Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/01539

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 29 210/МА2024/01539

 

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

.... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2024/01010 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Д, М.Х нарт холбогдох,

 

135,201,300 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Г, хариуцагч Н.Д, М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Н.Д, М.Х нар 2022 оны 04 сарын 20-ны өдөр зээлийн гэрээг байгуулж 80,000,000 төгрөгийг орон сууцны төлбөр төлөх зорилгоор 3 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэй, өөрсдийн өмчлөлийн амины сууц, газар барьцаалж авсан боловч өнөөдрийг хүртэл зээл болон зээлийн хүүг төлөөгүй. Энэ хугацаанд бид зээл болон зээлийн хүүгээ төлөхийг байнга шаардаж байсан боловч Мишээл лайф стайл ХХК-аас авсан 106.51 м.кв оффис үйлчилгээний талбайг зарж борлуулаад мөн бусдаас авах авлагаас зээлээ төлнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл төлж биелүүлээгүй. Иймд үндсэн зээл 80,000,000 төгрөг, хүү 47,184,700 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,016,600 төгрөг, нийт 135,201,300 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох .... дүүрэг, ... хороо, ...../ 22в тоот, 357 м.кв талбайтай 2 давхар хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, .... дүүрэг, ... хороо, ...../, .... хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, .... дүүрэг, ... хороо, 13 хороолол, нэгж талбарын ..... дугаартай 145 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн газраар хангаж өгнө үү гэжээ. 

  

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзал болон сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Уг зээлийн барьцаа хөрөнгө бидний өмчлөлийн амины орон сууц нь .... ХХК-ийн менежер н.Бын компанидаа хөрөнгө оруулахаар өөрийнхөө нэр дээр зээлж авсан 300,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд М ХХК-ийн барьцаанд бас байгаа. .... ХХК нь өөрсдийн барьж байсан барилгын санхүүжилт тасрах гээд байгаа тул тус объектоо түр барьцаалж тусламж үзүүлээч гэж гуйсан тул бид нэг сарын дараа чөлөөлнө гэж хэлсэнд нь итгэж тус ББСБ-ын барьцаанд тавьсан. Бидэнд тус .... ХХК-аас мөнгөний авлага байгаа. М ХХК-аас зээлсэн дээрх 80,000,000 төгрөгийг .... ХХК нь бидэнд өртэй учраас яаралтай төлж барагдуулна, хүүг ч манай компани төлнө гэж амласан учир дээрх банк бус ч тэр бид ч тэр итгэсээр өдийг хүрсэн. Бид дээрх амины орон сууцандаа хувийн цэцэрлэг ажиллуулдаг байсан учир улсаас зарласан цэцэрлэгийн барилга авна гэсэн тендерт шалгарч цэцэрлэгээ улсад худалдахаар гэрээ хийсэн боловч .... ХХК барьцаа чөлөөлж өгөхгүй байгаагаас болж нэр шилжүүлж өгч чадаагүйд хүрээд байна. Бид улсад цэцэрлэгийн зориулалтаар өгөхдөө өргөтгөл хийснээр одоо .... дүүргийн 265 дугаар цэцэрлэг 3 дах жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Тус барьцааг .... ХХК нь чөлөөлж өгөхгүй байгаагаас болж бид улсаас мөнгөө ч авч чадахгүй маш их хэмжээний өрөнд орж байр сууц барьцаа хөрөнгөө ч алдах эрсдэлд орсон. Бид ч мөн хохир байна. Иймд бидний тус ББСБ-аас зээлж авсан 80,000,000 төгрөгийг .... ХХК төлөх ёстой. Мөн уг барьцаа хөрөнгөн дээр .... ХХК-ийн зээл давхар байгаа тул уг барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,452 дугаар зүйлийн 452.1,453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Д, М.Х нараас 135,201,300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Мөнгөн зоос кредит ХХКомпанид олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н.Д, М.Х нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хариуцагчийн өмчлөлийн .... дүүргийн ....дугаар хороо, ...../, 22в тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2204029122, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний 000098131 дугаартай 357 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, .... дүүргийн ....дугаар хороо, ...../, 22в байр, 3, 4 давхар хаягт байрлах улсын бүртгэлийн Ү- 2204055792, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний 000284677 дугаартай 282 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, .... дүүргийн ....дугаар хороо, ......., нэг талбарын ..... дугаар, иргэний газар эзэмших эрхийн 000059768 дугаар гэрчилгээ бүхий 145 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5....дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 904,157 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.Д, М.Х нараас 904,157 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Харуицагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

М ББСБ нь иргэн Д, Х биднээс үндсэн зээл 80,0 сая төгрөгийг хүү алдангийн хамт 135,201,300 төгрөг болгон нэхэмжилснийг БЗД-ийн ИХАШШШ-с тус нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Мөн тухайн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар НШШГГ-т даалгасан. Энэ үл хөдлөх хөрөнгө нь 2021 оны 0....дугаар сарын 08-нд .... ХХК-ийн менежер Б.Бын нэр дээр зээлийн барьцаанд тавигдсан байсан ба тус компани барилгын ажлын санхүүжилтэд зарцуулагдсан.

Бид 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 80 сая төгрөгийн зээлийг тус барьцаа дээр нэмж зээлж авсан нь бид .... ХХК-аас авлагатай байсан тул тус компани дээрх 80 сая төгрөгийн зээлийг бидэнд өгөх өглөгөөс төлнө гэсээр өдийг хүрсэн. Тус барьцаа хөрөнгө нь .... ХХК-ийн менежер Б.Бынхоо нэр дээр авсан зээлийн барьцаанд одоог хүртэл байгаа тул, уг барьцаа хөрөнгөөр иргэн бидний авсан 80 сая төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэл хангуулж, худалдан борлуулах боломжгүй зүйл гэж үзэж байна. Иргэн Д, Х бид тус .... ХХК-аас шалтгаалж давхар хохирогч болсон төдийгүй өнөөдрийг хүртэл маш олон зүйлээр хохирч байгаа юм. Иймд М ББСБ-ын нэхэмжилсэн 135,201,300 төгрөгийн хүү алдангид тооцож байгаа 55,201,300 төгрөгөөс 35 сая төгрөгийн дүнг хасаж өгч тусална уу гэжээ.

5.Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

35,000,000 төгрөгийг хасах боломжгүй. 80,000,000 төгрөгийг .... ХХК-тай холбож тайлбарладаг боловч тусдаа зээл юм. 300,000,000 төгрөгийн зээлийг барилгын компанийн үйл ажиллагаанд зориулж авсан. Дараа нь 80,000,000 төгрөгийн зээлийг хариуцагч нар хувийн хэрэгцээндээ зарцуулахаар авсан ба зээл авснаас хойш нэг ч төгрөг төлөөгүй учир шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн. Барьцаа хөрөнгийг барьцаалж зээл өгсөн учир барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь үндэслэлтэй гэв

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16....дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Н.Д, М.Х нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 135,201,300 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

3.1. М ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Н.Д, М.Х нартай зээлийн гэрээ байгуулж 80,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зөвхөн зээлийн хүү төлж, хугацааны эцэст үндсэн зээлийг төлөх нөхцөлөөр орон сууцны төлбөрийн зориулалтаар зээлдүүлэх,

 

3.2. Улмаар тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Н.Д, М.Х нарын өмчлөлийн .... дүүрэг, ....дугаар хороо, ...../, 22в тоот хаягт байрлах 357 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт бүртгэлтэй 282 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө болон .... дүүрэг, ....дугаар хороо, .......д байрлах нэгж талбарын ..... тоот дугаартай 145 м.кв талбайтай газар эзэмших эрхийг тус тус барьцаалжээ.

 

Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримтыг зөв тогтоож, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Мөн талууд 357 м.кв талбайтай болон 282 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 16....дугаар зүйлийн 166.1-т зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

4. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт бүрэн төлж дуусгах үүргээ биелүүлээгүй бол тухайн биелэгдээгүй үүргийг, мөн хэтэрсэн хугацааны хүүг үндсэн зээлийн үлдэгдлээс тооцож төлөхөөс гадна гэрээгээр тохирсон бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээнэ.

 

4.1. Зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7-д Зээлдэгч нь гэрээний 1.5-д заасан хуваарийн дагуу төлөгдөх шатлалтай зээлийн төлбөрийг хуваарьт хугацаанаас хожимдуулсан тохиолдолд хугацаандаа төлөөгүй зээлийн үнийн дүнгээс үндсэн зээлийн хүүний 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцож төлнө гэж, мөн 1.12-т Зээлдэгч нь гэрээний 1.5-д заасан хуваарьт хугацаанд зээлийг төлбөрийг гүйцэтгээгүй бол энэ үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож төлнө гэж тус тус заажээ.

 

4.2. Гэрээний энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасантай нийцсэн байна.

 

Хариуцагч нар зээлийн гэрээний зүйл болох 80,000,000 төгрөгийг хүлээн авсан болон 3 сарын хугацааны хүү 7,200,000 төгрөгийг төлөөгүй талаар маргаагүй бөгөөд зээлийн хүүг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тооцоход 47,264,950 төгрөг, мөн нэмэгдүүлсэн хүү зээлийг төлж дуусгах байсан 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тооцоход 8,016,748 төгрөг болж байна.

 

Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хэмжээгээр буюу хариуцагч нараас 135,201,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь талуудын зарчимд нийцнэ.

 

5. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6, 38 дугаар зүйлийн 38.5-д тус тус зааснаар газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ барьцаалуулах тохиолдолд Иргэний хуульд нийцүүлж барьцаалах бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэх журамтай.

 

Гэтэл зохигчид 145 м.кв талбатай газар эзэмших эрхийг барьцаалах гэрээ байгуулсан хэдий ч харъяа дүүргийн газрын албанд бүртгүүлээгүй учир Иргэний хуулийн 15....дугаар зүйлийн 156.3, 164 дүгээр зүйлийн 164.1-т тус тус зааснаар энэхүү гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй.

 

Тодруулбал, талууд 2021 оны 0....дугаар сарын 08-ны өдөр тухайн газар эзэмших эрхийг өөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор урьд өмнө барьцаалуулсан нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан барьцааны гэрээнд хамаарахгүй.

 

Иймд, анхан шатны шүүх талууд газар эзэмших эрхийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэхийг тодруулаагүй, Иргэний хууль болон Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй учир нэхэмжлэлийн шаардлагаас газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

6. Харин Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т зааснаар барьцаалуулагч нь барьцааны зүйлийг давхар барьцаалуулах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд барьцаалагч буюу нэхэмжлэгчийн шаардлагыг мөн хуулийн 33.2-т зааснаар улсын бүртгэлд бүртгэсэн дарааллаар хангана.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Н.Д, М.Х нар 357 м.кв талбайтай болон 282 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг .... ХХК-ийн 300,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар бусдад давхар барьцаалуулсан нь нэхэмжлэгч М ХХК-ийн зүгээс барьцааны шаардлагыг улсын бүртгэлд бүртгэсэн дарааллаар хангуулахад саад болохгүй тул энэ талаарх хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангах үндэсгүй.

 

7. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 452 дугаар зүйлийн 452.1-т заасныг баримталсан нь хугацаа нь дууссан зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхэнд хамааралгүй зохицуулалтыг баримталсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. .... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2024/01010 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ....... дүүргийн ....дугаар хороо, ......., нэгж талбарын ..... дугаар, иргэний газар эзэмших эрхийн 000059768 дугаар гэрчилгээ бүхий 145 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө... гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

 

Б.МАНДАЛБАЯР