Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 701

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Улсын яллагч У.Дэндэвдорж,

Хохирогч М.Ганцоож,

Шүүгдэгч Ч.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Т холбогдох эрүүгийн 1806 09942 0586 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Булган аймгийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Ч.Т .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Ч.Т нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянцээлийн “Хаан” банкны автомат төгрөгийн машинаас иргэн М.Ганцоожийг архи худалдаж аваад ир гэж өгч явуулсан “Хаан” банкны виза картыг нь ашиглан 9.300.500 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Ганцоож мэдүүлэхдээ: “...Хохирлоо

барагдуулаад авбал гомдол саналгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч М.Ганцоожийн өгсөн мэдүүлэг /хх-11/, гэрч Б.Эрдэнэбатын өгсөн мэдүүлэг /хх-14/, “ХААН” банкны дансны хуулга /хх-171-8/ шүүгдэгч Ч.Т урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-33/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

 Шүүгдэгч Ч.Т нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянцээлийн “Хаан” банкны автомат төгрөгийн машинаас иргэн М.Ганцоожийг архи худалдаж аваад ир гэж өгч явуулсан “Хаан” банкны виза картыг нь ашиглан 9.300.500 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Ганцоожийн өгсөн: “...2018 оны 12 сарын 13-ны өдөр Б.Эрдэнэбат, Ч.Т , Солонго, Гунгаабуу нарын хамт архи уусан. Тэгээд тэр өдөр бид нар буудалд ууж хоносон буудлынхаа нэрийг мэдэхгүй байна. Маргааш өглөө нь ууж байгаад буудлаасаа гараад Эрдэнэбатын гэрт очиж архи уусан. Тэгээд архи дуусахаар Ч.Т виза картаа өгөөд дэлгүүр рүү архинд явуулсан. Энэ байдлаар 3-4 удаа явуулсан. Ч.Т нь архи авч ирж байсан болохоор нь архинуудаа ууж дуусаад ахин архинд виза картаа өгөөд гаргасан боловч эргэж орж ирээгүй. Тэгээд хэсэг зуур унтаж босоод утсаа асаагаад хартал данснаас гүйлгээ хийгдсэн байсан. Тэгээд “Хаан” банк руу холбогдож дансаа хаалгаад цагдаад хандсан." /хх-11/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрдэнэбатын өгсөн: “...Манайд архи ууж байгаад М.Ганцоож Ч.Т дэлгүүр рүү өөрийн картаа өгөөд архинд явуулсан. Ч.Т дэлгүүрээс архи авчирсан ууж дуусаад дахиад архинд явуулсан боловч ирээгүй. Тэгээд бид нар хүлээж байгаад тарсан.” /хх-14/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Т яллагдагчаар өгсөн: “...Эхлээд 300.000 төгрө андуурч аваад дара нь бол архи уусан байсан учир ганц баян айлын хүүхэд шиг байя гэж бодоод мөнгө авсан. Би тэгээд үнэтэй хувцас авч өмсөөд уугаад 4 хоногийн дараа бараг дуусгасан. Тэгээд надад 700.000 төгрөг үлдсэн байсан удалгүй Булган аймгийн Ингэт суманд намайг бүжгийн багш хийгээд өг цаашдаа манайд ажлаач гэсэн санал ирсэн тул би явсан.”/хх-41-42/ гэх мэдүүлэг, 

“ХААН” банкны дансны хуулга /хх-17-18/,

Шүүгдэгч Ч.Т урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-33/ зэрэг болно.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Ч.Т нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянцээлийн “Хаан” банкны автомат төгрөгийн машинаас иргэн М.Ганцоожийг архи худалдаж аваад ир гэж өгч явуулсан “Хаан” банкны виза картыг нь ашиглан 9.300.500 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Ганцоож, гэрч Б.Эрдэнэбат нарын өгсөн мэдүүлэг, Ч.Т яллагдагчаар өгсөн мэдүүлэг, “ХААН” банкны дансны хуулга болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Ч.Т 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянцээлийн “Хаан” банкны автомат төгрөгийн машинаас иргэн М.Ганцоожийг архи худалдаж аваад ир гэж өгч явуулсан “Хаан” банкны виза картыг нь ашиглан 9.300.500 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

        Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

         Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч Ч.Т гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ч.Т өөс 9.300.500 төгрөгийг гаргуулж хохирогч М.Ганцоожид олгохоор тогтов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Т цагдан хоригдсон 21 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулах тооцох бөгөөд энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Ч.Т ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Ч.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Ч.Т шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ч.Т цагдан хоригдсон 21 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

            5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Ч.Т өөс 9.300.500 төгрөгийг гаргуулж хохирогч М.Ганцоожид олгосугай.     

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ч.Т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ч.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС