| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 129/2016/00524/И |
| Дугаар | 483 |
| Огноо | 2016-09-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 483
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: эрэгтэй, 1961 оны 08 сарын 29-нд төрсөн, 55 настай, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны Орбитын 24-403 тоотод оршин суух Өөлд овогт Ихбаярын Эрдэнэ-Очирын /РД:УС61082913/ хүсэлттэй
Зам гүүрийн барилга трестийн Архангай аймгийн зам барилгын ангид 1977 оны 09 сарын 10-ны өдрөөс 1990 оны 11 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд арматурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч И.Эрдэнэ-Очир шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Авто замын ерөнхий газрын Архангайн зам барилга ашиглалтын ангид 1977 оны 09 сарын 10-ны өдрөөс 1990 оны 11 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд замчин, арматурчнаар тасралтгүй ажиллаж байсан. Би өөрийн ажиллаж байсан байдлыг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч И.Эрдэнэ-Очир Зам гүүрийн барилга трестийн Архангай аймгийн зам барилгын ангид 1977 оны 09 сарын 10-ны өдрөөс 1990 оны 11 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд арматурчнаар ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:
- Зам гүүрийн барилга трестийн Архангай аймгийн зам барилгын ангийн даргын 1977 оны ажилд авах тухай тушаалд:
1. ... Ихбаяр овогтой Эрдэнэ-Очирыг арматурчнаар 1977 оны 09 сарын 10-ны өдрөөс эхлэн тус тус авч ажиллуулсугай.
- Авто замын ерөнхий газрын Архангайн зам барилга ашиглалтын ангийн даргын 1981 оны 07 сарын 23-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай тушаалд:
1. ... арматурчин Эрдэнэ-Очир нарын ээлжийн амралтыг 1981 оны 07 сарын 21-нээс эхлэн ажлын 18 хоногоор бодож олгосугай.
- Авто замын ерөнхий газрын Архангайн зам барилга ашиглалтын ангийн даргын 1987 оны 05 сарын 26-ны өдрийн шагнах тухай 37 дугаар тушаалд:
1. ... арматурчин И.Эрдэнэ-Очир нарыг тус бүрийг 80 төгрөгөөр сайшаан шагнасугай.
- Авто замын ерөнхий газрын Архангайн зам барилга ашиглалтын ангийн даргын 1990 оны 11 сарын 28-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 62 дугаар тушаалд:
1. Ихбаярын Эрдэнэ-Очирыг 1990 оны 11 сарын 10-ны өдрөөс арматурчны ажлаас ... тус тус чөлөөлсүгэй зэрэг болно.
Иймд хүсэлт гаргагч И.Эрдэнэ-Очирын Зам гүүрийн барилга трестийн Архангай аймгийн зам барилгын ангид ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Өөлд овогт Ихбаярын Эрдэнэ-Очирын Зам гүүрийн барилга трестийн Архангай аймгийн зам барилгын ангид 1977 оны 09 сарын 10-ны өдрөөс 1990 оны 11 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд арматурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч И.Эрдэнэ-Очирын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН