Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 487

 

 


    

 

 

 


                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: эрэгтэй, 1956 оны 09 сарын 07-нд төрсөн, 60 настай, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт багийн Хөндлөн булаг нэртэй газар оршин суух Тайж овогт Шаравын Нармандалын/РД:АН56090718/ хүсэлттэй
Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар, 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд худгийн моторчноор, 1989 оны 11 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч Н.Мөнхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.Нармандал шүүхэд гаргасан хүсэлт болон түүний төлөөлөгч Н.Мөнхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Нармандал Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1981 оноос 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчин, худгийн моторчноор ажиллаж байсан. Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн Ш.Нармандалын дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжпэн судлаад:

                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ш.Нармандал Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар, 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд худгийн моторчноор, 1989 оны 11 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:
- Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 01 сарын 11-ний өдрийн шагнаж урамшуулах тухай 06 дугаар тогтоол /Хавсралтын 10-т Нармандал цай 1, үнэ 10 төгрөг, даалинбуу 4 метр, үнэ 16 төгрөг, бүгд үнэ 26 төгрөг/,
- Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 05 сарын 08-ны өдрийн шагнал олгох тухай 39 дүгээр тогтоол /Хавсралтын 3-т Нармандал малын төрөл үхэр, олгох шагнал 50 төгрөг/,
- Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 07 сарын 10-ны өдрийн болзол дүгнэх тухай 66 дугаар тогтоол /Хавсралтын 18-т Ш.Нармандал Хужирт бригад, малын төрөл охин төлөг, оны эхний мал 475, онд оролтын хувь 118/,
- Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн даргын 1989 оны 01 сарын 27-ны өдрийн ажилд томилох тухай 12 дугаар тушаалд:
1. Хонгорж бригадын Талын өвөлжөөний гүн өрөмдмөл худгийн моторчноор Шарав овогтой Нармандалыг 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай.
- Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн даргын 1989 оны 12 сарын 11-ний өдрийн ажпаас чөлөөлж, ажилд томилох тухай 165 дугаар тушаалд:
1. ... Талын өвөлжөөний худгийн моторчин Ш.Нармандал нарыг 11 сарын 01-ний өдрөөс эхлэн ажпаас тус тус чөлөөлж малчнаар томилон ажиллуулсугай.
-  Архангай аймгийн Цэцэрлэг сумын    Чөлөөт амьдрал    нэгдлийн зөвлөлийн
тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 02 сарын 13-ны өдрийн нэгдлийн зөвлөлөөс 1989 онд зарласан ямааны ноолуурын болзолын дутуу олгогдсон шагналыг нөхөн олгох тухай 16 дугаар тогтоолд:
1. ... Хужирт бригадын Ш.Нармандалын суурийн 23.6 кг 1 дүгээр ноолуур, Хонгорж бригадын хоньчин П.Лувсанжамбаагийн суурийн 22 кг ноолуурыг 04 сарын 20-ны дотор тушаасаны болзолын шагнал тус бүр 150 төгрөг, бүгд 300 төгрөгийг олгохоор тогтоосугай.
-  Архангай аймгийн Цэцэрлэг сумын    Чөлөөт амьдрал    нэгдлийн зөвлөлийн
тэргүүлэгчдийн хурлын 1991 оны 02 сарын 08-ны өдрийн болзлын шагнал олгох тухай 14 дүгээр тогтоол /Хавсралтын 3-т Ш.Нармандал авсан тонн өвс 10, шагнал 150 төгрөг/ зэрэг болно.

Иймд хүсэлт гаргагч Ш.Нармандалын Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1,1-д заасныг удирдлага болгон

                                                                   ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6- д зааснаар Тайж овогт Шаравын Нармандалын Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар, 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд худгийн моторчноор, 1989 оны 11 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ш.Нармандалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2- т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
 


                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.БЯМБАСҮРЭН