Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 407

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

        Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн 7/1-00-д байрлах, улсын бүртгэлийн 9016001018, регистрийн 5341469 дугаартай, Төрийн банкны нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 8-3 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ61100105, Борлууд овогт Дамбийгийн Ничинхүүд холбогдох,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 8-3 тоотод оршин суух, 1958 онд төрсөн, 58 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ58030110, Борлууд овогт Түгжээгийн Цогтоод холбогдох,

      Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4.058.562,69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Золзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн банкны зээлдэгч Дамбий овогтой Ничинхүү нь Төрийн банктай 2013 оны 8 дугаар сарын 13-нд 340301091605 тоот зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, сарын 1,5 хувь, жилийн 18 хувийн хүүтэй цалин барьцаалан зээл авсан. Зээлдэгч нь Төрийн банкнаас авсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй нийт 249 хоног хугацаа хэтэрч банкыг ихээр чирэгдүүлж зээлдэгч болон хамтран зээлдэгч нь олон янзын тайлбар шалтгаан хэлж зээлээ төлөхгүй байна. Энэ нь банкны ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж уг зээл нь одоо чанаргүй зээлийн ангилалд шилжээд байна. Иймд Төрийн банк нь дараах төлбөрийг зээлдэгчээс алдбадан гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлдэгч нь 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 3.568.944,64 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 453.875,38 төгрөг, зээлийн торгуулийн хүүгийн үлдэгдэл 35.242,67 төгрөг болсон байна. Зээлдэгч Д.Ничинхүү нь гэрээний үүргээ зөрчиж хуваарь ёсоор төлбөрөө төлөөгүй тул 34030109160 тоот зээлийн гэрээний 5.1.1-д заасны дагуу гэрээг цуцалж, зээл зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 4.058.562,69 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 79.887 төгрөгийг зээлдэгч Д.Ничинхүү, Т.Цогтоо нараас албадан гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

     Хариуцагч Д.Ничинхүү, Т.Цогтоо нар шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Энэ зээлийг авч төлж явсаар 3.000.000 гаруй төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн нь үнэн болно. Одоо төлж барагдуулна. Миний бие өвчтэй хүн асрах шаардлагатай байсан учир зээлээ төлж чадаагүйн үнэн болно. Энэ хугацаанд алдангийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Д.Ничинхүү, Т.Цогтоо нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг4.058.562,69 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Ничинхүү, Т.Цогтоо нар нь нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4.058.562,69 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Д.Ничинхүү, Т.Цогтоо нар нь нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

     Хариуцагч Д.Ничинхүү, Т.Цогтоо нар нь нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага болох 4.058.562,69төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

  Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 79.887 төгрөгийн тал хувь болох 39.943,5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 39.943,5 төгрөг, хариуцагч Д.Ничинхүү, Т.Цогтоо нараас 39.943,5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгож шийдвэрлэлээ.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

     1. Нэхэмжлэгч Төрийн банкны зээлийн гэрээний гүйцэтгээгүй 4.058.562,69 /дөрвөн сая тавин найман мянга таван зуун жаран хоёр төгрөг жаран есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Ничинхүү, Т.Цогтоо нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас данснаас 39.943,5 /гучин есөн мянга есөн зуун дөчин гурван төгрөг таван мөнгө/ төгрөг, хариуцагч Д.Ничинхүү, Т.Цогтоо нараас 39.943,5 /гучин есөн мянга есөн зуун дөчин гурван төгрөг таван мөнгө/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгож, 39.943,5 /гучин есөн мянга есөн зуун дөчин гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Ничинхүү, Т.Цогтоо нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчидшүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                       Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ