| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2019/0044/э |
| Дугаар | 38 |
| Огноо | 2019-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын Газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Бгийн Бод холбогдох 1935000950043 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 11-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 1-р багийн 30-01 тоотод оршин суух, регистрийн дугаар ОЮ90061138, Шарагчин овогт Бгийн Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Б.Б нь 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө тус аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч М.Зг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 3 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Увс аймаг, Улаангом сумын 9-р багийн нутаг дэвсгэрт хохирогч М.Зг зодсон болох нь хохирогч М.Згийн “...Бын эхнэр төрөөд хүүтэй болсон гэхээр нь Быг хүүтэй болсныг нь тэмдэглэх гээд би дэлгүүрээс 750 граммын экс нэртэй архи аваад Б бид хоёр гараад такси аваад явж байгаад такси дотор нөгөө архиа задлаад ууж байгаад хамтдаа Чийн гэр лүү явсан. Б бид хоёрыг Чийн гэрт ороход Ч, түүний эхнэр С, өөр бас нэг танихгүй залуу байсан. Тэгээд тэднийд ороод нөгөө авч явсан архиа ууж байгаад ...би Чтэй юм ярилцаад чанга чанга дугараад байтал С намайг уурлаад чи намуухан бай, манай хүүхдүүд айгаад байна гэсэн. Тэгэхээр нь би тэгвэл би гарч харилаа гэхэд С согтуу байж яаж харих гэсэн юм эндээ унтаад яв гэхээр нь би энд унтахгүй гэсэн ба энэ хооронд тэдний хүүхдүүд нь уйлаад Ч, С хоёр хүүхдүүд рүүгээ аргалах гээд очих хооронд гаднаас Б орж ирээд намайг айлын гэрт агсам тавьж хүүхэд айлгалаа, С, Ч хоёр дээр томорлоо гэж хэлээд куртикны захаас татаж унагаагаад би галын доод талд унахад миний нүүр, хамар хэсэг рүү 2-3 удаа өшиглөхөд миний хамар гэмтэж цус гарсан. Тухайн үед гаднаас нөгөө нэг танихгүй залуу орж ирээд Быг надаас салгаад аваад гарсан юм. Тэгээд С манай эхнэр рүү яриад манай эхнэр миний байсан газар ирээд намайг хүнд зодуулсан гэж цагдаад дуудлага өгсөн юм. ...Миний хамар хугарч хоёр нүд хөхөрсөн ба би эмчилгээ хийлгэж байгаа, мөн хамраа гаргуулсан. Б надаас уучлалт гуйсан. Бид хоёр хоорондоо эвлэрсэн. Б миний эмчилгээний зардал, бусад хохирол болох 120.000 төгрөгийг барагдуулж өгсөн, өөр нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй” /хх-ийн 5-7 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Н.Чийн “...З нэлээн согтоод архиа хийж чадахгүй болохоор нь би Нд архийг нь өгөөд хийлгэчихсэн чинь түүнээс болоод З, Н руу дайраад байхаар нь би Нг гаргаад манай хажууд байдаг аавынх руу оруулчихсан юм. Тэгээд бид гурав нөгөө архиа уух гэтэл манай эхнэр архийг нь аваад гаргаад шидчихсэн. Тэгээд З надтай юм яриад сууж байтал Б манай гэрээс гараад явчихсан би бодохдоо нооль орох гэж байна гэж бодсон. Саяхан Згийн ээжийн бие муудаад түүнийгээ З надад хэлээд уйлаад сууж байгаад газар цохиод байсан ба түүнээс болоод манай дөрвөн хүүхэд айгаад байхаар нь манай эхнэр С Зг унтаж амар тэгэхгүй бол гарч яв гэхэд З түүнээс болоод манай эхнэртэй маргалдаад манай эхнэрийг зодох гэхээр нь би дундуур нь ороод салгахад манай хүүхдүүд айгаад уйлахаар нь бид хоёр хүүхдүүдээ аргалах гээд очиход гаднаас Б орж ирээд манай хүүхдүүд уйлж байхаар нь Б З руу уурлаад чи манай ах эгч хоёр луу дайрч доромжиллоо хүүхдүүдийг нь айлгалаа гээд уурлаад Зтой ноцолдож байгаад Зг галын доод талд уначихсан байтал нь Б гуталтай хөлөөрөө 2-3 удаа нүүр рүү нь өшиглөөд хамрыг нь гэмтээсэн...” /хх-ийн 08-09 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Б.С-ийн “...З манай нөхөртэй юм яриад сууж байгаад уйлаад нэлээн согтсон бололтой байхаар нь би гэрт хоноод яв гэхэд З манай нөхөр лүү агсраад хүүхдүүд айгаад байхаар нь би Зг чи манай гэрт хоновол одоо унт тэгэхгүй бол гарч зайл хүүхдүүд айгаад байна гэхэд З гэнэт уурлаад над руу босоод ирэхээр нь би Згийн урдаас гар луу нь нэг удаа чичээд авсан. Тэгтэл З намайг зодох гэхэд манай нөхөр дундуур нь орж салгаж байтал манай хүүхдүүд айж уйлаад манай нөхөр бид хоёр хүүхдүүд рүүгээ очоод аргадаж байтал гаднаас Б ороод ирж байсан. Тэгээд нэг хартал Б Зг хувцасныхан арын захнаас чирчихсэн галын доод талд унагааж байгаад хамар луу нь өшиглөх шиг болсон. Манай нөхөр Бг цааш авч яваад би Зг гэр лүү оруулаад иртэл Згийн хамарнаас цус гарчихсан байсан ба манай гэрт орж ирээд нэлээн их цус гараад манай шал нэлээн цус болсон. Тухайн үед З Б хоёрыг салгаж байх хооронд манай гэрт байсан Н, Б, З хоёрыг салгахад туслаад хаалган дээрээс Бг цааш авч яваад Зг гэрт оруулаад суулгаж байтал З, Н хоёр манай гэрт орж ирээд гэрийн баруун талд сууж байтал З гэр дотор цусаа гоожуулаад нус шүлсээ хаяад байсан ба Б түүнийг хаячихаад наадах З чинь танай гэрийг жорлон гэж бодоод байгаа юм уу? гээд З руу зүтгэхээр нь бид нар тэр хоёрыг зодолдуулахгүй салгаад Бг, Нтай хамт гаргаад явуулсан. Тэгээд би Згийн эхнэрийг нь дуудаж өгч явуулсан юм...” /хх-ийн 10-11 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Ө.Нгийн “...З архи хундаглаж байгаад хундаглаж байсан архиа асгаад байхаар Ч намайг архийг нь хундагал гэсэн. Би тэр архийг нь хундаглаад суж байтал З над руу хандаж чи муу гөлөг юу юм архи ууж чадахгүй санаа гаргаж байна гэхээр нь хүнтэй маргаад яах вэ? гэж бодоод хадам аавын гэр лүү ороод унтаж байтал хадам аав намайг дуудаад Чийн гэрт юу болж байна хүүхдүүд уйлаад хүмүүс зодолдоод байх шиг байна гэхээр нь би Чийн гэрт ороход Згийн хамарнаас нь цус гарсан байдалтай Чийн гэрт галын доод талд хэвтсэн ба гэрт Б, С, Ч нар байж байгаад С Бг З зодлоо гээд хөөгөөд гаргачихсан юм. С надад хэлэхдээ чи Бг аваад яв наадах чинь энд байгаад байх юм бол Б, З нар дахин зодолдох байх гэж хэлээд намайг Бг хүргэж өг гэхээр нь би Бг хадам аавын гэрт оруулаад гар нь цус болчихсон байхаар нь угаалгаад гэрээс гаргаад таксинд суулгаад явуулсан юм” /хх-ийн 12 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Д.Оийн “Манайх Улаангом сумын 3 дугаар багийн нутаг Галдан бошгот хорооллын 20-р байрны 16 тоотод байдаг бөгөөд би нөхөр З 2 хүүхдийн хамт амьдардаг юм. 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ...22 цаг өнгөрч байхад манай нөхрийн хамаатан С миний утас руу залгаад З манай гэрт Б гэх залуутай ирээд архи ууж байгаад Б гэх залуу Зг зодчихлоо ирээд авчих гэж хэлэхээр нь би Улаангом сумын 9-р багт байх Сгийн гэрт ганцаараа очиход З нэлээн согтуу Сгийн гэрт хамар нь гэмтэж цус гарсан байдалтай мөн тэднийд Сгийн нөхөр Ч бас байсан. Тэгээд хэн зодсон гэдгийг нь асуухад Б Згийн хамар луу өшиглөсөн гэж С хэлсэн юм...” /хх-ийн 13 тал/ гэх мэдүүлэг,
шүүгдэгч Б.Бын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгөн “Манай эхнэр 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн бөгөөд би залуутай болсон тул 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр найзуудын хамт 2-3 шил архи уучихаад байж байтал манай эхнэр чамаас би горьдчихсэн юм шиг байна гэхээр нь би Төрхийн урд талын Түшиг дэлгүүр лүү ороод эхнэртэй 2 ширхэг алим авч байтал зүс таних З гэх залуу халамцуу таарсан. Тэгээд намайг архи уух уу? гэхээр нь би эхлээд эхнэр лүүгээ орчихоод ирнэ гээд дэлгүүрээс гараад төрхийн 3 давхарт эхнэртэйгээ уулзаж байтал З араас ороод ирсэн. Тэгээд ...Улаангом сумын 9-р багийн Буянт хороололд байх Ч ахын гэрт З бид хоёр хамт очсон юм. Ч ахын гэрт ороход тэднийд Ч ах эхнэр С, мөн Н, Ч ахын хүүхдүүд нь байсан. Бид хоёрыг ороход Н Ч ах нар 2,5 л 1 сав пиво ууж байснаас бид хоёр хамт уулцаад үргэлжлүүлээд З нөгөө авч явсан архиа гаргаж ирээд дөрвүүлээ ууж эхэлсэн юм. Тэгээд архи ууж байтал З Нтай архи уухгүй байна гэлүү архи дундуур хийгээд байна гэлүү маргаад байхаар нь Ч ах Нг гаргаад явуулчихсан би тэнд жаахан сууж байгаад гарч тамхи татахаар гараад тамхи татаж байтал гэнэт гэр дотор хүүхдүүд уйлалдаад С уурлаад байх шиг байхаар нь гэрлүү яваад ортол З гэрийн хаалган дээр зогсчихсон С, Ч нар хүүхдүүдээ аргалаж байхаар нь би Зг Стой маргалдаж тэдний гэрт агсам тавиад хүүхдүүдийг нь айлгасан гэж ойлгоод зогсож байтал С наадах архичнаа аваад зайл гэр оронд агсам тавиад хүүхдүүд айлгаад байна гэсэн утгатай үг хэлэхээр нь би уурлаад Зг хувцаснаас нь таттал З гарахгүй гээд хойш чангаахаар нь би Згийн куртикнаас нь татаж урагш унагаагаад галын доод талд хаалганы хажууд хамар луу нь гуталтай хөлөөрөө 1-2 удаа өшиглөхөд Згийн хамар гэмтэж хамраас нь цус гарсан. Тэгтэл Ч, С нар ирээд намайг салгаад гаргах гэж байтал гаднаас Н орж ирээд намайг аваад гарсан ба намайг Бөхийн өргөөн дотор явж байтал цагдаа нар ирж авсан юм. Би З-д учирсан хохирол гомдлыг бүрэн барагдуулж өгсөн бөгөөд эмчилгээний зардалд 120.000 төгрөг өгсөн, бид хоёр хоорондоо эвлэрч надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бичиг хийж өгсөн. Уураа барьж чадахгүй буруу зүйл хийсэндээ харамсаж байна. Хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байгаа. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,
Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 229 дугаар “М.Згийн биед гэмтэл учирсан байна. Хамар ясны хугарал, хамрын муруйлт, 2 нүдний эргэн тойронд цус хуралт зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэлүүд нь тогтоолд заасан хугацаанд үүссэн байх боломжтой. Шинээр үүссэн гэмтэлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хохирогч М.Згийн хамар тус газар өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогч М.Згийн биед хөнгөн зэргийн буюу хохирогчид хамар ясны хугарал, хамрын муруйлт, 2 нүдний эргэн тойронд цус хуралт зөөлөн эдийн гэмтэл учирсан болох нь шинжээч эмчийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 229 дугаар дүгнэлт /хх-ийн 20 тал/-ээр тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинж хангагдсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирогч М.З нь “...Б надаас уучлалт гуйж бид хоёр хоорондоо эвлэрсэн. Б миний эмчилгээний мөнгө болох 120.000 төгрөгийг барагдуулж өгсөн гэсэн. Надад Боос өөр нэхэмжлэх зүйл, хохирлын талаар гаргаж өгөх баримт байхгүй” гэж мэдүүлсэн ба энэ талаар хүсэлтээ гаргасан байх тул шүүгдэгч Б.Боос гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 6, 47 тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон хэргийн 14, 15, 37, 39, 44, 35 дахь талд авагдсан гэрч Т.О, Г.Б нарын мэдүүлэг, Автотээврийн төвийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 85 тоот албан бичиг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1/255 тоот албан бичиг, Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 114 тоот тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон байх ба хувдаа 20-92 УВХ улсын дугаартай Mitsubishi Lancer маркийн машинтай, Б.Бын өмчлөлд Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн 30-01 тоотод 68,6 мкв хувийн орон сууц /Ү-1520004702/ бүртгэлтэй, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, харин мөн хуулийн 6.5-д заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Б.Бын хувийн байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан байдал зэрэгт дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгч Б.Б хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Бгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт Бгийн Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд зүйлгүй, хохирогч М.З гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохиролд 120.000 төгрөг төлсөн гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Бод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА