| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 129/2016/00465/И |
| Дугаар | 449 |
| Огноо | 2016-08-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 449
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: эмэгтэй, 1962 оны 08 сарын 09-нд төрсөн, 54 настай, Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Хөтөл нэртэй газар оршин суух Өөлд овогт Доржийн Даваадолгорын /РД:АЕ62080964/ хүсэлттэй
Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1979 оны 05 сарын 12-ны өдрөөс 1990 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Даваадолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Даваадолгор шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1979 оны 05 сарын 12-ны өдрөөс 1990 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд саальчнаар ажиллаж байсан. Миний ажиллаж байсан байдлыг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдгийн зөрчилтэй тул ажилласан жилээ тогтоолгож чадахгүй хохирход хүрээд байна. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Даваадолгор Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1979 оны 05 сарын 12-ны өдрөөс 1990 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд саальчнаар ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:
- Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1980 оны 02 сарын 01-ний өдрийн шагнал олгох тухай 08 дугаар тогтоол /Хавсралтын 27-д Д.Даваадолгор Ямаат бригад, саальчин, олгох шагнал 52 төгрөг/,
- Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 12 сарын 31-ний өдрийн болзол дүгнэх тухай 79 дүгээр тогтоол /Хавсралтын 9-д Д.Даваадолгор нийт саасан сүү 8001, нэг үнээнээс саасан сүү 533, олгох шагнал 500 төгрөг/,
- Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 сарын 31-ний өдрийн Дорж овогтой Даваадолгорын тус аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1982-1984 онуудад ажиллаж байсан үеийн цалингийн 301 дүгээр тодорхойлолт,
- Архангай аймгийн Өлзийт сумын Намын үүр, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын үүр, Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хамтарсан хурлын 1986 оны 12 сарын 27-ны өдрийн 1 дүгээр тогтоолд: Нэг наст малд нэмэх тарга уралдааны болзлыг биелүүлсэн малчдын 9-д: Д.Даваадолгор 793 кг ээдэмцэр үйлдвэрлэн 2 дугаар байр эзэлсэн учир баярын бичиг, гэрийн берзинтэн бүрээсээр шагнасугай.
- Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1990 оны 10 сарын 03-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай 79 дүгээр тушаал /Хавсралтын 135-т Даваадолгор/ зэрэг болно.
Иймд хүсэлт гаргагч Д.Даваадолгорын Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Өөлд овогт Доржийн Даваадолгорын Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1979 оны 05 сарын 12-ны өдрөөс 1990 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Даваадолгорын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН