Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 212/МА2024/00051

 

               

 

 

 

 

 

 

  

 

 

  2024           05            28                                           212/МА2024/00051                                   

 

 

 

Х.М-ын хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2023/00231 дүгээр шийдвэртэй,  хүсэлт гаргагч ******* тоотод оршин суух М овогт Х.М-ын хүсэлттэй, 

 

“Сэлэнгэ аймгийн Орхонтуулын Сангийн аж ахуйд 1987 оны 3 дугаар сарын 10-аас 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үйлчлэгч, цэвэрлэгчээр, “Дээж” ББХК-д 1992 оны 3 дугаар сарын 02-оос 1999 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр, “Аватекс хайнар” ХХК-нд 2007 оны 9 дүгээр сарын 01-ээс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал ялгагч, “Аватекскайнар Ноос” ХХК-д 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл самнах үйлдвэрийн чанар шалгагч, “Файн Ноос” ХХК-д 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал самнах машин баригчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүссэн иргэний хэргийг хүсэлт гаргагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, хүсэлт гаргагч Х.М-, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн агуулга: 

1.1. Хүсэлт гаргагч Х.М- нь 1987 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын сангийн Аж ахуйн даргын 57 дугаар тушаалын дагуу 3 дугаар бригадад үйлчлэгч, цэвэрлэгчээр ажилд орж ажлын гараагаа анх эхэлсэн. Улмаар 1988 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар Хөдөө аж ахуйн гражид цэвэрлэгчийн албан тушаалд 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Энэхүү хугацаанд Х.М- нь 1989 онд К.Ж, 1990 онд К.М нарыг төрүүлж өсгөсөн.

1.2. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжиж, төрийн өмч хөрөнгийг хувьчлагдсан байдаг. Үүний дагуу сангийн аж ахуй татан буугдсан. Татан буугдсаны дараа сангийн аж ахуй 4 компани болж хуваагдсан. Тэдгээрийн нэг нь “Дээж” компани, “Орхонбулаг” ХК-ууд байгаа. 1992 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн “Дээж” ХК-д томилогдсон нь хөдөлмөрийн дэвтэр болон хамт ажиллаж байсан гэрч нар бас хэлэх болно. Уг компанид 1999 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан. Энэ хугацаанд “Орхон булаг” ХК-д давхар ажиллаж байсан. Гэхдээ энэ компанид ажиллаж байсан талаар Сэлэнгэ аймгийн архив болон нийгмийн даатгалын хэлтсээс ажилд томилогдсон тушаал, шийдвэр ямар нэгэн тодорхой баримт байхгүй. “Дээж” ХК нь татан буугдсан. Гэхдээ хөдөлмөрийн дэвтрийн бичилтээр тогтоогдож байгаа.

1.3. Хүсэлт гаргагч Х.М- нь 1995 онд нэг л удаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. 2010 оны Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс олгосон нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажуулах хуудсанд 1999, 2000 онуудад ажилласныг баталж өгсөн. Нийт ажилласан жил нь 1987 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1992 оны 3 дугаар сарын 01-ийг хүртэл 4 жил 11 сар 6 хоног ба 1992 оны 3 дугаар сарын 02-ноос эхлэн 1999 оны 5 дугаар сарын 31-ийг хүртэл “Дээж” ХК-д ажилласан. 1995 онд “Дээж” ХК нь”Шинэ Дээж” ХК болгож нэрээ өөрчилсөн. Нийт 5 жил 10 сар ажилласан. Мөн 1992 оны 3 дугаар сарын 02-ноос 1994 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл 2 жил 9 сар 29 хоног ажилласан. 1987 оны 3 дугаар сарын 10-аас эхлэн 2000 оныг дуустал нийт 13 жил 7 сар 5 хоног ажилласан байна. 2001 онд К.С-ийг төрүүлсэн.

1.4. Дараа нь 2007 оны 9 дүгээр сарын 01-ээс эхлэн “Аватекскайнар” ХХК-д ялгагч ажил албан тушаалаар томилогдон 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, “Аватекскайнар ноос” ХХК-д 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 01-ний хүртэл самнах үйлдвэрийн чанар шалгагч, тус компани нь үйл ажиллагаагаа зогсоож, “Файнноос” ХХК руу үйл ажиллагаа шилжүүлэх болсонтой холбогдуулан 2015 оны 8 дугаар 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр самнах машин баригчаар дуустал тус тус ажиллаж байсан.

1.5. Уг “Аватекскайнар” ХХК, “Аватекскайнар ноос” ХХК, “Файнноос” ХХК-ууд нь улирлын шинж чанартай үйл ажиллагаа явуулдаг компани. Өөрөөр хэлбэл зуны улиралд ажил нь зогсож, 7,8 дугаар сараас эхэлж дараа жилийн 2,3 сар хүртэл ажилладаг. Энэ компанийн нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаас Х.М-ын ажиллаж байсан нь тогтоогдож байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг зарим саруудад төлөгдөөгүй хэдий ч уг компанид ажилласан нь үнэн. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь дээр маргахгүй. Улирлын чанартай ажилладаг гэвэл сул зогсолтын тушаал шийдвэр гаргах ёстой байсан. Энэ талаар ямар нэгэн баримт олж чадаагүй. Тийм учраас Х.М-ыг “Аватекскайнар” ХХК, “Аватекскайнар ноос” ХХК, “Файнноос” ХХК-удад ажилласан үнэн гэдгийг тогтоолгох хүсэлтэй байна.

 

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2024/00231  дүгээр шийдвэрээр:

2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М овогт Х-н М-ын

-Сэлэнгэ аймгийн Орхонтуулын Сангийн аж ахуйд 1987 оны 3 дугаар сарын 10-аас 1992 оны 3 дугаар сарын 01-ний хүртэл үйлчлэгч, цэвэрлэгчээр, “Дээж “ББХК-д 1992 оны 3 дугаар сарын 02-оос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр,

-“Аватекскайнар” ХХК 2007 оны 9 дүгээр сарын 01-ээс 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2008 оны 10 дугаар сарын 01-ээс 2009 оны 02 дугаар сарыг дуустал, 2009 оны 7 дугаар сарын 01-ээс 2009 оны 12 дугаар сарын 31, 2010 оны 02 дугаар сарын 01-ээс 4 дүгээр сарыг дуустал, 2010 оны 6 дугаар сарын 01-ээс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал ялгагчаар,

-“Аватекскайнар Ноос” ХХК-д 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 01-ний хүртэл, 2013 оны 8 дугаар сарын 01-ээс 8 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2013 оны 12 дугаар сарын 01-ээс 2015 оны 8 дугаар сарын 01-ний хүртэл самнах үйлдвэрийн чанар шалгагчаар,

- “Файн Ноос” ХХК-д 2015 оны 9 дүгээр сарын 01-ээс 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дуустал, 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 01-ний хүртэл, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дуустал, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 01-ний хүртэл, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдөр дуустал самнах машин баригчаар тус тус ажиллаж байсан байдлыг нь тогтоож,

үлдсэн шаардлага болох “Шинэ Дээж “ХХК-д 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр,

-“Аватекскайнар” ХХК-д 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2008 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2009 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2009 оны 7 дугаар сар хүртэл, 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдөр дуустал, 2010 оны 5 дугаар сар дустал ялгагчаар, “Аватекскайнар ноос” ХХК-д 2013 оны 7 дугаар сар дуустал, 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сар хүртэл самнах үйлдвэрийн чанар шалгагчаар, “Файн ноос” ХХК-д 2015 оны 8 дугаар сар дуустал, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 01-ний хүртэл, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний хүртэл, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл, 2022 оны 12 дугаар сар дуустал, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, самнах машин баригчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлагыг хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгож,

2.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.  

 

3. Хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлын агуулга:

3.1. Х.М- миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Сэлэнгэ аймгийн Орхонтуулын Сангийн аж ахуйд 1987 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний хүртэл үйлчлэгч, цэвэрлэгчээр, “Дээж” ХК, “Орхонбулаг” ХК-д 1992 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 1999 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр, “Аватекс хайнар” ХХК, “Аватекскайнар ноос” ХХК, “Файнноос” ХХК-уудад 2007 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ялгагч, чанар шалгагч, самнах машин баригчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргаж, уг хүсэлтийг дэмжих хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, гарсан тушаал, хүүхдийн төрсний гэрчилгээ, 1995 он, 2010 онд олгосон нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа, Сэлэнгэ аймгийн төв архиваас авсан тодорхойлолт зэрэг бүхий л баримтуудаа гарган өгсөн юм.

Улмаар, тус шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2024/00231 дугаартай шийдвэрээр намайг Сэлэнгэ аймгийн Орхонтуулын Сангийн аж ахуйд 1987 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний хүртэл үйлчлэгч, цэвэрлэгчээр, “Дээж” ХК-д 1992 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр, “Аватекс хайнар” ХХК-д 2007 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал ялгагчаар, “Аватекскайнар ноос” ХХК-д 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл самнах үйлдвэрийн чанар шалгагчаар, “Файнноос” ХХК-д 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал самнах машин баригчаар ажилласныг нь шүүхээс тогтоосон.

3.2. Харин шүүхээс “Шинэ Дээж” ХК-д 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр, мөн “Аватекс хайнар” ХХК, “Аватекскайнар ноос” ХХК, “Файнноос” ХХК-уудад нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй хугацааны ажилласан хугацааг хэрэгсэхгүй болгосон. Мөн “Орхон булаг” ХК-д 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр давхар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлт гаргасан боловч “Орхонбулаг” ХК-д ажилласан хэсэгт шүүхээс үнэлэлт, дүгнэлт хийгээгүй шүүхийн шийдвэр агуулгын алдаатай гарсан байна. Ийнхүү, шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

3.3. Хүсэлт гаргагч Х.М- нь “Шинэ Дээж” ХК болон “Орхонбулаг” ХК-уудад 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр давхар ажил хийж байсныг тогтоолгох байсан. “Шинэ дээж” ХК-д ажиллаж байсан талаар тус компанид ажилласан хоёр иргэнийг гэрчээр асуулгасан ба эдгээр хүмүүс нь 2000 он хүртэл ажилласан гэдгийг үнэн зөв мэдүүлсэн. Харин тус хоёр гэрч “Шинэ дээж” ХК-д ажилладаг болохоос биш “Орхонбулаг” ХК-д ажиллаж байгаагүй ба миний “Орхонбулаг” ХК-д ажилласан эсэхийг мэдэх боломжгүй. “Орхонбулаг” ХК-д шөнийн цагаар цэвэрлэгчийн ажил хийдэг байсан ба нийгмийн даатгалын доод хэмжээгээр байгууллагаас төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт тухайн байгууллагын тамга, тэмдэг нь дарагдсан байдаг. Харин “Шинэ дээж” ХК нь 1995 оноос хойш ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн эсэх талаар баримтыг шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар бүрдүүлсэнгүй. Шүүхээс нотлох баримт цуглуулсан Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс болон архиваас ирсэн баримт бичиг дутуу байхад хэргийг шийдсэн нь хуульд заасан үүргээ хангалттай биелүүлэлгүй ажилласан байдлыг тогтоолгох асуудлыг шийдсэн гэж үзэж байна.

Тодруулбал, “Шинэ дээж” ХК-тай холбоотой 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр ажиллаж байсныг 2 гэрчээр нотолсон байхад “Шинэ дээж” ХК нь 1995 оноос 1999 он хүртэл Х.М- ажиллаж байсан эсэхийг тогтоох талаар бусад дэмжсэн баримтыг шүүхээс тодруулж ажилласангүй. Мөн “Орхон булаг” ХК нь “Шинэ дээж” ХК-тай ямар хамааралтай болох талаар улсын бүртгэлээс мэдээлэл тодруулаагүй, Сэлэнгэ аймгийн Нийгмийн Даатгалын хэлтсээс “Орхонбулаг” ХК-д Х.М- нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаар баримт ирсэн байхад “Орхонбулаг” ХК-д ажилласан нь үнэн эсэх талаар тушаал, шийдвэр, ажилтнуудын мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэлийн мэдээлэл зэргийг шүүхээс бүрдүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлж ажилласангүй.

“Аватекс хайнар” ХХК, “Аватекскайнар ноос” ХХК, “Файнноос” ХХК-уудад нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй хугацааны ажилласан хугацааг хэрэгсэхгүй болгохдоо, эдгээр компанийн эрх залгамжлагч “Файнноос” ХХК-ийн баримт бичгийг бүрэн аваагүй, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс “Файнноос” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх иргэний хэрэгт Х.М-ын хүсэлт ямар хамааралтай буюу ач холбогдолтой талаар холбогдох баримтыг уг хэрэгт хавсаргаагүй. Учир нь эдгээр компаниудад 2007 оноос хойш ажиллахдаа, байгууллагын буруутай үйл ажиллагаанаас буюу ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор төлөөгүйгээс Х.М- миний бие хохирох ёсгүй бөгөөд нэгэнт ажилласан нь үнэн тохиолдолд ажилласнаар нь тооцох ёстой юм. Хэдийгээр эдгээр компаниуд нь улирлын чанартай ажилладаг байсан боловч сул зогсолтын тушаал, шийдвэр гаргадаггүй, уг хууль бус ажиллагааг өнөөдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс хяналт тавьдаггүй, шалгадаггүй байснаас болж миний ажилласан байдлыг тогтоохгүй байна. Харин миний бие эдгээр байгууллагад ажилладаг байсан боловч энэ талаар нийгмийн даатгалын байгууллагад тайлагнаагүй өнгөрсөн хугацаа ч байсан ба “Файнноос” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан, төлөөлөгч энэхүү хэрэгт гуравдагч этгээдээр оролцож тайлбар өгөх ёстой юм.

Гэвч, энэхүү нөхцөл байдлуудыг шүүхээс анхаарч авч үзэлгүйгээр миний ажилласан хугацааг дутуу тооцсон, шүүх өөрөө нотлох баримтаа цуглуулах, бүрдүүлэх үүргээ хангалттай биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдсангүй.

3.4. Иймд, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2024/00231 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу хэргийг дахин анхан шатны шүүхэд шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

            4. Давж заалдах шатны шүүх Х.М-ын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

5. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, “үндэслэл бүхий байна” гэдэгт хэрэгт авагдсан, хууль ёсны нотлох баримтуудыг шүүх хуульд заасан журмаар үнэлж, дүгнээд хэргийн үйл баримтыг бодитой сэргээн тогтоосныг ойлгоно. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан дээрх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

6. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар өөрийн санаачилгаар бүрдүүлсэн болон хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг буюу хүсэлт гаргагч Х.М-ын:

- Сэлэнгэ аймгийн Орхонтуулын Сангийн аж ахуйд 1987 оны 3 дугаар сарын 10-аас 1992 оны 3 дугаар сарын 01-ний хүртэл үйлчлэгч, цэвэрлэгчээр,

- “Дээж” ББХК-д 1992 оны 3 дугаар сарын 02-оос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр,

-“Аватекскайнар” ХХК 2007 оны 9 дүгээр сарын 01-ээс 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2008 оны 10 дугаар сарын 01-ээс 2009 оны 02 дугаар сарыг дуустал, 2009 оны 7 дугаар сарын 01-ээс 2009 оны 12 дугаар сарын 31, 2010 оны 02 дугаар сарын 01-ээс 4 дүгээр сарыг дуустал, 2010 оны 6 дугаар сарын 01-ээс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал ялгагчаар,

-“Аватекскайнар Ноос” ХХК-д 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 01-ний хүртэл, 2013 оны 8 дугаар сарын 01-ээс 8 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2013 оны 12 дугаар сарын 01-ээс 2015 оны 8 дугаар сарын 01-ний хүртэл самнах үйлдвэрийн чанар шалгагчаар,

- “Файн Ноос” ХХК-д 2015 оны 9 дүгээр сарын 01-ээс 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дуустал, 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 01-ний хүртэл, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дуустал, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 01-ний хүртэл, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдөр дуустал самнах машин баригчаар тус тус ажиллаж байсан үйл явдлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг үндэслэж тогтоосон бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зохицуулсан процессын хэм хэмжээнд нийцжээ.

 

7. Харин хүсэлт гаргагчийн “Шинэ Дээж” ХХК-д 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр,

- “Аватекскайнар” ХХК-д 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2008 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2009 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2009 оны 7 дугаар сар хүртэл, 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдөр дуустал, 2010 оны 5 дугаар сар дуустал ялгагчаар, “Аватекскайнар ноос” ХХК-д 2013 оны 7 дугаар сар дуустал, 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сар хүртэл самнах үйлдвэрийн чанар шалгагчаар,

-“Файн ноос” ХХК-д 2015 оны 8 дугаар сар дуустал, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 01-ний хүртэл, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний хүртэл, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл, 2022 оны 12 дугаар сар дуустал, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, самнах машин баригчаар тус тус ажиллаж байсан талаарх баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй учраас хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим нь хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй хэдий ч онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт энэ зарчим дангаараа хэрэгжихгүй, шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх боломжтой байдаг.

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэгчийн хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч, мөн хуулийн 133 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгддэг бөгөөд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг олж цуглуулах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу явуулжээ.

 

9. Тухайлбал, шүүх өөрийн санаачилгаараа Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгч Х.М- /РД:**********/ болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтуудыг гаргуулах /хэргийн 30-36  дахь тал/,

- аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас хүсэлт гаргагч түүний Баян-Өлгий аймгийн “Аватекскайнар” ХХК, “Аватекскайнар ноос” ХХК, “Файнноос” ХХК-нд 2007.09.01-2023.01.31-ний өдрийг хүртэл ялгагч, чанар шалгагч, самнах машин баригчаар тус тус ажиллаж байсан талаар ажилтныг ажилд томилж, чөлөөлсөн  тушаал болон  цалин хөлсний талаарх баримтыг гаргуулах /хэргийн 37-38 дахь тал/, 

- хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2007-2023 оны 10 дугаар сар хүртэл “Аватекскайнар” ХХК, “Аватекскайнар” ноос ХХК, “Файнноос” ХХК-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан болон хүсэлт гаргагч Х.М-ын нэр дээр тус байгууллагад тухайн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагааг хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаж ирүүлэхийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга М.Армияд даалгаж, хүсэлтийг хангасан /хэргийн 46-48, 58-62 дахь тал/,

- Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газраас Хабайн М- нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Сангийн аж ахуйд 1987.03.25-1992.03.01 хүртэл хугацаанд, “Дээж”  ХК, “Орхон  булаг”  ХК-д 1992.03.02-1999.05.31-ний өдрийг хүртэл хугацаанд цэвэрлэгчээр ажиллаж байсан гэх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх лавлагаа гаргуулах /хэргийн 63-65 дахь тал/,

- Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасагт Х.М- нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын САА-д 1987.03.25-1992.03.01-ний өдрийг хүртэл үйлчлэгч, цэвэрлэгчээр ажилласан гэх тул дээрх хугацаанд хүсэлт гаргагчийг ажилд томилж, чөлөөлсөн тушаал болон цалин хөлсний баримт байгаа эсэх,

- мөн түүний хөдөлмөрийн дэвтэрт Сэлэнгэ аймгийн Орхонтуулын САА-н даргын 1988 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 78 дугаар тушаалаар үйлчлэгчээр авч ажиллуулсан, 1992 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаар тушаалаар уг ажлаас чөлөөлж, “Дээж” компанийн мэдэлд шилжүүлсэн тухай бичилт хийгдсэн тул уг тушаалуудыг тус тус гаргуулах /хэргийн 66-73 дахь тал/,

- гэрчээс мэдүүлэг авах /хэргийн 77-83 дахь тал/ зэрэг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох, тодруулах зорилгоор тодорхой ажиллагаа явуулсан боловч хэрэгт цугларсан баримтуудаар хүсэлт гаргагчийн зарим шаардлага  тогтоогдохгүй байх тул “шүүх өөрөө нотлох баримтаа цуглуулах, бүрдүүлэх үүргээ хангалттай биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдсангүй” гэх давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

 

10. Хэрэв хүсэлт гаргагч Х.М- нь “Аватекскайнар” ХХК-д 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2008 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2009 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2009 оны 7 дугаар сар хүртэл, 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, 2010 оны 5 дугаар сар дуустал ялгагчаар, “Аватекскайнар ноос” ХХК-д 2013 оны 7 дугаар сар дуустал, 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сар хүртэл самнах үйлдвэрийн чанар шалгагчаар, “Файнноос” ХХК-д 2015 оны 8 дугаар сар дуустал, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 01-ний хүртэл, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний хүртэл, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл, 2022 оны 12 дугаар сар дуустал, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, самнах машин баригчаар тус тус ажиллаж байсан талаарх нийгмийн даатгалын шимтгэл нь ажил олгогчийн буруугаас болж төлөгдөөгүй гэж үзвэл тэрээр эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тэдгээр ажил олгогчид холбогдуулан шүүхэд мэдүүлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.

 

11. Иймд “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлыг дээрх үндэслэлүүдээр хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

12. Хуульд зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2024/00231 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Х.М-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК 

                       

ШҮҮГЧ                                                М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧ                                                Д.КӨБЕШ