Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/40

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Э.Эт холбогдох эрүүгийн 1907000520026 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, *******, *******, хамтаар тоотод оршин суух,

урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 1 сарын 12-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,  мөн хуулийн ерөнхий ангийн 6 зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн ********** дугаартай, ******* овогт Э.Э.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Э.Э нь 2019 оны 0 сарын 27-ны шөнө 23 цагийн үед Налайх дүүргийн хороо “Оргио” тахианы үйлдвэрийн урд талын засмал замын дэргэд Ч.Г, Б.Ч нартай тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ автомашин шүргэсэн гэх шалтгаанаар үл ойлголцож улмаар  Б.Чийн нүүрэн тус газарт цохиж хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол, Ч.Гг газар унагааж нүүрэн тус газар нь өшиглөж зүүн нүдний зовхи болон алимны салстын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 0 сарын 27-нд би чиглэлийн замд найзынх руугаа хөргөгч ачаад явж байсан. Шар өнгийн Хово машиныг гүйцэж түрүүлэх гээд явж байтал шороон замаар улаан Порестер давхар гүйцэж түрүүлэх гээд байсан. Намайг дөнгөж эгнээндээ ороод байж байтал шороон замаар намайг гүйцэж түрүүлээд орж ирэхдээ миний машины урд талын нүүрийг гэрэлтэй нь хамт хамаад явсан. Би 100 метр хэртэй араас нь хөөж зогсоогоод “яаж байгаа юм бэ” гэж асуутал надад “чи яаж яваад байгаа юм бэ” гэж хэлж байсан. Эхлээд хамт явж байсан согтуу хүн нь намайг ирээд цохисон. Тэгэхээр нь би тэр согтуу хүний нүүр лүү зөрүүлээд нэг цохитол нүүрээ бариад суучихсан. Тэгтэл цаанаас нь жолооч нь гарч ирэнгүүтээ “чи яаж байгаа юм” гэж над руу гараа зангидаад дайраад гүйгээд ирэхээр нь би сандарсандаа зөрүүлээд цохчихсон. Тэгээд цагдаа дуудаад бүгд цагдаа дээр ирсэн” гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.Ггийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 0 сарын 27-ны өдөр 22 цагийн үед байх би Чийн хамт Улаанбаатар хотоос ийн чиглэлд гэртээ харих гээд явж байсан юм. Тэгээд “Оргио” тахианы үйлдвэрийн урд зам дээр явж байтал бид 2-ын урд нэг цагаан өнгийн гэсэн улсын дугаартай портер машин явж байсан юм. Тэгээд Ч уг машиныг гүйцэж түрүүлээд дохиогоо өгөөд урдуур нь орсон чинь нөгөө цагаан өнгийн портер машин Чийн жолоодож явсан машины араас мөргөчихсөн юм. Тэгээд Ч замын хажуу тал руу машинаа шахаж зогсоогоод машинаасаа буугаад тухайн портерийн жолоочтой очиж уулзсан чинь  Чийг шууд цохиод авахаар нь би машинаасаа буугаад очоод салгах гэтэл уг портерийн жолооч намайг барьж аваад тонгорч унагаагаад миний нүд рүү нэг удаа өшиглөсөн. Тухайн үед эмчилгээ хийлгээгүй, харин томограф болон рентгэн зураг авахуулсны 130 мянган төгрөг болон үүний мөнгийг Э өгсөн.

...Би шүүх хуралд оролцохгүй, Одоо надад санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Чийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би найз Ч.Ггийн хамт 2019 оны 0 сарын 27-ны 22 цагийн үед байх Улаанбаатар хот руу оччихоод Налайх дүүргийн рүү харих гээд явж байсан юм. Тэгээд Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргио” тахианы үйлдвэрийн урд замд миний жолоодож явсан тээврийн хэрэгслийг хойд талаас 99-56 улсын дугаартай цагаан өнгийн  портер машин машин ирж мөргөсөн. Тэгээд би унаж явсан тээврийн хэрэгслээ замын хажуу тал руу зогсоогоод машинаасаа буугаад нөгөө портерийн жолоочийг “чи одоо яаж яваад байгаа юм бэ” гэж хэлтэл манай найз Г бид хоёрыг нөгөө портерийн жолооч цохиж зодсон.

..Миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Томограф болон рентгэн зураг авахуулахад 115 мянган төгрөг болсон ба түүний мөнгийг Э гэх залуу өгсөн.

...Би шүүх хуралд оролцохгүй, Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

          Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 0 сарын 30-ны өдрийн №86 дугаар:

  1. “Ч.Г-н биед зүүн нүдний зовхи болон алмины салстын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

/хх-ийн 35 дугаар тал/

          Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 0 сарын 30-ны өдрийн №85 дугаар:

  1. “Б.Ч-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

/хх-ийн 46 дугаар тал/

 

Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тасгийн Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан материалын хуулбар,

/хх-ийн 03-09 дүгээр тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 68 дугаар тал/,

 

Нийслэлийн Налайх дүүргийн хорооны Засаг даргын тодорхойлолт,

/хх-ийн 90 дүгээр тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 9 тал/

 

Төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

/хх-ийн 92 дугаар тал/,

 

Хас банкны дансын хуулга,

/хх-ийн 94-95 дугаар тал/,

 

Хохирогч нарын Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт,

 /хх-ийн 100-10 тал/,

 

Шүүгдэгч Э.Эын Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт,

/хх-ийн 102 дугаар тал / зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч,  хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

  1. Гэм буруугийн талаар                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 0 сарын 27-ны шөнө 23 цагийн үед Налайх дүүргийн хороо “Оргио” тахианы үйлдвэрийн урд талын засмал замын дэргэд Ч.Г, Б.Ч нартай тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ автомашин шүргэсэн гэх шалтгаанаар үл ойлголцож улмаар  Б.Чийн нүүрэн тус газарт цохиж хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол, Ч.Гг газар унагааж нүүрэн тус газар нь өшиглөж зүүн нүдний зовхи болон алимны салстын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Э.Эын өгсөн “...Эхлээд хамт явж байсан согтуу хүн нь намайг ирээд цохисон. Тэгэхээр нь би тэр согтуу хүний нүүр лүү зөрүүлээд нэг цохитол нүүрээ бариад суучихсан. Тэгтэл цаанаас нь жолооч нь гарч ирэнгүүтээ “чи яаж байгаа юм” гэж над руу гараа зангидаад дайраад гүйгээд ирэхээр нь би сандарсандаа зөрүүлээд цохчихсон. Тэгээд цагдаа дуудаад бүгд цагдаа дээр ирсэн...” гэх,

хохирогч Ч.Ггийн “...гэтэл уг портерийн жолооч намайг барьж аваад тонгорч унагаагаад миний нүд рүү нэг удаа өшиглөсөн...” гэх,

хохирогч Б.Чийн “...Миний хамар руу гараараа нэг удаа цохисон...” гэх

мэдүүлгүүд болон Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 0 сарын 30-ны өдрийн №85, 86 дугаар дүгнэлтүүд /хх-36, 46/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

  1.  Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө барагдуулж үнэн санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд оруулж байна” гэх,

Өөрий өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгч: “Өмгөөлж хэлэх зүйлгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Э.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд Э.Эыг олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөг торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх нь зүйтэй  гэж шүүх үзэв.  

 

  1. Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаар хохирогч нар мөрдөн байцаалтад “...Одоо надад санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч Э.Эыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. ******* овогт Э.Эыг олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Эт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Э.Эт мэдэгдсүгэй.
  5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                            

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ