Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 255

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ийн М-д холбогдох эрүүгийн 19020 0045 0048 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ш.Хосбаяр /нийслэл/, шүүгдэгч Г.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга В.Орхон шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарн 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт амьдрах, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 6 дугаар байрны 25 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 39а байрны 94 тоотод түр оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г-ийн М /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Москва-Улаанбаатар” чиглэлийн СУ-330 дугаар аяллын онгоцоор зорчин Монгол Улсад ирэхдээ М-ын Э-ын Е1646014 дугаартай гадаад паспортыг ашиглан хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Г.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд нэмж ярих зүйл байхгүй. М-ын Э- бид хоёр багын найзууд байгаа юм. Надад түүнээс шан харамж авсан асуудал байхгүй. Би найздаа туслах зорилгоор ийм буруу зүйл хийсэн байна. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед алдаа гаргасан. Би одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа, Монгол Улсдаа ажил хийж, амьдрах зорилготой байгаа. Би урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Дахин хэрэг зөрчил гаргахгүй. Би Чех Улсын нутаг дэвсгэрт М-ын Э-ын бичиг баримтыг ашигласан удаа байхгүй.” гэсэн мэдүүлэг, 

 

Эрүүгийн 19020 0045 0048 дугаартай хэргээс:

 

1. Хилийн зөрчлийн материал шалгасан баримтууд /хэргийн 5-13х/,

 

2.Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, Үзлэгээр: Г овогтой М гэх нэртэй, Е2427059 сери дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт, М овогтой Э гэх нэртэй, Е1646014 сери дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт, мөн Г овогтой Мын Чех Улсад оршин суух зөвшөөрөл бүхий ZC074640 дугаартай бичиг баримтад тус тус үзлэг хийсэн тэмдэглэл болон Г овогтой М гэх нэртэй Е2427059 дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт, ZC074640 дугаартай Чех Улсад оршин суух үнэмлэх, М овогтой Э гэх нэртэй, Е1646014 дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт зэргийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хэргийн 14-5х, 16-17х, 18-19х 46х, 47-50х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ү.Маралын гэрчээр өгсөн:

“...Би Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн 0218 дугаар ангийн 0342 дугаар салбарт баримт бичгийн шалгагч ажилтай. 2017 оны 04 дүгээр сараас эхлэн уг албан тушаал дээр ажиллаж байгаа. Миний шалгагчийн хувийн дугаар 87, хэвийн дугаар BAYANT-UKHAA 035 юм. 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Улаанбаатар-Бишкек-Станбул чиглэлийн ТК-343 дугаарын аялалын онгоцонд зорчигчийн баримт бичиг шалгаж, Монгол улсаас гарах чиглэлийн 7 дугаар кабинд үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу өглөө 5 цагийн үед Монгол Улсын иргэн Г овогтой М өөрийн бичиг баримтаа шалгуулсан. Тухайн иргэн шинэ гадаад паспорттай байсан учир “хаашаа явж байгаа талаар асуухад Чех улсруу явж байна” гэсэн. Тэгээд “Чех улсад оршин суух үнэмлэхээ үзүүлээч” гэхэд үзүүлсэн. Тухайн үед Ганхуягийн Мөнх-Оргил гэж хүний Монгол Улсын хилээр нэвтэрсэн лавлагааг харсан чинь “хилээр гараад буцаж Монголд орж ирээгүй” гэсэн мэдээлэл гарч ирсэн. Тэгээд Г.Моос “хэзээ Монгол улсад орж ирсэн бэ, ямар бичиг баримтаар орж ирсэн талаар нь асуухад  “мэдэхгүй” гээд байсан. Тэгээд “ямар учраас хэзээ, ямар баримт бичгээр орж ирсэн талаараа хэлэхгүй байгаа юм бэ” гэж дахин асуухад “түр үнэмлэхээр орж ирсэн, сайн санахгүй байна” гээд байсан.

Мөн “Таны виз хаана байна вэ” гэж асуухад “Надад оршин суух үнэмлэх байгаа” гэж хариулсан. “Та хэзээ Монгол Улсад ирсэн бэ, ямар баримт бичгээр орж ирсэн бэ” гэж тус тус лавлахад “Би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсад ирсэн, Чех Улсад ажиллаж амьдардаг. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хилээр орохдоо гадаад  паспортаараа орсон” гэхээр нь “Таны 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр улсын хилээр орж ирэхдээ ашигласан паспорт чинь хаана байна вэ” гэхэд “Надад одоо байхгүй, би тэр паспортаа хаана байгааг нь мэдэхгүй байна” гэсэн.

Тэгэхээр нь би Улсын Бүртгэлийн Мэдээллийн Нэгдсэн Сангаас хүчингүй паспорт байгаа эсэхийг шалгахад ямар нэгэн мэдээлэл байгаагүй. Тэгээд би түүнээс дахин “Та ямар баримт бичгээр ирсэн талаараа тодруулна уу” гэхэд “Би санахгүй байна, түр үнэмлэхээрээ орж ирсэн” гэж хариулж, байдал бишдээд ирэхээр нь манааны ахлагч ахлах дэслэгч Г.Баярхүүг дуудаж үүссэн нөхцөл байдлын талаар тнилцуулж, “нарийвчийлсан шалгалт явуулж өгнө үү” гээд манааны ахлагчид хүлээлгэн өгсөн.

...Манааны ахлагч ахлах дэслэгч Г.Баярхүү нарийвчилсан шалгалт хийх үед Г.М нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Москва-Улаанбаатар чиглэлийн СУ-330 дугаар онгоцоор өөрийн найз М-ын Э-ын гадаад паспортаар Монгол Улсын хилээр “орж ирсэн” гэж хэлээд Г.Мыг 0218 дугаар ангийн дэргэдэх хилийн тагнуулын тасагт хүлээлгэн өгсөн. Г.М нь ямар учраас М-ын Э-ын гадаад паспортаар Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн талаар нарийвчилсан шалгалт хийх үед үнэн байдлаа хэлсэн байсан. Миний хувьд үүрэг гүйцэтгэх хугацаа дуусаагүй байсан учир тухайн үед нь нарийвчилсан шалгалтад хамт оролцоогүй. Дараа нь дэслэгч Г.Баярхүү надад “энэ хүн өөр хүний гадаад паспортоор хилээр ороод ирсэн юм байна” гэж хэлж байсан.

Г.М нь М-ын Э- гэдэг хүний гадаад пасдортоор 2019 оны 01 сарын 02-ны өдөр Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрэх үед нь шалгасан “BAYANT-UKHAA 054” дугаартай цохиур хэвийг ахлах шалгагч, ахмад н.Болд-Эрдэнэ эзэмшдэг юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 24х, 30-31х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Уянгын гэрчээр өгсөн:

“... М-ын Э- бид хоёр 2012 онд гэр бүл болж, дундаасаа хоёр хүүхэдтэй болсон. Том нь 6 настай, бага нь 1 настай. Манай гэр бүл 2015 онд Швед Улс руу явж, би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсад буцаж ирсэн бөгөөд манай нөхөр Эрболд нь Швед Улсад үлдэж, Стокхолм хотод ажиллаж амьдарч байгаа.

2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хоёр хүүхдийн хамт Монгол Улсад ирэхэд манай нөхрийн найз Г.М нь манай нөхөр М-ын Э-ын гадаад паспортаар Монгол Улсын хилийг нэвтэрсэн. Манай гэр бүл Швед Улсад цагаачаар амьдрах хугацаа дууссан учир манай гэр бүлийг Швед Улсаас “яаралтай гар” гэж мэдэгдсэн байсан. Монгол Улсад ирээд ажил төрөл байхгүй учир манай нөхөр тэндээ үлдээд найз Г.М нь, мөн би өөрийн хоёр хүүхдийн хамтаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Швед Улсын хилээр гарсан. Тухайн үед Г.М нь М-ын Э-ын гадаад паспортаар Швед Улсын хилээр гарсан бөгөөд Монгол Улсын хил дээр Г.Мыг өөрийн гадаад паспортаар гарах байх гэж бодож байтал манай нөхрийн гадаад паспортаар ороод ирсэн байсан.

Манай бага хүүхэд Швед Улсад төрсөн болохоор гадаад паспорт байхгүй, нэг удаагийн буцах үнэмлэхээр ирсэн учир хил дээр баахан бичиг баримт бөглөж байгаад би тухайн үед анзаараагүй. Г.М, М-ын Э- нар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх талаар үгсэн тохиролцоогүй, хамгийн гол нь Швед Улсын цагаачийн албанаас өгсөн цагаан хуудсыг хилээр гарахдаа үзүүлэх л гол зорилго байсан юм.

Би Г.Мыг өөрийнхөө гадаад паспортаар Монгол Улсын хилээр орсон гэж ойлгож байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 40-41х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ганхуягийн гэрчээр өгсөн:

“...Г.М нь миний хүү байгаа юм. 2007 онд Чех Улс руу ээж рүүгээ явж, буцаж ирээд Хан-Уул дүүргийн 10 жилийн сургуулийн оройн ангид сурч төгсөөд Чех Улс руу буцаад явсан ба 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсад ирсэн. М-ын Э- нь миний хүүгийн багын найз нь. Манай хоёр айл хөрш болоод удаж байгаа юм. М-ын Э-ыг Швед Улсаас гар гээд байхаар нь манай хүү гадаад паспортаар нь Швед Улсаас гараад ирсэн гэж надад хэлж байсан. Харин ямар учраас Монгол Улсын хилээр М-ын Э-ын гадаад паспортаар орж ирсэн талаар нь мэдэхгүй байна. Миний хүү ер нь дуу муутай, элдэв муухай ааш байхгүй, төлөв даруу, томоотой, хүнд их тусархуу хүүхэд байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 33-34х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Цэцэгмаагийн гэрчээр өгсөн:

“... Миний хүү М-ын Э- одоо Швед Улсад ажиллаж амьдарч байгаа. Эхнэр, хүүхдүүд нь Швед Улсад хамт байж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсад ирсэн бөгөөд өөрөө Швед Улсад үлдсэн. Г.М нь миний хүүгийн багын найз байгаа юм. Манайх Г.Мын гэр бүлтэй айл хөрш байсан. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр М-ын Э-ын гадаад паспортаар Г.М Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн талаар надад мэдэх зүйл байхгүй байна. М-ын Э- хэзээ Монголд ирэх нь тодорхойгүй байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-37х/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Болд-Эрдэнийн гэрчээр өгсөн:

“...Би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар Хилийн 0218 дугаар ангийн 343 дугаар салбарт ажиллаж байсан. Хилийн шалгагчийн ажил эрхэлж байсан ба одоогоор эрхэлсэн ажилгүй байна. Энэ нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор ирэх, буцах чиглэлд явж байгаа хүмүүсийн баримт бичгийг шалгадаг албан тушаал юм. Миний штампны дугаар “BUYANT-UKHAA 054” дугаартай байсан.

2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Г.М нь  “гэр бүлийн хамтаар Монголд ирж байна” гэж хилийн шалган дээр ирсэн. Тухайн үед хоёр хүүхдийнх нь нэг нь гадаад паспорттай, нөгөөх нь буцах үнэмлэхтэй ирж байсан. Надад “гэр бүлээрээ явж байна” гэж хэлж байсан ба Г.М нь надад М-ын Э-ын гадаад паспортыг өгсөн байсныг би мэдээгүй. Гадаад паспортыг уншуулахад М-ын Э-ын мэдээлэл гарч ирсэн. Тухайн үед их ачаалалтай байсан учир өөрийнх нь зургийг гадаад паспортын зурагтай нь харьцуулж хараагүй.

Тухайн үед М-ын Э-ын гадаад паспортыг шалгах үед програм дээр хилээр гарах үедээ хүүхэдтэй гарсан гэсэн мэдээлэл гарч ирсэн, тэгээд буцаад хүүхэд ирсэн байхаар нь мөн байна гэсэн итгэл төрөөд, зургийг нь харьцуулан үзээгүй юм. Г.Мтой ямар нэгэн зүйл яриагүй. Тухайн өдөр ажлын ачаалал маш их байсан. Би ахлах шалгагч байсан ба тухайн өдрийн манааг би ахлах байсан учраас бусад хилийн шалгагч нар надаас ажилтай холбоотой зүйлс асууж анхаарал сарьнаад зөрчил гарсан байсан.

Сүүлд буюу 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Г.М өөрийн гадаад паспортаар хилээр гарах гэж байгаад саатуулагдаж, би өөр хүний гадаад паспортаар нэвтэрсэн гэдгийг мэдсэн.

Би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “М-ын Э-ын гадаад паспортаар Г.М хилээр хууль бусаар нэвтрэх үед илрүүлэн шалгаагүй” гэсэн үндэслэлээр Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж Хил хамгаалах ерөнхий газрын хүний нөөцийн мэдэлд шилжсэн байгаа. Одоо хүний нөөцийн хэлтсээс намайг өөр газарт томилох, эсхүл Хил хамгаалах ерөнхий газраас халах эсэхийг шийднэ. Одоогийн байдлаар ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 43-44х/,

 

8. Ганхуягийн Мөнх-Оргил, М-ын Э-ын нарын Монгол улсын Хилээр гарсан, орсон талаархи хил нэвтрэлтийн лавлагаа баримтууд, /ХХЕГ-ын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2-5а/814 дугаартай албан тоот: хэргийн 63-64х/,

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.М-ын гэрч, яллагдагчаар өгсөн:

“...Би анх 2007 онд Чех Улс руу явсан. Чех Улсад миний төрсөн эх Х.Энхтуяа байдаг. Тухайн үед ээж дээрээ очоод сургуульд сурч байгаад 2011 онд Монгол Улсад буцаж ирсэн юм. Монгол Улсад 10 жилийн сургууль төгсөөд 2012 онд Чех Улсад руу буцаад явсан. 2017 он хүртэлх хугацаанд тэндээ ажиллаж байгаад 2017 онд Монголд буцаж ирээд, ажил олдохгүй байхаар нь буцаад 2018 онд Чех Улсад очиж Чех Улсын Novy-Jicin хотод ажиллаж амьдарч, автомашины агааржуулагч хийдэг үйлдвэрт ажил хийж байсан.

2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Швед Улс руу явж, Швед Улсад байдаг багын найз М-ын Э-той уулзахад М-ын Э- өөрийн гэр бүлийн хамт ирсэн байсан. Тэгээд гэрт нь байж байхад М-ын Э- надад “Миний Швед Улсад цагаачлах хугацаа дууссан, сунгуулах гэсэн боловч цагаачлалын газраас дахин зөвшөөрөл өгөхгүй, Швед Улсаас гар гээд байна, Монголд очиход орон гэр байхгүй, эрхэлсэн тодорхой ажил байхгүй” гэж ярьсан. Тэгэхээр нь би “чиний гадаад паспортаар Швед Улсаас гарах юм бол цагаачлалын газраас чамайг гарсан гэж бодоод дахин хөөхгүй байх” гэж хэлээд М-ын Э-ын эхнэр, хүүхдийн хамт М-ын Э-ын гадаад паспортаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Швед Улсын хилээр гараад 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсад буусан.

Монгол Улсын хилийн шалган дээр ирээд шалгагч ажилтанд М-ын Э-ын эхнэр, хоёр хүүхдийн хамт бичиг баримтаа шалгуулж, би М-ын Э-ын гадаад паспортыг үзүүлэхэд шалгагч нь намайг анзааралгүй шууд хилээр нэвтрүүлсэн ба М-ын Э-ын бага хүүхдийн буцах үнэмлэхийг анхааралтай шалгаад байсан. М-ын Э-ын бага хүүхэд нь Швед Улсад төрсөн болохоор нэг удаагийн буцах үнэмлэхтэй байсан юм. Би хилээр орж ирээд М-ын Э-ын гадаад паспортыг эхнэрт нь өгөхөд “Чи М-ын Э-ын гадаад паспортаар орж ирсэн юм уу” гэж асууж байсан. Би уг нь гадаад паспортгүй Монгол Улсын хилээр орж ирэх гэж байсан боловч хилийн шалган дээр ирээд “бичиг баримтгүй” гэж хэлэхээр асуудал болох байх гэж айж сандраад шууд М-ын Э-ын гадаад паспортыг үзүүлсэн юм.

Тэгээд Монголд байж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Чех Улс руу буцаж явах гээд Буянт-Ухаа дээр очиж, хилээр гарах үедээ өөрийн гадаад паспортыг үзүүлэхэд “Та хилээр гараад Монгол Улсад буцаж орж ирээгүй хүн юм байна” гээд намайг саатуулсан.  Би урьд нь бусдын бичиг баримт ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч байгаагүй. Би М-ын Э-ын гадаад паспортаар Швед Улсын хилээр гарсаны хариуд ямар нэгэн шан харамж аваагүй. Тухайн үед М-ын Э-ын амьдрал нь хэцүү байсан, хоёрдугаарт би “Монголд ирээд хэд хоноод буцаад явъя” гэж бодсон. Би тухайн үед Монгол Улсад ирээд үнэн учраа хэлээд орно гэж бодож байсан. М-ын Э-той Монголын хилийг яаж нэвтрэх талаар нарийн тохироогүй юм.

Би Монгол улсын хилээр М-ын Э-ын гадаад паспортаар орж ирсэн учраас өөрийн гадаад паспортаар буцах хэрэгтэй байх гэж бодоод 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шинээр гадаад паспорт гаргуулж авсан. Би хилээр орохдоо бичиг баримтгүй орно гэж бодоод өөрийн гадаад паспортаа Швед улсад үлдээчихсэн байсан юм.

...Би яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан. Уг тогтоолтой холбоотой надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 26-28х, 57-58х/ болон түүний хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 59х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 77х/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хэргийн 79-80х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийг яллагдагчаар болон гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Мын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв. 

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Москва-Улаанбаатар” чиглэлийн СУ-330 дугаар аяллын онгоцоор зорчин Монгол Улсад ирэхдээ М-ын Э-ынын Е1646014 дугаартай гадаад паспортыг өөрийнх гэж ашиглан хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн:

- Хилийн зөрчлийн материал шалгасан баримтууд /хэргийн 5-13х/,

- Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, Үзлэгээр: Г овогтой М гэх нэртэй, Е2427059 сери дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт, М овогтой Э гэх нэртэй, Е1646014 сери дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт, мөн Г овогтой Мын Чех Улсад оршин суух зөвшөөрөл бүхий ZC074640 дугаартай бичиг баримтад тус тус үзлэг хийсэн тэмдэглэл болон Г овогтой М гэх нэртэй Е2427059 дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт, ZC074640 дугаартай Чех Улсад оршин суух үнэмлэх, М овогтой Э гэх нэртэй, Е1646014 дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт зэргийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хэргийн 14-5х, 16-17х, 18-19х 46х, 47-50х/,

- гэрч Ү.Маралын: “...Би Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн 0218 дугаар ангийн 0342 дугаар салбарт баримт бичгийн шалгагч ажилтай. Миний шалгагчийн хувийн дугаар 87, хэвийн дугаар BAYANT-UKHAA 035 юм. 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Улаанбаатар-Бишкек-Станбул чиглэлийн ТК-343 дугаарын аялалын онгоцонд зорчигчийн баримт бичиг шалгаж, Монгол улсаас гарах чиглэлийн 7 дугаар кабинд үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу өглөө 05 цагийн үед Монгол Улсын иргэн Г овогтой М өөрийн бичиг баримтаа шалгуулсан. Тухайн иргэн шинэ гадаад паспорттай байсан учир “хаашаа явж байгаа талаар асуухад Чех улсруу явж байна” гэсэн. Тэгээд “Чех улсад оршин суух үнэмлэхээ үзүүлээч” гэхэд үзүүлсэн. Тухайн үед Ганхуягийн Мөнх-Оргил гэж хүний Монгол Улсын хилээр нэвтэрсэн лавлагааг харсан чинь “хилээр гараад буцаж Монголд орж ирээгүй” гэсэн мэдээлэл гарч ирсэн. Тэгээд Г.Моос “хэзээ Монгол улсад орж ирсэн бэ, ямар бичиг баримтаар орж ирсэн талаар нь асуухад  “мэдэхгүй” гээд байсан. Тэгээд “ямар учраас хэзээ, ямар баримт бичгээр орж ирсэн талаараа хэлэхгүй байгаа юм бэ” гэж дахин асуухад “түр үнэмлэхээр орж ирсэн, сайн санахгүй байна” гээд байсан.

Мөн “Таны виз хаана байна вэ” гэж асуухад “Надад оршин суух үнэмлэх байгаа” гэж хариулсан. “Та хэзээ Монгол Улсад ирсэн бэ, ямар баримт бичгээр орж ирсэн бэ” гэж тус тус лавлахад “Би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсад ирсэн, Чех Улсад ажиллаж амьдардаг. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хилээр орохдоо гадаад  паспортаараа орсон” гэхээр нь “Таны 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр улсын хилээр орж ирэхдээ ашигласан паспорт чинь хаана байна вэ” гэхэд “Надад одоо байхгүй, би тэр паспортаа хаана байгааг нь мэдэхгүй байна” гэсэн.

Тэгэхээр нь би Улсын Бүртгэлийн Мэдээллийн Нэгдсэн Сангаас хүчингүй паспорт байгаа эсэхийг шалгахад ямар нэгэн мэдээлэл байгаагүй. Тэгээд би түүнээс дахин “Та ямар баримт бичгээр ирсэн талаараа тодруулна уу” гэхэд “Би санахгүй байна, түр үнэмлэхээрээ орж ирсэн” гэж хариулж, байдал бишдээд ирэхээр нь манааны ахлагч ахлах дэслэгч Г.Баярхүүг дуудаж үүссэн нөхцөл байдлын талаар тнилцуулж, “нарийвчийлсан шалгалт явуулж өгнө үү” гээд манааны ахлагчид хүлээлгэн өгсөн.

...Манааны ахлагч ахлах дэслэгч Г.Баярхүү нарийвчилсан шалгалт хийх үед Г.М нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Москва-Улаанбаатар чиглэлийн СУ-330 дугаар онгоцоор өөрийн найз М-ын Э-ын гадаад паспортаар Монгол Улсын хилээр “орж ирсэн” гэж хэлээд Г.Мыг 0218 дугаар ангийн дэргэдэх хилийн тагнуулын тасагт хүлээлгэн өгсөн. Г.М нь ямар учраас М-ын Э-ын гадаад паспортаар Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн талаар нарийвчилсан шалгалт хийх үед үнэн байдлаа хэлсэн байсан. Дараа нь дэслэгч Г.Баярхүү надад “энэ хүн өөр хүний гадаад паспортоор хилээр ороод ирсэн юм байна” гэж хэлж байсан.

Г.М нь М-ын Э- гэдэг хүний гадаад пасдортоор 2019 оны 01 сарын 02-ны өдөр Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрэх үед нь шалгасан “BAYANT-UKHAA 054” дугаартай цохиур хэвийг ахлах шалгагч, ахмад н.Болд-Эрдэнэ эзэмшдэг юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 24х, 30-31х/,

- гэрч О.Уянгын: “... М-ын Э- бид хоёр 2012 онд гэр бүл болж, дундаасаа хоёр хүүхэдтэй болсон. Том нь 6 настай, бага нь 1 настай. Манай гэр бүл 2015 онд Швед Улс руу явж, би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсад буцаж ирсэн бөгөөд манай нөхөр Эрболд нь Швед Улсад үлдэж, Стокхолм хотод ажиллаж амьдарч байгаа.

2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хоёр хүүхдийн хамт Монгол Улсад ирэхэд манай нөхрийн найз Г.М нь манай нөхөр М-ын Э-ын гадаад паспортаар Монгол Улсын хилийг нэвтэрсэн. Манай гэр бүл Швед Улсад цагаачаар амьдрах хугацаа дууссан учир манай гэр бүлийг Швед Улсаас “яаралтай гар” гэж мэдэгдсэн байсан. Монгол Улсад ирээд ажил төрөл байхгүй учир манай нөхөр тэндээ үлдээд найз Г.М нь, мөн би өөрийн хоёр хүүхдийн хамтаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Швед Улсын хилээр гарсан. Тухайн үед Г.М нь М-ын Э-ын гадаад паспортаар Швед Улсын хилээр гарсан бөгөөд Монгол Улсын хил дээр Г.Мыг өөрийн гадаад паспортаар гарах байх гэж бодож байтал манай нөхрийн гадаад паспортаар ороод ирсэн байсан. ...Би Г.Мыг өөрийнхөө гадаад паспортаар Монгол Улсын хилээр орсон гэж ойлгож байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 40-41х/,

- гэрч С.Болд-Эрдэнийн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар Хилийн 0218 дугаар ангийн 343 дугаар салбарт ажиллаж байсан. Хилийн шалгагчийн ажил эрхэлж байсан ба одоогоор эрхэлсэн ажилгүй байна. Энэ нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор ирэх, буцах чиглэлд явж байгаа хүмүүсийн баримт бичгийг шалгадаг албан тушаал юм. Миний штампны дугаар “BUYANT-UKHAA 054” дугаартай байсан.

2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Г.М нь  “гэр бүлийн хамтаар Монголд ирж байна” гэж хилийн шалган дээр ирсэн. Тухайн үед хоёр хүүхдийнх нь нэг нь гадаад паспорттай, нөгөөх нь буцах үнэмлэхтэй ирж байсан. Надад “гэр бүлээрээ явж байна” гэж хэлж байсан ба Г.М нь надад М-ын Э-ын гадаад паспортыг өгсөн байсныг би мэдээгүй. Гадаад паспортыг уншуулахад М-ын Э-ын мэдээлэл гарч ирсэн. Тухайн үед их ачаалалтай байсан учир өөрийнх нь зургийг гадаад паспортын зурагтай нь харьцуулж хараагүй. Тухайн үед М-ын Э-ын гадаад паспортыг шалгах үед програм дээр хилээр гарах үедээ хүүхэдтэй гарсан гэсэн мэдээлэл гарч ирсэн, тэгээд буцаад хүүхэд ирсэн байхаар нь мөн байна гэсэн итгэл төрөөд, зургийг нь харьцуулан үзээгүй юм. Г.Мтой ямар нэгэн зүйл яриагүй. Тухайн өдөр ажлын ачаалал маш их байсан. Би ахлах шалгагч байсан ба тухайн өдрийн манааг би ахлах байсан учраас бусад хилийн шалгагч нар надаас ажилтай холбоотой зүйлс асууж анхаарал сарьнаад зөрчил гарсан байсан.

Сүүлд буюу 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Г.М өөрийн гадаад паспортаар хилээр гарах гэж байгаад саатуулагдаж, би өөр хүний гадаад паспортаар нэвтэрсэн гэдгийг мэдсэн. Би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “М-ын Э-ын гадаад паспортаар Г.М хилээр хууль бусаар нэвтрэх үед илрүүлэн шалгаагүй” гэсэн үндэслэлээр Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, Хил хамгаалах ерөнхий газрын хүний нөөцийн мэдэлд шилжсэн байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 43-44х/,

- Ганхуягийн Мөнх-Оргил, М-ын Э-ын нарын Монгол улсын Хилээр гарсан, орсон талаархи хил нэвтрэлтийн лавлагаа баримтууд, /ХХЕГ-ын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2-5а/814 дугаартай албан тоот: хэргийн 63-64х/,

- гэрч Б.Ганхуягийн: “...Г.М нь ...Чех Улс руу буцаад явсан ба 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсад ирсэн. М-ын Э- нь миний хүүгийн багын найз нь. Манай хоёр айл хөрш болоод удаж байгаа юм. М-ын Э-ыг “Швед Улсаас гар” гээд байхаар нь манай хүү гадаад паспортаар нь Швед Улсаас гараад ирсэн гэж надад хэлж байсан. Харин ямар учраас Монгол Улсын хилээр М-ын Э-ын гадаад паспортаар орж ирсэн талаар нь мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 33-34х/,

- гэрч Ж.Цэцэгмаагийн: “... Миний хүү М-ын Э- одоо Швед Улсад ажиллаж амьдарч байгаа. Эхнэр, хүүхдүүд нь Швед Улсад хамт байж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсад ирсэн бөгөөд өөрөө Швед Улсад үлдсэн. Г.М нь миний хүүгийн багын найз байгаа юм. Манайх Г.Мын гэр бүлтэй айл хөрш байсан. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр М-ын Э-ын гадаад паспортаар Г.М Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн талаар надад мэдэх зүйл байхгүй байна. М-ын Э- хэзээ Монголд ирэх нь тодорхойгүй байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-37х/ болон шүүгдэгч Г.Мын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 26-28х, 57-58х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ зэрэг бусад бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилан тогтоосон.  

 

“Монгол улсад орох, гарах  хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг нэвтэрсэн” үйлдлийг  Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан.  

 

Монгол улсын Хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ” гэж заасан ба улсын хил нь халдашгүй дархан байх ба бусдын бичиг баримт ашиглан Монгол улсын улсын хилээр орох, гарах үйлдэл нь Монгол улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэмт үйлдэл юм.

 

Түүнчлэн Үндэсний гадаад паспорт нь Монгол улсын төрийн өмч бөгөөд Монгол Улсын иргэнийг гадаад улсад зорчин явааг батлан гэрчлэх, эрх олгосон баримт бичиг болох утгаар түүнийг зөвхөн тухайн бичиг баримтын эзэмшигч өөрөө ашиглах үүрэгтэй бөгөөд бусдад ашиглуулахаар өгөх, эсхүл бусад этгээд өөр хүний бичиг баримт ашиглах зэрэг аливаа үйлдэл нь хууль бусд тооцогдох юм.

 

Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч  Г.М нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Москва-Улаанбаатар” чиглэлийн СУ-330 дугаар аяллын онгоцоор зорчин Монгол Улсад ирэхдээ М-ын Э-ынын Е1646014 дугаартай гадаад паспортыг ашиглаж Монгол улсын хилээр нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийн шинжтэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Мыг хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Хэргийн шүүгдэгч Г.М нь хуурамч баримт бичгээр буюу М овогтой Э нэртэй, Е1646014 дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортаар Монгол Улсын хилийг 2019 оны 01 сарын 02-ны өдөр нэвтрэн орж ирсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.М нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МНБГ-ын ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 59х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.

 

Шүүх, шүүгдэгч Г.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Г.Мын Е2427059, М-ын Э-ын Е1646014 сери дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт, Г.Мын ZC074640 дугаартай Чех Улсад оршин суух үнэмлэх баримтыг тус тус эзэмшигч нарт нь буцаан олгох нь зүйтэй. 

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн хохирол, хор уршигт шүүгдэгч төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

                                        

                                                                 ТОГТООХ нь:

 

1. Б овогт Г-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг нэвтэрч” Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М-ыг 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.М нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Г.М-ын Е2427059, М-ын Э-ын Е1646014 сери дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт, Г.М-ын ZC074640 дугаартай Чех Улсад оршин суух үнэмлэх баримтыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус бичиг баримтын эзэмшигч Г.М, М-ын Э нарт буцаан олгосугай.

 

5. Энэ хэрэгт Г.М нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн хохирол, хор уршигт Г.М нь төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.БАЗАРХАНД