Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 203/МА2024/00022

 

 Л.*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4 оны 04 дүгээр сарын 0*******-ний өдрийн *******4*******/ШШ*******0*******4/00*******4******* дугаар шийдвэртэй,

 Л.*******ы нэхэмжлэлтэй,

 Өмнөговь аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* дугаар байрны *******-р орцны 00 давхрын 70.************** мкв талбайн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Л.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн нарын гаргасан давж заалдах гомдлоор *******0*******4 оны 0******* дугаар сарын *******4-ний өдөр хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

*******. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Би улсын Эрдмийн гэгээ сургуульд шугам зураг технологийн багшаар ************** жил ажиллаад тэтгэвэртээ суусан билээ. Би ******* сумын *******-р сууцны ******* -р орцны ******* тоот ******* өрөө байранд *******996 оноос одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд мөн *******996 оноос өөрийн амьдарч буй байрны буюу ******* сумын *******-р орон сууцны *******-р орцны 00 давхрын 70.************** м******* бүхий ******* өрөө талбайг агуулах, мужааны зориулалтаар *******7 жил эзэмшсэн байна. Тус 00 давхрын талбай нь бусдын өмчлөлд бүртгэгдэж байгаагүй бөгөөд манай байранд Сууц өмчлөгчдийн холбоо байхгүй болно.

Ингээд би нэгэнт *******6 жилийн хугацаанд эзэмшиж ашигласны хувьд өмчлөгчөөр бүртгүүлэхээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн ************** дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагад хандахад шүүхээр өмчлөгч мөн болохыг тогтоолгоод ир гэсэн хариуг өгсөн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иргэний хуулийн ********************* дугаар зүйлийн ******* дэх хэсэгт өмчлөгчгүй эд хөрөнгийг эзэнгүй эд юмс гэж тодорхойлжээ.

Мөн *********************.******* дахь хэсэгт эзэнгүй эд юмсыг хуулиар хориглоогүй аргаар олж авсан, эсхүл тухайн эд юмсыг олж авахдаа эрх бүхий этгээдийн эрхийг зөрчөөгүй бол эзэнгүй эд юмсыг олж авсан этгээд энэ хуулийн *******04.*******, *******04.*******-т заасны дагуу түүнийг өөрийн эзэмшилдээ авч, өмчлөх эрхтэй гэж заасан байна.

Миний бие тус 00 давхрын талбайг *******7 жил эзэмшиж мужааны ажил хийсэн тул тус талбайн өмчлөлийн асуудалд маргах, булаацалдах хүн байхгүй байгаа юм. Өмнөговь аймгийн ******* сумын *******-р орон сууцны *******-р орцны 00 давхрын 70.************** м******* талбай нь эзэнгүй бусдын өмчлөлд бүртгэгдээгүй эд юмс мөн бөгөөд Лодонгийн ******* миний бие *******996 оноос одоог хүртэл *******7 жилийн туршид тус талбайг шударгаар эзэмшиж байх тул Иргэний хуулийн *******04-т заасны дагуу өмчлөх эрхийг олж авах боломжтой байна.

Иймд Л.******* миний биеийг Өмнөговь аймгийн ******* сумын *******-р орон сууцны *******-р орцны 00 давхрын 70.************** м******* талбайн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

*******. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн *******04 дүгээр зүйлийн *******04.*******, *******4******* дугаар зүйлийн *******4*******.******* дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Өмнөговь аймгийн ******* сумын ******* дугаар орон сууцны *******-р орцны 00 давхрын 70.************** м******* талбайн өмчлөгчөөр тогтоолгох тухай Л.*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-т зааснаар нэхэмжлэгч Л.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 *******00 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

*******. Нэхэмжлэгч Л.******* болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нарын давж заалдах гомдлын агуулга:

 Нэхэмжлэгч Л.******* нь Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр далангийн ******* багт байрлах ******* дугаар байранд *******996 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй *******8 жил амьдарч байгаа иргэн. Энэ *******8 жилийн хугацаанд өөрийн амьдарч буй байрны 00 давхрын буюу подвалын багахан хэсгийг эзэмшин ашиглаж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар ирсэн.

Тухайн ******* дугаар байр нь ******* орцтой бөгөөд ******* орц тус бүртээ *******69.6 м******* талбай бүхий нийт **************9.8 м******* /*******69.9 х ******* = **************9.8 м******* / талбайн хэмжээтэй подвалууд бий. Л.*******ы хувьд тус 00 давхрын подвалын зарим хэсэг буюу 70.************** м******* талбайг нь ашиглаж, эзэмшсээр иржээ. Подвалын үлдэх *******69,4 м******* талбай нь эзэнгүй, одоогийн байдлаар хэн ч ашиглаж эзэмшээгүй, хөсөр хаягдаж, олон жилийн тоос шороонд дарагдаж, хогоор дүүрсэн хүн орох аргагүй байдалтай байна.

Одоо байгаа бодит талбайн хэмжээг зурагт оруулан зурсан зургаа гомдолд хавсарган өгч байгаа. Нэхэмжлэгчийн хувьд тухайн байрныхаа 00 давхрын талбайн тогны мөнгийг сар тутамд төлөх үүргээ биелүүлсээр ирсэн бий. Тус талбайг нэхэмжлэгч илээр, шударгаар эзэмшсэнээс хойш *******7 жил болсон ба тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өмчлөх эрхийг олж авахын тулд шүүхээр тухайн эд хөрөнгийг илээр, шударгаар өмчилж байгаа өмчлөгч мөн болохоо тогтоолгоно.

Ингээд Л.******* нь Өмнөговь аймаг Далангийн ******* багт байрлах ******* дугаар байрны 00 давхрын подвалын зарим хэсэг буюу 70.************** м******* талбайг нь илээр, шударгаар тухайн эд хөрөнгийг ашиглан эзэмшиж, өмчилж байгаа өмчлөгч мөн болохоо тогтоолгосоны дараа Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн газарт өмчлөх эрхийн албан ёсны баримт бичгийг авах баримтаа бүрдүүлэн өгөх, үүний дараа Улсын бүртгэлийн газар нь намайг тухайн талбайн өмчлөгчөөр албан ёсоор бүртгэн авч үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох эсэхийг шийдвэрлэдэг шат дараалсан ажиллагааг явуулах ёстой байдаг юм байна.

Энэхүү шат дараалсан ажиллагааг хийхийн тулд эхлээд шүүхэд хандан өмчилж байгаа талбайн өмчлөх эрхийг олж авах эрхийн нэхэмжлэлээ шүүхэд өгчээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн хуулийн зүйл хэсэг заалт болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар, нэхэмжлэлийн агуулгыг шүүх өөрөөр үнэлж дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хуульд нийцээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, үйл баримтыг шүүхээс бодитой үнэлж тогтоогоогүй. Шүүхийн шийдвэр эрх зүйн харилцааг зөв тогтоон, тодорхойлж улмаар нэхэмжлэгчийн шаардлага нь материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангагддаг. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга, зорилгыг буруу ойлгож, хуулийн жинхэнэ зохицуулалтаас нь өөр утгаар хэрэглэж хэргийг шийдвэрлэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Цаашлаад нэхэмжлэлийн шаардлагад маргаан бий эсэхийг тогтоох, зохигчийн байр суурийг тодорхой болгох, сонгосон хуулийн зохицуулалтыг эрх зүйн тухайн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн зөв тайлбарлан хэрэглээгүй учир хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4 оны 04 дүгээр 0*******-ний өдрийн 00*******4******* дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн ******* болон ******* дахь заалтад өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийг шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 4. Нэхэмжлэгч Л.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэр талбайг өмнө хэн нэгэн эзэмшиж ашиглаж байгаа орхисон эд зүйл байгаагүй. Намайг анх *******997 онд энэ байрыг авахад тухайн байрны эзэн нь энд нэг болдоггүй газар байгаа би эвдэрхий цоож зүүгээд орхисон та багш хүн байна энийг сайхан янзлаад аваад яваарай. ******* дугаар сургуулийн хүүхдүүд орж ирж тамхи татаад байх шиг байдаг юм аягүй бол гал гаргачхаж мэднэ гэсэн. Тухайн үед хог шороогоор дүүрэн газар байсан гэв.

 *******. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргаж байгаа үйл баримт, холбогдох иргэний хуулийн зохих зүйлийн заалтаар нэхэмжлэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шийдвэрлэх ёстой ажиллагаа юу? Эсвэл онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох үйл ажиллагаа юу гээд шүүх дээр ******* төрлийн үйл ажиллагаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явагддаг. Тэгэхээр энэ шийдвэрийг уншаад үзэхэд шүүгчээс онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх хүсэлтийн хэмжээнд орохоор юм байна гэж дүгнэсэн хэр нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь өмнөх дүгнэлтийн тогтоох хэсэгтэйгээ өөр нөхцөл байдлаар дүгнэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн объектыг эзэмшиж ашиглаж эхэлсэн цаг хугацаа нь *******999 оноос эхэлсэн. Тэгэхээр иргэний хуулийг буцаан хэрэглэх үү. эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн сүүлд гарсан хуулиар шийдвэрлүүлэх үү гэдэг асуудлыг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********************* дугаар зүйлд хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********************* дугаар зүйлийн *********************.*******.*******-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэнэ гэж заасан. Анхан шатны шүүхийн шийдвэр дээр онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх ёстой гэхээр үндэслэл болсон хуулийн зүйл заалтууд нь энэ онцгой ажиллагааныхаа журмын холбогдох зүйл заалтыг баримтлаагүй байдаг. Тодорхойлох хэсэг, тогтоох хэсэг ******* маань өөрөө агуулгын хувьд ******* өөр, зөрөөтэй байдлаар хэргийг шийдвэрлэсэн байна. Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд хэд хэдэн агуулга бүхий ач холбогдлыг шүүх анхаарч үзэх ёстой. Тэрийг шүүх анхаарч үзээгүй байна. Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь нэхэмжлэлээр үүсэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгаатай байдаг. Нэхэмжлэлээр үүсэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд материаллаг эрх зүйн маргаан заавал байдаг. Харин онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд шүүх эрх үүсгэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн байдлыг тогтоодог. Энэ хэрэгт эсрэг сонирхол бүхий маргалдагч тал байдаггүйгээрээ ялгаатай байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан эрх зүйн дүгнэлтэд нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоох эрх зүйн үндэслэл байхгүй байна. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтооход Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулагддаг. Тэгэхээр Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хуулиар зохицуулагддаг заалтыг дурдаад шүүгч өмчлөгчөөр тогтоох эрх зүйн үндэслэл байхгүй байна гээд ингээд нөгөө эрх зүйн маргаанаа өөр нөхцөл байдал руу гуйвуулаад зөв тогтоогоогүй. Өмчлөх эрхийг үүсгэх үндсэн ************** нөхцөл байдлын нэг нь шүүх арбитрын шийдвэрээр өмчлөх эрх үүсэж болно гэж заасан. Тэгэхээр шүүхээр тогтоолгосныхоо үндсэн дээр өмчлөх эрхийнхээ нэг суурийг олж авч байгаа нөхцөл байдал байна. Шүүхээр эрх зүйн үйл баримтаа тогтоолгочихоод Улсын бүртгэлийн газар дээр холбогдох материалаа өгөөд Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс энэ хүнийг өмчлөгчөөр тогтоогоод үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх ёстой байсан. Нэхэмжлэгч өмчилж, эзэмшиж байгаагаа тогтоолгох гээд байхад шүүхээс орон сууцын нийтийн зориулалттай дундын өмчлөлийн эд хөрөнгө рүү хамаатуулсан. Нийтийн зориулалттай дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтооход заавал бусад өмчлөгчийн зөвшөөрлийг авах ёстой гэдэг хууль эрх зүйн үндэслэл байдаг. Анхан шатны шийдвэр дээр дурдаад байгаа нөхцөл байдлаар явна гэвэл шүүх тогтоохгүй нь үндэслэлтэй. Өмчлөгчөөр тогтооно гэж байхгүй зүйл дээр шүүх эрх зүйн дүгнэлт хийгээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь өөрөө шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй шаардлага байна.

******* дугаар орон сууц ******* орцтой. ******* орцны 0 давхарт тусдаа ашиглах боломж бүхий дундын өмчлөлийн өрөөнүүд байгаа. Энэ өрөөнүүдээс нэхэмжлэгчид ноогдох хэсэг нь хэдэн метр квадрат талбай юм бэ гэдэг дээр шүүх эрх зүйн дүгнэлт хийгээд дүгнэх боломжтой байсан. Гэтэл шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Шүүх Иргэний хуулийн ерөнхий заалтууд, Оорон сууцын тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, Монгол Улсын Үндсэн хууль, Өмч хувьчлах тухай хууль зэрэг суурь Үндсэн хуулиар улсын бүртгэлийн эрхийн хийх ёстой ажлыг дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль эрх зүйн үндэслэлгүй.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу шүүх хуралдааны явцад зайлшгүй нотлох баримт хэрэгтэй бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрх зүйн зохицуулалт байдаг. Тэгэхээр Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд зайлшгүй шаардлагатай нотлох баримт байсаар байхад тэр ажиллагааг явуулаагүй байдлаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх нэг шаардлагыг бүрдүүлж байна гэж үзэж байгаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр дээр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг дурдаад байдаг. Энэ хуулийн заалтууд юунд хэрэгтэй болох вэ гэхээр Улсын бүртгэлийн тухай хууль, энэ хуулиудын зүйл заалтуудын шаардлагыг нэхдэг. Яагаад гэхээр баримт бүрдүүлэх дээр тухайн оршин суугч нарын зөвшөөрөл улсын бүртгэл дээр зайлшгүй орж ирэх ёстой нэг процесс байдаг. Шүүхийн шийдвэрийн нэг зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ нь шийдвэрийн 4 дүгээр хуудсанд Өмнөговь аймгийн ******* сумын ******* дугаар орон сууцны ******* дүгээр орцны 00 давхрын 70.************** метр квадрат талбайг эзэнгүй эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй байхаас гадна нэхэмжлэгч нь дундын өмчлөлд хамаарах хэсгийг дангаар өмчлөхөөр шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. Үүн дээр шүүх эзэнгүй эд хөрөнгө гэдэг зүйлийг дурдаж яваад байдаг. Шүүх хэрвээ эзэнгүй эд хөрөнгө гэж үзээд байгаа бол харин энэ хүний эзэмшиж байгаа нь үнэн болохыг тогтоох, эрх зүйн үндэслэл харагдаад байгаа.

Шүүх энэ нэхэмжлэлийг шийдэхдээ эзэнгүй эд хөрөнгө байна гэж үзээд байдаг. Эзэнгүй эд хөрөнгө гэж үзэж байгаа бол шүүхийн баримтлаад байгаа Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль огт хамааралгүй болоод явна.

Нэхэмжлэл дээр *******6 жилийн хугацаанд эзэмшиж ашиглагдсаны хувьд өмчлөгчөөр бүртгүүлэхээр Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн ************** дугаар зүйлд заасны дагуу Улсын бүртгэлийн байгууллагад хандахаар шүүхээр өмчлөгч мөн болгохоо тогтоолгоод ир гэж нэхэмжлэгч бичсэн байна. Нэхэмжлэлийн зүйл заалтаас үзэхэд энэ хүнээс өөр бусад оршин суугчид тухайн хөрөнгийг эзэмшээд явах талбайнууд зөндөө байгаа. Өөр бусад сул талбай байгааг шүүхийн зүгээс анхаарч үзээгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн эзэмшиж ашиглаж байгаа жилээ тогтоолгох гээд байгаа. Үүн дээр Чимэд овогтой Насанбаяр, Бямбадэлгэр нарыг гэрчээр асуулгасан. Шүүх хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтуудыг хамааралтай юм уу, хамааралгүй юм уу гэдгийг үнэлэхгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож болохгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлоод нэхэмжлэгчийг *******7 жил 70.************** метр квадрат талбайг өмчлөөд сууж байгаа нь үнэн гэдгийг тодорхойлж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******66 дугаар зүйлийн *******66.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ. 

Нэхэмжлэгч Л.******* нь Өмнөговь аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* дугаар байрны *******-р орцны 00 давхрын 70.************** мкв талбайн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар хууль зүйн  үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************6 дугаар зүйлийн **************6.*******-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Л.******* нь *******996 оноос өөрийн амьдарч буй байрны буюу ******* сумын *******-р орон сууцны *******-р орцны 00 давхрын 70.************** м******* бүхий ******* өрөө талбайг агуулах, мужааны зориулалтаар *******7 жил эзэмшиж, дээрх 00 давхрын талбай нь бусдын өмчлөлд бүртгэгдэж байгаагүй, тус байранд Сууц өмчлөгчдийн холбоо байгуулаагүй үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ...Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.*******.*******-т орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө;-ийг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна. Иргэний хуулийн *******4******* дугаар зүйлийн *******4*******.*******-т Нийтийн зориулалттай орон сууцны барилгын доторхи сууц /өрөө/ болон дундын өмчлөлийн зүйлд хамаарахгүй сууцны бус зориулалттай талбайн хэсгийг дангаар өмчилж болно гэж заасан. Дээрх хуулиудад зааснаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Өмнөговь аймгийн ******* сумын ******* дугаар багт байрлах ******* дугаар байр нь нийтийн зориулалттай орон сууцны байшин байх ба тус байшингийн доод хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө зэрэг нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарч байх ба маргаан бүхий Өмнөговь аймгийн ******* сумын ******* дугаар орон сууцны *******-р орцны 00 давхрын 70.************** м******* талбайг эзэнгүй эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн зүйлд хамаарах хэсгийг дангаар өмчлөхөөр шаардах эрхгүй гэж үзэж, дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******67 дугаар зүйлийн *******67.*******.******* дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 *******. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4 оны 04 дүгээр сарын 0*******-ний өдрийн *******4*******/ШШ*******0*******4/00*******4******* дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6******* дугаар зүйлийн *******6*******.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.*******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 *******00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 *******. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн *******67 дугаар зүйлийн *******67.*******, *******7******* дугаар зүйлийн *******7*******.*******-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4, **************9.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА

 ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

Л.УГТАХБАЯР