| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 129/2016/00526/И |
| Дугаар | 486 |
| Огноо | 2016-09-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 486
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж. тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: эрэгтэй, 1961 оны 06 сарын 11-нд төрсөн, 55 настай, Архангай аймгийн Цэнхэр сумын 1 дүгээр багийн Орхон нэртэй газар оршин суух Мэнтэг овогт Пунцагийн Пүрэвсүрэнгийн /РДА06Ю61111/ хүсэлттэй
Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1977 оны 03 сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч А.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон түүний төлөөлөгч А.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Пүрэвсүрэн Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1977 оны 03 сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан. Иймд П.Пүрэвсүрэнгийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.Пүрэвсүрэн Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1977 оны 03 сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:
- Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 09 сарын 02-ны өдрийн Пунцаг овогтой Пүрэвсүрэнгийн тус аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1977-1978 онуудад тракторын жолоочоор ажиллаж байсан үеийн цалингийн 393 дугаар тодорхойлолт,
- Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн хурлын 1984 оны 04 сарын 29-ний өдрийн бригад зохион байгуулах тухай 28 дугаар тогтоол /Хавсралтын 17-д Пүрэвсүрэн эзэмшсэн техник комбайн/,
- Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 12 сарын 01-ний өдрийн ээлжийн амралт олгох тухай 214 дүгээр тушаалд:
1. Хадлан тэжээлийн байнгын бригадын тракторч ... Пүрэвсүрэн нарын 1987 оны ээлжийн амралтыг 12 сарын 01-ний өдрөөс эхлэн үндсэн амралт 15, нэмэгдэл 11, бүгд ажлын 26 хоногоор бодож олгосугай.
- Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 12 сарын 03-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай 205 дугаар тушаалд:
1. Хадлан бригадын тракторын жолооч ... Пүрэвсүрэн нарын 1988 оны ээлжийн амралтыг 12 сарын 01-ний өдрөөс эхлэн үндсэн амралт 15, нэмэгдэл 11, бүгд ажлын 26 хоногоор бодож олгосугай.
- Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн даргын 1991 оны 06 сарын 26-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай 97 дугаар тушаалд:
1. Эрдэнэтолгой бригадын тракторын жолооч ... П.Пүрэвсүрэн нарын 1991 оны ээлжийн амралтыг олгосугай зэрэг болно.
Иймд хүсэлт гаргагч П.Пүрэвсүрэнгийн Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118. 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6- д зааснаар Мэнтэг овогт Пунцагийн Пүрэвсүрэнгийн Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1977 оны 03 сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч П.Пүрэвсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2- т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН