Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 203/МА2024/00030

 

 

******* аймгийн *******ын газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 143/ШШ2024/00173 дугаар шийдвэртэй,

 ******* аймгийн *******ын газрын нэхэмжлэлтэй,

 Б.*******ад холбогдох,

 27 020 989.60 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа, нарийн бичгийн дарга Э.Эрдэнэчулуун нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: ******* аймгийн ******* сумын ******* багийн харьяат иргэн Б.******* нь 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ноосон утсаар хивс, тохош хийх үйлчилгээний чиглэлээр Есөн эрдэнэ нэртэй төсөл хэрэгжүүлэх зориулалтаар ******* аймгийн ******* сумын Сум хөгжүүлэх сангаас нэг жилийн 3 хувь /нэг сарын 0,25 хувь/-ийн хүүтэй 18.500.000 /арван найман сая таван зуун мянга/ төгрөгийг, 3 жилийн /36 сар/ хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулан, зээл авсан байна. Зээлдэгч Б.******* нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж, үндсэн зээлийн төлбөр, хүү, алдангийн хамт нийт 27 020 989.60 /хорин долоон сая хорин мянга есөн зуун наян есөн төгрөг жаран мөнгө/-ийг нөхөн төлөөгүй, төрийн болон нийтийн ашиг сонирхолд дээрх хохирлыг учруулсан байна.

 Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.5, Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолын 2 дахь заалт, энэхүү тогтоолоор баталсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам-д зааснаар сумын Засаг дарга Сум хөгжүүлэх санг удирдан зохион байгуулж, хяналт тавьж, нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч буюу Улсын төсвөөс санхүүждэг төрийн захиргааны байгууллага юм Сангийн эргэлтийн хөрөнгө нь улсын төсвөөс олгогддог, жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгоход зориулан зарцуулагддаг, мөн зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл гэж дүгнэхээр байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,

282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно., 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй, 222.7 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй., 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ., 232.5 дахь хэсэгт Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ. гэж, мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хоёр дугаар зүйлд зааснаар иргэн Б.*******аас зээлийн үндсэн төлбөр, хүү, алданги нийт 27 020 989.60 /хорин долоон сая хорин мянга есөн зуун наян есөн төгрөг жаран мөнгө/-ийг гаргуулж, ******* аймгийн ******* сумын Сум хөгжүүлэх санд олгуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

*******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт: ******* төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр. нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт: Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж зааснаас гадна Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйл: Иргэний хэрэг үүсгэх үндэслэл, 12 1 дэх хэсэг: Шүүх дараах үндэслэлээр иргэний хэрэг үүсгэж болно, 12.1 дэх хэсгийн 12.1.2-т: бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл гэж тус тус заасны дагуу прокурор нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт: ******* төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ. Дээрх хууль тогтоомжид зааснаар иргэн Б.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, төрийн болон нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул хохирол гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна

******* аймгийн ******* сумын харьяат Б.*******аас зээлийн үндсэн төлбөр, хүү, алданги нийт 27 020 989.60 /хорин долоон сая хорин мянга есөн зуун наян есөн төгрөг жаран мөнгө/-ийг гаргуулж, ******* аймгийн ******* сумын Сум хөгжүүлэх сан Төрийн сангийн 100110355404 тоот данс/-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар санал гаргаж байна. Учир нь *******ын байгууллагыг иргэний хариуцагчаар татаж, зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэсэн нэхэмжлэлийн агуулга байсан. Сөрөг нэхэмжлэл дээрээ зээлийн гэрээг дүр үзүүлж хийсэн. Санхүүгийн шалгалт хийхэд цаасан дээр гарын үсэг зуруулсан гэж дурдсан байна. Энэ сөрөг нэхэмжлэлд дурдсан шиг үнэхээр дүр үзүүлж хийсэн хэлцэл эсвэл гарын үсгийг нь хуурамчаар үйлдсэн. Мөн үнэхээр өөрсдийн хүсэл зоригоор хийгдээд гарын үсэг зурж, гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн гэдгийг мэдэхийн тулд хариуцагч Б.*******ыг биечлэн шүүх хуралдаанд оролцуулах хэрэгтэй. Гэрээний хувийг шүүхэд хүргүүлсэн хэрэгт авагдсан байгаа. Гэрээнд гарын үсэг зурагдсан байдлыг харахад гарын үсгийг дуурайлган зурсан хууль бус үйлдэл тогтоогдоогүй. Шинжилгээнд явуулъя гарын үсгийнхээ хэв загварыг ирүүл гэхээр явуулдаггүй. Сумын Засаг даргад хуулиар олгогдсон бүрэн эрх мэдлийн хүрээнд хийгдэж байгаа ажиллагаа гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл сум хөгжүүлэх сан болон иргэний хооронд байгуулж байгаа гэрээг хүчин төгөлдөр эсвэл хүчин төгөлдөр бусад тооцох асуудал прокурорт хамааралгүй гэж үзэж байгаа. Харин прокурорын хувьд яагаад энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож орж ирж байгаа вэ гэхээр төр болон нийтийн ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдөж байгаа гэрээний үр дагаврыг нэхэмжилж, тухайн байгууллагыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Иймээс гэрээг хүчин төгөлдөр бусад тооцоолох асуудал дээр прокурорыг иргэний хариуцагчаар оролцуулах нь хууль бус гэж үзэж байгаа гэв.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Тус нэхэмжлэлд төлөөлүүлэгч Б.*******аас 27 020 989 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн зээлийг эрх бүхий албан тушаалтнууд эргэн төлөгдөхгүй, зээл гэж төлөөлүүлэгч нарт ойлгуулан тайлбарласан байдаг. Мөн тухайн үед ямар нэгэн хүү, алданги тооцсон зээлийн гэрээг байгуулаагүй, талууд ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй ба сүүлд шалгалт хийгдэх гээд байна, та гарын үсэг зурахгүй бол болохгүй нь, зүгээр л гарын үсгээ зурчихад болно гэх зүйлийг хэлээд нэлээд хугацаа өнгөрсний дараа нэг бичигтэй цаасан дээр яаралтайгаар гарын үсэг зуруулж авч үлдсэн байна. Иймээс төлөх эрх зүйн үндэслэлгүй болно гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* аймгийн ******* сумын сум хөгжүүлэх сангаас төлөөлүүлэгч Б.*******ад 18 500 000 төгрөгийг 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар олгосон гэх зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн байна. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг цаг хугацааны хувьд 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулаагүй. гэрээ байгуулсан гэх өдөр 18 500 000 төгрөгийг сум хөгжүүлэх сангаас хүлээн аваагүй ба харин тус гэрээг манай байгууллагад санхүүгийн шалгалт хийгдэх нь та хүрч ирээд гарын үсэг зурах шаардлагатай гэж хэлээд цаасан дээр гарын үсэг зуруулж авсан байдаг. Тэгэхээр тус зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн тул 18 500 000 төгрөгийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар олгосон гэх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэх Барьцааны гэрээг мөн тус өдөр байгуулаагүй, гэрээнд төлөөлүүлэгч Б.******* нь гарын үсэг зураагүй байхад түүний гарын үсгийг дуурайлган зурж хуурамч нотлох баримт бүрдүүлсэн, цаашлаад барьцааны гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй байх тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тус тус тооцож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.*******аас 12 000 000 төгрөг гаргуулан ******* аймгийн ******* сумын Сум хөгжүүлэх санд олгож,

******* аймгийн ******* сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 15 020 989.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56 1, 56.2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 206 950 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж, сөрөг нэхэмжлэгч Ц.Баярмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх иргэний хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь хуульд тавигдсан шаардлагыг хангаж байгаа эсэх, нэхэмжлэлийн шаардлага нь бусад нотлох баримтаар давхар нотлогдож байгаа эсэх, эсхүл бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа эсэх, тухайн нотлох баримт бусад нотлох баримтаас илүү бодит байдалд нийцсэн эсэх, нийцэхгүй байгаа эсэх, хэргийн үйл баримтыг шууд нотолж байгаа эсэх зэрэг асуудалд үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийх эрх хэмжээтэй ба хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарал бүхий баримт биш, шаардлагад бичсэн үйл баримтаа бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй, харин ч бусад баримтаараа үгүйсгэгдэж байгааг шүүх анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой.

1. Хэргийн болж өрнөсөн үйл явдлыг шүүх бүрэн дүүрэн сэргээн тогтоож эрх зүйн бодитой дүгнэлт хийгээгүй, иргэний эрх зүйн ямар маргаанд хамаарагдаж шүүх хянан хэлэлцэх болсон үндэслэл шалтгаанаа тодорхойлж өгөөгүй.

2. Эрх зүйн маргааны төрлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн харилцаагаар буруу тодорхойлж хууль буруу хэрэглэсэн,

3. Шүүхээс үндэслэх хэсэгтээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан, татгалзсаныг дутуу, бүрэн гүйцэд ойлгож бичээгүй, ойлгоогүй учир дутагдалтай үнэлсэн.

4. Хариуцагч Б.*******ын дансанд ******* сумын Сум хөгжүүлэх сангаас 12000000 төгрөг шилжүүлсэн гэдгийг нэхэмжлэгч тал нотлоогүй, бусдын данснаас шилжүүлсэн нь тодорхой ойлгомжтой атал уг нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, дүгнээгүй.

5. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч талын гарган өгсөн санхүүгийн баримтаар Б.*******ын дансанд зээл шилжүүлэгдээгүй, өөр хүний дансанд шилжүүлсэн зээлийн баримтуудыг огт үнэлэлгүй орхигдуулсан,

6. Нэхэмжлэгч талаас мөнгө зээлсэн гэдэг маргааныг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байхад шүүх уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нийцүүлэн хэргийг шийдвэрлээгүй, нэхэмжлэгчийн шаардлагаас өөр байдлаар хэргийг шийдвэрлэсэн,

7. Б.*******ын үндэслэлгүй бусдын хөрөнгийг олж авсан гэж үзэж байгаа бол хэний хөрөнгийг хэдийд хууль бусаар олж авсан эсэхтэй холбогдох баримт алга байхад хийсвэр байдлаар эрх зүйн дүгнэлт хийсэн,

8. Үндэслэх хэсгийн 10 дахь заалтад хариуцагчийн дансанд зээлийн мөнгө шилжүүлсэн гэдэг нь нотлогдохгүй байна гэх дүгнэлтийг хийсэн атлаа хэнээс шилжүүлсэн нь үл мэдэгдэх мөнгөн хөрөнгийг ******* сумын сум хөгжүүлэх санд олгуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй,

9. Мөн зээлийн гэрээ болон барьцааны гэрээ шаардлага хангаагүй болохыг дүгнэсэн атлаа зээлийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй,

10. Сөрөг нэхэмжлэлийн талаарх байдалд шүүхээс үндэслэл муутай хууль зүйн дүгнэлт хийсэн. Зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй гэж шийдвэрлэсэн атлаа итгэмжлэгдсэн төлөөлөгч миний гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь гэрээний талаар хийсэн дүгнэлттэй зөрчилддөг,

11. Хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж мэтгэлцсэн атал үүнд ямар нэгэн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

12. Улсын тэмдэгтийн хураамж гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Эдгээр нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүх хуралдаанд дэлгэрүүлэн тайлбарлах болно. Иймд дээрх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь анхааран үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэргийн 1-3 дугаар хуудсан дээр ******* аймгийн прокурорын газрын 2022 оны 09 сарын 25-ны өдрийн 15 тоот прокурорын нэхэмжлэл байдаг. Тус нэхэмжлэлийн агуулга, шаардлагыг шүүх бүрэн дүүрэн, бодитойгоор зөв үнэлж дүгнээгүй байгаа. ******* нь 2014 оны 02 сарын 20-ны өдөр төслийн зээлийг авсан бичиг баримтууд хаана байгаа нь тодорхойгүй байна. Төслийн зээлийг авахад журмын дагуу төсөл сонгон шалгаруулалт явдаг. Тухайн төсөл сонгон шалгаруулалт явсны дараа хэдэн төсөл орж ирсэн болон тухайн төслөөс ******* гэж хүний төсөл шалгараад зээл авсан гэдэг нөхцөл байдлыг шүүх үнэлээгүй. Үүн дээр маргаад байдаг. Бидний маргаж байгаа зүйл нь төсөлтэй холбогдуулаад утсаар хивс, тохош хийх үйлчилгээ нэрээр Есөн-Эрдэнэ нэртэй төсөл хэрэгжүүлэх баримт өгөөгүй талаар маргаад байхад шүүх ямар нэгэн анализ, эрх зүйн дүгнэлт хийдэггүй. Дараа нь 1-3 дугаар хуудсанд авагдсан нэхэмжлэл дээр 02 сарын 20-ны өдөр 3%-ийн хүүтэй 18 500 000 төгрөгийг эргэн төлөхөөр гэрээ байгуулж зээл авсан гэж яваад байна. Тэгэхээр 02 сарын 20-ны өдөр зээлийн гэрээг шүүх зээлийн гэрээг хийгдсэн гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэсэн байгаа. Нөгөөтээгүүр 18 500 000 төгрөгийг үнэхээр энэ хүнд шилжүүлж өгсөн гэдэг дээр эрх зүйн байдлаар шүүх дүгнэлт хийж өгөөгүй. Иргэний хуулийн 281 дугаар зүйлд тухайн зээлийн гэрээгээр тохиролцсон мөнгө болон эд хөрөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцдог. Тэгэхээр *******ын зүгээс 18 500 000 төгрөгийг ******* сумын сум хөгжүүлэх сангаас хүлээж аваагүй байхад шүүх авсан гэх байдлаар тайлбарладаг. Гэрээ болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж дүгнэсэн боловч *******ын дансаар 12 000 000 төгрөгийн мөнгө сум хөгжүүлэх шилжүүлсэн гэдэг. Сум хөгжүүлэх гэдэг нь ******* сумын сум хөгжүүлэх сан гэж бүрэн дүүрэн бичигддэггүй. Гүйлгээний утгыг хараад 12 000 000 төгрөгийг ******* сумын сум хөгжүүлэх сангаас авсан гэж дүгнээд байгаа. Тэгэхээр хэргийн бодит үйл явцыг бүрэн дүүрэн тогтоогоогүй, нэхэмжлэгч 18 500 000 төгрөг нэхээд байхад 12 000 000 төгрөгийг шилжүүлсэн байна гээд өөр зөрүүтэй, нөхцөл байдлыг буруу дүгнэлт хийж мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь эрх зүйн үндэслэлгүй байгаа юм. Нэхэмжлэгч талаас манайх 18 500 000 төгрөгийг *******ын дансанд шилжүүлсэн гээд төрийн сан банкны 3 хуудас бүхий баримтыг хэргийн хүрээнд гаргаж өгдөг. Тухайн баримт дээр дурдагдаад данс нь *******ын данс биш гэдгийг бид ******* банк ХК-ийн лавлагаагаар тодруулаад хэргийн хүрээнд нотлох баримтаар гаргаад өгсөн. Бодит нөхцөл байдал дээр хэний данс руу тухайн мөнгө орсон гэдгийг хавтаст хэргийн 149 дүгээр хуудсан дээр 2023 оны 03 сарын 24-ний өдөр ******* банк ХК-аас авсан дансны лавлагаагаар Баатар овогтой Ганзориг гэж хүний данс руу нэхэмжлэгчийн хэлээд байгаа мөнгөн дүн шилжиж орсон байдаг. Тэгэхээр хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй байгаа. Баатар овогтой Ганзориг гэж хүний данс руу мөнгө шилжээд орсон байхад энэ хүн дээр яагаад ******* сумын сум хөгжүүлэх сан нэхэмжлэлээ гаргахгүй байгаа дээр шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Эрх зүйн маргааны төрлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйл дээр бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн хариулцаагаар зохицуулж хэргийг шийдсэн байдаг. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шүүх хэргийг шийдэх ёстой. ******* 12 000 000 төгрөгөө авснаа хүлээн зөвшөөрдөг юм байна. *******ын дансаар 12 000 000 төгрөг 03 сарын 26-ны өдөр шилжүүлэгдсэн байна. 20-ны өдөр авсан гэж хэлээд нэхэмжлэл гаргаад байхад 1 сар гаруйн дараа *******ын данс руу орсон мөнгийг та ******* сумын сум хөгжүүлэх сангаас мөнгө авсан байна гээд өөрийнх нь тайлбар болон шүүхэд гаргаж өгсөн тайлбараар шүүх дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Ийм учраас хуулийг буруу хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь эрх зүйн үндэслэлгүй байна гэсэн 2 дахь шаардлагаа тодруулж байна. Шүүхийн шийдвэрийн 5 дугаар талын үндэслэх хэсэг дээр хариуцагч *******ын татгалзлын үндэслэл гээд тухайн үед хэдэн сарын дараа зуруулж авсан гарын үсэг, мөн гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй. Гэрээ хуулийн шаардлага хангаагүй ба гарын үсэг халхавчлах байдлаар зуруулсан, хөөн хэлэлцэх хугацаа гэсэн 3 үндэслэлээр маргаж байгаа байдлаар үндэслэл хэсэгтээ оруулж өгдөг. Миний хувьд шүүх хуралдаан дээр үүнээс олон нөхцөл байдлаар маргаж мэтгэлцсэн. Тэгэхээр шүүх тухайн болж байгаа нөхцөл байдал буюу хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан, нөхцлийг үгүйсгэх, няцаах итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хэргийн хүрээнд аль баримтаар няцаагдаж байна гэсэн няцаалт, нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалж, хуулийн хүрээнд бүрэн эрх зүйн дүгнэлтийг хийж өгөөгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох талтай байхад нэхэмжлэгч талд ашигтай байдлаар шийдвэрлэж байгаа нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна. 3 үндсэн нөхцөл байдлаас гадна төслийн материал огт ******* гэж хүн өгөөгүй, эргэж төлөгдөхгүй байдлаар танд энэ мөнгийг өгье гээд Оюунцэцэг хувийн данснаас шилжүүлсэн нөхцөл байдал байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан энэ ажиллагааны явцад хувийн байдлаар шилжүүлжээ, ******* руу хэн гэдэг хүн ямар данснаас тус мөнгийг шилжүүлээд байгаа гээд шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хүсэлт гаргадаг. Үүнийг шүүх хангаж өгөхгүй байсан учраас хэнээс орж ирсэн талаар ******* банк ХК-аас лавлагаа аваад шүүхээр гаргуулъя гэхээр гаргаж өгөөгүй байдлаар хэрэг шийдвэрлэгсэн. Тэгээд хэнээс орж ирсэн нь мэдэгдэхгүй байдлаар, та хүлээн зөвшөөрсөн учраас энэ мөнгийг төлөх ёстой гээд Ганзоригоос 18 500 000, мөн *******аас 12 000 000 төгрөгийг авахаар байтал 30 000 000 төгрөгийн асуудал сум хөгжүүлэх сангийн хэмжээнд яригдах байдлаар харагдаад байдаг. Энэ төсөлтэй холбоотой бүх баримтыг ******* сумын сум хөгжүүлэх сангаас гаргаад өгөөч, нэхэмжлэгч талаас баримтуудыг гаргуулаад өгөөч гээд хүсэлт мөн гаргаад байдаг. Мөн шүүх хангаж өгөхгүй байдлаар яваад байдаг. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр Амгалан прокурор төрийг төлөөлж орж ирдэг. Амгалан прокурорт учир байдлаа хэлэхээр тэрийг гаргаж өгөх шаардлага байхгүй гэдэг үл ойлголцол үүсээд, шүүхдээ хандахаар шүүх хүсэлтийг хангахгүй байдлаар шийдсэн нь төслийн материал байхгүй байхад та сум хөгжүүлэх сангаас зээл авсан гэж үзэх нотлох баримт учир дутагдалтай, дутуу байхад үнэлж байгаа нь хууль бус юм. Дараа нь хэргийн хүрээнд авагдсан нэхэмжлэгч талын гаргаж өгч байгаа санхүүгийн 3 баримт байдаг. Тус 3 баримтаар Баатар овогтой Ганзориг гэж хүний данс руу сум хөгжүүлэх сангийн мөнгө оржээ. Тэгэхээр бусдын дансанд орсон мөнгийг *******аас нэхээд байна. Энэ дээр бид маргаж мэтгэлцээд байна гэхээр шүүх хэргийн хүрээний 55, 56, 57 дугаар хуудсанд авагдсан төлбөрийн хүсэлт дээр ямар ч эрх зүйн дүгнэлт хийгээгүй. *******ын данс руу шилжүүлсэн гээд байгаа 18 500 000 төгрөг нь Баатар овогтой Ганзориг гэж хүний данс руу шилжиж орсон байгаа гэхээр шүүх ямар ч дүгнэлт хийдэггүй. Энэ хүн дунд нь ******* сумын сум хөгжүүлэх сангаас 18 500 000 төгрөгийг нь зүгээр аваад байгааг шүүх анхаарч үзэхгүй хэргийг шийдсэнд гомдолтой байгаа. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг дээр зээлийн гэрээ, ******* тухайн мөнгийг авсан эсэх дээр дүгнэлт хийгээд байдаг. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн 6 дугаар тал дээр хариуцагч *******ын эзэмшиж байсан 55880776927 данс гэж байгаа. Шилжсэн болох нь *******ын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байгаа хэдий ч хэн шилжүүлсэн нь тодорхойгүй Сум хөгжүүлэх сан, сум ХГБС гэсэн нь Сум хөгжүүлэх сангаас буюу зээлдүүлэгчээс шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна гээд үндэслэх хэсэгтээ дүгнээд байдаг. Гэтэл хамгийн сүүлд нь 12 000 000 төгрөгийг олгоод байгаа нь хэргийн бодит нөхцөл байдалд тохирсон эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй, энэ мөнгө шилжиж ороогүй байна гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох суурь үндсэн нөхцөл байдал дээр дүгнэлт хийгээд байхад өөр байдлаар нэхэмжлэгчийн талд шийдвэрлэсэн нь хууль эрх зүйн үндэслэлгүй. Мөн барьцааны гэрээ, зээлийн гэрээнүүд дээр зээлдэгчийг төлөөлсөн засаг дарга Адьяабаатар гарын үсгээ зураагүй, барьцааны гэрээ дээр сум хөгжүүлэх сан төлөөлж эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, барьцаалуулагчийг төлөөлж ******* гарын үсэг зурсан гэдэг нь нотлогдохгүй байх тул сум хөгжүүлэх сан, ******* нарын хооронд барьцааны болон зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна гээд шийдвэрийн 6 дугаар талд бичсэн байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотолж өгөөд байгаа бичиг баримтуудыг шүүх алийг нь ч үнэлээгүй. Үнэлээгүй байтал *******аас мөнгө гаргаад байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах эрх зүйн үндэслэл байхгүй байна. Мөн сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхээс үндэслэл муутай хууль зүйн дүгнэлт хийсэн. Бид нэхэмжлэлийн шаардлагыг хэд хэдэн үндсэн нөхцөл байдлаар маргаж мэтгэлцсэн. Нэхэмжлэгч талаас зээлийн гэрээ байгуулсан гэдгээ нотолж чадаагүй. Зээлийн гэрээ байгуулсны дагуу мөнгөн хөрөнгийг *******ын данс руу шилжүүлээгүй ба Баатар овогтой Ганзориг гэж хүний данс руу шилжүүлсэн. Мөн ******* төслийн зээлд хамрагдсан бол тухайн төсөлтэй холбоотой бичиг баримтуудыг гаргаж өгөх ёстой. Мөн сум хөгжүүлэх сангаас олгогдох зээлийн журмын дагуу 3.3, 3.4, 5, 6 дугаар хэсэгт заасны дагуу холбогдох бичиг баримтуудаа нотолж өгөөгүй байхад шүүх хангаж шийдвэрлэсэн нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 29-ний өдрийн 173 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөөч гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна гэв.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сум хөгжүүлэх сангийн зээл нь төрөөс сум хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа хөнгөлөлттэй зээл, мөн орон нутгийг хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, өрхийн орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой хугацаатай, маш бага хүүтэй эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл байгаа. Тус зээлийн нөхцөл байдал тухайн ажлын байрыг нэмэгдүүлж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээд тухайн сардаа буюу ажлын байрыг нэмэгдүүлээд эргэн төлөгдөх нөхцөлтэй гэдгийг гэрээний заалт дээр тодорхой заасан байгаа. Ингэхээр эргэж төлөгдөөд, ажлын байрыг нэмэгдүүлээд дараагийн төсөл хэрэгжүүлэх иргэдэд нөхцөл боломжийг бий болгох зээл байхад нэг хүн эсвэл нэг хэсэг хүмүүс төслөө хэрэгжүүлэх, ажлын байр бий болохгүйгээр тухайн төслийг харамсалтайгаар удаан жилээр төлөхгүй байснаас үүдэн дараагийн иргэдэд зээл авах боломжийг хааж байгаа нөхцөл байдал байгаа. Нэхэмжлэлийн утга нь ******* сумын сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийн зээл эргэж төлөгдөөгүй талаар төрийн байгууллагаас прокурорт хүсэлт ирүүлсэн байна. Хүсэлтээр прокурор төрийн байгууллагыг төлөөлөөд нэхэмжлэл гаргах буюу төрийн байгууллагын төлөөлөгчөөр оролцох бүрэн эрх хэмжээг хуульчлаад өгсөн. ******* нь 2024 оны 02 сарын 20-ны өдөр ноосон утсаар хивс, тохош хийх үйлчилгээний чиглэлээр Есөн-Эрдэнэ нэртэй төсөл хэрэгжүүлэх зориулалтаар тус аймгийн ******* сумын сум хөгжүүлэх сангаас 1 жилийн 3 хувийн хүүтэй, 1 сарын 0.25 хувийн хүүтэй, 18 500 000 төгрөгийг 3 жилийн хугацаанд буюу 36 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээл авч зээлийн гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл 2017 оны 02 сарын 20-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Тухайн хугацаанд зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүд ний хуримтлагдаад 27 020 989.60 төгрөгийн хохирол төр нийтийн ашиг сонирхолд учирсан гэдэг үүднээс прокуророос шүүхэд нэхэмжлэл гаргасан. ******* нь сум хөгжүүлэх сангаас зээл авсан нөхцөл байдалд нийт зээлээс төлөгдсөн хөрөнгө байхгүй. Нийт хүү, алданги 27 000 000 төгрөг болоод байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар сум хөгжүүлэх сангийн 18 500 000 төгрөгөөс 12 000 000 төгрөг нь өөрийн эзэмшлийн дансанд шилжин орсон үйл баримт тогтоогддог. Мөн *******ын зээлийн материалаас хуулж ирүүлсэн 3 ширхэг төлбөрийн хүсэлт дээр *******ын данс руу орсон гэдэг нь тодорхой байгаа. Хариуцагчийн төлөөлөгч нь эргэж төлөхгүй мөнгө гэж ойлгож авсан гэдэг. Тус зээлийн гэрээний үндсэн шаардлага нь эргэж төлөгдөхгүй буюу халамжийн чиглэлээр өгч байгаа буцалтгүй тусламж маягаар буцаж төлөх төлбөргүй зээл биш байгаа. Эргэн төлөхдөө маш бага буюу 3 жилийн хугацаатай зээл байгаа гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтооно гэж үзэж байна. Мөн гэрээгээр хүлээсэн үүргээ нэг тал биелүүлээгүй бол гэрээнд тусгасан хүү, үндсэн мөнгө болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үндсэн шаардлага бий болж байгаа. Сум хөгжүүлэх сангийн хооронд зээлийн гэрээ байгуулж зээл олгосон асуудал нь сумын засаг даргад хуулиар олгогдсон бүрэн эрх мэдлийн хэмжээнд хийгдсэн ажиллагаа байгаа. Монгол улсын Засгийн газрын 2016 оны 153 дугаар дугаартай сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмын 4.7-д иргэн, хуулийн этгээд нь авсан зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд сангийн дансанд буцаан төлнө гэсэн заалтыг ******* биелүүлээгүй. Иймд анхан шатны шүүхээс *******аас 12 000 000 төгрөгийг гаргуулж ******* сумын сум хөгжүүлэх сангийн төрийн сангийн 100110355404 дансанд олгохоор шийдвэрлэсэн. Тус анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй байна. Иймд прокуророос гаргасан нэхэмжлэлийн хүрээнд анхан шатны шүүхээр шийдсэн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэх саналыг шүүхэд гаргаж байна гэв.

 ХЯНАВАЛ:

 Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч зохигчдын хооронд үүссэн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг оновчтой сонгож хэрэглээгүй байгаа тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзэж дараах дүгнэлтийг хийлээ.

 1. ******* аймгийн *******ын газарт ******* аймгийн ******* сумын Засаг дарга Д.Буянцэрэг нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1-217 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлт /хх-4/-ийн дагуу ахлах прокурор А.Амгалан нь 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 13 дугаартай хүсэлтийг хүлээн авах тогтоол гаргажээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.******* төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасан байна.

 2. ******* аймгийн *******ын газрын ахлах прокурор А.Амгалан хариуцагч Б.*******ад холбогдуулан 27 020 989 төгрөг 60 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 ******* аймгийн ******* сумын Засаг дарга Б.Адьяабаатар, Б.******* нар нь 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээгээр 18 500 000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, сарын 0,25 хувийн хүүтэй, сар бүрийн эхний 7 хоногийн ажлын өдөрт багтаан төлөх үндсэн нөхцөлтэй, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна сарын 1,0 хувийн торгууль төлөх тухай гэрээ байгуулжээ. /хх-9-10/

 Түүнчлэн мөн өдөр Барьцааны гэрээ байгуулж, тус гэрээний барьцааны зүйл хэсэгт 5 ханатай гэр, газар, телевизор, хөргөгч гэж бичигджээ./хх-11/

 3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа нь ...Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг цаг хугацааны хувьд 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулаагүй. гэрээ байгуулсан гэх өдөр 18 500 000 төгрөгийг сум хөгжүүлэх сангаас хүлээн аваагүй ба харин тус гэрээг манай байгууллагад санхүүгийн шалгалт хийгдэх нь та хүрч ирээд гарын үсэг зурах шаардлагатай гэж хэлээд цаасан дээр гарын үсэг зуруулж авсан байдаг. Тэгэхээр тус зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн тул 18 500 000 төгрөгийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар олгосон гэх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэх Барьцааны гэрээг мөн тус өдөр байгуулаагүй, гэрээнд төлөөлүүлэгч Б.******* нь гарын үсэг зураагүй байхад түүний гарын үсгийг дуурайлган зурж хуурамч нотлох баримт бүрдүүлсэн, цаашлаад барьцааны гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй байх тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тус тус тооцож өгнө үү... гэсэн тайлбар гаргаж, дээрх үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

 4. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ гэж заасан Иргэний хуулийн зарчимд нийцүүлэн шийдвэрлэх учиртай.

 5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-6 дугаарт гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлийг дурдсан атлаа, ... Сум хөгжүүлэх сан болон Б.******* нарын хооронд 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 40.1, 42.2, 43.2.1-т заасантай нийцээгүй, зээлдүүлэгч тал гарын үсэг зураагүй, гэрээний гол нөхцөл болох хугацааны талаар тохиролцоогүй байна. гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282.4.-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж зааснаас үзвэл зээлийн гэрээ нь харилцан үүрэг хүлээсэн, хоёр талт гэрээний төрөл юм.

 Иймд Сум хөгжүүлэх сан нь гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг хариуцагч Б.*******ын өмчлөлд шилжүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д зааснаар гэрээ байгуулсанд тооцох тул нотолгооны үүргийн хуваарилалтын дагуу хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасны дагуу баримтаар нотлох үүрэг хүлээнэ.

 Хариуцагч тал гэрээнд заасан 18 500 000 төгрөг хүлээж аваагүй, харин 12 000 000 төгрөг шилжиж орсон боловч бусдад тарааж өгсөн гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргадаг ба гэрээний тал гэрээнд заасан мөнгийг хэсэгчлэн авсан нь гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлийг бий болгохгүй бөгөөд, хавтаст хэргийн 81 дүгээр талд авагдсан ******* банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр бул Сум х г Б.******* К*******бул Сум х г Б.С утга бүхий 12 000 000 төгрөгийг Б.*******ын ******* дугаар дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.  

 Анхан шатны шүүх нотолгооны шууд баримт болж байгаа дээрх баримтын талаар дүгнэлт хийгээгүй атлаа ...Хариуцагч Б.*******ын эзэмшиж байсан ******* дансанд 2014 оны 03 сарын 07 өдөр 12 000 000 төгрөг шилжиж орсон баримт хэрэгт авагдсан бөгөөд хариуцагчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Сум хөгжүүлэх сангийн нэрийн дор албан тушаалтнууд мөнгөө бэлэн гаргаж авчаад байна Сум хөгжүүлэх сангийн нэрийн дор танд мөнгө өглөө. энэ мөнгө эргэж төлөгдөхгүй, та зарцуулж болно гэж өгсөн нөхцөл байдал байгаа" гэсэн тайлбараар хариуцагч тал 12 000 000 төгрөгийг анх хүлээн авахдаа Сум хөгжүүлэх сангаас олгогдсон мөнгө болохыг мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Сум хөгжүүлэх сан нь Б.*******аас 12 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 12 000 000 төгрөг гаргуулах хэсгийг хангаж шийдвэрлэв... гэж дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан заалтад нийцэхгүй байна.

 6. Иймд ******* аймгийн ******* сумын Сум хөгжүүлэх сан болон Б.******* нарын хооронд хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 7. Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзсэн ч хэргийн үйл баримтад үндэслэл бүхий бодит дүгнэлт хийж чадаагүйн улмаас хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж хуульд нийцээгүй дүгнэлт хийжээ.

 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй., 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон. гэж заасан.

 Өөрөөр хэлбэл эд хөрөнгө олж авсан этгээд болох Б.******* болон ******* аймгийн ******* сумын Сум хөгжүүлэх сан нарын хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.

 Иймд ******* аймгийн ******* сумын Сум хөгжүүлэх сан нь хариуцагчаас дансаар шилжүүлэн өгсөн 12 000 000 төгрөг, 36 сарын хүү /1жилийн хүү 360 000 төгрөг * 3 жил/ = 1 080 000 төгрөг нийт 13 080 000 төгрөгийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна гэж үзлээ.

 Түүнчлэн хариуцагчийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, мөн хариуцагч талын гэрээнд заасан 18 500 000 төгрөгийг бүхэлд нь хүлээж аваагүй, 12 000 000 дансаар авсан боловч өөртөө ашиглаагүй, бусдад өгсөн гэж тайлбарласан ба дээрх үнийн дүнгийн зөрүү болон алданги шаардах хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 143/ШШ2024/00173 дугаар шийдвэрийн ТОГТООХ НЬ: хэсгийн 1 дэх заалтанд

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б *******аас 12 000 000 төгрөг гэснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар Б.*******аас 13 080 000 төгрөг гэж,

2 дахь заалтанд ...илүү нэхэмжилсэн 15 020 989.60 төгрөг гэснийг 13 940 989 төгрөг гэж,

3 дахь заалтанд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 293 055 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж гэж нэмж, ...улсын тэмдэгтийн хураамжид 206 950 төгрөг гэснийг 223 350 төгрөг гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 208 150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.