Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 475

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Хүсэлт гаргагч: эмэгтэй, 1966 оны 07 сарын 17-нд төрсөн, 50 настай, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багт оршин суух Баянгол овогт Түгжийн Оюунбилэгийн /РД:АД66071700/   хүсэлттэй

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал  нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд  малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч М.Алтанчимэг,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Дөлгөөн  нар оролцов.

 

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

           

Хүсэлт гаргагч Т.Оюунбилэг шүүхэд гаргасан хүсэлт болон түүний төлөөлөгч М.Алтанчимэг шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Т.Оюунбилэг нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан. Иймд архивын лавлгаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн Т.Оюунбилэгийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

            Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

             Хүсэлт гаргагч Т.Оюунбилэг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал  нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд  малчнаар ажиллаж байсан  нь дараах  нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:

            - Түгжийн Оюунбилэгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний 1981 оны 01 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр,

            - Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлөөс 1983 оны 08 сарын 10-ны өдөр шагнасан гэрчилгээ,

            - Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 03 сарын 06-ны өдрийн шагнал олгох тухай 27 дугаар тогтоол /Хавсралтын 10-т Т.Оюунбилэг бетон 1, үнэ 14 төгрөг/,

            - Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 11 сарын 22-ны өдрийн болзол дүгнэх тухай 100 дугаар тогтоол /Хавсралтын 11-д Т.Оюунбилэг давсан сүү 163.5 литр, олгосон хурга 1/,

            - Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 02 сарын 01-ний өдрийн болзол дүгнэх тухай 14 дүгээр тогтоол /Хавсралтын 23-т Т.Оюунбилэг Азарга бригад, 1988 онд нэг үнээнээс саасан сүү 379 литр, 1987 онд нэг үнээнээс саасан сүү 278 литр, давуулсан сүү 101, олгох шагнал 101 төгрөг/, зэрэг болно.

             

                          Иймд хүсэлт гаргагч Т.Оюунбилэгийн Архангай аймгийн Өндөр-Улаан Бадрал нэгдэлд  ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

                                                                 

                                                                     ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Баянгол овогт Түгжийн Оюунбилэгийн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал  нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд  малчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56  дугаар  зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Т.Оюунбилэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

             3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардуулснаас хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан  шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                    

                      

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БЯМБАСҮРЭН