Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 456

 

 


    

 

 

 


                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
 Хүсэлт гаргагч: эмэгтэй, 1964 оны 12 сарын 16-нд төрсөн, 51 настай, Архангай аймгийн Хашаат сумын Номгон багт оршин суух Боржгон овогт Бат-Очирын Наранцэцэгийн /РД:АС64121606/  хүсэлттэй 
Архангай аймгийн Хашаат сумын Б.Шмералын нэрэмжит Их-Эхлэлт нэгдэлд  1984 оны 12 сарын 15-ны өдрөөс 1985 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд санитарчаар, 1985 оны 06 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдрийг  хүртэлх хугацаанд саальчнаар тус тус  ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
    Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Наранцэцэг,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Дөлгөөн  нар оролцов.

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:
    
    Хүсэлт гаргагч Б.Наранцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Миний бие Архангай аймгийн Хашаат сумын Их-Эхлэлт нэгдэлд 1984 оны 12 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд сенитарч, малчнаар ажиллаж байсан. Би өөрийн ажиллаж байсан байдлыг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. 

    Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад: 

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

     Хүсэлт гаргагч Б.Наранцэцэг Архангай аймгийн Хашаат сумын Б.Шмералын нэрэмжит Их-Эхлэлт нэгдэлд  1984 оны 12 сарын 15-ны өдрөөс 1985 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд санитарчаар, 1985 оны 06 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдрийг  хүртэлх хугацаанд саальчнаар тус тус ажиллаж байсан  нь дараах  нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:
    - Архангай аймгийн Хашаат сумын Б.Шмералын нэрэмжит Их-Эхлэлт  нэгдлийн даргын 1984 оны 12 сарын 12-ны өдрийн  ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 137 дугаар тушаалд: 
    1. Номгон бригадын ЭТЦ-ийн сенитарчаар Бат-Очир овогтой Наранцэцэгийг ... 1984 оны 12 сарын 15-ны өдрөөс  эхлэн томилж ажиллуулсугай. 
    - Архангай аймгийн Хашаат сумын  Их-Эхлэлт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 08 сарын 10-ны өдрийн болзол дүгнэх тухай 40 дүгээр тогтоол /Хавсралтад: Б.Наранцэцэг 3 дугаар бригад, үнээний тоо 15, үүлдэр монгол, 15 хоногт саасан бүх сүү 1052.9, 15 хоногт 1 үнээнээс саасан сүү 70.1, 1 өдөр 1 үнээнээс саасан сүү 4.6, эзлэх байр 1, олгох шагнал 30 төгрөг/, 
    - Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 сарын 23-ны өдрийн Бат-Очир овогтой Наранцэцэгийн тус аймгийн Хашаат сумын Их-Эхлэлт  нэгдэлд 1986-1987, 1990 онуудад ажиллаж байсан үеийн цалингийн 270 дугаар тодорхойлолт зэрэг болно.    
     
     Иймд хүсэлт гаргагч Б.Наранцэцэгийн Архангай аймгийн Хашаат сумын Б.Шмералын нэрэмжит Их-Эхлэлт нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
 
          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон
                                                                  
                                                                     ТОГТООХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржгон овогт Бат-Очирын Наранцэцэгийн Архангай аймгийн Хашаат сумын Б.Шмералын нэрэмжит Их-Эхлэлт нэгдэлд  1984 оны 12 сарын 15-ны өдрөөс 1985 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд санитарчаар, 1985 оны 06 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдрийг  хүртэлх хугацаанд саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56  дугаар  зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

     3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардуулснаас хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан  шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 


                     
                       


                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БЯМБАСҮРЭН