| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 129/2016/00523/И |
| Дугаар | 481 |
| Огноо | 2016-09-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 481
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: эмэгтэй, 1961 оны 02 сарын 17-нд төрсөн, 55 настай, Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн Дэнжийн 06-12 тоотод оршин суух Гал овогт Чойжилсүрэнгийн Оюунчимэгийн /РД:АК61021705/ хүсэлттэй
Чойжоогийн Оюунчимэгийн 1979 оны 09 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн болон 1995 оны 01 сарын 01-ний өдрийн 306834 дүгээр нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ч.Цэрэнханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Оюунчимэг шүүхэд гаргасан хүсэлт болон түүний төлөөлөгч Ч.Цэрэнханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээж Ч.Оюунчимэг нь Архангай аймгийн Хайрхан сумын 10 жилийн сургуульд 1985 оны 05 сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 сарыг хүртэлх хугацаанд тогоочоор тасралтгүй ажилласан. Гэвч манай ээжийн хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрүүдийн овог зөрүүтэйгээс болж тэтгэвэрт гарч чадахгүй хохирход хүрээд байна. Иймд Чойжоогийн Оюунчимэгийн 1979 оны 09 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн болон 1995 оны 01 сарын 01-ний өдрийн 306834 дүгээр нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Гал овогт Чойжилсүрэнгийн Оюунчимэг болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Гал овогт Чойжилсүрэнгийн Оюунчимэг нь Чойжоогийн Оюунчимэгийн 1979 оны 09 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн болон 1995 оны 01 сарын 01-ний өдрийн 306834 дүгээр нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Чойжоогийн Оюунчимэгийн 1979 оны 09 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр,
- Чойжоогийн Оюунчимэгийн 1995 оны 01 сарын 01-ний өдрийн 306834 дүгээр нийгмийн даатгалын дэвтэр,
- Архангай аймгийн Хайрхан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1997 оны 01 сарын 30-ны өдрийн цалинтай чөлөө олгох, дэмжлэг үзүүлэх тухай 04 дүгээр тушаалд:
2. Даваацэрэн, Оюунчимэг нарт тус бүр 5000 төгрөгийн дэмжлэг өөрийн орлогоос үзүүлэхийг ня-бо Нарангэрэлд зөвшөөрсүгэй.
- Архангай аймгийн Хайрхан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1999 оны 06 сарын 13-ны өдрийн багш, ажилчдад ээлжийн амралтыг олгох тухай 54 дүгээр тушаал /Хавсралтад: Ч.Оюунчимэг үндсэн амралтын хоног 14, нэмэгдэл амралтын хоног 9, бүх амралтын хоног 23, амрах хугацаа VI/15-VII/17 /,
- Архангай аймгийн Хайрхан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 2000 оны 06 сарын 14-ний өдрийн багш, ажилчдын ээлжийн амралт олгох тухай 39 дүгээр тушаал /Хавсралтад: Ч.Оюунчимэг үндсэн амралтын хоног 15, нэмэгдэл амралтын хоног 9, бүх амралтын хоног 24/,
- Архангай аймгийн Хайрхан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 2001 оны 12 сарын 24-ний өдрийн ур чадварын нэмэгдэл олгох тухай 21 дүгээр тушаал /Хавсралтын 40-д Ч.Оюунчимэг тогооч, ажилласан жил 19, зэрэглэл ТҮ-2, сард авах цалингийн доод хэмжээ 32313 төгрөг, зэргийн чадвар 10 хувь/,
- Чойжоогийн Оюунчимэгийн 1961 оны 02 сарын 17-ны өдрийн 16 дугаар төрсний гэрчилгээ,
- БТМД сургуулийн захирлаас 1979 оны 03 сарын 23-ны өдөр шагнасан баярын бичиг,
- Архангай аймгийн Хайрхан сумын Намын үүр, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас 1982 оны 03 сарын 06-ны өдөр шагнасан баярын бичиг,
- Намын үүрийн дарга, Монгол ардын намын Захиргааны дарга, Үйлдвэрчний эвлэлийн дарга нараас 1984 оны 05 сарын 18-ны өдөр шагнасан баярын бичиг,
- Архангай аймгийн Хайрхан сумын 8 жилийн дунд сургуулийн захиргаанаас 1987 оны 10 сарын 01-ний өдөр шагнасан баярын бичиг,
- Архангай аймгийн Хайрхан сумын 10 жилийн дунд сургуулийн захиргаанаас 2000 оны 02 сарын 04-ний өдөр шагнасан хүндэт үнэмлэх зэрэг болно.
Иймд хүсэлт гаргагч Ч.Оюунчимэгийн хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Чойжоогийн Оюунчимэгийн 1979 оны 09 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн болон 1995 оны 01 сарын 01-ний өдрийн 306834 дүгээр нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч Гал овогт Чойжилсүрэнгийн Оюунчимэг мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: эмэгтэй, 1981 оны 10 сарын 30-нд төрсөн, 35 настай, Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багт оршин суух Монгол овогт Нямжанцангийн Наранцэцэгийн /РД:АЭ81103003/ хүсэлттэй
А.Уртнасантай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Наранцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн нөхөр болох А.Уртнасантай 2007 онд анх танилцаж хайр сэтгэлтэй болж улмаар 2008 онд хуримаа хийж хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд хүү У.Пүрэвдаваа, У.Баасандэлгэр нар төрсөн. Гэтэл нөхөр А.Уртнасан 2016 оны 07 сарын 25-нд гэнэтийн ослоор хээр нас барсан. А.Уртнасан бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Иймд У.Пүрэвдаваа, У.Баасандэлгэр нарын төрсний гэрчилгээ болон бусад нотлох баримтуудыг үндэслэн А.Уртнасантай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Наранцэцэг А.Уртнасантай хамтын амьдралтай байсан нь дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
- Хайрхан овогт Уртнасангийн Баасандэлгэрийн төрсний 0000922741 Г/64 дүгээр гэрчилгээнд: эцгийн нэр Хайрхан овогт Агтандоржийн Уртнасан, эхийн нэр Монгол овогт Нямжанцангийн Наранцэцэг,
- Хайрхан овогт Уртнасангийн Пүрэвдаваагийн төрсний 0000584354 Г-31 дүгээр гэрчилгээнд: эцгийн нэр Хайрхан овогт Агтандоржийн Уртнасан, эхийн нэр Монгол овогт Нямжанцангийн Наранцэцэг,
- Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2016 оны 08 сарын 15-ны өдрийн 01/124 дүгээр албан бичигт: Тус сумын иргэн Агтандоржийн Уртнасан нь 2008 онд Нямжанцангийн Наранцэцэгтэй хамтран амьдарч 2 хүүхэдтэй болсон. А.Уртнасан нь 2016 онд нас барсан. Хүүхдүүд болох Уртнасангийн Пүрэвдаваа 5 настай, Уртнасангийн Баасандэлгэр 3 настай тул хуулийн дагуу хагас өнчин хүүхдийн тэтгэмжид хамруулж өгөхийг уламжилж байна.
- Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн Засаг даргын 2016 оны 08 сарын 15-ны өдрийн 130 дугаар тодорхойлолтод: Тус багийн иргэн Н.Наранцэцэг нь А.Уртнасантай 2008 оноос хойш амьдарч байсан бөгөөд амьдарч буй хугацаандаа 2011 онд А.Пүрэвдаваа, 2013 онд А.Баасандэлгэр нар төрсөн нь үнэн зэрэг болно.
Иймд хүсэлт гаргагч Н.Наранцэцэгийн А.Уртнасантай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Монгол овогт Нямжанцангийн Наранцэцэг, Хайрхан овогт Агтандоржийн Уртнасан нарыг хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН
Боловсруулсан:Д.Бямбасүрэн
Хянасан:
3 хувь. Комп. Д.Б