| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2016/00139/И |
| Дугаар | 134/ШШ2016/00124 |
| Огноо | 2016-09-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 134/ШШ2016/00124
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,
Нэхэмжлэгч: “Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э
Хариуцагч: Э холбогдох
Үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нийт 3 396 388.56 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
М.Бс нь 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Т Говьсүмбэр салбараас 4 381 154 төгрөгийн тэтгэвэрийн зээлийг 18 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Ж.Б нь 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нас барсан тул тэтгэврийн санхүүжилт зогссон. Иймээс Ж.Б тэтгэврийн үндсэн зээлийн үлдэгдэл 3 031 228.43 төгрөг, хүүний үлдэгдэл 365 160.13 төгрөг, нийт 3 396 388.56 төгрөгийн зээлийн үлдэгдлийг хамтран зээлдэгч Ө.Э Ө.Э нараас нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Ө.Э, Ө.Э нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Т ХХК-ийн 3 396 388.56 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бид хүлээн зөвшөөрч байна. Ө.Э Ө.Э бидэнд хуульд заасан хариу тайлбар гаргах 14 хоногийн хугацаа шаардлагагүй гэж үзсэн болно. Тус банкнаас авсан зээлийг төлнө. Ямар нэгэн санал гомдолгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь хариуцагч Ө.Э Ө.Энарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нийт 3 396 388.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Сангийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 28 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Т дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.4.16-д зааснаар гүйцэтгэх захирал нь банкинд учруулсан хохиролыг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох эрхтэй байх ба 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 01/8334 тоот итгэмжлэлээр Ө.Э, Ө.Э нарт холбогдох нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхийг Д.Эд олгосон байна.
Ж.Б нь 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Т Говьсүмбэр салбартай 300000093902-20151105 тоот тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж, 4 381 154 төгрөгийг 365 хоногт 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн ба хариуцагч Ө.Э, Ө.Э нар нь хамтран үүрэг хүлээхээр өргөдөл гаргаж, гэрээнд гарын үсэг зурсан болох нь зохигчийн тайлбар, 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тэтгэврийн зээлийн өргөдөл болон гэрээ, Ө.Э 053559, Ө.Э 000061522 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн депозит дансны харилцагчийн хуулга зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч Ө.Э Ө.Энар нь нэхэмжлэгч “Т ХХК-ийн Говьсүмбэр салбарын нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, 3 396 388.56 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог бөгөөд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69 292 төгрөгөөс 34 646 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ө.Э Ө.Э нараас 36 646 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нийт 3 396 388.56 /гурван сая гурван зуун ерэн зургаан мянга гурван зуун наян найман төгрөг, тавин зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагч Ө.Э, Ө.Э нар төлөхөөр хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69 292 төгрөгөөс 34 646 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, хариуцагч Ө.Э Ө.Э нараас 34 646 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ