| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 129/2016/00498/И |
| Дугаар | 450 |
| Огноо | 2016-08-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 450
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: эрэгтэй, 1959 оны 09 сарын 29-нд төрсөн, 57 настай, Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Хөх даваа нэртэй газар оршин суух Боржгон овогт Жигжээгийн Шараагийн /РД:АГ59092912/ хүсэлттэй
Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1978 оны 12 сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн өмгөөлөгч М.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Шараа шүүхэд гаргасан хүсэлт болон түүний өмгөөлөгч М.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Шараа Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан. Иймд архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн Ж.Шараагийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Шараа Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1978 оны 12 сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:
- Жигжээгийн Шаарайгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр,
- Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 сарын 16-ны өдрийн Жигжээ овогтой Шаарайгийн тус аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1978-1990 онуудад малчнаар ажиллаж байсан үеийн цалингийн 377 дугаар тодорхойлолт,
- Архангай аймгийн Ихтамир сумын өмч хувьчлалын 1993 оны материалын 69-д Жигжээгийн Шаарай зэрэг болно.
Иймд хүсэлт гаргагч Ж.Шараагийн Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржгон овогт Жигжээгийн Шараагийн Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1978 оны 12 сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ж.Шараагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН