| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 144/2024/00015/И |
| Дугаар | 203/МА2024/00021 |
| Огноо | 2024-06-14 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 203/МА2024/00021
******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 144/ШШ2024/00052 дугаар *******тэй,
******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Өмнөговь аймгийн ******* сум дахь ******* ******* гүйцэтгэх хэлтэст холбогдох,
Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.ийн гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* /цахимаар/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ******* ХХК-ийн захирал Ч. /цахимаар/, нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн ******* сум дахь ******* ******* гүйцэтгэх хэлтэс төлбөр авагч ******* ******* ХК болон төлбөр төлөгч С.т холбогдох иргэний ******* гүйцэтгэлийн ажиллагааг Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 144//ШШ2022/00091 дугаар захирамжийн дагуу ******* гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа билээ.
Өмнөговь аймгийн ******* сум дахь ******* ******* гүйцэтгэх хэлтэсээс 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № 01/182 дугаартай мэдэгдэлд ...С.ийн өмчлөлийн Өмнөговь аймгийн ******* сум, 2-р баг, 13-8 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү- дугаартай, 288
талбайтай хувийн сууц, ажлын байрны зориулалттай барилга, Г- дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 750
талбайтай өмчлөлийн газар, Г- гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 750
талбайтай өмчлөлийн газрыг 284156868 төгрөгөөр үнэлэгдсэнийг ******* ******* гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн хөрөнгийн үнэлгээг мэдэгдэж байна гэснийг төлбөр авагч ******* ******* ХК-ийн Өмнөговь салбарын ******* тооцооны төв нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан ба тухайн хөрөнгийг шинжээч хэт өндрөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
******* ******* гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж, мөн хуулийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө" гэж заасан боловч Өмнөговь аймгийн ******* сум дахь ******* ******* гүйцэтгэх хэлтсээс дээрх хуульд заасан ажиллагааг бүрэн хийгээгүй байна.
Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйл /Хөрөнгийн үнэлгээ хийх журам, аргачлал/-ийн 7.1-т Хөрөнгийн үнэлгээг хийхэд үнэлгээний олон улсын болон үндэсний стандарт, энэ хуулийн 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг мөрдөнө, мөн хуулийн 8.1-т Хөрөнгийн үнэлгээний тайлан нь үйлчлүүлэгч, захиалагч, гуравдагч этгээдэд уг үнэлгээний зүйлийн үнэ цэнийн талаар бодитой ойлголт өгөхөөр бэлтгэгдсэн байна гэж заасныг зөрчсөн.
Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгөд шинжээч үнэлгээ хийж дүгнэлт гаргахдаа ямар арга, аргачлал хэрэглэж зах зээлийн үнээс хэт өндөр буюу 284.156.868 төгрөгөөр үнэлж, бодит байдалд нийцээгүй үнэлгээ, тайлан гаргасанд гомдолтой байна. Мөн тус хөрөнгөд хэт өндөр үнэ тогтоосны улмаас дуудлага худалдаагаар худалдан борлуулагдах боломжгүй болж улмаар төлбөр авагчид илтэд хохиролтой, шүүхийн *******ийн дүнгээс илүү гарсан төлбөрийг төлбөр төлөгчид эргүүлэн өгөх нөхцөл байдлыг үүсгээд байна.
Иймд Өмнөговь аймгийн ******* сум, 2-р баг, 13-8, 14-7 тоот хаягт байрлах. эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 288
хувийн сууц, ажлын байрны зориулалттай барилга, Г- дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 750
талбайтай өмчлөлийн газар, Г- дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 750
талбайтай өмчлөлийн газрыг 284.156.868 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Анхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 91 дүгээр захирамжаар Сумъяа овогтой /РД:/-ээс 225.000.000 төгрөгийг гаргуулж ******* ******* ХХКомпани /РД:/-д олгохоор *******лэгдсэн байна.
Тус хэлтсээс ******* гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч С.ийн өмчлөлийн ******* *******ны зээлийн барьцаанд барьцаалуулсан Өмнөговь аймаг ******* сумын 2-р баг Гавилууд, 2-р гудамж 13-8,14-7 тоотод байрлалтай газар болон хувийн сууц, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай шинжээч томилох тогтоолоор ******* ******* ХХКомпаний үнэлгээчин Ч.ыг томилж, тогтоолыг хүргүүлсэн.
Уг тогтоолын дагуу ******* ******* ХХКомпаний үнэлгээчин Ч. нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай үнэлгээний тайлан гаргаж, тус хэлтэст 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээлцсэн тухай баримт үйлдэн хүлээн авч, талуудад ******* ******* гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор буюу 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн.
Төлбөр авагч ******* ******* ХХК нь үнэлгээний тайланг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч үнэлгээний тайланг хүлээн авснаас хойш ******* ******* гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Шүүхээс гарах ******* маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн ******* гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан *******лэх ажиллагаанд оролцуулж болно.гэж тус тус заасан.
Иймд ******* ******* ХХКомпанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Өмнөговь аймгийн ******* сум дахь ******* ******* гүйцэтгэх хэлтэст хариуцагдах иргэний хэрэгт үнэлгээтэй холбоотой асуудлаар ******* ******* ХХКомпаний үнэлгээчин Ч.ы эрх ашиг зөрчигдөж байгаа тул шүүх хуралд гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтэй байгааг хүлээн авч, мөн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон *******лэж өгнө үү гэжээ.
3. Гуравдагч этгээд ******* ******* ХХК-ийн захирал Ч. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын хувьд уг үнэлгээг зохих хууль, стандарт, дүрэм, журам, аргачлалын дагуу хийсэн болохоор үнэлгээгээ хамгаалж оролцоно.
Энэ хуулиудыг бүгдийг нь баримталж ажилладаг. Бид нар тухайн барилгыг үнэлэхдээ Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад байх амины орон сууц, үйлчилгээ, үйлдвэр, цех гэснийг баримталж үнэлгээгээ гаргасан.
Учир нь уг барилгын нэг давхарт нь банш, бууз, хэрчсэн гурилын цех үйл ажиллагаа явуулж байсан болохоор 2 дугаар хавсралтын жишиг үнэлгээг баримталсан. Нэхэмжлэгч болохоор тухайн тушаалын 3 дугаар хавсралтыг баримтлах ёстой гээд байгаа. 3 дугаар хавсралтаар гадна зам талбай, бусад жижиг барилга тохижилтын ажлын нэгж, бусад хэсэг тооцогддог. Энэ дотроо жижиг барилга буюу банзан барилга, сэндвич, гудам хашаа, явган зам, автомашины зогсоол, хайлс хашлага зэрэг барилгууд ордог. Коэффициентын зөрүү үүн дээр гарч байгаа. Тиймээс 3 дугаар хавсралтыг хэрэглэх боломжгүй.
Амины орон сууц, хүнсний үйлдвэр, цех гэдгээр нь авсан. Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 тоот тушаалын 2 дугаар хавсралтыг баримталж хөрөнгийн үнэлгээний тооцооллыг гаргасан нь үндэслэлтэй гэжээ.
4. Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүх:
******* ******* гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг үндэслэн нэхэмжлэгч ХААН ******* ХК-ийн гаргасан хариуцагч Өмнөговь аймгийн ******* сум дахь ******* ******* гүйцэтгэх хэлтэст холбогдох Өмнөговь аймаг, ******* сум, ын 13-8 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 750
газар, тухайн газар дээр баригдсан, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, хувийн сууц, ажлын байрны зориулалттай, 288 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө, Өмнөговь аймаг, ******* сум, 2-р баг, ын 14-7 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 750
талбайтай газрыг тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ХААН ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 144/Ш32024/00092 дугаартай захирамжаар авсан ******* гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн арга хэмжээ нь тус хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг *******лэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж *******лэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. давж заалдах гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуульд заасан агуулгаас харвал эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр иргэний хэрэг хянан *******лэх ажиллагаа эхэлдэг. Шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн бол нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, хариу тайлбар авах ажиллагааг хийж, талуудыг мэтгэлцүүлж, хөндлөнгийн байр сууринаас ******* гаргахаар процессын хуульд заасан.
Шүүх хэргийг *******лэхдээ хэн нэгэнд давуу байдал олгохгүйгээр хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрээ, хэлцэл, нотлох баримт, талуудын тайлбарыг үндэслэж хэргийг *******лэх учиртай.
******* ******* гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө 55 дугаар зүйлийн 55.7-т Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж тус тус заасан байдаг.
Иймээс үнэлгээний тайланг 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, танилцуулж, саналыг авсны дараагаар шүүхэд гомдол гаргах 7 хоногийн хугацаа тоологдож эхлэхээр зохицуулсан байна. Тус хугацаа нь гомдол гаргах хугацааг тодорхойлох ач холбогдолтой зохицуулалтаас гадна төлбөр авагч болон төлөгчийн хуульд заасан ашиг сонирхлыг хамгаалах зорилготой зохицуулсан зохицуулалт байна. Гэтэл хариуцагч тус хуульд заасан хугацааг баримтлаагүй, тайланг талуудад танилцуулж, санал хүсэлтийг аваагүй үүнээс үүдэн нэхэмжлэгчийн зүгээс тайланг бус мэдэгдэл ирсэн өдрөөр хуульд заасан хугацаандаа шүүхэд гомдол гаргасан.
Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргахдаа хөрөнгийн үнэлгээний тайланг хариуцагчаас гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүх тус хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 105.1, 123.1-т тус тус заасны дагуу хянаж *******лээгүй нь хэрэг хянан *******лэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг *******лэсэн.
Иймд Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар 144/ШШ2024/00052 тоот *******ийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмэлт тайлбар байхгүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ч. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Өмнөговь аймгийн ******* сум дахь ******* ******* гүйцэтгэх хэлтэст холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг 284156868 төгрөгөөр үнэлсэн шинжээч ******* ******* ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргасан.
Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 144/ШШ2022/00091 дугаартай *******ээр зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож *******лэсэн байх бөгөөд шүүхийн ******* хүчин төгөлдөр болжээ. /хавтаст хэргийн 10-14 дүгээр хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр *******ийг заавал биелүүлэх үүрэгтэй.
Дээрх хүчин төгөлдөр шүүхийн *******ийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч С.ийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлүүлэхээр ******* гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаар тогтоолоор ******* ******* ХХК-ийн үнэлгээчин Ч.г томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, ******* ******* гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.
Шинжээч ******* ******* ХХК нь С.ийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 284 156 868 төгрөгөөр үнэлсэн. /хавтас хэргийн 52-75 дугаар хуудас/ Улмаар хариуцагч байгууллагын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар 2023 оны 12 дугаар 25-ны өдрийн 01/782 дугаартай албан бичгээр 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлж мэдэгдсэн болох нь зохигчийн тайлбар, ******* ******* ХК-ийн ирсэн бичиг бүртгэх дэвтэр, CD-нд бичигдсэн бичлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Дээрхийг дүгнэвэл хариуцагч нь ******* ******* гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэснийг зөрчсөн, нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо гаргасан нь мөн хуулийн 55.7-т заасан Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэснийг зөрчөөгүй, хариуцагчийн хөрөнгийн үнэлгээний тайланг талуудад мэдэгдэж, танилцуулах хуулийн хугацааг зөрчсөн нь хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж тус тус дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Гуравдагч этгээд ******* ******* ХХК-ийн захирал Ч. нь ...Манай байгууллагын хувьд уг үнэлгээг зохих хууль, стандарт, дүрэм, журам, аргачлалын дагуу хийсэн болохоор үнэлгээгээ хамгаалж оролцоно...барилгыг үнэлэхдээ Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад байх амины орон сууц, үйлчилгээ, үйлдвэр, цех гэснийг баримталж үнэлгээгээ гаргасан. Учир нь уг барилгын нэг давхарт нь банш, бууз, хэрчсэн гурилын цех байгаад ашиглаж байсан, үйл ажиллагаа явуулж байсан болохоор 2 дугаар хавсралтын жишиг үнэлгээг баримталсан. Нэхэмжлэгч болохоор тухайн тушаалын 3 дугаар хавсралтыг баримтлах ёстой гээд байгаа. 3 дугаар хавсралтаар гадна зам талбай, бусад жижиг барилга тохижилтын ажлын нэгж, бусад хэсэг тооцогддог байгаа... гэж тус тус тайлбарлаж мэтгэлцсэн.
Нэхэмжлэгч нь хувийн сууцны нэгжийн нормативт үнэлгээг гаргахдаа Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаартай Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх дүрэм-ийн хавсралт 3-ыг баримтлах ёстой гэж тайлбарлаж байгаа боловч тухайн хавсралт 3-аар Гадна зам талбай, бусад жижиг барилга, тохижилтын ажлын нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг тогтоохоор, жижиг барилгад: банзан буюу бамбай барилга, сэндвичин барилга, дүнзэн барилга, шургааган барилга, чулуун байшин, мод, тоосго, блокон холимог ханатай байшин байхаар тусгасан байх ба үнэлэгдэж буй барьцаа хөрөнгө нь цутгамал бетон суурьтай, цутгамал бетон баганатай, тоосгон ханатай, хувийн сууц, ажлын байрны зориулалттай барилга байх тул тухайн хавсралтад дурдсан жижиг барилгын ангилалд хамаарагдахгүй байна.
Шинжээч нь хөрөнгийн үнэлгээг зах зээлийн хандлага болон өртгийн хандлагыг хэрэглэн үнэ цэнийг тооцоолон дүнг ач холбогдлын түвшингээр жинлэн зах зээлийн үнийг тодорхойлсон, зах зээлийн хандлагаар, жишиж буй хөрөнгөтэй байршил, зориулалт, бусад шинж чанараараа ойролцоо, ижил төстэй хөрөнгийн өнөөгийн зах зээлд арилжаалагдсан жишиг хэлцлийн үнэд ялгаатай байдлын тохируулга хийн үнэлжээ.
Мөн жишиг хөрөнгийн зах зээлийн үнийг үнэлэгдэж буй хөрөнгөтэй ижил төстэй зориулалттай хөрөнгийн ойрын хугацаанд арилжаалагдсан үнийн судалгаа, тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн байршлын бүсэд арилжаалахаар зарласан үл хөдлөх хөрөнгүүдийг зарын дагуу биечлэн хийсэн ярилцлагын үр дүнд үнэлэгдэж буй хөрөнгөтэй ижил төстэй 3 хөрөнгийг сонгож хэлцлийн үнэд тохируулга хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн тайлангаа гаргасан байхаас гадна нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч зах зээлийн үнээс хэт өндөр үнээр үнэлсэн гэх шаардлагын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэл гаргахдаа хөрөнгийн үнэлгээний тайланг шүүхийн журмаар гаргуулан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байх бөгөөд хавтас хэргийн 52-75 дугаар хуудсанд ******* ******* ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан хэрэгт эх хувиар авагдсан байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг *******лэсэн гэх гомдлыг хангаж шүүхийн *******ийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Дээрх ндэслэлээр анхан шатны шүүхийн *******ийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 144/ШШ2024/00052 дугаартай *******ийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан *******лэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн *******т нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Х.ГЭРЭЛМАА