Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 203/МА2023/00031

 

Л.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр,  шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 143/ШШ*******0*******4/00188 дугаар шийдвэртэй,

Л.*******ын нэхэмжлэлтэй,

Л.*******, А.******* нарт холбогдох

Газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Н.Гарьдхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн *******0*******4 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч А.*******, хариуцагч А.*******гийн өмгөөлөгч Н.Гарьдхүү, нарийн бичгийн дарга Э.Эрдэнэчулуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******ын 10-10 тоотод байрлалтай, 460800484******* тоот нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний, 1046.******* м.кв газрыг миний ээж Дуламжавын ******* хууль журмын дагуу хувьчилж авсан. Миний ээж Д.******* нь *******011 онд нас барсан бөгөөд Л.******* миний бие *******013 онд өв залгамжлалаар шилжүүлэн авсан.

Би *******003 оноос хойш гадаад улсад амьдарч, нутагтаа цөөн ирсэн бөгөөд ирэх үедээ тухайн газар дээр буусан айлд газар чөлөөлөх тухай шаардлага тавихад зөвшөөрдөггүй.

Ажил, амьдралын нөхцөл байдал, ирж очих боломж бололцооноос шалтгаалж энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Цаашид асуудлыг шийдвэрлэж, өмчийн эрхээ эдлэх шаардлагатай байгаа тул тухайн айлыг албадан нүүлгэж, Өмнөговь аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******ын 10-10 тоот хаягтай газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

*******. Хариуцагч Л.*******, А.******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...******* сумын ******* дугаар багийн 10-10 тоотод үр хүүхэд, ач зээ нартайгаа амьдардаг. Манайх энэ газарт *******000 онд нүүж ирэхэд хашаагүй, хог ихтэй элс хурсан газар байсан. Газрын хаяг *******ын 10-9 тоот байсан. *******007 онд газрын өөрчлөлтөөс болж *******ын 10-10 тоот болсон. Энэ газарт 5-6 өрх айлууд байсан бөгөөд нэг нэгнийхээ аминд хүрснээр газрыг орхиж явсан байсан.

*******010 онд газраа хөөцөлдөж өргөдөл өгсөн боловч тухайн үеийн газрын дарга байсан Багахүү өргөдлийг хойш тавьж хүний газар гээд гэрчилгээ гаргаж өгөөгүй. Уг нь газрын эзэд Л.*******, А.******* бидэнд бэлэглээд өөрсдөө хойшоо газартай болоод явцгаасан. Энэхүү газрын эзэд болох , , нар нь гэрчилж өгөх болно. Манайх энэ газар дээр *******0 гаруй жил амьдарч ирсэн. Иймээс бид газраа чөлөөлж өгч чадахгүй болно гэжээ.

3. Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн ******* сумын *******-р баг, ******* 10-10 тоот хаягт байршилтай, 460800484******* нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 1046.******* м.кв газрыг хариуцагч Л.*******, А.******* нарын эзэмшлээс албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******-т зааснаар нэхэмжлэгч Л.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 *******00 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******, А.******* нараас улсын тэмдэгтийн хураамж 70*******00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.*******т олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг хэрэглэхдээ “нэхэмжлэгч тухайн хөрөнгийн өмчлөгч мөн болох нь, хариуцагч хөрөнгийг хууль бусаар эзэмшиж буй нь тус тус тогтоогдсон байх учиртай” гэж тус зүйлийг хэрэглэх урьдчилсан нөхцөлийн талаар зөв тайлбарласан боловч хариуцагч нарын эзэмшил хууль бус болох нь тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн өмчлөх эрх нь хуульд нийцсэн эсэх нь эргэлзээтэй байгаа нөхцөлийг харгалзан үзэлгүйгээр дээрх зүйлийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

*******. Тодруулбал, хариуцагч нар нь тухайн газарт хэн нэгэн амьдардаггүй, хогондоо дарагдсан эзгүй газар байхад нь хог шороог нь зайлуулан *******000 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй *******4 жилийн турш амьдарч байгаа болон *******гийн анх эзэмшээд сүүлд нь өмчилж авсан гэх газар нь нэхэмжлэгч нарын одоогийн амьдарч буй *******ын 10-10 тоот бус одоогийн *******ын 10-1******* тоот хаяг мөн болох нь гэрч С., Д. нарын мэдүүлэг, хариуцагч нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн өмгөөлөгчийн шинжлэн судлуулсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

3. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй тул газар албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Л.*******ын нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч нарын эзэмшил нь хууль ёсных бөгөөд нэхэмжлэгч Л.*******т газраа өвлүүлсэн маргаан бүхий газрын анхны өмчлөгч гэх түүний ээж Д.*******д анх газрыг өмчлүүлэхдээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчсөн талаар маргаж, хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад Д.*******гийн анх эзэмшээд сүүлд нь өмчилж авсан гэх газар нь нэхэмжлэгч нарын одоогийн амьдарч буй *******ын 10-10 тоот бус одоогийн Хан- Уулын 10-1******* тоот хаяг мөн болохыг нотолж, хариуцагч талын татгалзлын талаар үндэслэл бүхий тайлбар гаргаж мэтгэлцсэн боловч энэ талаар шүүхийн шийдвэрт дурдагдаагүй, шүүх миний татгалзлын үндэслэлд хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн.

5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 144/ШШ*******0*******4/000188 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч Л.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие тодорхой шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанаас гарсан шийдвэрийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Өөрөөр хэлбэл хариуцагч талаас гаргаж буй үндэслэлд дурдсан зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Газрын албанаас шинээр дугаарлалт олгосон нь хариуцагч талыг төөрөгдүүлж байгаа гэж үзэж болно.

Иймд шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа байдлыг хүндэтгэн үзэж шүүх хуралдааныг эзгүйгээр явуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын дугаарлалтууд өөрчлөгдсөн нь хариуцагч талыг төөрөгдүүлээд байна гэсэн тайлбар гаргасан байна. Хариуцагч талын зүгээс *******ын 10-09 тоот хаяг нь 10-10 болж өөрчлөгдсөн. Мөн тухайн үеийн *******ын 10-10 тоот хаяг нь *******ын 10-1******* болж өөрчлөгдсөн. Энэ нь нэхэмжлэгч тал болон газрын албыг төөрөгдүүлээд *******001 онд гарсан газрынх нь гэрчилгээ дээр *******ын 10-10 гэж 3 удаа гарсанаас болж өнөөдрийн маргаан гарч байгаа гэж хариуцагч талаас дүгнэж байгаа.

Нэмээд хэлэхэд анхан шатын шүүх дээр гэрч , нар нь *******гийнх *******ын 10-10 тоот хаягт амьдарч байсан гэж тайлбарлаад байгаа. Ийм учраас нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнээд байгаа. , А.******* болон нарын мэдүүлгийг уншихад тухайн үеийн *******ын 10-10 тоотод *******гийнх амьдарч байсан. Одоо энэ хаяг өөрчлөгдсөн гэсэн агуулгаар шүүх анхаарч үзээгүй. ******* дугаарт нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10 дугаар заалт дээр өмчлөгчөөс олгосон эрхийн дагуу газрыг эзэмшиж байгаа эсэхийг баримтаар нотлоогүй байна гэж хариуцагч талын татгалзлыг үгүйсгэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдсанаар Л.******* эсвэл *******гээс зөвшөөрөл авах ёстой байсан мэтээр яриад байгаа. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг гаргаж үзэхээр Л.*******ын өмчлөл *******013 онд үүссэн байгаа. Түүний ээж гэх *******гийн эзэмшил *******001 онд үүссэн. Гэхдээ тухайн *******001 онд *******ын 10-10 гэх хаягтай байсан. Мөн *******гийн эзэмшлийн газрын хувийн хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн хаяг, эзэмшлийн газар авах хүсэлт зэргийг харьцуулан шинжлэн судлаад үзвэл тухайн үеийн 10-10 нь одоогийн 10-1******* юм байна гэдэг нь тодорхой харагдана. Үүнээс миний үйлчлүүлэгч нарын эзэмшил хууль бус эзэмшил биш. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн хүсэлтэй байна гэв.

Хариуцагч А.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх одоогийн байгаа *******ын 10-10 дээр *******000 онд нүүж ирсэн. Тэгэхэд ямар ч айл байгаагүй. Манай зүүн талд нэг л эзэнгүй гэр байдаг байсан. Тэнд гэдэг айл хуучин байж байгаад *******001 онд ирж уулзаад энэ газрын бичгийг чинь авчирч өгнө гээд л явсан. Ойр хавийн айлууд бүгд гэрчилж байгаа гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Л.*******ын нэхэмжлэлтэй, Л.*******, А.******* нарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Н.Гарьдхүүгийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Л.*******, А.******* нарт холбогдуулан Өмнөговь аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******ын 10-10 тоотод байрлалтай, 460800484******* тоот нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний, 1046.******* м.кв газрыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Өмнөговь аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******ын 10-10 тоотод байрлалтай, 460800484******* тоот нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний, 1046.******* м.кв газрыг миний ээж Дуламжавын ******* хууль журмын дагуу хувьчилж авсан. Миний ээж Д.******* нь *******011 онд нас барсан бөгөөд Л.******* миний бие *******013 онд өв залгамжлалаар шилжүүлэн авсан гэж *******013 оны 07 дугаар сарын *******3-ны өдөр Г-110500*******455 дугаарт бүртгэж, 000*********************384 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн тайлбарлажээ.

Хариуцагч Л.*******, А.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ******* сум, ******* дугаар баг, Хан уулын 10-10 тоотод үр хүүхэд, ач, зээ нартайгаа *******000 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа тул дээрх газрыг чөлөөлөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгч эс зөвшөөрч “шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” агуулга бүхий гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.******* дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь зөв үнэлж, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй.

         Өмнөговь аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******ын 10-10 тоотод байрлалтай, 460800484******* тоот нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний, 1046.******* м******* талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч нь Тайж нар овогт гийн ******* /регистрийн дугаар , нэг хүний өмч/ мөн болох нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  *******013 оны 07 дугаар сарын *******3-ны өдрийн 000*********************384 дугаартай, Г-110500*******455 дугаарт бүртгэсэн гэрчилгээгээр тогтоогдсон байна. /Хавтаст хэргийн **************-р хуудас/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүдийн гаргасан *******0*******4 оны 0******* дугаар сарын 19-ний өдрийн 57 тоот дүгнэлтээр “Өмнөговь аймгийн ******* сумын *******-р баг, *******ын 10-10 тоот хаягт очин хэмжилт хийхэд газрын кадастрын хэмжээ болон гэрчилгээнд заагдсан газрын хэмжээтэй таарч байсан. ...Тухайн хаяг дээрх газар кадастрын зургаар тохирч байна.” гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Л.******* нь маргааны зүйл болж буй газрын хууль ёсны өмчлөгч болохын хувьд бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй. Харин хариуцагч нар нь тухайн газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа болохоо нотолж чадаагүй байна.

Газрын тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан байдаг ба хариуцагч нар нь маргаж буй газрыг эзэмших эрх аваагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг давж заалдах шатны шүүхээс хангахгүй орхив.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон тул түүнээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 143/ШШ*******0*******4/00188 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Н.Гарьдхүүгийн “шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах” тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* дугаар зүйлийн 16*******.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Н.Гарьдхүүгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 17******* дугаар зүйлийн 17*******.*******-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА

 

 

                              ШҮҮГЧИД                                      Л.УГТАХБАЯР

 

 

                                                                          Х.ГЭРЭЛМАА