| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 129/2016/00295/И |
| Дугаар | 439 |
| Огноо | 2016-08-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 439
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Мөнхус овогт Бямбахоролын Бямбасүрэн, Боржигон овогт Одсамбуугийн Гантуяа нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2000 оны 05 сарын 02-нд төрсөн охин Б.Буяндэлгэр, 2001 оны 11 сарын 26-нд төрсөн хүү Б.Даваабаяр нарыг эх О.Гантуяагийн асрамжид үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хүү Пүрэв-Очирыг өөрийн асрамжид үлдээлгэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар охин Б.Буяндэлгэр, хүү Б.Даваабаяр нарыг 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тэдний оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Бямбасүрэнгээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Нэхэмжлэгч О.Гантуяа 46-32 АРТ улсын дугаартай Планета-5 маркийн улаан өнгийн мотоцикл 1 ширхэг, DDSH телевизор 1 ширхэг, 7 хонь, 18 ямаа, 5 ханатай гэр 1 ширхэг, хариуцагч Б.Бямбасүрэн 24-59 АРХ улсын дугаартай Зил-130 маркийн бор ногоон өнгийн ачааны зориулалттай автомашин 1 ширхэгийг тус тус авахаар тохиролцож эвлэрсэн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Гантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бямбасүрэнгээс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Гантуяад олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН