Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 494

 

 


    

 

 

 


                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж. тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: эрэгтэй, 1966 оны 05 сарын 08-нд төрсөн, 50 настай, Архангай аймгийн Хайрхан сумын 3 дугаар багийн Жарантай нэртэй газар оршин суух Монгол сартуул овогт Гомбодоржийн Байгалмаагийн /РД:АК66050803/ хүсэлттэй
Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1981 оны 02 сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд  малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Байгалмаа шүүхэд гаргасан хүсэлт болон түүний өмгөөлөгч Б.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Байгалмаа Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 сарыг хүртэл малчин, төлчин, саальчнаар ажиллаж байсан. Г.Байгалмаа нь нэгдэл хувьчлагдах үед хөдөлмөрийн дэвтрээ олж авч чадаагүйгээс болоод  хохирход хүрээд байна. Иймд нотлох баримтуудыг үндэслэн Г.Байгалмаагийн дээрх ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. 

Шүүх хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.Байгалмаа Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1981 оны 02 сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд  малчнаар ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:
- Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 09 сарын 06-ны өдрийн Гомбодорж овогтой Байгалмаагийн тус аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд  1981-1990 онуудад  малчнаар ажиллаж байсан үеийн цалингийн 408 дугаар тодорхойлолт, 
- Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 05 сарын 01-ний өдрийн  малчдыг батлах тухай 48 дугаар тушаал /Хавсралтын 13-т Г.Байгалмаа саальчин/ зэрэг болно. 

Иймд хүсэлт гаргагч Г.Байгалмаагийн Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд  ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Монгол сартуул овогт Гомбодоржийн Байгалмаагийн Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1981 оны 02 сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд  малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.Байгалмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
 

 


                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.БЯМБАСҮРЭН