах шатны шүүх үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан давж заалдах гомдолд хязгаарлалгүй бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд залруулна.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ, найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. .... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2024/01862 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Т ХХК, Бэ нараас зээлийн гэрээний үүрэгт 528,596,540.14 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТХК-нд олгосугай гэж,

 

тогтоох хэсэгт 2 дахь заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг үндэслэн хариуцагч Т ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч ТХК-нд холбогдох зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагавар болох 7,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж,

 

тогтоох хэсэгт 3 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч А.Г, Г.С нарын гаргасан нэхэмжлэгч ТХК-нд холбогдох 2019 оны 0.... сарын 26-ны өдөр байгуулсан барьцааны гэрээний 2.7 дахь заалтыг үндэслэлгүйгээр хэрэглэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, барьцааны зүйлийг өөрчлөхийг даалгах, мөн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, А.Г, Г.С нарын өмчлөлийн .... дүүрэг, .... хороо, ..... гудамж, .... тоот хаягт байрлах ................ тоот улсын бүртгэлийн дугаартай 288 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах А.Гын эзэмшлийн нэгж талбарын .............. дугаартай 96 м.кв газар эзэмших эрхийг тус тус барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж,

 

2 дахь заалтыг 4 гэж, 3 дахь заалтыг 5 гэж, 4 дэх заалтыг 6 гэж, 5 дах заалтыг 7 гэж тус тус дугаарлалтыг өөрчилж,

 

тогтоох хэсгийн 5 дахь заалтыг Иргэний хуулийн 45.... зүйлийн 458.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч ТХК-ийн гаргасан хариуцагч А ХХК, Бэ нарт холбогдох батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхийг шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

 

Б.МАНДАЛБАЯР