Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 496

 

    
         

 

 

 

 

                                                  
                                                 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
                                    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
    
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн би 
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Үйлдвэрлэл худалдаа, барилга угсралтын “Гурван тамир” ХХК-ийн /РД:2002566/  нэхэмжлэлтэй 
Хариуцагч: Архангай аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газарт   холбогдох 
7000000 төгрөг гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлтэй  хэргийг  хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

    Нэхэмжлэгч Архангай аймгийн Үйлдвэрлэл худалдаа, барилга угсралтын “Гурван тамир” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газартай 2014 оны 09 сард “Гурван тамир” ХХК нь хогийн цэгийн  ажил гүйцэтгэх  20000000 /хорин сая/ төгрөгийн  гэрээ байгуулан  ажлыг хугацаанд нь хийж хүлээлгэн өгсөн. Ажлын санхүүжилтээс  13000000 /арван гурван сая/ төгрөгийг манай компанид шилжүүлсэн. Үлдсэн 7000000 /долоон сая/  төгрөгийг одоог хүртэл  өгөхгүй байна. Албан тоот хүргүүлж удаа дараа шаардсан.  Иймд Булган сумын Засаг даргын Тамгын газраас үлдэгдэл санхүүжилт 7000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан тайлбартаа: “Гурван тамир” ХХК-ийн нэхэмжилсэн 7000000 /долоон сая/ төгрөгийг манай Засаг даргын Тамгын газар  гаргаж өгөхийг зөвшөөрч байх тул  хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Шүүх  хариуцагчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 
                                                      ҮНДЭСЛЭХ НЬ:
 
Нэхэмжлэгч Архангай аймгийн Үйлдвэрлэл худалдаа, барилга угсралтын “Гурван тамир” ХХК тус аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газраас 7000000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч  төлөхөөр  хүлээн зөвшөөрсөн байна. 
Хариуцагчийн зөвшөөрөл нь  гуравдагч этгээдийн  эрх ашгийг хөндөөгүй,  хууль зөрчөөгүй байх тул  хариуцагчийн  зөвшөөрлийг  баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй гэж үзлээ. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Архангай аймгийн Үйлдвэрлэл худалдаа, барилга угсралтын “Гурван тамир” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 7000000 /долоон сая/ төгрөгийг хариуцагч тус аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газар төлөхөөр  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч Архангай аймгийн Үйлдвэрлэл худалдаа, барилга угсралтын “Гурван тамир” ХХК-ийн төлсөн 126950 төгрөгөөс 63475 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын төрийн сангийн 180000280976  тоот данснаас 63475 төгрөг, хариуцагч тус аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газраас 63475 төгрөг  тус тус гаргуулан нэхэмжлэгч тус аймгийн Үйлдвэрлэл худалдаа, барилга угсралтын “Гурван тамир” ХХК-д  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн       74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч  давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

 

 

      
    ШҮҮГЧ                          Д.БЯМБАСҮРЭН
 


        

 

 

 

 

 

 

 

 

 

    

    
    

 

 

 

 

 

 

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн
анхан шатны шүүхэд

    2015.11.05

    Тус шүүхийн шүүгчийн 2015 оны 10 сарын 29-ний өдрийн 675 дугаар захирамжаар Ш.Батсүхээс 123000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд гүйцэтгэх хуудас бичиж өгнө үү.

 

 

                          Хүсэлт гаргасан                            С.Оюунбилэг