Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 497

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Хүсэлт гаргагч: эмэгтэй, 1966 оны 03 сарын 24-нд төрсөн, 50 настай, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Мандал овооны 13 дугаар гудамжны 27 тоотод оршин суух Хатигин овогт Сосорбарамын Золжаргалын /РД:фж66032407/     хүсэлттэй

Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1980 оны 04 сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд саальчнаар, тус аймгийн С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлэгт 1983 оны 09 сарын 20-ны өдрөөс 1994 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд мэс заслын асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Дөлгөөн  оролцов.

 

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

           

Хүсэлт гаргагч С.Золжаргал  шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэлд дундын үйлдвэрт 1979 оны 07 сарын 15-ны өдрөөс 1983 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд саальчнаар, тус аймгийн С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 1983 оны 09 сарын 20-ны өдрөөс 1994 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд асрагчаар ажиллаж байсан. Миний бие хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн ба нотлох баримтуудыг үндэслэн миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

            Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

             Хүсэлт гаргагч С.Золжаргал Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1980 оны 04 сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд саальчнаар, тус аймгийн С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлэгт 1983 оны 09 сарын 20-ны өдрөөс 1994 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд мэс заслын асрагчаар тус тус  ажиллаж байсан  нь дараах  нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:

            - Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 сарын 02-ны өдрийн Сосорбарам овогтой Золжаргалын тус аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1980-1983 онуудад ажиллаж байсан үеийн цалингийн 363 дугаар тодорхойлолт,

            - Архангай  аймгийн С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлгийн даргын 1983 оны 09 сарын 20-ны өдрийн  ажилд томилох тухай 220 дугаар тушаалд:

            1. Сосорбарам овогтой Золжаргалыг 1983 оны 09 сарын 20-ны өдрөөс эхлэн тус эмнэлгийн мэс заслын асрагчаар томилон ажиллуулсугай.

            - Архангай  аймгийн С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлгийн даргын 1987 оны 02 сарын 18-ны өдрийн буцалтгүй тэтгэмж олгох тухай 13 дугаар тушаалд:

            1. Мэс  заслын асрагч ажилтай Сосорбарамын Золжаргалын ар гэрт  гачигдал гарсан тул  100 төгрөгийн буцалтгүй  тусламж  олгосугай.

            - Архангай  аймгийн С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлгийн даргын 1994 оны 10 сарын 28-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 75 дугаар тушаалд:

            1. Мэс заслын асрагч Сосорбарам овогтой Золжаргалыг өөрийн хүсэлтийн дагуу 1994 оны 11 сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй зэрэг болно.

             

             Иймд хүсэлт гаргагч С.Золжаргалын Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт  болон  тус аймгийн С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

                                                                 

                                                                     ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хатигин овогт Сосорбарамын Золжаргалын Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1980 оны 04 сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд саальчнаар, тус аймгийн С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлэгт 1983 оны 09 сарын 20-ны өдрөөс 1994 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд мэс заслын асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56  дугаар  зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Золжаргалын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

             3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардуулснаас хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан  шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                    

                      

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БЯМБАСҮРЭН