| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 741 |
| Огноо | 2019-05-09 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 741
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,
Улсын яллагч И.Ариунсанаа,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхзул, түүний өмгөөлөгч Л.Азжаргал,
Өсвөр насны шүүгдэгч Д.Э , түүний хууль ёсны төлөөлөгч Я.Чингисбаатар, тэдний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Д.Э д холбогдох эрүүгийн 1806 09354 0623 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, “суралцдаг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Д.Э .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Өсвөр насны шүүгдэгч Д.Э нь 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Газарчин” 1 дүгээр гудамжинд насанд хүрээгүй буюу 14 настай М.Урангоогийн гарыг нь барьж, хашаанд шахан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ:
“...Би тийм зүйл хийгээгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхзул мэдүүлэхдээ: “...Тухайн үед манай охин сонин болсон байсан. Тэгээд би багштай нь очиж уулзаад байж байтал ангийнхан охин Я.Төгс-Эрдэнэ “намрын сертификатны дараа Д.Э М.Урангоог хүчиндсэн гэж Хонгорзул бид хоёрт хэлсэн” гэж хэлсэн. Тэгээд багш нь “юу болоод байна” гээд М.Урангоог ангийнхан охинтой дуудаж ирээд асуухад “Д.Э намайг тэгсэн” гэж хэлсэн. 14 хоногийн дараа би мэдсэн. Багш нар нь Д.Э г “их хэцүү хүүхэд, 14 хоног өнгөрсөн байна, хүүхдүүд юм чинь цагдаад мэдэгдээд яахав” гэж хэлсэн. Багш, менежер нь “дахин ийм зүйл болгохгүй тал дээр нь анхааръя” гэсэн. Тэгээд байж байтал Я.Төгс-Эрдэнэ манайд ирээд цуг гараад явсан. Гэтэл цагдаагаас дуудаад “охин чинь амиа хорлох гэж оролдсон” гэж хэлсэн. Одоо охин маань хамгаалах байранд байгаа. Нэхэмжлэх хохирол байхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Я.Чингисбаатар мэдүүлэхдээ: “...Хэргийн талаар сонссон. Миний хүү бага байхдаа өвөө, эмээ дээрээ байж байгаад ирсэн. Дахиж ийм гэмт хэрэгт холбогдуулахгүй байж чадна.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас насанд хүрээгүй хохирогч М.Урангоогийн өгсөн мэдүүлэг /хх-12-21/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-8-9/, насанд хүрээгүй гэрч Я.Төгс-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-28-29/, насанд хүрээгүй гэрч Б.Анхзаяагийн өгсөн мэдүүлэг /хх-31/, гэрч Б.Мөнхзулын өгсөн мэдүүлэг /хх-35-36/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2355, 14386 дугаартай дүгнэлтүүд /хх-30, 33, 39/, нас тоолсон тэмдэглэл /хх-15/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 386 дугаартай дүгнэлт /хх-44/, насанд хүрээгүй хохирогч М.Урангоогийн төрсөний гэрчилгээний хуулбар /хх-64/, насанд хүрээгүй хохирогч М.Урангоогийн хувийн байдлын тухай баримтууд /хх-78-81/, гэрч Г.Цэндсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-24/, насанд хүрээгүй гэрч Б.Аззаяагийн өгсөн мэдүүлэг /хх-39/, өсвөр насны шүүгдэгч Д.Э гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-62/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Өсвөр насны шүүгдэгч Д.Э нь 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Газарчин” 1 дүгээр гудамжинд насанд хүрээгүй буюу 14 настай М.Урангоогийн гарыг нь барьж, хашаанд шахан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч М.Урангоогийн өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн “Насан туршийн боловсрол” төвийн 7А ангид сурдаг бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 4-ний өглөө би хичээлдээ байж байтал манай ангийн Д.Э намайг барьж аваад миний хүзүүг шимсэн. Тэгэхээр нь би уурлаад хүзүүгээ нуугаад байж байсан юм. Тэгээд 12 цаг өнгөрөөгөөд хичээлээ тараад би ганцаараа 16 дугаар хорооллын автобусны буудал дээр буугаад гэр рүүгээ алхаад явж байтал Д.Э миний араас дагаад явсан байсан. Д.Э надаас “танай гэр хаана вэ” гээд байн байн асуугаад байхаар нь “уулын орой дээр байдаг” гэж хэлсэн. Тэгээд явж байтал гэв гэнэт миний хажуунаас барьж аваад мухар гудамжинд оруулаад хашаанд шахаад зогсоосон. Тэгээд намайг зогсож байхад миний өмд болон дотуур хувцсыг минь өвдег хүртэл шувтлаад өөрийнхөе бэлэг эрхтэнийг гаргаад хийх гээд 4-5 орчим минут болсон. Миний бэлэг эрхтэн рүү хийх гээд би эсэргүүцээд байж байсан. Тэгээд нэг удаа гэнэт хүчтэй өвдсөн. Би тухайн үед хашгирсан боловч хүн гарч ирээгүй. Мөн би Д.Э г “боль” гээд түлхсэн боловч дийлээгүй. Тэгээд бүр айхтар өвдөөд байхаар нь хамаг хүчээрээ түлхээд Д.Э г холдуулсан. Тэгээд гэр рүүгээ явж байхад Д.Э “ чи ээж болон багшид хэлж болохгүй шүү, хэрэв хэлбэл хоёулаа сургуулиасаа хеөгдөнө ш дээ” гэхээр нь би “хэлнэ” гэж хэлсэн. Тэгэхэд “Өсөхөө чамайг шаана гэсэн, би чамайг түрүүлээд шаачихлаа” гэж хэлсэн. Би эсэргүүцсэн боловч дийлэхгүй байсан. Миний гарыг барьсан, намайг хашаанд шахсан. Мөн би айгаад хашгирч чадахгүй сонин байдалд орсон байсан. Тэгээд би гэр рүүгээ ороод унтсан бөгөөд ээж болон багшид айгаад хэлж чадаагүй. Хэрэг болсоны маргааш нь би анги руу орж чадахгүй байсан учраас Б.Анхзаяаг “00-д дуудахад Б.Аззаяа дагаж ирсэн. Тэгээд би Д.Э гийн талаар хэлсэн юм. Би хамгаалах байранд байгаа Д.Э сургуульд явж байгаа учраас очмооргүй байна. Ерөнхий боловсролын сургууль сольж өгөхөөр хамгаалах байрны ах эгч нар хөөцөлдөж байгаа.” /хх-12-21/ гэсэн мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мөнхзулын гэрчээр өгсөн: “...Манай гэр бүл 2017 оны 11 дүгээр сард Завхан аймгаас шилжиж ирсэн юм. Ингээд М.Урангоог 117 дугаар сургуульд оруулсан юм. Ангийн багш Цэндсүрэнтэй нь уулзаад “хичээл номондоо ямар байна” гээд ойр зуурын юм яриад байж байтал ангийнх нь Я.Төгс-Эрдэнэ гэдэг охин бид хоёр дээр ирээд “М.Урангоог Д.Э гэртээ харих гээд явж байхад хүчиндчихсэн” гэхээр нь “юу болов” гээд ангийх нь багш бид хоёр М.Урангоо, Я.Төгс-Эрдэнэ тэр хоёроос асуухад М.Урангоо “намрын спортын наадмын маргааш нь гэртээ харих гээд явж байтал Д.Э намайг араас дагаж явсаар байгаад нэг гудамжны тэнд очиход ам таглаад шилэн хүзүүн дээр дарж байгаад мухар гудамж руу авч ороод миний өмдийг тайлаад хүчиндсэн, тэгээд өвдөхөөр нь түлхээд өшиглөөд би чамай ээжид хэлнэ” гэсэн чинь Д.Э “чамайг ээж, багш хоёрт хэлэх юм бол дахиад ингэнэ бас сургуулийн бүх хүүхдэд хэлнэ, тэгвэл бид хоёр хөөгдөнө” гэж хэлсэн учраас би айгаад танд хэлээгүй юм гэж хэлсэн." /хх-35-36/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Цэндсүрэнгийн өгсөн: “...Би 2013 оноос хойш Баянзүрх дүүргийн Насан туршийн боловсролын төвд мэдээлэл зүй, анги хэлний багшаар ажилладаг. М.Урангоо, Д.Э нар нь миний дааж авсан 7а ангийн хүүхдүүд байгаа юм. Д.Э нь хурц ширүүн ааштай, хөдөлгөөнтэй хүүхэд. Өнгөрсөн жил Д.Э нь анх шилжиж ирэх үедээ нилээн хөдөлгөөнтэй ширүүн ааштай, үг хэллэгтэй байсан. Энэ жил арай дээр болж байсан зан чанарын хувьд хамаагүй дээр болж байна гэж анги удирдсан багшийн хувьд харж байсан юм. Гэтэл М.Урангоогийн ээж сургууль дээр надтай уулзана гээд ирсэн. Бид хоёр ярилцаад байж байтал манай ангийн охин Я.Төгс-Эрдэнэ ирээд “М.Урангоог Д.Э хүчиндчихсэн” гэж хэлэхээр нь М.Урангоогийн ээж бид хоёр их гайхаад юу болсоныг тодруулж асуухад М.Урангоо намайг Д.Э гудамжинд гарыг нь барьж байгаад өмдийг нь шувтлаад тэгээд бэлгийн харьцаанд орсон” гэж хэлсэн.” /хх-24-25/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Я.Төгс-Эрдэнийн өгсөн: “...Д.Э нь манай ангид 6 дугаар ангидаа орж ирсэн. Харин М.Урангоо 2018 оны 9 сард манай ангид шилжиж ирсэн. Тэгээд таньдаг болсон. М.Урангоо надад өөрөө хэлсэн зүйлийг нь би ээжид нь болон багшид хэлсэн. Би хэзээ хэлсэн сар өдрөө мартсан байна. М.Урангоо Хонгороо бид хоёрт юу гэж хэлсэн юм гэхээр уйлах гээд сонин байдалтай байсанаа “Д.Э д хүчиндүүлчихсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би М.Урангоог “эсэргүүцэхгүй яасан юм бэ” гэхэд М.Урангоо хариуд нь “та нар угаасаа Д.Э г мэдэж байгаа биз дээ, нэг тэврэхээрээ тавьдаггүй бас аймар хүчтэй тэвэрдэг юм” гэдгийг хэлсэн. Д.Э ер нь бол ангийн охидуудыг тэвэрчихээрээ больдоггүй. Тэгээд болиулах гэхээр их хүчтэй байдаг юм.” /хх-28-29/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаад насанд хүрээгүй гэрч Б.Анхзаяагийн өгсөн: “...Д.Э , М.Урангоо хоёр манай ангийн сурагч нар байгаа юм. М.Урангоо надад янз бүрийн юм яриагүй. 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс сургууль амарсан юм. Сургууль амраад 1 билүү 2 сарын өмнө Д.Э нь анги дээр найз Өсөхөөтэй юм ярьж байхыг нь сонссон юм. Тэгсэн чинь “М.Урангоог бавсан чадсан” гэсэн. Тийм юм яриад байсан. М.Урангоо намайг 00-д дуудсан. “Яасан” гээд очиход “би чамд нэг юм хэлчих үү” гэхээр нь “юу юм би хүмүүсийн хэрэгт оролцмооргүй байна” гэсэн чинь “за за би чамд хэлье” гээд “Д.Э намайг гэрийн тэнд мухар гудамжинд оруулж байгаад хөх мөх барьсан гэж хэлсэн” /хх-31/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаад насанд хүрээгүй гэрч Б.Аззаяагийн өгсөн: “...Би одоо сар өдрийг нь сайн санахгүй байна. М.Урангоог намайг намайг уулзъя гээд эмэгтэйчүүдийн 00-д авч орсон юм. Тэгээд Д.Э намайг дагаж манай гэрийн тэнд мухар гудамжинд оруулаад намайг оролдоод байсан.” гэж хэлсэн. Намайг нэг удаа Д.Э хүзүүн дээр шимээд улайгачихсан. Д.Э ер нь манай ангийн охидуудын заримыг нь тэврээд, зүгээр байж хайраа гээд дуудаад байдаг./хх-31/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Д.Итгэлийн өгсөн: “...Би хэзээ байсныг нь санахгүй байна. Ямар ч байсан өвөл байсан юм. Нэг өдөр хичээл тараад сургуулиас гараад явахад яг урдхан талд Д.Э , М.Урангоо бид хоёрын урд явж байсан. Д.Э М.Урангоогийн араас нь дагаад нөгөөх нь зугтаад байсан. Тэгээд намайг хараад “Итгэлээ авраарай” гээд байсан. Нөгөө Д.Э нь араас нь дагаад салахгүйбайсан. Тэгээд тэгж явсаар байгаад манай сургуулиас хойшоо өгсөөд яваад “Монел” руу явдаг автобусны буудал хүрсэн. Д.Э аймаар үймлүүлдэг, тэвчээргүй, замбараагүй, хүнийг өддөг хүүхэд. Д.Э г байхгүй үед анги нам гүм болчихдог.” /хх-32/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрйн 14386 дугаартай дүгнэлтэд:
1. М.Урангоогийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
2. М.Урангоогийн үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй болно.
3. М.Урангоогийн шулуун гэдэсний амсар, гадна бэлэг эрхтэнд гэмтэл тогтоогдсонгүй.
4. М.Урангоогийн охин халсанд урагдал, гэмтэл тогтоогдсонгүй. М.Урангоогийн охин хальсанд гэмтэл учруулахгүйгээр хурьцал үйлдэх боломжтой.
5. М.Урангоо нь В/III/ бүлгийн цустай байна.
6. Бэлгийн замын халдварт өвчин тогтоогдсонгүй. /хх-39/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар
сарын 22-ны өдрйн 2355 дугаартай дүгнэлтэд:
1. Д.Э гийн бэлэг эрхтэнд гэмтэл өөрчлөлт тогтоогдсонгүй.
2. Д.Э нь бэлгийн харьцаанд орох чадвартай.
3. Бэлгийн харьцаанд хамгийн сүүлд хэдийд орсоныг нь тогтоох боломжгүй.
4. Д.Э нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. /хх-42/ гэх дүгнэлт,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 386 дугаартай дүгнэлтэд:
1. М.Урангоо нь F43.25 сэтгэл хөдлөл, төрх үйлийн хямрал бүхий дасан зохицлын эмгэгтэй байна. Энэ эмгэг нь олдмол эмгэг бөгөөд 2017 оноос эхэлсэн байна.
2. М.Урангоо нь F43.25 сэтгэл хөдлөл, төрх үйлийн хямрал бүхий дасан зохицлын эмгэгтэй байна.
3. М.Урангоо нь болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай.” /хх-46-47/ гэх дүгнэлт,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 386 дугаартай дүгнэлтэд:
1. Д.Э нь болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
2. Д.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3. Д.Э нь тухайн гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.
4. Д.Э нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
5. Д.Э нь өөрийн хийсэн хэргийг хариуцах чадвартай байна.” /хх-49-50/ гэх дүгнэлт,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-13/
Нас тоолсон тухай тэмдэглэл /хх-14, 15/,
Өсвөр насны шүүгдэгч Д.Э гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-62/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Д.Э гийн зүгээс“…Би тийм зүйл хийгээгүй.” гэх тайлбар, түүний өмгөөлөгчөөс ”…хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү…“ гэх тайлбаруудыг гарган маргаж мэтгэлцэх боловч дээр дурьдсан нотлох баримтууд нь өсвөр насны шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараахи байдлаар өсвөр насны шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.
Өсвөр насны шүүгдэгч Д.Э гийн 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Газарчин” 1 дүгээр гудамжинд насанд хүрээгүй буюу 14 настай М.Урангоогийн гарыг нь барьж, хашаанд шахан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Хүчиндэх гэмт хэрэг гэдэг нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд
аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хавтас хэргийн 15 дугаар талд хохирогч М.Урангоо нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 14 нас 1 сар 10 хоногтой байсан учраас өсвөр насны шүүгдэгч Д.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Өсвөр насны шүүгдэгч Д.Э гийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Д.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасан “шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч Д.Э д оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж оногдуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, өсвөр насны шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд цаашид гарах гэм хорын хохирлыг баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Д.Э г арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Өсвөр насны шүүгдэгч Д.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1
дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Өсвөр насны шүүгдэгч Д.Э д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан хорих ялыг 2 дахин багасгаж 2 жилийн хугацаагаар тогтоож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, өсвөр насны шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Насанд хүрээгүй хохирогч М.Урангоо, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхзул нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Э д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС