Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 253

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын Б-од холбогдох эрүүгийн 18100 2644 0792 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ш.Алтанцэцэг, хохирогч Н.Б, Б.О, иргэний нэхэмжлэгч Г.Ж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга В.Орхон шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, нагац ах нарын хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 7-20а тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 149 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн 621.1-д заасныг баримтлан шийтгэх тогтоол биелүүлэхийг 10 /арав/ сарын хугацаагаар хойшлуулсан,  

- 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 52 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн 621.1-д ааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 08 /найм/ сарын хугацаагаар хойшлуулсан,

- 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 284 дугаартай  шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 /арав/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд багтааж, нийт эдлэх ялыг бүгд 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил /арав/ 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн 97 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсгийг баримтлан 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 284 дугаартай  шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэг гэснийг 145.2 хэсэгт зааснаар 04 /дөрөв/ жилийн хорих ял болгон өөрчилж, 06 жил 01 хоногийн хорих ялыг хасаж, эдлээгүй үлдсэн 01 жил 11 сар 13 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн ба Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 08 сарын 17-ны өдрийн 252 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.3.1 дэх хэсэгт зааснаар Б.Бын эдлээгүй үлдсэн 01 жил 06 сар 22 хоногийн ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,    

- 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялын заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, уг ялаа биеэр эдэлж 2013 оны 04 сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,   

- 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн өдрийн 718 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2018 оны 05 сарын 22-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018/ХТШЗ/70 дугаартай захирамжаар 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээр ялыг дүйцүүлэн хасаж, эдлээгүй үлдсэн 01 жил 02 сар 22 хоногийн хорих ялаас чөлөөлж шийдвэрлэсэн, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ын Б- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.Б нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч:   

1. 2018 оны 08 дугаар сарын 07-ны шөнийн 01 цагийн орчимд Н.Б-гийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Намуун төгөл хотхон 2В байранд нэвтрэн орж, их гарын мөнгөн аяга 3 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 10 ширхэг, хуучны хийцтэй мөнгөн аяга 1 ширхэг, алтан шармал аяга 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж 5.160.000 төгрөгийн хохирол,  

2. 2018 оны 11 дүгээр сарын эхээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсгийн 72 дугаар байрны 03 тоотод оршин суух иргэн Ц.М-ын гэрт хууль бусаар нэвтрэн орж, халтар манан хөөрөг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол,  

3. 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар хотхоны амины орон сууцны 8 тоотод оршин суух иргэн Б.О-ийн өвлийн сууцны вакум цонхоор нэвтрэн орж, Делл, Тошиба маркийн 2 ширхэг зөөврийн компьютер хулгайлж, 250.000 төгрөгийн хохирол,

4.  2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” хотхоны 4/3 тоотод үйл ажиллагаа явуулдаг “МДЭД” ХХК-ийн байранд хууль бусаар нэвтрэн орж иргэн Р.Б- эзэмшлийн “Lenovo think pad” маркийн зөөврийн компьютер, Самсунг галакси жи 6 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1.440.000 төгрөгийн хохирол,  

5. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Гриин хаус” хотхоны В-4 тоот хаягт оршин суух иргэн Б.Г-н гэрийн 2 дугаар давхрын тагтны хаалгыг төмрөөр хөшин хууль бусаар нэвтрэн орж, эрэгтэй хүний бөгж шигтгээ /9к, diamond/, эмэгтэй ээмэг, бөгж, кулон, гинж, бугуйн цаг зэрэг 22 ширхэг үнэт эдлэлийг хулгайлж, 34.800.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн, мөн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргах зүйл байхгүй. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би тухайн үед архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Одоо үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би хулгайлсан тухайн эд зүйлээ зараад ээжийнхээ дүүгийн эмчилгээнд зарцуулсан юм.

Би хувиараа сийлбэр хийдэг. Ажил хийж, хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулах болно. Хэрэгт захиран зарцуулах эрх хязгаарласан Хаан банк дахь миний өөрийн харилцах дансанд байгаа мөнгийг хохирогч нарын хохиролд нөхөн төлүүлэхэд татгалзах зүйлгүй.  Хохирогч Баярмаагийн гэрээс хулгайлсан мөнгөн аягануудын мөнгийг нь хуулаад Хархорин захын хажууд байрлах мөнгөн эдлэл авдаг хүнд зарсан. Би тэр хүнийг танихгүй, утасны дугаар нь байхгүй.

 Хохирогч Ганзоригийн хохирол төлбөрийг бүрэн төлсөн. Авсан эд зүйлсийг тоо ёсоор нь биетээр нь буцааж өгсөн. Харин үлдэгдэл хохирлыг хорих байгууллагаас гараад ажил хийж төлж барагдуулах болно. Би хавтаст хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээ, хохирлын хэмжээнд маргах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Н.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2016 оны 08 дугаар сарын 06-ны шөнийн 21 цагийн үед гэртээ ирээд 23 цагийн үед унтсан. Тухайн үед манай охин 3 давхарт хичээлээ хийгээд сууж байсан. Гэтэл охин маань “хүн яваад байгаа чимээ сонсогдоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрлээ асаагаад сонсоход хүн явж байгаа чимээ сонсогдсон. Тухайн үед шөнийн 02 цаг 05 минут болж байсан юм. Би ажлын шугамаар байнга гэмт хэргийн судалгаатай танилцдаг учир хулгайчаас айгаад цагдаад дуудлага өгөөгүй.

Харин байрны харуул руу залгасан боловч утас нь холбогдохгүй байхаар нь тагтан дээрээ гартал манай байрны харуул байшин тойроод явж байхаар нь хэлсэн. Тэгээд манай гэрийн хаалгыг онгойлгож байх үед шүүгдэгч Б манай гэрээс гарч зугтаасан байх. Манай гэрээс алдагдсан аяганууд, байсан үнэ нь бичээстэй аяганууд байсан. Манай гэрээс хоёр ширхэг алтан аяга, 20 гаруй мөнгөн аяга алдагдсан байсан. Би хавтаст хэрэгт авагдсан эд зүйлсийн үнэлгээ баримттай танилцсан. Үнэлгээгээр элэгдэл хорогдол тооцсон байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь алдагдсан мөнгөн аяганууд нь бүгд шинэ аяга байсан ба үнэ бичсэн шошго нь аяганууд дээрээ наалттай байсан, ойролцоогоор 9.0 сая гаран төгрөгийн үнэтэй гэж бодож байна. Эртний хийцийн, үе дамжин ирсэн нэг ширхэг аягаа алдсандаа харамсаж байна. Шүүгдэгч нь аягануудыг бусдад зарсан гэж байгаа, зарсан хүнээ мэдэж байгаа бол эртний үе дамжиж ирсэн аягаа олж авмаар байна. Үнэлгээний тухайд элэгдэл хорогдол тооцоогүй үнээр нь хохирлоо барагдуулж авмаар байна. Мөн би үнэлгээний шинжээчийн ажлын хөлсийг өөрөө төлсөн учир энэ мөнгөө бас нэхэмжилнэ. Гомдолтой.” гэсэн мэдүүлэг,

 

3. Хохирогч Б.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Надад алдсан эд зүйлийн үнэ ханш нь гол биш, дотор нь байсан файл хэрэгтэй байсан. Гэтэл нөүтбүүкийг олсон гэж Баатарсүрэн байцаагч ярьж байсан. Тухайн үед “хэзээ очиж авах уу” гэхэд “хэд хоногоос ирээрэй” гэхээр нь хүлээгээд байж байхад хэсэг хугацааны дараа Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас ярьсан. Миний бодлоор хоёр байцаагч солигдсоноор би барьцаат зээлийн газраас нөүтбүүкээ авч чадаагүй. Миний нөүтбүүк дотор манай нөхрийн гадаад улсад байсан чухал зураг, бичлэг, баримтууд байсан. Алдагдсан эд зүйлийн үнийг 250.000 төгрөг гэж тогтоосон үнэлгээний байгууллагын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулж авмаар байна. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг,

 

4. Иргэний нэхэмжлэгч “ЖЖ финанс” барьцаалан зээлдүүлэх газрыг төлөөлж Г.Ж-гаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2018 оны 11 сарын 10-ны өдөр Буянтогтохын Б гэсэн иргэний үнэмлэхтэй хүн Lenovo think pad маркийн нөтбүүкийг 300.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тухайн өдөр манай барьцаалан зээлдүүлэх газарт Б.Б нь хулгайлсан эд зүйлсээ тавьж мөнгө аваад явсан байсан учир уг эд зүйлсийг Цагдаагийн байгууллагад хураалгасан. Одоо Бын зээлж авсан 300.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 18100 2644 0792 дугаартай хэргээс:

 

1. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд /хэргийн 1-р хавтас  1-2х, 70-71х, 93-95х, 155-156х, 222-223х /,

 

2. Эрүүгийн 18100 2644 0792 дугаартай хэрэгт, эрүүгийн 18100 0000 0896, 18100 2661 0855, 18100 1860 0900 дугаартай хэргүүдийг тус тус нэгтгэх тухай прокурорын 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 200 дугаар, 2018 оны 12 сарын 21-ний өдрийн 199, 201 дугаар, 2019 оны 02 сарын 02-ны өдрийн 12 дугаартай тогтоол баримтууд /хэргийн 1-р хавтас 4-5х, 6-7х, 8х, 9х/,

 

3. Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл баримтууд /хэргийн 1-р хавтас 15-16х, 74-75х, 100х, 160-161х, 234х/,

 

4. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: Үүнд: Хулгай орсон гэх

-  Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Намуун төгөл хотхоны 2В тоотод үзлэг хийсэн тухай 2018 оны 08 сарын 07-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт,

- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил хотхоны 4-р байрны 3 тоот дахь “МДЭД” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг гэх газарт 2018 оны 11 сарын 11-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зүургийн үзүүлэлтүүд,

- Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн Вилла хотхоны В-4 тоотод үзлэг хийсэн тухай 2018 оны 11 сарын 15-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сансар хотхон Амины орон сууцны 8 тоотод 2018 оны 11 сарын 04-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 17-20х, 101-109х, 162-171х, 235-236х, 237х, 238-241х 243х/,  

5. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн Вилла хотхоны “С” хэсгийн гудамжны хяналтын камерийн бичлэг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Намуун төгөл хотхоны 2В байрны хойд талын хяналтын камерийн бичлэг бүхий дискинд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 1-р хавтас 110х, 174-176х, 177х/,

 

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Б-гийн гэрч, хохирогчоор өгсөн:

“...Би 2018 ны 8 сарын 06-ны өдөр охин М-ийн хамт 21:00 цагийн үед гэртээ ирсэн. Орой 23:00 цаг өнгөрч байхад унтахаар дээд давхар руу гарч, би 2 давхарт манай охин 3 давхарт унтсан юм. Шөнө 01:50 цагийн үед охин М- манай өрөөнд орж ирээд “ээж, 1 давхарт хүн яваад байна” гэхээр нь сандраад харуулын утасны дугаар руу залгахад “холбогдох боломжгүй” байсан. Тэгэхээр нь контор руу залгаж асуухад харуулын утасны дугаарыг мэдэхгүй гэж хэлсэн. Тухайн үед манай охин доор юм дуугараад байна гэхээр нь охиноо дагуулж 2 давхарын тагтан дээр зогсож байхад удалгүй байшин тойроод харуул гарч ирэхээр нь “гэрт хүн яваад байна, шалгаад өг” гээд хаалгаар дотогшоо оруулж хамт 1 давхарын өрөөний гэрэл асаахад тагтан дээр байсан шуудайтай борцыг гаргаж, өрөөний голд асгачихсан байхаар нь 102-т дуудлага өгсөн. Мөн манай өрөөний хойшоо харсан вакум цонхыг түлхэж онгойлгосон байсан.

Манай гэрийн 1 давхарын гал тогооны өрөөний шүүгээнд байсан айрагны /их гарын/ мөнгөн аяга 3 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 13 ширхэг, бага гарын мөнгөн аяга 5 ширхэг, архины жижиг алтадсан аяга 2 ширхэг тус тус алдагдсан байна. Их гарын мөнгөн аяганы гадна талд “Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн даргад дурсгав”, мөн нэг их гарын мөнгөн аяганы хажуу хэсэгт “Хөвсгөл аймгийн МСҮТ-н хамт олноос дурсгав” гэсэн бичвэртэй, мөн дунд гарын аяган дээр “СБД” Хороодын засаг дарга нараас дурсгав” гэсэн бичвэртэй аяга байгаа. Дунд гарын нэг аяга нь хуучны хийцтэй. Тухайн алдагдсан аягануудыг би өөрийн мөнгөөр худалдаж аваагүй, дандаа хүмүүс бэлэглэсэн юм. Харин өв уламжлагдаж ирсэн хатуу мөнгөтэй миний аав, ээжийн өгч байсан 1 аяга их үнэтэй. Айрагны их гарын 10 гаран аяганы нэг нь 728.000 төгрөг үнэтэй шинэ аяга байсан. Өв уламжлагдаж ирсэн мөнгөн аяга 1.500.000 төгрөг, дунд гарын цайны аяга 10 орчим. 1 ширхэг нь 250.000 төгрөгөөр үнэлж байна. Жижиг архины аяга 5 ширхэг, нэгийг нь 150.000 төгрөгөөр үнэлж байна. Алтан жижиг 2 аяга, бүрмэлийг нь 700.000 төгрөг, цэвэр алтан аягыг 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 180-181х, 182-183х/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.М-ын хохирогчоор өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах 72 дугаар байрны 03 тоотод амьдардаг. 2018 оны 11 сарын 28-ны өдөр Цагдаагийн байгууллагаас хүн ирээд “танай гэрт хулгай орж, алдагдсан эд зүйл байна уу. Шалгаж үзнэ үү” гэсэн. Би гэрийнхээ эд зүйлсээ шалгахад гэрийн 3 давхарт байдаг бурханы хажуу талын шургуулганд байсан, жижиг гарын алтан нуухтай, шүрэн толгойтой, хулганы дүрстэй, мөнгөн халбагатай, дотор талын ухаас нь бүтэн ухаастай, халтар манан хөөрөг алга болсон байсан. Уг хөөргийг 1994 онд надад хүн бэлэглэж байсан юм. Өөр эд зүйл бүрэн байсан юм. 2018 оны 11 сарын дундуур гэрийн төв хаалганы хажуу талын цонхыг харахад төмөр торон хаалт онгойлгосон байсан. Би машинтайгаа шууд гараашинд ороод гэррүүгээ орчихдог болохоор анзаарч харалгүй удсан байж магадгүй. Би эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна, асууж тодруулах зүйл байхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 79х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.О-ийн хохирогчоор өгсөн:

“...Өнөөдөр буюу 2018 оны 11 сарын 04-ний өдөр 11 цаг 50 минутын орчимд би гэрээсээ ганцаараа гарсан. Гэрт хүн үлдээгүй учир хаалгыг далд цоожоор цоожлоод явсан. 16 цагт гэртээ ирэхэд баруун урд цонхны поорчиг хаалттай мөртлөө онгорхой цоожгүй байдалтай байсан. Гэртээ ороход бүх зүйл эмх замбараагүй тараасан байдалтай байхаар нь цагдаад хандсан юм. Би энэ байшинд охин Одончимэгийн хамт амьдардаг. Өдрийн цагаар ер нь хүнгүй байдаг, бид хоёр хоёулаа ажилтай. Эргэн тойронд ямар нэг айл байхгүй. Одоогийн байдлаар хоёр ширхэг зөөврийн компьютер хулгайд алдагдсан байна. Нэг нь делл маркийн бор хүрэн өнгийн, 2011 онд лизингээр худалдаж авч байсан, 500.000 төгрөгөөр үнэлж байна. Тошиба маркийн зөөврийн компьютерийг 2010 онд 800.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 300.000 төгрөгөөр үнэлнэ. Делл маркийн зөөврийн компьютерийн DVD оролт нь ажилладаггүй, Тошиба маркийн зөөврийн компьютер нь ямар нэг содон шинж тэмдэггүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 245-246х/,

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Р.Б-н хохирогчоор өгсөн:

“...Манай “МДЭД” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 хороо, Оргил хотхоны 4/3 дугаар байранд оффис чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Ажлын цаг буюу 09 цагаас 18 цагийн хооронд дээрх тоотод бид ажлаа явуулдаг ба бусад үед гаднаас нь түгжээд явдаг. 2018 оны 11 сарын 09-ний өдрийн 17 цаг 30 минутанд би ажлынхаа Дандарын хамт хамгийн сүүлд гараад хаалгаа түгжсэн. Ингээд 2018 оны 11 сарын 11-ний өдөр би ажил дээр ирэхэд манай оффист хулгай орсон байдалтай байсан ба алдагдсан эд зүйлээ бүртгэхэд ширээний шүүгээнд байсан миний өөрийн эзэмшлийн “Lenovo think pad” маркийн нөүтбүүк, хайрцаг савтайгаа шинээрээ байсан Samsung Galaxy J-6 маркийн гар утас тус тус алдагдсан байсан. Би алдагдсан нөүтбүүкээ Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас монгол төгрөгөөр 1.0 сая төгрөгөөр худалдаж авч байсан, гар утсыг шинээр нь Самсунгийн албан ёсны дэлгүүрээс 580.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Өнөөдөр миний бие алдагдсан эд зүйлсээ цагдаагийн алба хаагч нараас бүрэн бүтэн хүлээн авсан. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 23-24х/,

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Г-н гэрч, хохирогчоор өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт байрлах Грийн хаус хотхоны В-4 тоотод эхнэр н.Оюунгэрэлийн хамт амьдардаг юм. 2018 оны 11 сарын 14-ний өглөө 09 цагийн үед эхнэрийн хамт гэрээсээ гараад ажилдаа явсан юм. Өдөр 15 цагийн орчимд ажлаасаа гарч гэртээ ирээд гарааш руу орж юм аваад буцаад гараад явсан. Тухайн үед би гэртээ ороогүй, гарааш руу орсон юм. Орой 23 цаг 40 минутын орчимд эхнэр бид хоёр автомашиныг гарааш руу оруулаад гэртээ ороход 1 давхарын зочины өрөөний ширээний байрлал өөрчлөгдөж, мөн шүүгээнээс миний мөнгөн бүс ил гарсан байхаар нь гайхаад 2 давхар руу гарч үзэхэд унтлагын өрөөний тагтны хаалга нээлттэй, орон дээр үнэт эдлэлийн хайрцагнууд ил гарсан, мөн эмэгтэй хүний гоо сайханы ширээн дээр байсан үнэт эдлэл ил гарсан байсан. Тэгэхээр нь би хулгай орсон байна гэж бодоод Цагдаагийн байгууллагад хандсан юм. Алдагдсан эд зүйлсээ бүртгээд үзэхэд:

- Миний өөрийн “diamond” шигтгээтэй монетан бөгж,

- Хүргэний гэрт төгөлдөр хууран дээр үлдээсэн байсан арьсан оосортой цаг,

- Эмэгтэй хүний ээмэг, бөгж, кулон, гинж /анар шигтгээтэй/ хослол,

- эмэгтэй ээмэг, кулон, гинж цагаан алт /diamond/ хослол,

- эмэгтэй кулон, гинж, цагаан алтан хослол,

- эмэгтэй алтан ээмэг, бөгж хослол,

- Rado брендийн бугуйн цаг /эмэгтэй/ хослол,

- Цэнхэр шигтгээтэй цагаан алтан хослол,

- Цангираг жижиг ээмэг, том хар шигтгээтэй /Swarovski/ хослол,

- Эмэгтэй мөнгөн ээмэг, бөгж, бугуйвч /ягаан шигтгээтэй/ хослол,

- Эмэгтэй бөгж кулон хослол,

- Эмэгтэй ээмэг, кулон, гинж цагаан алт /цэнхэр сафир/ хослол,

- Гоёлын мөнгөн гарын гинж 1 ширхэг,

- Хүзүүний гинж /Swarovski/ 1 ширхэг,

- Мөнгөн гоёлын бөгж 3 ширхэг,

- Гоёлын бөгж /Swarovski/ 4 ширхэг,

- Цагаан алтан нарийн гинж 1 ширхэг тус тус алдагдсан байсан. Дээрх алдагдсан эд зүйлсийг бүрэн бүтэн хүлээлгээд авсан учир манай гэр бүлийн зүгээс гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 112-113х, 117-119х/,

 

11. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 02 сарын 15-ны өдрийн ТХҮ-819/004 дугаартай:

“...Мөнгөн аяга, алтан шармал болон алтан аяга зэрэг эд зүйлсийн зах зээлийн дундаж үнэ ханшийг 2019 оны 02 сарын байдлаар

- их гарын мөнгөн аяга 3 ш, нэгжийн үнэ 550.000 төгрөг, нийт үнэ 1.650.000 төгрөг, элэгдэл тооцсон үнэ 1.320.000 төгрөг,

- дунд гарын мөнгөн аяга 10ш, нэгжийн үнэ 200.000 төгрөг, нийт үнэ 2.000.000 төгрөг, элэгдэл тоцсон үнэ 1.600.000 төгрөг,

- мөнгөн аяга /өв уламжлагдсан/ 1 ш, нэгжийн үнэ 1.500.000 төгрөг, нийт үнэ 1.500.000, элэгдэл тооцсон үнэ 1.200.000 төгрөг,

- жижиг гарын мөнгөн аяга /архины/ 5 ш, нэгжийн үнэ 120.000 төгрөг, нийт үнэ 600.000 төгрөг, элэгдэл тооцсон үнэ 480.000 төгрөг,

- алтан шармал жижиг аяга 1 ширхэг, нэгжийн үнэ 700.000 төгрөг, элэгдэл тооцсон үнэ 560.000 төгрөг,

- цэвэр алтан аяга 1 ширхэг, нэгжийн үнэ 1.500.000 төгрөг, нийт үнэ 1.500.000 төгрөг /элэгдэл тооцоогүй/ гэж тус тус үнэлэн, хохирогч Н.Бгийн алдагдсан эд зүйлийн үнэлгээг тогтоосон  үнэлгээний тайлан  дүгнэлт /хэргийн 2-р хавтас 161-164х/,

 

12. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 12 сарын 13-ны өдрийн ХУД014 дугаартай:

“...манан хөөргийг зах зээлийн дунджаар үнэлэхэд 2018 оны 12 сарын байдлаар 1.800.000 төгрөгөөр үнэлэгдэнэ.” гэсэн хохирогч Ц.М-ын алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан /хэргийн 1-р хавтас 86х/,

 

13. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн БЗ2-19-087 дугаартай:

“...үнэлэгдэж буй Dell брендийн i3 үзүүлэлттэй, Toshiba брендийн зөөврийн компьютер нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Б.О-ийн алдагдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 2-р хавтас 14-15х/,

14. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 11 сарын 19-ний өдрийн ХУД082 дугаартай:

“...Lenovo think pad маркийн notebook, Samsung J6 маркийн гар утас зэргийг зах зээлийн дунджаар үнэлэхэд 2018 оны 11 сарын байдлаар 1.440.000 төгрөгөөр үнэлэгдэнэ.” гэсэн хохирогч Р.Б-н алдагдсан эд зүйлсийг үнэлсэн үнэлгээний тайлан /хэргийн 1-р хавтас 46х/,  

 

15. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 12 сарын 13-ны өдрийн ХУД014 дугаартай:

“...ээмэг, бөгж үнэт эдлэл зэрэг нийт 22 нэр төрлийн эд зүйлсийн зах зээлийн дунджаар үнэлэхэд 2018 оны 11 сарын байдлаар 34.800.000 төгрөгөөр үнэлэгдэнэ.” гэсэн хохирогч Б.Г-н алдагдсан эд зүйлсийн үнэлгээг тогтоосон үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 1-р хавтас 130-131х/,

 

16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн криминалистикийн шинжилгээний 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 05/779 дугаартай актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн №1, 2, 3, 4, 5, 7 дугаартай гарын мөрнүүд шинжилгээнд тэнцэнэ. №6, 8 дугаартай гарын мөрнүүд шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд №1 дугаартай гарын мөр санд MN005210008899, MN000110009698, MN000310011055, MN005210004966 дугаараар нийт 4 удаа бүртгэгдсэн Буянтогтохын Б-ын баруун гарын эрхий хурууны дардастай ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байна.

3. Шинжилгээнд тэнцэх бусад гарын мөр нь Адис Папилон системийн нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн гарын мөрнүүдтэй тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гарын хээний мөр /хэргийн 1-р хавтас 39-44х/,

 

17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн криминалистикийн

шинжилгээний 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 05/787 дугаартай актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн №1 дугаартай гарын мөрнүүд шинжилгээнд

тэнцэнэ. №1 дугаартай гарын мөрнүүд шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд №1 дугаартай гарын мөр нь санд MN0001100025083 дугаараар бүртгэгдсэн хохирогч Б-ын Г-ын баруун гарын эрхий хурууны дардастай ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байна.

3. Шинжилгээнд тэнцэх №1 дугаартай гарын мөр нь Адис Папилон системийн нэгдсэн санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн гарын мөрнүүдтэй тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гарын хээний мөр /хэргийн 1-р хавтас 126-127х/,

 

18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн криминалистикийн шинжилгээний 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 05/520 дугаартай актын:

1. 2018 оны 8 сарын 06-07-нд шилжих шөнө 01:50 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 хороо, Намуун төгөл хотхоны 2В тоотын вакум цонхыг түлхэн хулгайч орж, эд зүйл алдагдсан, хэргийн газраас илрүүлж, бэхжүүлж авсан а/х Б.Мөнх-Одын №5, 6 “Эд зүйл алдагдсан гэх хүрэн өнгийн модон хайрцаг дээрээс”, №7 “Цэнхэр өнгийн цаасан хайрцаг дээрээс” гэж дуугарлан, тодорхойлон бичсэн наалдамхай тууз дахь 4 ширхэг гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин №1, 2, 3, 4 гэсэн дугаартай гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцэх хэргийн газраас бэхжүүлж авсан гарын мөрүүдийг гарын хээний нэгдсэн системийн “Адис-Папилон” санд оруулж автомат харьцуулалт хийж шинжлэн үзэхэд санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардсууд болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гарын хээний мөр /хэргийн 1-р хавтас 192-194х/,

19. Эд зүйлд эрэн сурвалжлалт зарласан мэдээлэл баримтууд /хэргийн 1-р хавтас 56-57х, 205-208х, хэргийн 2-р хавтас 20-23х/,

 

20. Хохирогч Р.Б алдагдсан ”Lenovo think pad маркийн нөүтбүүк, Samsung Galaxy J-6 маркийн гар утас” зэргийг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 60-65х/,

 

21. Хохирогч Б.Г-н гэрээс алдагдсан үнэт эдлэлийн эд зүйлсийг 2018 оны 11 сарын 17, 19-ний өдрүүдэд хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 136х, 139х, 141х, 143-148х/,

22. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Ж-гийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...Би Баянгол дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЖЖ Финанс-2” нэртэй барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулдаг юм. 2018 оны 11 сарын 10-ны өдрийн 17 цагийн орчим намайг ажил дээр байхад Б.Б гэсэн иргэний үнэмлэхтэй залуу ирээд “нөүтбүүк авах уу” гэж асуусан. Би барьцаанд тавих нөүтбүүкийг нь харахад “Lenovo think pad” маркийн нөүтбүүк байхаар нь 300.000 төгрөгийн барьцаанд авсан. Одоо барьцаанд авсан нөүтбүүкийг прокурорын шийдвэрээр хураалгасан байгаа. Миний зүгээс 300.000 төгрөгөө авбал гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 26х/,

 

23. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Б-н иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...Би Баянгол дүүргийн нутаг дэвгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн 1 давхарын 69 дүгээр лангуунд алт, мөнгөн эдлэлийн худалдаа явуулдаг. 2018 оны 11 сарын 15-ны өдөр өмнө нь надад мөнгөн эдлэл зарж байсан Б гэдэг залуу над руу залгаад “та ажил дээрээ байна уу” гэхээр нь “байна” гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байхад манай ажил дээр ирээд алт, монетан эдлэл үзүүлсэн. Би тухайн эдлэлийн зах зээлийн үнийг бодоход нийт 2.310.000 төгрөг болж байсан.

Тэгэхэд Б “та эдгээр үнэт эдлэлийг 1.000.000 төгрөгөөр авчих, би Хөвсгөлийн цэцэрлэгт 10 ширхэг тоглоомон гэр хийж өгөх гээд надад захиалсан ажлын хөлсөнд авсан юм аа” гэж хэлэхээр нь би түүнд итгээд 990.000 төгрөг бэлнээр өгсөн. Грамм хэмжээг нь сайн мэдэхгүй байна, эмэгтэй хүний алтан гинж 1 ширхэг, цэцгэн хэлбэртэй жижиг алтан ээмэг хос, алтан жижиг эмэгтэй хүний нарийн монетан гинж, эрэгтэй хүний “diamond” шигтгээтэй монетан бөгж, өрөөсөн 1 ширхэг эмэгтэй улаан өнгийн анар чулуун шигтгээтэй монетан ээмэг, улаан анар шигтгээтэй гинжний монетан кулон зэрэг эд зүйлсийг авсан.

Маргааш өдөр нь буюу 2018 оны 11 сарын 16-ны өдөр Б манай ажил дээр дахин ирээд миний халаасанд энэ үлдчихсэн байна лээ гээд анар шигтгээтэй эмэгтэй хүний бөгж үзүүлсэн. Тухайн үед надад мөнгө байгаагүй учир би хүнээс мөнгө зээлээд бөгжийг нь 80.000 төгрөгөөр худалдаж авсан. Ингээд нийт 1.070.000 төгрөг өгсөн. Миний зүгээс 1.070.000 төгрөгөө авбал гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 115-116х/,

 

24. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Түвдэндондогийн гэрчээр өгсөн:

“...Манай танил дүү Р.Бат-Эрдэнэ нь 2018 оны 10 сарын 24-ний өдрөөс Хан-Уул дүүргийн 11 хороо, Оргил хотхоны 4/3 тоотод байрлах амины орон сууцны байрыг түрээслэж, санхүүгийн зөвлөгөө өгөх үйлчилгээ эрхэлж байгаа. Би 2018 оны 11 сарын 09-ний өдөр 15:00 цагийн үед дүүгийн ажил дээр ирж байж байгаад орой 17 цаг 30 минутын үед Р.Б- хамт гараад явсан. Тэгээд 2018 оны 11 сарын 11-ний өдөр 13:00 цаг өнгөрч байхад гэрийнхэнтэйгээ ирж дүүгийн ажлыг сонирхуулаад өрөөнүүдээр үзээд явж байхад гал тогооны зориулалттай өрөөний хойшоо харсан вакум цонх онгорхой, Р.Б- суудаг ажлын өрөөний ширээний шургуулга салаад унасан байхаар нь би Р.Бат-Эрдэнэ рүү утсаар мэдэгдэж, хотхоны харуул дээр очиж цагдаагийн байгууллагад хандсан. Манай дүүгийн нөүтбүүк, гар утас алдагдсан байсан. Манай дүүгийн ажлын үүдний хэсэг болон урд талын хэсгийг харуулсан хяналтын камер байдаг.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 29-30х/,

 

25. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Дөлгөөний гэрчээр өгсөн:

“...Би Оргил хотхонд 2018 оны 07 сарын 06-ны өдрөөс одоог хүртэлх хугацаанд харуулаар ажиллаж байгаа ба надтай хамт өөр 2 хамгаалагч байдаг. Би 24 цаг гараад 48 цаг амардаг юм. Мөн гараан дээрээ сантехникчийн үүрэг гүйцэтгэдэг. Манай хотхон бүрэн камержсан учир гараан дээрээ постноос хяналтын камерийн бичлэгийг хараад сууж байдаг. Манай хотхоны 4/3 тоотод тогтсон хүмүүс байдаггүй. Урьд өмнө миний мэдэхийн БНХАУ-ын иргэд амьдарч байсан ба одоо хэсэг хүмүүс оффис чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн. 2018 оны 11 сарын 09-ний орой 18 цагийн орчимд уг тоотын ойролцоо нэг хар өнгийн маск зүүсэн, гартаа сугавчлаад нэг хар өнгийн зүйл барьсан залуу байсан. Би дотроо сэжигтэй хүн байна даа л гэж бодсон, хулгай хийж байна гэж бодоогүй бөгөөд түүнийг урьд өмнө харж байгаагүй. Тус тоотын хүмүүс хамгаалалтын албанд байрныхаа түлхүүрийг үлдээж байсан. Хэд хоног орой өгөөд маргааш өглөө нь авчихдаг байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 31х/,

 

26. Мөрдөн шалгах ажиллгааны явцад Х.Оюунгэрэлийн гэрчээр өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 15 хороо, Грийн Хаус В-4 тоот гэрээсээ 2018 оны 11 сарын 14-ний өглөө 09 цагийн орчим ажилдаа явсан. Ингээд 00 цагийн үед гэртээ ирсэн ба гараашинд ороход зүгээр байсан. Харин гэртээ ороход 1 давхарт ширээ хөдөлсөн байсан ба манай нөхөр 2 давхарт гараад “тагтаар дамжин хулгай орсон байна” гэж хэлээд Цагдаагийн байгууллагад хандсан юм. 2 давхарт гоёл чимэглэлийн хайрцагны хажууд байсан гялгар уутанд хийсэн байсан үнэт эдлэлүүд алдагдсан байсан. Үүнд: бриллиант шигтгээтэй эрэгтэй, эмэгтэй 2 бөгж, ээмэг, кулон. Эрэгтэй бөгж нь 1000 ам доллар, эмэгтэй хослол нь 5.0 сая орчим төгрөгөөр авч байсан. бриллиант шигтгээтэй ээмэг, кулонтой хослолыг 8.0 сая төгрөгөөр авсан. Рубин шигтгээтэй ээмэг, кулон, бөгж. 3.0 сая орчим төгрөгийн үнэтэй. Сафир шигтгээтэй бөгж, кулон. 2.200.000 төгрөгийн үнэтэй байгаа. Сувдан шигтгээтэй кулон. 400.000 төгрөгийн үнэтэй. Эрэгтэй бугуйн цаг, маркийг нь мэдэхгүй байна. Хар арьсан оосортой, дөрвөлжин цаг байсан. 1.500.000 төгрөгийн үнэтэй. Мөн Лори Блү брэндийн бугуйвч, 800.000 төгрөгийн үнэтэй. Сваровски шигтгээтэй ээмэг, 400.000 төгрөгийн үнэтэй. Алтан ээмэг, бөгж, гинжний хослол, 3.0 сая төгрөгийн үнэтэй. Надад одоогоор сэжиглэсэн хүн байхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мдэүүлэг /хэргийн 1-р хавтас 120х/,

 

27. Мөрдөн шалгах ажиллгаааны явцад насанд хүрээгүй М.М-ийн гэрчээр өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 15 хороо, Намуун төгөл хотхоны 2В байранд аав, ээж, дүү нарын хамт амьдардаг юм. Тухайн өдөр буюу 2018 оны 08 сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө гэртээ ээжтэйгээ цуг хоёулаа хоносон. Шөнийн 01 цаг өнгөрч байхад би 3 давхарт гар утсаараа интернэт ороод байж байхад гэнэт миний интернэт тасархаар нь би 1 давхарт байгаа интернэтийн утсыг салгах гээд доош бууж байхад нэг хүн явж байгаа чимээ гарахаар нь айгаад 2 давхарын ээжийн өрөөний гэрлийг асааж, ээжид хэлсэн. Ээж бид хоёр хамт 1 давхарт хүн явж байгаа чимээ сонсож, айгаад харуул руугаа залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд СӨХ-рүү залгаад тагтан дээр зогсож байхад хотхоны харуул байшин тойроод гарч ирэхээр нь ээж дуудаж “манай гэрт хүн яваад байна, та орж ирээд шалгаад өгөөч” гэж хэлээд харуулд хаалгаа онгойлгон оруулсан. Манай гэрийн хойд талын том вакум цонхыг онгойлгосон, хивсэн дээр эд зүйлс асгасан байсан. Би айгаад 1 давхар руу буугаагүй, ээжийнхээ өрөөнд байсан. Манай гэрт хяналтын камер байхгүй, 1 давхараас мөнгөн аяга, аав, ээжийн хэрэглэдэг эд зүйлс алдагдсан байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 184-185х/,

 

28. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Төмөрхуягийн гэрчээр өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Намуун төгөл хотхоны “Леон гранд” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай бөгөөд өчигдөр буюу 2018 оны 08 сарын 06-ны 09 цагаас 2018 оны 8 сарын 07-ны өдрийн 09 цаг хүртэл хамгаалагчаар үүрэг гүйцэтгэж байсан. Өдөр харуулын байр, хяналтын камерийн үүдэн хэсэгтээ хяналт тавьж 1 цаг тутам багцаагаар хотхоныг тойрч эргэн явдаг юм. Би өчигдөр шөнө 02 цагийн орчимд хотхоныг тойроод явж байхад 2-р байрны 2 тоот айлын Баярмаа гэдэг хүн тагтан дээрээс дуудаад “манай доод давхарт хүн яваад байна, хараад өгөөч” гэсэн. Би хаалгыг онгойлгон харахад шал хэсгээр нь шуудай борцыг асгасан, хойд талын вакум цонх онгорхой байсан. Тэгээд намайг байж байхад гэрийн эзэн цагдаа дуудсан.

Намайг дуудах үед би хотхоныг 3 дахь удаа тойрч явж байсан, эхний удаа тойрч явахад тухайн айлын эгч охинтойгоо утсаараа оролдоод сууж байсан. 2 дахь удаа тойроход 2-3 давхарын гэрэл нь асаалттай, харин 1 давхарын гэрэл унтраалттай харагдсан. Би цонхыг нь очиж хараагүй, холоос харахад мэдэгдээгүй. Намуун төгөл хотхон нь хяналтын камертай. Өчигдөр орой сэжиг бүхий хүн орж ирээгүй, би оршин суугчдаа таньдаг болохоор гаднаас өөр хүн оруулдаггүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 186-187х/,

 

29. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Цолмонгийн гэрчээр өгсөн:

“...Би Баянгол дүүрэгт байрлах “Саммит” зочид буудлын 1 давхарт байрлах “Сүртэй” барьцаалан зээлдүүлэх газрын захирал байгаа юм. 2018 оны 12 сарын 02-ны өдөр би хаана байсанаа сайн санахгүй байна, хяналтын камерийн бичлэгийг үзэхэд би ажил дээрээ очсон байсан. Тухайн өдөр манай албан ёсны ажилтан Эрдэнэбат гэдэг хүн ажиллаж байсан. Манайд 1 жил 5 сар гаран хугацаанд ажиллаж байна. Ломбардны бүртгэлийг маш сайн хөтөлдөг.

Улсаас заасан “Прогредитер” гэх сүлжээний программ байгаа юм. 2018 оны 11 сарын 04-ний өдөр манай зээлдүүлэн барьцаалах төвд Делль, Тошиба маркийн зөөврийн компьютерийг Б гэдэг хүн тавьсан талаар би мэдээгүй. Манайд байнгын зөөврийн компьютер орж ирсэн болохоор шалгадаггүй. Сүлжээнд “хаагдсан” гэж бүртгэсэн тохиолдолд энэ нь тухайн эд зүйлээ барьцаалсан хүн авсан гэдгийг илэрхийлдэг. Аваагүй тохиолдолд идэвхитэй гэж бүртгэлтэйгээр программ дээр байдаг. Тухайн хүн авалгүй, хураагдсан тохиолдолд “хураагдсан” гэж харагддаг, зарагдсан бол “зарагдсан” гэж бүртгэдэг. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 01-03х/,

 

30. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Эрдэнэбатын гэрчээр өгсөн:

“...Би 2018 оны 11 сарын 04-ний өдөр “Сүртэй” гэх нэртэй ломбарданд ажиллаж байсан. 2018 оны 12 сарын 02-ны өдөр би ажил дээрээ байсан бөгөөд тухайн өдөр үйлдсэн баримт нь миний баримт мөн. Тошиба, Делль брендийн зөөврийн компьютерийг барьцаанаас чөлөөлж ямар хүнд өгсөнөө санахгүй байна. Эд зүйлийг нь хүлээлгэн өгсөн хүнд би гарын үсэг зуруулдаг юм, энэ баримтанд зуруулаагүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 04-05х/,

 

31. Эрүүгийн ...дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэлийг хангах, хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Б.Бын /МИ90111550/ нэр дээрх Хаан банкны 5000....336 дугаартай дансны шилжилт хөдөлгөөнийг 2019 оны 02 сарын 02-ны өдрөөс эхлэн хязгаарласан прокурорын шийдвэр, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 2 дугаар хавтас 34х, 108-110х/,

 

32. Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, яллагдагчаар өгсөн:

“...Би 2018 оны 05 сард хугацааны өмнө шоронгоос суллагдсан. Шоронгоос гараад хулгай хийхгүй байж байгаад 2018 оны 11 сарын 09-ний өдрийн 19:00 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 11 хороонд байдаг Зайсангийн гүүрнээс хойшоо замын зүүн талаар хулгай хийх айл хараад явж байсан чинь гүүр өнгөрөөгөөд далангийн хойд тоосгон хашаатай хэдэн хаус байсан. Тэр хаусны голын байшингийн гэрэл нь унтраастай байхаар нь орж хулгай хийх талаар бодоод хашааг нь давж ороод урагшаа харсан цагаан өнгийн вакум хаалгыг нь  хөшиж онгойлгоод ороход айл биш, оффис шиг 2-3 ширээтэй ганц том өрөө байсан. Би баруун тал руугаа харахад ширээн дээр хар өнгийн нөүтбүүк байхаар нь авсан ба ширээний шүүгээнээс 1 ширхэг гар утас авсан. Гал тогооны өрөөнд орж хар өнгийн хогны уут авч нөүтбүүкээ хийгээд, өөр авахаар юм байхгүй байхаар нь гал тогооны өрөөний вакум цонхоор гараад явж байхад харуул нь эргэлдээд байхаар нь би гар утсаараа худлаа оролдоод, утсаар ярьж баыйгаа юм шиг зогссон. Тэгээд харуул байрандаа орохоор нь хашаанаас гараад явсан. Маргааш нь авсан нөүтбүүкийг ломбарданд өөрийн нэрээр 300.000 төгрөгийн барьцаанд тавьж, гар утсыг өөрөө хэрэглэсэн. Дараа нь хулгай хийж авсан эд зүйлсийг Цагдаагийн байгууллагад хураалгасан.

2018 оны 11 сарын эхээр орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн Зайсангийн гүүрний зүүн талд буюу Оргил хотхоны ертөнцийн зүгээр хойд талд байрлах 2 давхар цагаан өнгөтэй хаус хүнгүй байхаар нь 1 давхарын вакум цонхны хаалтыг авч, улмаар цонхыг төмөрөөр хөшиж ороод 2 давхарын жижиг бурханы эд зүйлстэй өрөөний шургуулганаас ууттай содон шинж тэмдэгийг нь мэдэхгүй, 1 ширхэг жижиг хөөргийг хулгайлсан. Тэгээд гэр доторх эд зүйлсийг нь үзэх гэж байтал  гадаа айлын эзэн нь гарааш руу машинтайгаа орж байхаар нь баруун зүг рүү харсан цонхыг нь онгойлгоод гарч зугтаасан. Маргааш нь тухайн хөөргийг Урт цагааны үнэт эдлэл авдаг хүмүүст үзүүлэхэд худалдаж авахгүй гээд байхаар нь гадаа гараад хөөргөө үзээд зогсож байтал хөдөөний гэмээр дээлтэй эмээ, ах 2 ирээд “чи наадахаа зарах уу” гэхээр нь би тэр ахад 50.000 төгрөгөөр зарсан.

2018 оны 11 сарын 14-ний орой бүрэнхий болсон байхад Зайсангийн гүүрнээс хойшоо замын баруун талаар алхаж байгаад Грийн Хаус хотхоны хойд талаар явсан. Замаар баруун тийш явахад хашаан дотор цэнхэр өнгийн 2 давхар хаус гэрэл нь унтаатай байхаар нь би уг хотхоны хашааг зүүн талаар тойрч, хашааны урд талаас нь давж хашаа руу ороод хойшоо явж, хашааны хойд хэсэгт байсан 2 давхар цэнхэр өнгийн хаусны хаалгаар дээш авчирч, 2 давхарын тагтны хаалганы вакум хаалгыг түлхэж онгойлгож ороод өрөөнд байсан шүүгээнээс эмэгтэй хүний гоёлын ээмэг, бөгж, гинж, кулон зэргийг аваад 1 давхарт бууж, цонхны тавцан дээр байсан хар өнгийн цагийг аваад байж байхад байрны эзэн бололтой нэг хүн ирэхээр нь дээд давхарт нь гарч, орж ирсэн цонхоороо гараад урагшаа зугтаасан. Араас ямар нэг хүн хөөгөөгүй, намайг хараагүй. Тэгээд би хаашаа давж зам руу гарч такси бариад гэртээ харьсан. Маргааш нь эд зүйл авдаг эгчтэй утсаар ярьж ажил дээр нь очиж, хулгайлсан эд зүйлсээ уг эгчид 990.000 төгрөгөөр зарсан. Тухайн эгчид би Хөвсгөл аймгийн цэцэрлэгт тоглоомон гэр хийж, оронд нь авсан юм гэж худлаа хэлсэн. Маргааш нь буюу 2018 оны 11 сарын 16-ны өдөр дахин очиж монетон бөгжийг 80.000 төгрөгөөр өгсөн. Уг мөнгөний үлдэгдэл буюу 500.000 төгрөг миний Хаан банкин дахь 5001663336 дугаар дансанд байгаа. Цагдаагийн алба хаагчид баригдахдаа уг эд зүйлсийг хураалгасан. Тухайн эгчийн нэрийг нь мэдэхгүй байж байгаад сүүлд Бадам гэдгийг мэдсэн. Би ганцаараа хулгай хийсэн, ер нь хулгай хийхдээ ганцаараа явдаг. Манай гэрийнхэн намайг хулгай хийж байгаа талаар мэддэггүй.

Би 2018 оны 08 сарын 07-ны өдрийн 01 цагийн орчим төмөр замын презер дагаж явж байгаад урагшаагаа далан дагуу Намуун хотхоны ар талын хашааг нь давж дотогшоо орсон. Тэгэхэд 3 давхар шаргал хаус байр байсан ба хажуу талд нь хүүхдийн тоглоомын цэцэрлэгтэй, бургасан моднуудтай буттай байсан. Миний хулгай хийх гэж байсан айлын гэрэл тухайн үед асаалттай байсан учир би гэрэл унтартал хүлээгээд модон дунд хэвтэж байсан. Нилээн удаан хугацаанд унтаж байгаад, тухайн айлын гэрэл бүрэн унтарч дуусахаар нь нэг давхарын вакум цонхыг нь хөшин орж, дотор талаас нь цагаан өнгийн гал тогооны шүүгээний дотор байсан дан мөнгөн аягануудыг авсан. Мөн цэнхэр даавуун уутан дотор байсан жижиг шармал, шар өнгөтэй аяга 1 ширхэгийг авсан. Тэгтэл дээд давхараас хүн дуугараад гэрэл асахаар нь би шууд орж ирсэн том өрөөний цонхоор гарч, анх орж ирсэн хойд талын хашааг даван зугтаасан юм. Тухайн айлаас дандаа мөнгөн аяга хулгайлж авсан ба тоог нь мэдэхгүй байна, 10 гаран аяга байсан байх. Содон шинж тэмдгийн хувьд хэд хэдэн аяганы хажуу талд нь бичиг бичсэн байсан. Мөн нэг хуучины хатуу хар мөнгөтэй аяга 1 ширхэг, жижиг мөнгөн аяга дотор шаргал хулгана дүрстэй нэг аяга байсан. Маргааш нь Хархорин зах дээр мөнгөн эдлэл зардаг нэг эмээ дээр аваачиж, аяганаас мөнгийг нь салгаад грамм болгож мөнгийг нь зарсан. Модон тагшийг нь тухайн эмээ аваад үлдсэн. Нийт 480.000 төгрөгөөр зарсан. Би мөнгийг үрээд л дуусгасан. Би хулгай хийхдээ ганцаараа явсан ба тухайн айлаас авсан мөнгөн аягануудыг ногоон өнгийн шуудайнд байсан борцыг нь ширээний тэнд асгаад шуудайнд нь хийгээд үүрч явсан.

2018 оны 11 сарын эхээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс ертөнцийн зүгээр хойд зүгт байрлах том шар хаалгатай хашаанд байсан 1 давхар тоосгон байшингийн урагш харсан вакум цонхыг нь хөшиж ороод ширээн дээр байсан маркийг нь мэдэхгүй, улаан өнгийн зөөврийн компьютер 1 ширхэг, мөн унтлагын өрөөнийн ширээн дээр байсан хар өнгийн маркийг нь мэдэхгүй, дээр үеийн зөөврийн компьютер 1 ширхэгийг тус тус хулгайлж аваад 3, 4 хорооллын эцэст буюу Гэмтлийн эмнэлгийн урд талын автобусны буудал дээр байрлах ломбарданд нийлүүлээд 210.000 төгрөгний барьцаанд 14 хоногийн хугацаатай, өөрийнхөө бичиг баримтаар тавьсан. Би уг хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Надад өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 55х, 84х, 134х, 188-189х, 2-р хавтас 10-11х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 2-р хавтас 55х/, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 2-р хавтас 59х/, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 149 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 52 дугаар шийтгэх тогтоол Сонгинохайрхан дүүргийн 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 284 дугаар шийтгэх тогтоол, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 224 дугаар шийтгэх тогтоол, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 718 дугаартай шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 05 сарын 22-ны өдрийн 70 дугаар захирамж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн 2 дугаар шүүхийн шүүгчийн 2010 оны 05 сарын 06-ны өдрийн 97 дугаар захирамж, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт баримтууд /хэргийн 2-р хавтас 68-69х, 70-73х, 74-80х, 88-89а, 90-91х, 95-96х, 101-102х, 102-104х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Бын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт: 

 

Шүүгдэгч Б.Б нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч:   

1. 2018 оны 08 дугаар сарын 07-ны шөнийн 01 цагийн орчимд Н.Бгийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Намуун төгөл хотхон 2В байранд нэвтрэн орж, их гарын мөнгөн аяга 3 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 10 ширхэг, хуучны хийцтэй мөнгөн аяга 1 ширхэг, алтан шармал аяга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг,    

2. 2018 оны 11 дүгээр сарын эхээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсгийн 72 дугаар байрны 03 тоотод оршин суух иргэн Ц.М-ын гэрт хууль бусаар нэвтрэн орж, халтар манан хөөрөг нэг ширхэгийг,

3. 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар хотхоны амины орон сууцны 8 тоотод оршин суух иргэн Б.Оийн өвлийн сууцны вакум цонхоор нэвтрэн орж, Делл, Тошиба маркийн 2 ширхэг зөөврийн компьютерыг,

4.  2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” хотхоны 4/3 тоотод үйл ажиллагаа явуулдаг “МДЭД” ХХК-ийн байранд хууль бусаар нэвтрэн орж иргэн Р.Б- эзэмшлийн “Lenovo think pad” маркийн зөөврийн компьютер, Самсунг галакси жи 6 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг,    

5. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Гриин хаус” хотхоны В-4 тоот хаягт оршин суух иргэн Б.Г-н гэрийн 2 дугаар давхрын тагтны хаалгыг төмрөөр хөшин хууль бусаар нэвтрэн орж, эрэгтэй хүний бөгж шигтгээ /9к, diamond/, эмэгтэй ээмэг, бөгж, кулон, гинж, бугуйн цаг зэрэг 22 нэр төрлийн эд зүйлс, үнэт эдлэлийг тус тус хулгайлан авч, бусдад худалдах, барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд тавьж мөнгийг нь өөрийн хэрэглээнд зарцуулах зэргээр захиран зарцуулж ашигласан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээр дурьдсан:

- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд /хэргийн 1-р хавтас  1-2х, 70-71х, 93-95х, 155-156х, 222-223х /,

- Эрүүгийн 18100 2644 0792 дугаартай хэрэгт, эрүүгийн 18100 0000 0896, 18100 2661 0855, 18100 1860 0900 дугаартай хэргүүдийг тус тус нэгтгэх тухай прокурорын 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 200 дугаар, 2018 оны 12 сарын 21-ний өдрийн 199, 201 дугаар, 2019 оны 02 сарын 02-ны өдрийн 12 дугаартай тогтоол баримтууд /хэргийн 1-р хавтас 4-5х, 6-7х, 8х, 9х/,

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл баримтууд /хэргийн 1-р хавтас 15-16х, 74-75х, 100х, 160-161х, 234х/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: Үүнд: Хулгай орсон гэх

а/. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Намуун төгөл хотхоны 2В тоотод үзлэг хийсэн тухай 2018 оны 08 сарын 07-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт,

б/. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил хотхоны 4-р байрны 3 тоот дахь “МДЭД” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг гэх газарт 2018 оны 11 сарын 11-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зүургийн үзүүлэлтүүд,

в/. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн Вилла хотхоны В-4 тоотод үзлэг хийсэн тухай 2018 оны 11 сарын 15-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд,

г/.  Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сансар хотхон Амины орон сууцны 8 тоотод 2018 оны 11 сарын 04-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 17-20х, 101-109х, 162-171х, 235-236х, 237х, 238-241х 243х/,  

- Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн Вилла хотхоны “С” хэсгийн гудамжны хяналтын камерийн бичлэг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Намуун төгөл хотхоны 2В байрны хойд талын хяналтын камерийн бичлэг бүхий дискинд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 1-р хавтас 110х, 174-176х, 177х/,

- хохирогч Н.Бгийн: “...Би 2018 ны 08 сарын 06-ны өдөр охин М-ийн хамт 21:00 цагийн үед гэртээ ирсэн. Орой 23:00 цаг өнгөрч байхад унтахаар дээд давхар руу гарч, би 2 давхарт манай охин 3 давхарт унтсан юм. Шөнө 01:50 цагийн үед охин М- манай өрөөнд орж ирээд “ээж, 1 давхарт хүн яваад байна” гэхээр нь сандраад харуулын утасны дугаар руу залгахад “холбогдох боломжгүй” байсан. Тэгэхээр нь контор руу залгаж асуухад харуулын утасны дугаарыг мэдэхгүй гэж хэлсэн. Тухайн үед манай охин доор юм дуугараад байна гэхээр нь охиноо дагуулж 2 давхарын тагтан дээр зогсож байхад удалгүй байшин тойроод харуул гарч ирэхээр нь “гэрт хүн яваад байна, шалгаад өг” гээд хаалгаар дотогшоо оруулж хамт 1 давхарын өрөөний гэрэл асаахад тагтан дээр байсан шуудайтай борцыг гаргаж, өрөөний голд асгачихсан байхаар нь 102-т дуудлага өгсөн.

Мөн манай өрөөний хойшоо харсан вакум цонхыг түлхэж онгойлгосон байсан. Манай гэрийн 1 давхарын гал тогооны өрөөний шүүгээнд байсан айрагны /их гарын/ мөнгөн аяга 3 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 13 ширхэг, бага гарын мөнгөн аяга 5 ширхэг, архины жижиг алтадсан аяга 2 ширхэг тус тус алдагдсан байна. Их гарын мөнгөн аяганы гадна талд “Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн даргад дурсгав”, мөн нэг их гарын мөнгөн аяганы хажуу хэсэгт “Хөвсгөл аймгийн МСҮТ-н хамт олноос дурсгав” гэсэн бичвэртэй, мөн дунд гарын аяган дээр “СБД” Хороодын засаг дарга нараас дурсгав” гэсэн бичвэртэй аяга байгаа. Дунд гарын нэг аяга нь хуучны хийцтэй. Тухайн алдагдсан аягануудыг би өөрийн мөнгөөр худалдаж аваагүй, дандаа хүмүүс бэлэглэсэн юм. Харин өв уламжлагдаж ирсэн хатуу мөнгөтэй миний аав, ээжийн өгч байсан 1 аяга их үнэтэй. Айрагны их гарын 10 гаран аяганы нэг нь 728.000 төгрөг үнэтэй шинэ аяга байсан. Өв уламжлагдаж ирсэн мөнгөн аяга 1.500.000 төгрөг, дунд гарын цайны аяга 10 орчим. 1 ширхэг нь 250.000 төгрөгөөр үнэлж байна. Жижиг архины аяга 5 ширхэг, нэгийг нь 150.000 төгрөгөөр үнэлж байна. Алтан жижиг 2 аяга, бүрмэлийг нь 700.000 төгрөг, цэвэр алтан аягыг 1.500.000 төгрөгөөр үнэлнэ.

...Би хавтаст хэрэгт авагдсан эд зүйлсийн үнэлгээ баримттай танилцсан. Үнэлгээгээр элэгдэл хорогдол тооцсон байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь алдагдсан мөнгөн аяганууд нь бүгд шинэ аяга байсан ба үнэ бичсэн шошго нь аяганууд дээрээ наалттай байсан, ойролцоогоор 9.0 сая гаран төгрөгийн үнэтэй гэж бодож байна. Эртний хийцийн, үе дамжин ирсэн нэг ширхэг аягаа алдсандаа харамсаж байна. Шүүгдэгч нь аягануудыг бусдад зарсан гэж байгаа, зарсан хүнээ мэдэж байгаа бол эртний үе дамжиж ирсэн аягаа олж авмаар байна. Үнэлгээний тухайд элэгдэл хорогдол тооцоогүй үнээр нь хохирлоо барагдуулж авмаар байна. Мөн би үнэлгээний шинжээчийн ажлын хөлсийг өөрөө төлсөн учир энэ мөнгөө бас нэхэмжилнэ. Гомдолтой.” Надад сэжиглэж байгаа хүн байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 180-181х, 182-183х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

- хохирогч Ц.М-ын: “...Би Хан-Уул дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах 72 дугаар байрны 03 тоотод амьдардаг. 2018 оны 11 сарын 28-ны өдөр Цагдаагийн байгууллагаас хүн ирээд “танай гэрт хулгай орж, алдагдсан эд зүйл байна уу, шалгаж үзнэ үү” гэсэн. Би гэрийнхээ эд зүйлсээ шалгахад гэрийн 3 давхарт байдаг бурханы хажуу талын шургуулганд байсан, жижиг гарын алтан нуухтай, шүрэн толгойтой, хулганы дүрстэй, мөнгөн халбагатай, дотор талын ухаас нь бүтэн ухаастай, халтар манан хөөрөг алга болсон байсан. Уг хөөргийг 1994 онд надад хүн бэлэглэж байсан юм. Өөр эд зүйл бүрэн байсан юм. 2018 оны 11 сарын дундуур гэрийн төв хаалганы хажуу талын цонхыг харахад төмөр торон хаалт онгойлгосон байсан. Би машинтайгаа шууд гараашинд ороод гэрлүүгээ орчихдог болохоор анзаарч харалгүй удсан байж магадгүй. Би эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна, асууж тодруулах зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 79х/,

- хохирогч Б.Оийн: “...Өнөөдөр буюу 2018 оны 11 сарын 04-ний өдөр 11 цаг 50 минутын орчимд би гэрээсээ ганцаараа гарсан. Гэрт хүн үлдээгүй учир хаалгыг далд цоожоор цоожлоод явсан. 16 цагт гэртээ ирэхэд баруун урд цонхны жижиг цонх хаалттай мөртлөө онгорхой цоожгүй байдалтай байсан. Гэртээ ороход бүх зүйл эмх замбараагүй тараасан байдалтай байхаар нь цагдаад хандсан юм. Би энэ байшинд охин Одончимэгийн хамт амьдардаг. Өдрийн цагаар ер нь хүнгүй байдаг, бид хоёр хоёулаа ажилтай. Эргэн тойронд ямар нэг айл байхгүй. Одоогийн байдлаар хоёр ширхэг зөөврийн компьютер хулгайд алдагдсан байна. Нэг нь делл маркийн бор хүрэн өнгийн, 2011 онд лизингээр худалдаж авч байсан. Одоо 500.000 төгрөгөөр үнэлнэ. Тошиба маркийн зөөврийн компьютерийг 2010 онд 800.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 300.000 төгрөгөөр үнэлнэ. Делл маркийн зөөврийн компьютерийн DVD оролт нь ажилладаггүй, Тошиба маркийн зөөврийн компьютер нь ямар нэг содон шинж тэмдэггүй.

...Миний нөүтбүүк дотор манай нөхрийн гадаад улсад байсан чухал зураг, бичлэг, баримтууд байсан. Алдагдсан эд зүйлийн үнийг 250.000 төгрөг гэж тогтоосон үнэлгээний байгууллагын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулж авмаар байна. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг  /хэргийн 1-р хавтас 245-246х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

- хохирогч Р.Б-: “...Манай “МДЭД” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 хороо, Оргил хотхоны 4/3 дугаар байранд оффис чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Ажлын цаг буюу 09 цагаас 18 цагийн хооронд дээрх тоотод бид ажлаа явуулдаг ба бусад үед гаднаас нь түгжээд явдаг. 2018 оны 11 сарын 09-ний өдрийн 17 цаг 30 минутанд би ажлынхаа Дандарын хамт хамгийн сүүлд гараад хаалгаа түгжсэн. Ингээд 2018 оны 11 сарын 11-ний өдөр би ажил дээр ирэхэд манай оффист хулгай орсон байдалтай байсан ба алдагдсан эд зүйлээ бүртгэхэд ширээний шүүгээнд байсан миний өөрийн эзэмшлийн “Lenovo think pad” маркийн нөүтбүүк, хайрцаг савтайгаа шинээрээ байсан Samsung Galaxy J-6 маркийн гар утас тус тус алдагдсан байсан. Би алдагдсан нөүтбүүкээ Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас монгол төгрөгөөр 1.0 сая төгрөгөөр худалдаж авч байсан, гар утсыг шинээр нь Самсунгийн албан ёсны дэлгүүрээс 580.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Өнөөдөр миний бие алдагдсан эд зүйлсээ цагдаагийн алба хаагч нараас бүрэн бүтэн хүлээн авсан. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 23-24х/,

- хохирогч Б.Г-н: “...Би Хан-Уул дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт байрлах Грийн хаус хотхоны В-4 тоотод эхнэр н.Оюунгэрэлийн хамт амьдардаг юм. 2018 оны 11 сарын 14-ний өглөө 09 цагийн үед эхнэрийн хамт гэрээсээ гараад ажилдаа явсан юм. Өдөр 15 цагийн орчимд ажлаасаа гарч гэртээ ирээд гарааш руу орж юм аваад буцаад гараад явсан. Тухайн үед би гэртээ ороогүй, гарааш руу орсон юм. Орой 23 цаг 40 минутын орчимд эхнэр бид хоёр автомашиныг гарааш руу оруулаад гэртээ ороход 1 давхарын зочины өрөөний ширээний байрлал өөрчлөгдөж, мөн шүүгээнээс миний мөнгөн бүс ил гарсан байхаар нь гайхаад 2 давхар руу гарч үзэхэд унтлагын өрөөний тагтны хаалга нээлттэй, орон дээр үнэт эдлэлийн хайрцагнууд ил гарсан, мөн эмэгтэй хүний гоо сайханы ширээн дээр байсан үнэт эдлэл ил гарсан байсан. Тэгэхээр нь би хулгай орсон байна гэж бодоод Цагдаагийн байгууллагад хандсан юм. Алдагдсан эд зүйлсээ бүртгээд үзэхэд:

- Миний өөрийн “diamond” шигтгээтэй монетан бөгж,

- Хүргэний гэрт төгөлдөр хууран дээр үлдээсэн байсан арьсан оосортой цаг,

- Эмэгтэй хүний ээмэг, бөгж, кулон, гинж /анар шигтгээтэй/ хослол,

- эмэгтэй ээмэг, кулон, гинж цагаан алт /diamond/ хослол,

- эмэгтэй кулон, гинж, цагаан алтан хослол,

- эмэгтэй алтан ээмэг, бөгж хослол,

- Rado брендийн бугуйн цаг /эмэгтэй/ хослол,

- Цэнхэр шигтгээтэй цагаан алтан хослол,

- Цангираг жижиг ээмэг, том хар шигтгээтэй /Swarovski/ хослол,

- Эмэгтэй мөнгөн ээмэг, бөгж, бугуйвч /ягаан шигтгээтэй/ хослол,

- Эмэгтэй бөгж кулон хослол,

- Эмэгтэй ээмэг, кулон, гинж цагаан алт /цэнхэр сафир/ хослол,

- Гоёлын мөнгөн гарын гинж 1 ширхэг,

- Хүзүүний гинж /Swarovski/ 1 ширхэг,

- Мөнгөн гоёлын бөгж 3 ширхэг,

- Гоёлын бөгж /Swarovski/ 4 ширхэг,

- Цагаан алтан нарийн гинж 1 ширхэг тус тус алдагдсан байсан. Дээрх алдагдсан эд зүйлсийг бүрэн бүтэн хүлээлгээд авсан учир манай гэр бүлийн зүгээс гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 112-113х, 117-119х/,

- Эд зүйлд эрэн сурвалжлалт зарласан мэдээлэл баримтууд /хэргийн 1-р хавтас 56-57х, 205-208х, хэргийн 2-р хавтас 20-23х/,

- хохирогч Р.Б- алдагдсан Lenovo think pad” маркийн нөүтбүүк, Samsung Galaxy J-6 маркийн гар утас зэргийг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 60-65х/,

- хохирогч Б.Г-н гэрээс алдагдсан үнэт эдлэлийн эд зүйлсийг 2018 оны 11 сарын 17, 19-ний өдрүүдэд хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 136х, 139х, 141х, 143-148х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн криминалистикийн шинжилгээний 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 05/779 дугаартай актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн №1, 2, 3, 4, 5, 7 дугаартай гарын мөрнүүд шинжилгээнд тэнцэнэ. №6, 8 дугаартай гарын мөрнүүд шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд №1 дугаартай гарын мөр санд MN005210008899, MN000110009698, MN000310011055, MN005210004966 дугаараар нийт 4 удаа бүртгэгдсэн Буянтогтохын Б-ын баруун гарын эрхий хурууны дардастай ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байна.

3. Шинжилгээнд тэнцэх бусад гарын мөр нь Адис Папилон системийн нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн гарын мөрнүүдтэй тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гарын хээний мөр /хэргийн 1-р хавтас 39-44х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн криминалистикийн шинжилгээний 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 05/787 дугаартай актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн №1 дугаартай гарын мөрнүүд шинжилгээнд тэнцэнэ. №1 дугаартай гарын мөрнүүд шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд №1 дугаартай гарын мөр нь санд MN0001100025083 дугаараар бүртгэгдсэн хохирогч Б-ын Г-ын баруун гарын эрхий хурууны дардастай ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байна.

3. Шинжилгээнд тэнцэх №1 дугаартай гарын мөр нь Адис Папилон системийн нэгдсэн санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн гарын мөрнүүдтэй тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гарын хээний мөр /хэргийн 1-р хавтас 126-127х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн криминалистикийн шинжилгээний 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 05/520 дугаартай актын:

1. 2018 оны 8 сарын 06-07-нд шилжих шөнө 01:50 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 хороо, Намуун төгөл хотхоны 2В тоотын вакум цонхыг түлхэн хулгайч орж, эд зүйл алдагдсан, хэргийн газраас илрүүлж, бэхжүүлж авсан а/х Б.Мөнх-Одын № 5, 6 “Эд зүйл алдагдсан гэх хүрэн өнгийн модон хайрцаг дээрээс”, №7 “Цэнхэр өнгийн цаасан хайрцаг дээрээс” гэж дуугарлан, тодорхойлон бичсэн наалдамхай тууз дахь 4 ширхэг гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин №1, 2, 3, 4 гэсэн дугаартай гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцэх хэргийн газраас бэхжүүлж авсан гарын мөрүүдийг гарын хээний нэгдсэн системийн “Адис-Папилон” санд оруулж автомат харьцуулалт хийж шинжлэн үзэхэд санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардсууд болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гарын хээний мөр /хэргийн 1-р хавтас 192-194х/,

- иргэний нэхэмжлэгч Г.Жгийн: “...Би Баянгол дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЖЖ Финанс-2” нэртэй барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулдаг юм. 2018 оны 11 сарын 10-ны өдрийн 17 цагийн орчим намайг ажил дээр байхад Б.Б гэсэн иргэний үнэмлэхтэй залуу ирээд “нөүтбүүк авах уу” гэж асуусан. Би барьцаанд тавих нөүтбүүкийг нь харахад “Lenovo think pad” маркийн нөүтбүүк байхаар нь 300.000 төгрөгийн барьцаанд авсан. Одоо барьцаанд авсан нөүтбүүкийг прокурорын шийдвэрээр хураалгасан байгаа. Миний зүгээс 300.000 төгрөгөө авбал гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 26х/,

- иргэний нэхэмжлэгч П.Б-н: “...Би Баянгол дүүргийн нутаг дэвгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн 1 давхарын 69 дүгээр лангуунд алт, мөнгөн эдлэлийн худалдаа явуулдаг. 2018 оны 11 сарын 15-ны өдөр өмнө нь надад мөнгөн эдлэл зарж байсан Б гэдэг залуу над руу залгаад “та ажил дээрээ байна уу” гэхээр нь “байна” гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байхад манай ажил дээр ирээд алт, монетан эдлэл үзүүлсэн. Би тухайн эдлэлийн зах зээлийн үнийг бодоход нийт 2.310.000 төгрөг болж байсан. Тэгэхэд Б “та эдгээр үнэт эдлэлийг 1.000.000 төгрөгөөр авчих, би Хөвсгөлийн цэцэрлэгт 10 ширхэг тоглоомон гэр хийж өгөх гээд надад захиалсан ажлын хөлсөнд авсан юм аа” гэж хэлэхээр нь би түүнд итгээд 990.000 төгрөг бэлнээр өгсөн. Грамм хэмжээг нь сайн мэдэхгүй байна, эмэгтэй хүний алтан гинж 1 ширхэг, цэцгэн хэлбэртэй жижиг алтан ээмэг хос, алтан жижиг эмэгтэй хүний нарийн монетан гинж, эрэгтэй хүний “diamond” шигтгээтэй монетан бөгж, өрөөсөн 1 ширхэг эмэгтэй улаан өнгийн анар чулуун шигтгээтэй монетан ээмэг, улаан анар шигтгээтэй гинжний монетан кулон зэрэг эд зүйлсийг авсан. Маргааш өдөр нь буюу 2018 оны 11 сарын 16-ны өдөр Б манай ажил дээр дахин ирээд миний халаасанд энэ үлдчихсэн байна лээ гээд анар шигтгээтэй эмэгтэй хүний бөгж үзүүлсэн. Тухайн үед надад мөнгө байгаагүй учир би хүнээс мөнгө зээлээд бөгжийг нь 80.000 төгрөгөөр худалдаж авсан. Ингээд нийт 1.070.000 төгрөг өгсөн. Миний зүгээс 1.070.000 төгрөгөө авбал гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 115-116х/,

- гэрч Т.Түвдэндондог /хэргийн 1-р хавтас 29-30х/, Т.Дөлгөөн /хэргийн 1-р хавтас 31х/, Х.Оюунгэрэл /хэргийн 1-р хавтас 120х/, насанд хүрээгүй гэрч М.М- /хэргийн 184-185х/, Х.Төмөрхуяг /хэргийн 186-187х/,  Н.Цолмон /хэргийн 2-р хавтас 01-03х/, Ц.Эрдэнэбат /хэргийн 2-р хавтас 04-05х/ нарын мэдүүлгүүд,

- Нэр бүхий хохирогч 5 иргэний алдагдсан гэх эд зүйлс, хөрөнгийг үнэлгээг тогтоосон Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 02 сарын 15-ны өдрийн ТХҮ-819/004 дугаартай, 2018 оны 12 сарын 13-ны өдрийн ХУД-014 дугаартай, 2018 оны 11 сарын 19-ний өдрийн ХУД-082 дугаартай,  2018 оны 12 сарын 13-ны өдрийн ХУД-014 дугаартай, Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 01 дугаар сарын 16-ны өдрийн БЗ2-19-087 дугаартай, үнэлгээний тайлан  дүгнэлтүүд /хэргийн  1-р хавтас 46х, 86х, 130-131х, хэргийн 2-р хавтас 14-15х, 161-164х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус хангалттай, хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь тус тус Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.  

 

Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эмэшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар авч өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.  

Түүнчлэн хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах  зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор хуульчилсан.  

 

Хэргийн нөхцөлд шүүгдэгч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 5 удаагийн давтамжтай үйлдлээр, шууд санаатай, шунахай зорилгоор нэр бүхий хохирогч 5 иргэний орон байр, оффист хууль бусаар нэвтрэн орж, эд юмс, эд хөрөнгийг /үнэт эдлэл, цаг, нөөтбүүк, гар утас, мөнгөн аяга, алтан аяга, хөөрөг гэх зэргийг/ нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч, улмаар бусдад худалдан борлуулах, барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд тавьж мөнгийг нь авч ашиглах  зэргээр өөрийн хувийн хэрэгцээгээ хангаж захиран зарцуулж ашигласан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тул шүүгдэгч Б.Бын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 5 удаагийн давтамжтай үйлдлээр нэр бүхий хохирогч иргэдийн орон байр, оффист хууль бусаар нэвтрэн орж, эд юмс, эд хөрөнгийг нь хулгайлан авсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар хэргийн зүйлчлэлийг тогтоож ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий байна.

Хэргийн шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.     

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Б.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,  ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.  

 

Шүүгдэгч Б.Бын үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас нэр бүхий 5 хохирогч иргэдийн эд хөрөнгөд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 02 сарын 15-ны өдрийн ТХҮ-819/004 дугаартай, 2018 оны 12 сарын 13-ны өдрийн ХУД-014 дугаартай, 2018 оны 11 сарын 19-ний өдрийн ХУД-082 дугаартай,  2018 оны 12 сарын 13-ны өдрийн ХУД-014 дугаартай, Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 01 дугаар сарын 16-ны өдрийн БЗ2-19-087 дугаартай /хэргийн  1-р хавтас 46х, 86х, 130-131х, хэргийн 2-р хавтас 14-15х, 161-164х/ хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлтээр нийт 44.950.000 /дөчин дөрвөн сая есөн зуун тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хэрэгт шинжээчээр ажилласан, хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, шинжилгээ хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй, үнэлгээний байгууллагын үнэлгээчин тогтоогдсон ба шүүх эдгээр дүгнэлтийг хууль ёсны, үнэн зөв үндэслэл бүхий үнэлж дүгнэсэн болно. Тодруулбал:

1. Хохирогч Н.Бгийн алдагдсан ...мөнгөн аяга, алтан шармал болон алтан аяга зэрэг эд зүйлсийн зах зээлийн дундаж үнэ ханшийг 2019 оны 02 сарын байдлаар Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 02 сарын 15-ны өдрийн ТХҮ-819/004 дугаартай дүгнэлтэд:

- их гарын мөнгөн аяга 3 ш, нэгжийн үнэ 550.000 төгрөг, нийт үнэ 1.650.000 төгрөг, элэгдэл тооцсон үнэ 1.320.000 төгрөг,

- дунд гарын мөнгөн аяга 10ш, нэгжийн үнэ 200.000 төгрөг, нийт үнэ 2.000.000 төгрөг, элэгдэл тооцсон үнэ 1.600.000 төгрөг,

- мөнгөн аяга /өв уламжлагдсан/ 1 ш, нэгжийн үнэ 1.500.000 төгрөг, нийт үнэ 1.500.000, элэгдэл тооцсон үнэ 1.200.000 төгрөг,

- жижиг гарын мөнгөн аяга /архины/ 5 ш, нэгжийн үнэ 120.000 төгрөг, нийт үнэ 600.000 төгрөг, элэгдэл тооцсон үнэ 480.000 төгрөг,

- алтан шармал жижиг аяга 1 ширхэг, нэгжийн үнэ 700.000 төгрөг, элэгдэл тооцсон үнэ 560.000 төгрөг,

- цэвэр алтан аяга 1 ширхэг, нэгжийн үнэ 1.500.000 төгрөг, нийт үнэ 1.500.000 төгрөг /элэгдэл тооцоогүй/ гэж тус тус үнэлж нийт алдагдсан эд зүйлсийн үнэлгээг 7.950.000 төгрөг, элэгдэл хорогдол тооцсон үнэ нь 6.660.000 /зургаан сая зургаан зуун жаран мянга/ төгрөг гэж /хэргийн 2-р хавтас 161-164х/,

2. Хохирогч Ц.М-ын алдагдсан “...манан хөөргийг...” Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 12 сарын 13-ны өдрийн ХУД-014 дугаартай дүгнэлтэд “...зах зээлийн дунджаар үнэлэхэд 2018 оны 12 сарын байдлаар 1.800.000 төгрөгөөр үнэлэгдэнэ.” гэж /хэргийн 1-р хавтас 86х/,

3. Хохирогч Б.Оийн алдагдсан 2 ширхэг зөөврийн компьютерийг 2019 оны 01 сарын 14-ний өдрийн байдлаар зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар “...Dell брендийн i3 үзүүлэлттэй, Toshiba брендийн зөөврийн компьютер... нийт 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг”  гэж үнэлсэн Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн БЗ2-19-087 дугаартай дүгнэлт /хэргийн 2-р хавтас 14-15х/,

4. Хохирогч Р.Б- алдагдсан “...Lenovo think pad маркийн notebook, Samsung J6 маркийн гар утас зэргийг 2018 оны 11 сарын  зах зээлийн дунджаар 1.440.000 төгрөг” гэж үнэлсэн Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 11 сарын 19-ний өдрийн ХУД-082 дугаартай үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 1-р хавтас 46х/,  

5. Хохирогч Б.Г-н алдагдсан “...нийт 22 нэр төрлийн ээмэг, бөгж үнэт эдлэл зэрэг эд зүйлсийг 2018 оны 11 сарын байдлаар зах зээлийн дунджаар 34.800.000 төгрөг...” гэж үнэлсэн Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 12 сарын 13-ны өдрийн ХУД-014 дугаартай үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 1-р хавтас 130-131х/ тус тус хэрэгт баримттай байх ба  дээрх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хэргийн хохирогч болон шүүгдэгч талууд тус тус маргаагүй болно.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг тус шүүхэд ирүүлэхдээ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бд учирсан эд хөрөнгийн хохирлыг алдагдсан гэх эд хөрөнгөд элэгдэл хорогдол тооцсон үнээр буюу 5.160.000 төгрөгөөр хохирлын хэмжээг тооцохдоо түүний хулгайд алдсан 1.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн цэвэр алтан аяганы үнийг оруулж тооцоогүй тооцооны алдаа гаргасныг “шүүх талууд оролцогчийн мэтгэлцээний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоох” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт журмын дагуу зөвтгөн залруулж шийдвэрлэсэн ба энэ нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Бын хувьд эрх зүйн байдлыг дордуулан хэргийн зүйлчлэлд нь нөлөөлөхүйц нөхцөл байдлыг үүсгэхгүй гэж дүгнэсэн болно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага нэр бүхий хохирогч иргэд гаргах эрхтэй байна. 

 

Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоос хохирогч Б.Г-н алдагдсан 34.800.000 төгрөгийн үнэ бүхий “...нийт 22 нэр төрлийн ээмэг, бөгж, үнэт эдлэл зэрэг эд зүйлс”, мөн хохирогч Р.Б- 1.440.000 төгрөгийн үнэ бүхий алдагдсан “...Lenovo think pad маркийн notebook, Samsung J6 маркийн гар утас” зэрэг тус тус биет байдлаар нөхөн төлөгдсөн болох нь:

- хохирогч Р.Б- алдагдсан Lenovo think pad” маркийн нөүтбүүк, Samsung Galaxy J-6 маркийн гар утас зэргийг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 60-65х/,

- хохирогч Б.Г-н гэрээс алдагдсан үнэт эдлэлийн эд зүйлсийг 2018 оны 11 сарын 17, 19-ний өдрүүдэд хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 136х, 139х, 141х, 143-148х/,

- хохирогч Б.Г-н: “...Дээрх алдагдсан эд зүйлсийг бүрэн бүтэн хүлээгээд авсан учир манай гэр бүлийн зүгээс гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 112-113х, 117-119х/,

- хохирогч Р.Б- “...Өнөөдөр миний бие алдагдсан эд зүйлсээ цагдаагийн алба хаагч нараас бүрэн бүтэн хүлээн авсан. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 23-24х/ нотлох баримтаар тус тус нотлогдсон байна.

 

Иймд үлдэх хохирогч Б.О, Н.Б, Ц.М- нарын эд хөрөнгөд учирсан хохирлыг гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Боор нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Бгаас: “...Манай гэрээс алдагдсан аяганууд, байсан үнэ нь бичээстэй аяганууд байсан. Манай гэрээс хоёр ширхэг алтан аяга, 20 гаруй мөнгөн аяга алдагдсан байсан. Би хавтаст хэрэгт авагдсан эд зүйлсийн үнэлгээ баримттай танилцсан. Үнэлгээгээр элэгдэл хорогдол тооцсон байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь алдагдсан мөнгөн аяганууд нь бүгд шинэ аяга байсан ба үнэ бичсэн шошго нь аяганууд дээрээ наалттай байсан, ойролцоогоор 9.0 сая гаран төгрөгийн үнэтэй гэж бодож байна. Эртний хийцийн, үе дамжин ирсэн нэг мөнгөн аяга байсан. Үнэлгээ хийлгэсэн ажлын хөлсөнд 70.000 төгрөг төлсөн.” хэмээн мэдүүлж, “хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан элэгдэл тооцоогүй үнээр хохирлоо барагдуулна” хэмээн гомдлын шаардлага гаргаж буйг буруутгах боломжгүй, нөгөө талаар “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 02 сарын 15-ны өдрийн ТХҮ-819/004 дугаартай дүгнэлтэд /хэргийн 2 дугаар хавтас №/ ямар үндэслэл, шалгуураар үнэлэгдэж буй зарим эд хөрөнгөд элэгдэл хэрхэн хэдэн хувиар тооцож буй нь  тодорхойгүй, энэ талаар дүгнэлтэд тайлбарлаж дүгнээгүй зэргээс “хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан элэгдэл тооцоогүй үнээр хохирлоо нөхөн төлүүлнэ” гэх хохирогч Н.Бгийн гомдлын шаардлагыг хангаж, хохирогчийн үнэлгээний ажлын хөлсөнд шинжээчид төлсөн төлбөрийн баримт бүхий 70.000 /далан мянга/ төгрөг, алдагдсан эд зүйлсийн элэгдэл тооцоогүй үнээр үнэлэгдсэн хохирлын дүн 7.950.000 төгрөг /долоон сая есөн зуун тавин мянга/, бүгд 8.020.000 /найман сая хорин мянга/  төгрөгийг шүүгдэгч Б.Боос гаргуулж Н.Бд олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хэрэгт авагдсан хохирогч Ц.М-ын алдагдсан “...манан хөөргийг... 1.800.000 төгрөг” гэж үнэлсэн Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 12 сарын 13-ны өдрийн ХУД-014 дугаартай дүгнэлт /хэргийн 1-р хавтас 86х/, хохирогч Б.Оийн алдагдсан “...Dell брендийн i3 үзүүлэлттэй, Toshiba брендийн зөөврийн 2 ширхэг зөөврийн компьютерыг нийт 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг” гэж үнэлсэн Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн БЗ2-19-087 дугаартай дүгнэлт /хэргийн 2-р хавтас 14-15х/ зэргийг үндэслэн хохирогч Б.От 250.000 төгрөг, Ц.М-т 1.800.000 төгрөгийг тус тус шүүгдэгчээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Хэргийн шүүгдэгч Б.Б нь хохирогч Р.Б алдагдсан “...Lenovo think pad маркийн notebook, Samsung J6 маркийн гар утас зэргийг 300.000 төгрөгийн барьцаанд тавьж “ЖЖ-2 финанс” барьцаалан зээлдүүлэх газраас зээл авч ашигласан, улмаар түүний барьцаанд тавьсан дээрх эд хөрөнгийг уг барьцаалан зээлдүүлэх газраас хураан авч хохирогч Р.Бат-Эрдэнэд хүлээлгэн өгсөн, мөн хэргийн хохирогч Б.Г-н гэрээс хулгайлан эвсан үнэт эдлэл зэрэг эд зүйлсийг иргэн П.Бадамд 1.070.000 төгрөгөөр худалдан борлуулсныг хураан авч хохирогч Б.Ганзоригт хүлээлгэн өгсөн нь тус тус баримтаар тогтоогдсон тул хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Г.Жгийн 300.000 төгрөгийн, П.Б-н 1.070.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Б.Боор нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Б.Б нь урьд:

- 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 149 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн 621.1-д заасныг баримтлан шийтгэх тогтоол биелүүлэхийг 10 /арав/ сарын хугацаагаар хойшлуулсан,  

- 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 52 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн 621.1-д ааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 08 /найм/ сарын хугацаагаар хойшлуулсан,

- 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 284 дугаартай  шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 /арав/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд багтааж, нийт эдлэх ялыг бүгд 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил /арав/ 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн 97 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн еөрнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсгийг баримтлан 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 284 дугаартай  шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэг гэснийг 145.2 хэсэгт зааснаар 04 /дөрөв/ жилийн хорих ял болгон өөрчилж, 06 жил 01 хоногийн хорих ялыг хасаж, эдлээгүй үлдсэн 01 жил 11 сар 13 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн ба Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 08 сарын 17-ны өдрийн 252 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.3.1 дэх хэсэгт зааснаар Б.Бын эдлээгүй үлдсэн 01 жил 06 сар 22 хоногийн ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,    

- 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялын заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, уг ялаа биеэр эдэлж 2013 оны 04 сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,   

- 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн өдрийн 718 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2018 оны 05 сарын 22-ны өдрийн сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018/ХТШЗ/70 дугаартай захирамжаар 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээр ялыг дүйцүүлэн хасаж, эдлээгүй үлдсэн 01 жил 02 сар 22 хоногийн хорих ялаас чөлөөлж шийдвэрлэсэн талаар хэрэгт урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 2-р хавтас 55х/, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 2-р хавтас 59х/, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 149 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 52 дугаар шийтгэх тогтоол Сонгинохайрхан дүүргийн 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 284 дугаар шийтгэх тогтоол, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 224 дугаар шийтгэх тогтоол, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 718 дугаартай шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 05 сарын 22-ны өдрийн 70 дугаар захирамж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн 2 дугаар шүүхийн шүүгчийн 2010 оны 05 сарын 06-ны өдрийн 97 дугаар захирамж, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт баримтууд /хэргийн 2-р хавтас 68-69х, 70-73х, 74-80х, 88-89а, 90-91х, 95-96х, 101-102х, 102-104х/ тус тус хэрэгт авагдсан ба 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар “ялтай байдал” гэх хууль зүйн үр дагаварыг халж, “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заасан тул шүүгдэгчийн урьд хэд хэдэн удаа гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэх боломжгүй юм.

 

Шүүгдэгч Б.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх, шүүгдэгч Б.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулахаа илэрхийлсэн байдал, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан ялын хэмжээний дотор хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь 2018 оны 11 сарын 17-нд сэжигтнээр хойшлуулашгүйгээр баривлагдаж, 2018 оны 11 сарын 19-ний өдрөөс 2019 оны 04 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр тус тус цагдан хоригдсон нийт 134 /нэг зуун гучин дөрөв/ хоногийг “...баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны ял эдлэх ялд оруулан тооцох” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.  /хэргийн 2 дугаар хавтас 41-42х, 44х, 47-48х, 50-51х/

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгчийн Хаан банкны 5001663336 дугаартай (417.780 төгрөгийн үлдэгдэлтэй) данснаас захиран зарцуулах хөдөлгөөн хийх эрх хязгаарласныг хэвээр үргэлжлүүлж /хэргийн 2-р хавтас 34х, 108-110х/, Б.Боос гаргуулах төлбөрт тооцуулах ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг /хэргийн 1-р хавтас 178х/ Эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж тус тус шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                                 ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар Б.Быг 02 /хоёр/ жил 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бод оногдуулсан 02 /хоёр/ жил 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бын цагдан хоригдсон 134 /нэг зуун гучин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд Б.Боос 11.440.000 /арван нэгэн сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж,

- хохирогч ... тоотод оршин суух хаягтай, /РД: /, Ш овогт Ц-ийн М-т 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг,

- хохирогч ... тоотод оршин суух хаягтай, /, О овогт Н-ийн Б-д 8.020.000 /найман сая хорин мянга/ төгрөг,

- хохирогч ... тоотод оршин суух хаягтай, /РД: /, Б овогт Б”ын О”т 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг,

- иргэний нэхэмжлэгч ... тоотод оршин суух хаягтай, /РД: /, Б овогт Г-ын Ж”д 300.000 /гурван зуун мянга/ төгрөг,

- иргэний нэхэмжлэгч ... тоотод оршин суух хаягтай, /РД: /, О овогт П-ийн Б-д 1.070.000 /нэг сая далан мянга/ төгрөг тус тус олгож, хохирогч Р.Бэ, Б.Г нар нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Б.Б-ын Хаан банкны 500ххххх36 дугаартай данснаас захиран зарцуулах хөдөлгөөн хийх эрхийг  хязгаарласныг хэвээр үргэлжлүүлж, түүнээс гаргуулах төлбөрт тооцуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэгт Б.Б-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай. 

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Б-од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор,  иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих,  тус тус гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

11. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Б-од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БАЗАРХАНД