Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 451

 


      
       

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар    
Хүсэлт гаргагч: эмэгтэй, 1981 оны 10 сарын 30-нд төрсөн, 35 настай, Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багт оршин суух Монгол овогт Нямжанцангийн Наранцэцэгийн /РД:АЭ81103003/  хүсэлттэй 
А.Уртнасантай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн  нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

    Хүсэлт гаргагч Н.Наранцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Би өөрийн нөхөр болох А.Уртнасантай 2007 онд анх танилцаж хайр сэтгэлтэй болж  улмаар 2008 онд  хуримаа хийж хамтран  амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд  хүү У.Пүрэвдаваа, У.Баасандэлгэр нар  төрсөн.  Гэтэл нөхөр  А.Уртнасан 2016 оны 07 сарын 25-нд гэнэтийн ослоор  хээр нас барсан.  А.Уртнасан бид хоёр  албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй.  Иймд У.Пүрэвдаваа, У.Баасандэлгэр  нарын  төрсний гэрчилгээ болон  бусад нотлох баримтуудыг  үндэслэн  А.Уртнасантай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ. 
 
     Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар  болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Наранцэцэг А.Уртнасантай хамтын амьдралтай байсан нь дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
- Хайрхан овогт Уртнасангийн Баасандэлгэрийн төрсний 0000922741 Г/64 дүгээр гэрчилгээнд: эцгийн нэр Хайрхан овогт Агтандоржийн Уртнасан, эхийн нэр Монгол овогт Нямжанцангийн Наранцэцэг, 
- Хайрхан овогт Уртнасангийн Пүрэвдаваагийн төрсний 0000584354 Г-31 дүгээр гэрчилгээнд: эцгийн нэр Хайрхан овогт Агтандоржийн Уртнасан, эхийн нэр Монгол овогт Нямжанцангийн Наранцэцэг, 
- Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2016 оны 08 сарын 15-ны өдрийн 01/124 дүгээр албан бичигт: Тус сумын иргэн  Агтандоржийн Уртнасан нь 2008 онд  Нямжанцангийн Наранцэцэгтэй  хамтран амьдарч 2 хүүхэдтэй  болсон. А.Уртнасан нь 2016 онд нас барсан.  Хүүхдүүд болох Уртнасангийн Пүрэвдаваа 5 настай, Уртнасангийн Баасандэлгэр 3 настай тул хуулийн  дагуу хагас өнчин  хүүхдийн тэтгэмжид хамруулж өгөхийг уламжилж байна. 
- Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн Засаг даргын 2016 оны 08 сарын 15-ны өдрийн 130 дугаар тодорхойлолтод: Тус багийн иргэн Н.Наранцэцэг нь А.Уртнасантай  2008 оноос хойш амьдарч байсан бөгөөд  амьдарч буй хугацаандаа  2011 онд А.Пүрэвдаваа, 2013 онд А.Баасандэлгэр нар төрсөн нь үнэн зэрэг болно. 

Иймд хүсэлт гаргагч Н.Наранцэцэгийн А.Уртнасантай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.14-т зааснаар Монгол овогт Нямжанцангийн Наранцэцэг, Хайрхан овогт Агтандоржийн Уртнасан нарыг  хамтын амьдралтай байсныг тогтоосугай. 

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56  дугаар  зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.Наранцэцэгийн  улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70200 төгрөгийг  орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардуулснаас хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан  шүүхээр дамжуулан Архангай  аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 


                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.БЯМБАСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Боловсруулсан:Д.Бямбасүрэн
Хянасан:
3 хувь. Комп. Д.Б