Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 313

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.М

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар  

Гуравдагч этгээд: "К" ХХК 

Гуравдагч этгээд: "М" ХХК  

Нэхэмжлэлийн шаардлага: “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн *******14 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4931 дугаар захирамжийн дагуу иргэн О.М-ыг *******,*******, “*******” хотхоны В байрны зоорийн давхрын *******, тоот автозогсоолуудын өмчлөгчөөр бүртгүүлэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөгчөөр иргэн О.М-ыг өөрчлөн бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар даалгуулах” 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, гуравдагч этгээд "К" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, гуравдагч этгээд "М" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Иргэн О.М нь *******09 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тоот “Орон сууц захиалгаар бариулах гэхээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* “Блью *******” хотхоны А байрны ... тоот, 148.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг, мөн а байрны зоорийн давхарт байрлах тоот автозогсоолын хамт захиалсан. Ингээд *******12 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Орон сууц захиалгаар бариулах № тоот нэмэлт гэрээ”-г байгуулж, А байрны зоорийн давхрын ******* тоот автозогсоолыг худалдан авсан ба дээрх авто зогсоолуудын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болно. 

Үүний дагуу "М" ХХК-иас автозогсоолуудын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгч О.М-ны нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсаар атал тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул О.М нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд хандан “******* “Блью *******” хотхоны А байрны зоорийн давхарт байрлах ...., ... тоот автозогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийг гаргасан юм. Хариуцагч "М" ХХК нь уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн *******14 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4931 дүгээр захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон автозогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр О.М-ыг тогтоосон. 

Иргэн О.М нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 4931 дүгээр захирамжийг үндэслэн, үнийг нь бүрэн төлсөн автозогсоолуудын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр *******16 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн тасагт хандсан боловч “*******,*******, А байрны зоорийн давхрын *******, тоот автозогсоол нь "М" ХХК болон К******* *******ны хооронд байгуулагдсан *******10 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №Т07/141 тоот барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй. 

Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны *******12 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/16085 дугаартай албан бичиг, *******10 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 124 тоот захирамжаар уг хөрөнгийн өмчлөх эрхийг түдгэлзүүлсэн байна” гэх үндэслэлээр өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан. 

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шийдвэрийг хүлээн авсны дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт *******16 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргасан боловч тус байгууллагаас “Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс нь таны гаргасан мэдүүлгийг бүртгэхээс татгалзан буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гээд "К"-нд хүсэлт гаргаж, өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх зөвшөөрөл авч, мэдүүлэг гаргана уу.” гэсэн хариуг ирүүлж, авто зогсоолуудыг нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэхээс татгалзсан болно. 

*******,*******, А байрны зоорийн давхрын *******, тоот автозогсоолууд нь иргэн О.М-ны өмч хөрөнгөөр бий болсон, хууль ёсны өмчлөгч нь иргэн О.М байх атал Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар нь “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасныг зөрчиж, автозогсоолуудыг өмчлөх эрхтэй эсэхийг нягтлан, шалгалгүйгээр өмчлөх эрхгүй этгээд болох "М" ХХК-ийн нэр дээр бүртгэсэн нь “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой, заавал биелэгдэх шинжтэй байх”, “.. нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” шаардлагыг ноцтой зөрчсөн байна.

"М" ХХК нь хууль бусаар нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлээд зогсохгүй хууль ёсны өмчлөгчид огт мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр "К" ХХК-тай №Т07/1.. тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулан, нэхэмжлэгчид огт хамааралгүй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь иргэн О.М-ы эрх ашиг, сонирхлыг ноцтой хохироосон үйлдэл юм.

Харин "К" ХХК нь “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Зээлийн барьцаалсан эд хөрөнгө нь хуулиар хориглоогүй бөгөөд иргэн, хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөөр баригдсан орон сууц, үл хөдлөх эд хөрөнгө, түргэн борлогдох бараа материал, үнэт эдлэл, үнэт цаас болон зээлдүүлэгчээс хүлээн зөвшөөрсөн бусад хөрөнгө байж болно. Зээлийн барьцаанд бариулах үл хөдлөх эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч *******, эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна.", “Иргэний хууль”-ийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т “Барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчиж, хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, иргэн О.М-ны өмч хөрөнгөөр бий болсон үл хөдлөх хөрөнгүүдийг түүнд огт хамааралгүй зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байх тул нэхэмжлэгчийн зүгээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд тус *******наас зөвшөөрөл авах шаардлагагүй.

Тиймээс автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн О.М-ыг улсын бүртгэлд бүртгэснээр "К" ХХК-ийн эрх, ашиг сонирхол зөрчигдөхгүй бөгөөд “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд Хөндөгдөж болох этгээд” гэдэгт "К" ХХК хамаарахгүй гэж үзэж байна. 

Иймд "М" ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2*******6014141, Ү-2*******6014051 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн 0001072*******, дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, *******,*******, “Блью *******” хотхоны А байрны зоорийн давхрын *******, тоот автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн О.М-ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, *******, тоот автозогсоолуудыг иргэн О.М-ны нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн тасагт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн *******14 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4931 тоот захирамжаар иргэн О.М-ыг *******, тоот авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон байдаг. Үүний дагуу иргэн О.М *******,*******, ''Б'' хотхоны В байрны 1....., .... тоот авто зогсоолуудын өмчлөгчөөр бүртгэхийг татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийн дагуу иргэн О.М-ыг өөрчлөн бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. 

Иргэн О.М нь *******09 оны 12 дугаар сарын 07-ны өдөр "М" ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж, тус гэрээний дагуу А байрны ******* тоот 4 өрөө орон сууц болон тоот авто зогсоолыг захиалан бариулсан. Энэхүү гэрээнийхээ дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, төлбөрийг хугацаанд нь бүрэн төлсөн. *******12 онд мөн ******* авто зогсоолыг худалдаж авсан. Энэ нэмэлт гэрээг шүүхэд гаргаж өгсөн. *******12 онд гэрээ байгуулсан ч гэсэн *******09 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан талаар энэ нэмэлт гэрээнд дурдсан байдаг. Ингээд ******* тоот авто зогсоолыг худалдаж авсан. Иргэн О.М нь гэрээнийхээ үүргийг бүрэн биелүүлсэн атал "М" ХХК нь О.М-ны нэр дээр авто зогсоолуудын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй тул өмнө нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар *******14 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн захирамжаар иргэнийг тус автозогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон байдаг.Тус захирамжийг үндэслээд Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст тус авто зогсоолуудын өмчлөгчөөр тогтоож, гэрчилгээ гаргах талаар өргөдлөө гаргасан. Гэвч Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсээс тус авто зогсоолуудыг "М" ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн, "К" ХХК-ийн барьцаанд бүртгэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн гэх үндэслэлээр өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан. 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу иргэнийг бүртгэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй байсан. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.” гэж заасан. Гэтэл шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил хүчин чадалтай атал энэхүү захирамжийг биелүүлэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн хариуцагч байгууллага Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д заасныг баримтлан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан. Тус зүйлд зааснаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгэхээс татгалзсан байдаг. Гэтэл тус хуулийн 3 дугаар зүйл нь *******09 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр хасагдсан байгаа. Улсын бүртгэлийн байгууллага нь энэ зүйл заалтыг баримталж бүртгэхээс татгалзаж байгааг үндэслэлгүй” гэжээ. 

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...******* Зайсангийн гудамж А,Б,В.Г дугаар байрны зоорийн давхрын ******* тоот авто машины зогсоолын зориулалттай 18 м.кв талбай бүхий 90%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг *******10 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “М” ХХК-ний бүртгүүлэхийг хүссэн албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар, тухайн эд хөрөнгийн план зураг, фото зураг, тэмдэгтийн хураамж зэргийг үндэслэн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2*******6014051 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 0001072******* тоот гэрчилгээ олгосон байна.

Дээрхи үл хөдлөх хөрөнгөнд *******07 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн К******* ******* болон “М" ХХК нарын хооронд байгуулсан Т07/141 тоот зээлийн гэрээ, *******07 оны 10 дугаар сарын 5-ний өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, *******10 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, *******10 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Т07/141 тоот Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, *******10 оны 9 дүгээр сарын 2-ны Зээлийн барьцааны гэрээ бүртгэлтэй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны *******10 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/16085 тоот албан бичгээр дээрхи үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. .

Мөн Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч С.О-ийн гаргасан *******11 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 705 дугаартай Б.Б-ын нэхэмжлэлтэй Шүүх хуралдааны хойшлуулах тухай захирамж нотлох баримтанд хавсарагдсан байна.

2. ******* Зайсан А,Б,В,Г дүгээр байрны зоорийн давхрын тоот 18 м.кв бүхий 90%-ийн гүйцэтгэлтэй авто машины зогсоолыг *******10 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “М” ХХК-ний бүртгүүлэхийг хүссэн албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар, тухайн эд хөрөнгийн план зураг, фото зураг, тэмдэгтийн хураамж зэргийг үндэслэн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2*******601...... дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000106..... гэрчилгээ олгосон байна.

Дээрхи үл хөдлөх хөрөнгөнд *******07 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн К******* ******* болон “М" ХХК нарын хооронд байгуулсан Т07/141 тоот зээлийн гэрээ, *******07 оны 10 дугаар сарын 5-ний өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, *******10 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, *******10 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Т07/141 тоот Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, *******10 оны 9 дүгээр сарын 2-ны Зээлийн барьцааны гэрээ бүртгэлтэй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны *******10 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/16085 тоот албан бичгээр дээрхи үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Мөн Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч С.О-ийн гаргасан *******11 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 705 дугаартай Б.Б-ын нэхэмжлэлтэй Шүүх хуралдааны хойшлуулах тухай захирамж нотлох баримтанд хавсрагдсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар нь автозогсоолуудыг өмчлөх эрхтэй эсэхийг нягтлан шалгалгүйгээр өмчлөх эрхгүй этгээдийн нэр дээр бүртгэсэн” гэж дурдсан байна. “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам"-ын 4.4.2-т Хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж барьсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын нэрсийн жагсаалт, оногдох талбай, хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулсан огноо, тэдгээртэй холбоотой гэрээ хэлцэл зэргийг тусгасан захиалгаар бариулсан орон сууцны жагсаалт хавсралтуудаар, нийслэлийн мэргэжлийн комиссын актын хамт албан бичгээр урьдчилан ирүүлж болно. Энэ тохиолдолд улсын бүртгэгч нь энэхүү жагсаалтыг мэдүүлгээр ирсэн нотлох баримтуудтай тулган хянаж энэхүү журмын 8.12, 8.13-т заасан үндэслэл байгаа эсэхийг шалгаж бүртгэнэ гэж зааснаар “М” ХХК -ийн ирүүлсэн өмчлөгчдийн нэрсийн жагсаалтын дагуу бүртгэл хийгдсэн байна.

“Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль’’-ийн 19 дүгээр зүйл 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасан.

“М” ХХК нь тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан К******* *******наас зээл авсан байх бөгөөд өнөөдрийн байдлаар барьцаат зээлийн гэрээ нь албан ёсоор дуусгавар болоогүй байна. Иймд барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх боломжгүй байна.

Мөн “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгох, 18.1.10-т Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч болон хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт хөдөлгөөн хийхийг хориглоно гэж заасан байна.

“Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.9-д Эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэн тохиолдолд өмнө олгосон улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авч хүчингүй болгон хувийн хэрэгт хавсарган хадгална” гэж заасан байх тул Эрхийн улсын бүртгэлийн ...., 000000 тоот гэрчилгээнүүдийг эх хувиар хураан авч хүчингүй болгосноор дараагийн өмчлөгчид өмчлөх эрхийн шинэ гэрчилгээ олгогдоно.

“Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйл 13.9-т Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөр бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж заасны дагуу “М" ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү! 

Шүүх хуралд эрх ашиг нь хөндөгдөж буй К******* *******ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтэй тул хүсэлтийг хүлээн авна уу.

Иргэн О.М-ны нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнө нь гаргасан тайлбараа дэмжиж байна. *******07 он, *******10 оны зээлийн  барьцааны гэрээ гэдэгт тайлбар хэлмээр байна. Тухайн үед "М" ХХК нь 55 хувийн гүйцэтгэлтэй 4 блок барилгаа "К" ХХК-д барьцаалсан байдаг. "К" ХХК-ийн албан бичгүүд нь манайд байдаг. Тухайн үл хөдлөх хөрөнгүүд нь тус бүртээ ашиглалтад орж, гэрчилгээг гаргахтай холбоотойгоор 55 хувийн гүйцэтгэлтэй барьцаалсан үл хөдлөх хөрөнгийн зээлийн гэрээг нь дуусгавар болгоод, гэрчилгээ нь гарсны дараа дахиж барьцааны гэрээг хийнэ гэсэн агуулгатайгаар чөлөөлсөн байдаг. Тэр чигээрээ энэ гэрээний үүрэг нь дуусгавар болсон гэх ойлголт биш юм. Албан бичгээрээ хүртэл тодорхойлсон байдаг. Тухайн үл хөдлөх хөрөнгүүдэд айл тус бүрээр буюу зогсоол тус бүрээр гэрчилгээг гаргаж байгаа. Иймд тухайн зээлийн гэрээг түр чөлөөлж байна гэдэг агуулгатай бичиг байна. Нэхэмжлэгч үүрэг дуусгавар болсон мэтээр тайлбарлаад байна. Үүрэг нь дуусгавар болоогүй. Айл тус бүрээр гэрчилгээ гарах учраас түр чөлөөлж байна гэсэн агуулга бүхий албан бичиг байна. Зээлээ төлж дуусгасан зүйл байхгүй. Өөр нэмж хэлэх зүйл алга. Тайлбараа дэмжиж оролцож байна” гэжээ. 

Гуравдагч этгээд “К" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.А-аа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол Улсын иргэн О.М-ны нэхэмжлэлтэй Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт тус ******* нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох болсонтой холбогдуулан дор дурдсан тайлбар гаргаж байна. Үүнд: Тус ******* нь “М” ХХК-тай *******07 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж, 1,400,000.00 (Нэг сая дөрвөн зуун мянган) ам.долларыг, жилийн *******,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн.

Мөн “М” ХХК-тай *******07 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ” байгуулан уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

- Зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 1******* айлын орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт;

- *******5 автомашины гараж;

- 3 өрөө орон сууц, гаражийн хамт;

- Зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон “М” ХХК-ийн бараа материалын үлдэгдэл.

Харин *******10 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М” ХХК-ийн өмчлөлд А, Б, В, Г дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус ******* өмнө байгуулсан барьцааны гэрээг шинэчлэн байгуулж, *******10 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ээр А,Б,В,Г дүгээр байрны 1-*******5 тоот автозогсоол нэг бүрийг барьцаалсан байна.

Тус *******ны “М” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн журамд заасан зохицуулалтын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд юм. 

Гэтэл “М” ХХК нь иргэн О.М-тай *******09 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г, *******12 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр “Орон сууц захиалгаар бариулах тоот нэмэлт гэрээ”-г тус тус байгуулж, тус *******ны барьцаанд бүртгэлтэй хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “Б******* *******” хотхоны А,Б,В,Г дүгээр байрны ..., .... тоот авто зогсоолуудыг худалдсан байна.

Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэж заасныг мөн Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.62-д “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй” гэсэн зохицуулалтуудыг илтэд зөрчсөн хууль бус хэлцэл юм.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч О.М нь *******14 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 4931 тоот шүүхийн шийдвэрээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсноос үзэхэд энэ нь тус *******ны *******10 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу үүссэн барьцааны эрхээс хойш бий болсон үр дагавар байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч О.М-ны өмчлөх эрх нь тус *******ны барьцааны эрхээс хойно үүссэн учир “М” ХХК-ийн өмчлөх эрхийг О.М-д шилжүүлэн бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу К******* *******наас зөвшөөрөл авахыг бүртгэлийн байгууллага (Бүртгэгч) мэдүүлэг гаргагчаас шаардах эрхтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч О.М нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд мэдүүлэг нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.

Гэтэл нэхэмжлэгч О.М нь уг хуулийн шаардлагыг бүрэн биелүүлээгүй буюу мэдүүлэгт хавсаргах шаардлагатай баримт бичгийг хавсаргаагүй учир түүний бүртгэлийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл хууль ёсны байна. Иймд нэхэмжлэгч О.М-ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд "К" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.М нь *******09 оны 12 дугаар сарын 07-ны өдөр "М"-ХХК-тай гэрээ байгуулсан. *******12 онд гэрээгээ хийсэн. *******14 онд шүүгчийн захирамж гарч өмчлөгчөөр тогтоогдсон. *******16 оны дундуур улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ гаргуулахаар мэдүүлэг гаргасан. Мэдүүлэг гаргахад улсын бүртгэлийн байгууллага дээр маргаад байгаа хөрөнгийн эрхийн бүртгэл нь ямар байсан гэдэг нь ач холбогдолтой. Маргаан бүхий орон сууцны хувьд "М" ХХК нь өмчлөгчөөр бүртгэгдэж, гэрчилгээ гаргасан байсан. "К" ХХК-ийн зээлийн барьцааны бүртгэлтэй байсан. О.М-ны хувьд өмчлөх эрх нь эхлээд үүсэн, "К" ХХК-ийн барьцааны эрх нь дараа нь үүссэн, эсвэл "К" ХХК-ийн барьцааны эрх түрүүлж үүссэн, О.М-ны эрх сүүлд үүссэн гэдгийг тогтоох боломж, чиг үүрэг хариуцагч байгууллагад байхгүй. 

Тэр үед "К" ХХК-ийн барьцааны эрх нь бүртгэлтэй байсан учраас улсын бүртгэлийн байгууллагаас бүртгэхээс татгалзсан үйлдэл нь хуульд нийцсэн. Улсын бүртгэлийн байгууллага зөвхөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан үндэслэлээр татгалзаагүй. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, ******* дугаар зүйлийн *******.5, 24 дүгээр зүйлийн 24.9-д заасныг баримталж байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасан улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хориглох заалтыг барьж өөрөө татгалзаж байна. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан дотроо орсон. Жишээлбэл Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар татгалзаж байгаа асуудал нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1.6-д заасан байгаа. Хэрвээ иргэн О.М нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т зааснаар буюу эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч болсон бол дараагийн заалтыг барина. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гуравдагч этгээдийн эрх байгаа бол тухайн этгээдээс зөвшөөрөл авч, зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулж мэдүүлэгт хавсаргана гэж заасан байгаа. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд мэдүүлэг түүнд хавсаргавал зохих баримт бичгийг гаргаагүй бол улсын бүртгэлийн байгууллагаас буцаана гэсэн заалт байгаа. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.5, 24 дүгээр зүйлийн 24.9-д заасан нь тухайн улсын бүртгэл дээр түдгэлзүүлсэн буюу тусгай тэмдэглэл байгаа бол шилжилт хөдөлгөөн хийхийг хориглоно гэж заагаад өгсөн. Тэр хүрээнд улсын бүртгэлийн байгууллагаас татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна. Өмчлөгчөөр тогтоогдсон шүүхийн шийдвэрийг хариуцагч болон гуравдагч этгээдүүд үгүйсгээгүй байна. Шүүхийн шийдвэрийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхэд журмаа барина. Процессын дагуу явагдаж, хуульд заасан хэм хэмжээнд захирагдана. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т зааснаар эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч болсон ч  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу заавал гуравдагч этгээдийн зөвшөөрлийг авч улсын бүртгэлд мэдүүлэг гаргахдаа хавсаргаж өгнө. 

Улсын бүртгэлийн байгууллага татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гуравдагч этгээд "М" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-аа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Монгол улсын иргэн О.М-ны нэхэмжлэлтэй Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд “М" ХХК-ийн зүгээс нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Иргэн О.М нь *******09 оны 12 дугаар сарын 07-ны өдөр манай компанитай тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж тус гэрээгээр ******* “Блью *******” хотхоны А байрны ... тоот, 148.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон А байрны зоорийн давхарт байрлах тоот автозогсоолыг 170,706 /нэг зуун далан мянга долоон зуун зургаа/ ам.доллараар худалдан авахаар харилцан тохиролцож төлбөр тооцоог бүрэн барагдуулсан.

Мөн О.М нь *******12 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр /1 тоот “Орон сууц захиалгаар бариулах нэмэлт гэрээ"-г байгуулж А байрны зоорийн давхрын ******* тоот автозогсоолыг 15,000 /арван таван мянга/ ам.доллараар худалдан авахаар харилцан тохиролцож төлбөрөө бүрэн төлсөн.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн *******14 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4931 дугаар шүүгчийн захирамжаар Огийн Мыг ******* “Б” хотхоны А байрны ... тоот, 148.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон А байрны зоорийн давхарт байрлах, ******* тоот автозогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа болно.

Иймд нэхэмжлэгч О.М-ны нэр дээр ******* “Б” хотхоны А байрны ******* тоот, 148.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон А байрны зоорийн давхарт байрлах, ******* тоот автозогсоолуудын эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдэхэд татгалзах зүйлгүй болно.” гэжээ.

Гуравдагч этгээд "М" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн  О.М нь зөвхөн авто зогсоол биш, орон сууц захиалгын гэрээг байгуулж, түүнд нь дагалдуулаад 1 зогсоолыг үнэгүй өгсөн. Нөгөө зогсоолд нь тухайн үед аман хэлэлцээр хийгээд, 2 дахь зогсоолыг нь худалдаж авна гэж хэлээд 15.000  ам.доллараар худалдсан. Үүний дараа нэмэлт гэрээгээр *******12 онд баталгаажуулж авсан байдаг. Орон сууц нь тухайн үед “Улаанбаатар хотын *******” ХХК-ийн барьцаанд байсан. Зээл төлөгдөж дууссан учраас орон сууцаа авсан. 2 авто зогсоол нь "М" ХХК-ийн нэр дээр "К" ХХК-ийн барьцаанд байсан. *******07 оны "М" ХХК, "К" ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнээс гадна *******06 оны 10 дугаар сард байгуулсан “С” ХХК-д барьцаалагдсан байдаг. Тухайн үед зээл авсан, иргэдтэй орон сууц захиалгаар бариулах гэрээ хийсэн. Иргэдээс авсан мөнгө, "К" ХХК-аас мөнгөөр “Б” хотхоныг барихад зориулсан. Авсан зээл эргээд төлөгдсөн хэмжээг нь харахад зээлийнхээ хэмжээнээс илүү төлөгдсөн байгаа. Гэвч Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр 1.9 тэрбум төгрөгийг "М" ХХК-аас "К" ХХК-д төлөх төлбөр гараад, энэ төлбөрийн барьцаанд иргэн О.М болон бусад иргэдийн худалдаж авсан авто зогсоолууд барьцаалагдсан байна. "М" ХХК-д *******10 оны 05 дугаар сард айл бүрийн гэрчилгээг нэг нэгээр нь болгох шаардлагыг "К" ХХК-аас тавьсан байдаг. Энэ нь "М" ХХК-ийн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлд нь тусгагдсан байдаг. "М" ХХК-ийн "К" ХХК-д төлөх төлбөр нь дутуу байгаа учраа орон сууц, авто зогсоолыг нэг бүрчлэн тус тусад нь гэрчилгээ гаргуулж, барьцаалах шаардлагатай гэсэн шаардлагыг тавьсан. *******10 оны 05 дугаар сард гэрчилгээ гаргуулаад, *******10 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр барьцаалагдсан байдаг. Худалдаж авсан маргаан бүхий 2 авто зогсоолыг "М" ХХК нь барьцаалсан буруутай үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас дээрх 2 авто зогсоолыг О.М-ны нэр дээр бүртгэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.М-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн *******14 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4931 дугаар захирамжийн дагуу иргэн О.Мыг *******,*******, “*******” хотхоны В байрны зоорийн давхрын ..., .... тоот автозогсоолуудын өмчлөгчөөр бүртгүүлэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөгчөөр иргэн О.М-ыг өөрчлөн бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “... “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ....захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тус тус заасан байна. 

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд захиргааны хэргийн шүүхийн зорилго нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа буюу захиргааны дур зоргын үйл ажиллагаанаас шалтгаалж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоох явдал юм.

Захиргааны хууль бус үйл ажиллагаанаас шалтгаалж биш өөр бусад шалтгаанаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн иргэн, хуулийн этгээдийн эрхийг Захиргааны хэргийн шүүх хамгаалахгүй юм.

Тодруулбал бүртгэлийн байгууллагын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгохоос татгалзсан үйлдэл нь хууль бус болох нь тогтоогдохгүй бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох боломжгүй.

Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч О.М нь захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалж хохирсон эсэхэд буюу бүртгэлийн байгууллагын хууль бус үйлдлээс шалтгаалж эрх нь зөрчигдсөн эсэхэд захиргааны хэргийн шүүх дүгнэлт өгөх болно. 

Улсын бүртгэлийн байгууллагын мэдүүлэг хүлээн авахаас татгалзсан буюу О.Мы автозогсоолуудын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үйлдэл хуульд нийцсэн байна гэж шүүх үзлээ. 

“М” ХХК болон "К" ХХК-ийн хооронд *******07 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот “Зээлийн гэрээ ” болон *******07 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ ”, “.” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б "К" ХХК-тай *******07 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Т07/*******8 тоот “Зээлийн гэрээ ” болон *******07 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Т07/*******8 тоот “Зээлийн барьцааны гэрээ ”-г байгуулан, барьцааны зүйлийн бүрэлдэхүүнд зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 1******* айлын орон сууцны барилга, *******5 автомашины зогсоолыг, газар, дэд бүтцийн хамт барьцаалсан байна.  

Улмаар зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлийн хүүгийн хэмжээ, болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөхөөр гэрээний талууд тохиролцож гэрээнд өөрчлөлт оруулахаар *******07 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ , *******10 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ , *******10 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ  байгуулсан байна. 

Маргаан бүхий *******, тоот авто зогсоолуудыг "М" ХХК-ийн нэр дээр бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг  *******10 оны 05 дугаар сарын 13-ны өдөр олгосон байна. 

Ийнхүү *******5 автомашины зогсоол тус бүр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсантай холбогдуулан өмнөх зээлийн болон барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж *******10 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээ -г байгуулсан байна.  

О.М болон “М” ХХК-ийн хооронд *******09 оны 12 дугаар сарын 07-ны өдөр № тоот “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээ   байгуулагдаж тоот автозогсоолыг худалдаж авсан байна. 

Мөн *******12 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №/01 тоот Орон сууц захиалгаар бариулах № тоот гэрээний нэмэлт гэрээгээр  ******* тоот авто зогсоолыг худалдаж авсан байна. 

Дээрх үйл баримтуудаас үзэхэд О.Мтай *******09 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Орон сууц захиалгаар бариулах тухай” № тоот гэрээболон *******12 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №/01 тоот Орон сууц захиалгаар бариулах № тоот гэрээний нэмэлт гэрээг байгуулахаас цаг хугацааны хувьд өмнө буюу *******07 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ” гэрээгээр "М" ХХК нь маргаан бүхий авто зогсоолуудыг "К" ХХК-д барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Иймд Орон сууц захиалгаар бариулах гэрээнээс цаг хувьцааны хувьд өмнө "М" ХХК нь маргаан бүхий автозогсоолуудыг К******* *******инд барьцаанд бариулан, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн тул О.М-ны нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэсэн агуулгаар тайлбарлаж буй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд К******* *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар үндэслэлтэй байна. 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны *******10 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/16085 тоот албан бичиг -ээр дээрхи үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийн хориглоно”, 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, 18.1.10-д ”улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд хориглох зүйлийг хуульчилсан байна. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол”, 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх”, 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж тус тус заасан байна. 

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд маргаан бүхий авто зогсоолуудыг зээлийн гэрээний барьцаанд бариулж улсын бүртгэлд бүртгүүлсэн болон шийдвэр гүйцэтгэх байгууллагаас захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тохиолдолд холбогдох этгээдийн зөвшөөрөлгүйгээр улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглосон байна. 

Мөн дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэлийг хийхдээ түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох хуулийн этгээдийн зөвшөөрлийг заавал авахаар хуульчилсан ба маргаан бүхий энэ тохиолдолд К******* *******ны зөвшөөрөлгүйгээр эрхийн улсын бүртгэлд өмчлөгчийг өөрчлөн бүртгэх боломжгүй байна. 

Иймд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан бүртгэлийн байгууллагын үйлдэл хуульд нийцсэн байна. 

О.М нь улсын бүртгэлийн байгууллагын хууль бус үйлдлээс биш "М" ХХК-ийн зээл болон барьцааны гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж өдийг хүртэл авто зогсоолуудаа улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ авч чадахгүй хохирсон гэж үзэхээр байна. 

Тодруулбал нэхэмжлэгч нь хариуцагчаас биш харин "М" ХХК болон "К" ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний үүрэг дуусгавар болоогүйгээс шалтгаалж маргаан бүхий авто зогсоолуудын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авч чадахгүй хохирч байна. 

Иймд О.М-ны авто зогсоолуудыг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан бүртгэлийн байгууллагын үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй буюу бүртгэлийн байгууллагыг буруутгах боломжгүй байна. 

Хэдийгээр маргаан бүхий авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн О.М-ны нэхэмжлэлийн шаардлагыг "М" ХХК хүлээн зөвшөөрснийг баталсан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн *******14 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” дугаар 4931 тоот шүүгчийн захирамж гарсан байх боловч энэ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг К******* *******ны барьцаанд бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. 

Учир нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулахаар зохицуулсан хэдий ч  уг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасан зохицуулалтыг хэрэглэхийн тулд 19.2-т заасан хуулийн шаардлага хангагдсан байх ёстой. 

Тодруулбал дээрх хуулийн 19.2-т заасан “нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөх хуулийн этгээдийн зөвшөөрлийг заавал авсан байх” хуулийн шаардлага хангагдсан байх шаардлагатай буюу К******* *******ны зөвшөөрлийг үндэслэн бүртгэхээр хуульчилсан байх тул бүртгэлийн байгууллагыг буруутгах боломжгүй байна. 

Иймд О.М-ны өмчлөх эрхээ бүртгүүлэхээр *******16 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гаргасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа нь дээр дурдсан хуулийн зохицуулалтуудтай нийцсэн байх бөгөөд мэдүүлэг гаргах үед өмнө нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг бүртгэсэн, бүртгэл хууль ёсны бөгөөд хүчинтэй байх тул бүртгэлийн байгууллагын үйлдэл хуульд нийцсэн байна. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг тус тус баримтлан “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн *******14 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4931 дугаар захирамжийн дагуу иргэн О.М-ыг *******,*******, “*******” хотхоны В байрны зоорийн давхрын *******, тоот автозогсоолуудын өмчлөгчөөр бүртгүүлэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөгчөөр иргэн О.М-ыг өөрчлөн бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч О.М-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.*******0 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         М.Б