Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 0758

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: С.Оюунжаргал

шүүдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:

шүүгдэгч: З.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Б овогт З У холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1903002220175 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт З У, 19 оны 01 дүгээр  сарын 07-ны  өдөр Улаанбаатар хотод  төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, БХИС-н 3 дугаар дамжааны оюутан,  ам  бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо  тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,

 

Холбогдсон хэргийн талаар:

          З.У нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Түмэн төмөрт ХХК-ны зүүн замд 2019 оны 3 дугаар сарын 06-ны орой 17,45 минутын орчимд Г.Б эзэмшлийн Тоёота Алион маркийн 03-06 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэдэг заалтыг зөрчсөний улмаас Ш.Д жолоодож явсан Хьюндей Сонато УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Ш.Д эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч З.У   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй гэв.

         Шүүгдэгч  З.У  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 17.40 цагийн орчимд би өөрийн ээжийн  УБВ улсын дугаартай Т.Аллион маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодоод Баянзүрх дүүрэг цайзын уулзвараас доош уруудаад зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр 20-30 км цагийн хурдтай явж байтал урд талд явж байсан саарал өнгийн Соната-6 машин гэнэт тоормозлохоор нь би тоормозоо гишгэсэн боловч зогсож чадалгүй хойноос нь арын буферыг нь өөрийнхөө урд буферээр мөргөчихсөн. Тухайн үед манай ээж Баярлхагва надтай цуг явж байсан болохоор нь цагдаад дуудлага өгч үзлэг хэмжилт хийлгэсэн. Осол болох үед зам бага зэргийн түгжрээтэй байсан. Гэрэл гэгээтэй үзэгдэх орчин чөлөөтэй байсан гэжээ. /хх-ийн 28/

         Хохирогч Ш.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 6-ны орой 17.40 цагийн орчимд би 02-37 УБЭ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодоод Баянзүрх дүүргийн Цайз захын уулзвараас ертөнцийн зүгээр хойноос урагшаа уруудаад зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 30-40 км/цагын хурдтай явж байсан. Тэгтэл ертөнцийн зүгээр зүүн талаас цагаан өнгийн суудлын автомашин орж ирэхээр нь би өнгөрүүлэхээр зам тавьж машиныхаа хурдыг хасаад зөөлхөн зогссон. Тэгтэл миний машины эгц ардаас Т.Аллион маркын машин ирээд урд гуферээрээ миний машины хойд гуферыг мөргөсөн. Тэгээд мөргүүлээд урагш эрчиндээ нөгөө зам тавьж өгсөн цагаан машины буруу талынх нь дугуй хэсгийг машиныхаа зөв талын урд гуферээр мөргөсөн. Миний араас машин мөргөх үед би урагшаагаа урд саравчаа мөргөөд хүзүүгээ эвгүй болгосон. Ослын дараа эхлээд эмнэлгийн машин ирж намайг авч явсан. Би тухайн үед эрүүл байсан ба 30-40 км цагийн хурдтай явж байсан гэжээ.  /хх-н 17-21/

          Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 2-8/

          Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 6-ны 17.50 цагийн орчимд би Хос Финанс банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр барьцаанд тавьсан өөрийн машин болох  УНӨ улсын дугаартай Т.Рамион маркийн машиныг жолоодоод Баянзүрх дүүрэг Цайз захаас доош 72 дугаар хотхоноос зүүнээс баруун чиглэлтэй эргээд төв зам руу нийлээд явж байтал Соната-6 маркын машин хойноос зөөлхөн түг гээд мөргөсөн. Би гайхаад машинаасаа буугаад хартал Соната-6 маркийн машины араас цэнхэр өнгийн Т.Аллион маркын машин мөргөсөн байж байсан. Миний хувьд учирсан гэмтэл байхгүй байсан учраас цагдаа ирэнгүүт нь би уулзаад явчихсан. Би тухайн үед 20-30 км цагийн хурдтай явж байсан гэжээ. /хх-н 35-36/

         Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би З У төрсөн эх нь байгаа юм. Миний охин У 19 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотын 1 дүгээр амаржих газарт төрсөн. Айлын ганц охин байгаа юм. Одоо Батлан хамгаалах их сургуулийн хүний нөөцийн менежментийн ангид сурч байгаа. Миний охин 12 настайгаасаа эхлээд боксын спортоор хичээлээд улсын 4 удаагийн аварга болсон. Олон улсын тэмцээнээс 2 удаа алтан медаль хүртсэн. Миний охин ямар нэгэн муу зуршилгүй, спортын хүн учраас даруу төлөв зантай, хатуужилтай, биеэ даасан чанартай гэжээ. /хх-н 38-39/

          Гэрч О.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Ш.Дг нь байгаа юм. Би хүүгээ гэмтэл авч байсан талаар тэр осол гаргасан жолоочид огт ярьж байгаагүй. Миний хүү Д урд нь БНХАУ-ын Эрээн хотод явж байхдаа хятад хүнд төмсгөө өшиглүүлж байсан талаар би осол гаргасан охины аавд хэлж байсан. Тухайн үед манай хүү хүзүүндээ гэмтэл авч байгаагүй гэжээ. /хх-н 40-41/

          Гэрч Л.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Зн У найз эгч нь байгаа юм. Уянгыг 2017 оноос эхэлж мэддэг болсон. Уянга одоо БХИС-д сурч байгаа. Аав, ээжийнхээ хамт амьдардаг юм. Дээрээ нэг ахтай айлын ганц охин байгаа юм. Боксын спортоор хичээллэдэг юм. Зан чанарын хувьд эелдэг даруу, эрх маягийн хүүхэд байгаа юм гэжээ. /хх-н 43/

          Иргэний хариуцагч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 17.30 цагийн орчимд манай охин У миний эзэмшлийн Т.Аллион маркийн  УБВ улсын дугаартай машиныг жолоодоод би жолоочийн хажуугийн урд сандал дээр суугаад Баянзүрх дүүргийн Цайз захын уулзвараар ертөнцийн зүгээр урагш уруудаад зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байтал урд талд явж байсан саарал өнгийн Соната-6 маркийн машины урдуур нэг цагаан өнгийн суудлын машин эргэж орсон. Тэр үед урд талын Соната-6 маркын машин тооромзлоод зогссон. Манай охин У тоормосоо хурдан даралгүй зөөлхөн дарсаар байгаа нөгөө Соната-6 маркын машины ард буфер рүү урд буферээрээ мөргөж зогссон. Тэгээд би машинаасаа буугаад 102,103-т дуудлага өгсөн. Эхлээд түргэн ирсэн дараа нь цагдаа ирсэн. Түргэн ирээд урд машины жолооч залууг аваад явсан. Иргэнд  учирсан хохирлыг боломжоороо төлнө гэжээ. /хх-н 69-71/

         Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 46

         2019,3,14-ний өдрийн 12451 дугаартай шинжээчийн дүгнэлт

          1.Уг тээврийн хэрэгсэлийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ94060 маркийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд болон хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү, зүүн гар талын хол, баруун гар талын ойр болон холын гэрлийн тусгалын эрчим стандартын шаардлага хангаж байна. Харин зүүн гэрлийн тусгалын эрчим ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй байна. Мөн автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын  хэмжээ -19.8 мм/м буюу тохиргоо хэвийн бус байна. Өнгө үзэмж ерөнхий байдал иж бүрдлийн хувьд урд улсын дугаар бага зэрэг гулзайсан, мөн урд буфер бага зэрэг зурагдсан, гэмтэлтэй байгаа нь Авто тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага стандартыг хангахгүй байна.

           2.Зүүн их гэрлийн тусгалын эрчим ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -19.8 мм/м буюу тохиргоо хэвийн бус, урд улсын дугаар бага зэрэг гулзайсан, мөн урд буфер бага зэрэг зурагдсан гэмтэлтай байна.

3.4.Урд улсын дугаар бага зэрэг гулзайсан, мөн урд буфер бага зэрэг зурагдсан гэмтлүүд нь осол гарах үед үүссэн байх боломжтой. Зүүн их гэрлийн тусгалын эрчим ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хайзайлтын хэмжээ -19.8 мм/м буюу тохиргоо хэвийн бус байгаа гэмтлүүд нь ашиглалтын үед үүссэн ба осолд ямар байдлаар нөлөөлсөнийг тодорхойлох боломжгүй байна.

5. Тоормосны систем нь шингэн дамжуулагатай, АВS тоормосны системтэй байна. Тоормосны систем хэвийн ажтллагаатай, тоног төхөөрөмжөөр хэмжилт хийхэд урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ стандартын шаардлага хангаж байна.

6.Тоормосны систем нь хийн, хий шингэн  дамжуулагатай, АВS тоормосны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэх  үед тухайн замын гадаргуугийн байдал, автомашины хурд зэргээс хамаарч тоормосны тасалдсан мөр үүсэх боломжтой гэжээ. /хх-н 47-51/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 52/

         Кости-Эстимейт ХХК-ны үнэлгээний тайлан / хх-н 57/

         Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 59/

         Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 3121 тоот шинжээчийн дүгнэлт:

         1.Ш.Д биед сээрний 1 дүгээр нугаламын хугарал, нурууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

         2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

         3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

        5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.  /хх-н 61/

         2019.4.09-ний өдрийн мөрдөгчийн 147 тоот  магадлагаа: /хх-н 62-63/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 64-67/

          Дуудлагын лавлагааны хуудас/ хх-н 73-74/

          З.У иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 34/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 90/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 30/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-н 29/ жолоочийн лавлагаа /хх-н 33/

          З.У Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 80/, прокурорын тогтоол /хх-н 81-83/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 87-89/

          З.У хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол  /хх-н 85-86/ зэрэг болно.

         З.У нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Түмэн төмөрт ХХК-ны зүүн замд 2019 оны 3 дугаар сарын 06-ны орой 17,45 минутын орчимд Г.Б эзэмшлийн Тоёота Алион маркийн  УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэдэг заалтыг зөрчсөний улмаас Ш.Д жолоодож явсан Хьюндей Сонато 02-37УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас нь мөргөж Ш.Д эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд :

          Шүүгдэгч  З.У   мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... урд талд явж байсан саарал өнгийн Соната-6 машин гэнэт тоормозлохоор нь би тоормозоо гишгэсэн боловч зогсож чадалгүй хойноос нь арын буферыг нь өөрийнхөө урд буферээр мөргөчихсөн. Гэрэл гэгээтэй үзэгдэх орчин чөлөөтэй байсан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 28/

         Хохирогч Ш.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... миний машины эгц ардаас Т.Аллион маркын машин ирээд урд гуферээрээ миний машины хойд гуферыг мөргөсөн. Тэгээд мөргүүлээд урагш эрчиндээ нөгөө зам тавьж өгсөн цагаан машины буруу талынх нь дугуй хэсгийг машиныхаа зөв талын урд гуферээр мөргөсөн. Миний араас машин мөргөх үед би урагшаагаа урд саравчаа мөргөөд хүзүүгээ эвгүй болгосон гэсэн мэдүүлэг /хх-н 17-21/

         Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 3121 тоот шинжээчийн дүгнэлтээр Ш.Д биед сээрний 1 дүгээр нугаламын хугарал, нурууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдсон, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж тогтоосон байна.

          Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Цайз захаас доош 72 дугаар хотхоноос зүүнээс баруун чиглэлтэй эргээд төв зам руу нийлээд явж байтал Соната-6 маркын машин хойноос зөөлхөн түг гээд мөргөсөн. Би гайхаад машинаасаа буугаад хартал Соната-6 маркийн машины араас цэнхэр өнгийн Т.Аллион маркын машин мөргөсөн байж байсан гэсэн мэдүүлэг /хх-н 35-36/

          Иргэний хариуцагч  Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 1 дүгээр эгнээгээр явж байтал урд талд явж байсан саарал өнгийн Соната-6 маркийн машины урдуур нэг цагаан өнгийн суудлын машин эргэж орсон. Тэр үед урд талын Соната-6 маркын машин тооромзлоод зогссон. Манай охин У тоормосоо хурдан даралгүй зөөлхөн дарсаар байгаа нөгөө Соната-6 маркын машины ард буфер рүү урд буферээрээ мөргөж зогссон гэсэн мэдүүлэг  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          З.У холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

         Энэ хэргийн улмаас хохирогчийн эмчилгээний зардалд өнөөдрийг хүртэл гарсан зардалд  1.020.000 төгрөг төлсөн ба хохирогч шүүхэд нэхэмжлэл гаргаагүй бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.

 З. тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй болно.

 З.У энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.          

         Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохиролыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Б овогт З У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Уянгыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.У  нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 333.334 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар З.У нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, З.У жолооны үнэмлэх шүүхэд ирээгүй, З.У нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй  болохыг   тус тус дурьдсугай.

6. Хохирогч Ш.Д нь цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол З.У авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН