Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч С.Цэрэндалай,

хохирогч Б.Ц,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:   

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Ц.Бод холбогдох эрүүгийн 1907000340024 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, *******, *******,*******,******* хамтаар т оршин суух бүртгэлтэй, одоо тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ********** дугаартай, овогт Ц.Б.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Ц.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр , д өөрийн******* Б.Цийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Одоо******* ээжтэйгээ хамт амьдардаг. Манай хамгийн бага эмэгтэй дүү хот руу орж ирж байна гэхэд Чойрт байдаг манай нэг эмэгтэй дүү хотын байранд битгий аваачаарай өөр газар аваачаарай гэсэн юм. Манай хамгийн бага дүү оюутан болохоор нь хотын эзгүй байранд байлгахад болохгүй зүйл юу байхав дээ гээд хэрэг гарахын өмнөх өдөр би эгч дүүстэй маргалдсан юм. Намайг гаас ирэхэд нэг зүйл яригдсан байсан. Манай 3 эмэгтэй хоорондоо ерөөсөө эв түнжингүй байдаг учраас би үүнийг*******, ээжид хэлж ойлгуулж аль болох эвлэрүүлчих юмсан гэж хичээдэг. Гэтэл манай******* намайг ийм зүйл хийсний төлөө атаархаад байна гээд байсан юм. Охидуудаа хооронд нь эвлэрүүлэх үүднээс зохицуулах ёстой гэсэн үүднээс би*******д уурласан. Энэ бол миний буруу өөрийгөө зөвтгөх ямар ч зүйл байхгүй . Аавын эмчилгээний зардлыг манай хоёр эмэгтэй дүү төлбөрийг нь хийсэн” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай хүүхэд эгч дээрээ 1 сар болоод аас 2019 оны 3 дугаар сарын 07-ны шөнө ирсэн. Манай хүү Ц.Бын хамгийн бага дүү нь 4 дүгээр күрсийн оюутан болоод хөдөөнөөс хотод ирсэн байсан. Ц.Быг юунд уурласныг би ёстой мэдэхгүй байна. Ц.Бын удаах дүү нь аймагт ажиллаж амьдардаг бөгөөд тэдний байр нь хотод байдаг юм. Тиймээс тухайн хотын байрны түлхүүрийг өгсөнгүй гэж Ц.Б уурласан юм шиг байгаа юм. Ц.Быг зуух өшиглөхөд нь би яагаад уурлаад байгаа юм гэж асуухад хэдэн хүүхнүүддээ хэлэхгүй юу гэж байсан. Манай хүү Ц.Б багадаа тархины гэмтэл, диатезтэй байсан бөгөөд зүрх муутай хүүхэд юм. Ийм л зүйл болсон тэрнээс биш би хүүдээ зодуулаад байдаггүй. Одоо надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Цийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тэгээд дүү нараа муулаад байхаар нь “цаадуул чинь амиа тээгээд яваад байгаа юм чи тэдэнд атаархаад яахав” гэтэл уурлаад халуун савтай цай ши******* орон дээр ирээд багалзуурдаж аваад цохихоор нь гараа далайтал хамар дээр нь таараад хамраас нь цус гарсан. Тэгээд намайг үргэлжлүүлээд цохиод байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 06 дугаар тал/

Гэрч Ц.Мын мөрдөн байцаалтад өгсөн “...Манай хүү Ц.Б урьд өдөр нь аймаг явж байгаад ирсэн юм. Тэгээд өглөө босоод*******тайгаа юм яриад л байх шиг байсан. Ц.Б*******даа “танай энэ хэдэн хүүхнүүд чинь таарч тохирохгүй байна” гээд л*******аасаа хэрүүл өдөөд байсан. Тэгээд Ц.Б “хот руу явлаа 5000 төгрөг өгчих” гэхээр нь би мөнгө өгсөн чинь гараад явсан. Тэгээд удалгүй Ц.Б гаднаас орж ирээд зүгээр сууж байснаа гэнэт уурлаж босож ирээд гэрийн зуухаа өшиглөөд ширээн дээр байсан халуун савтай цайгаа******* руугаа ши*******,*******ыгаа орон дээр нь дарж унагаагаад цохиод авахаар нь би айсандаа гараад гүйсэн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 18-21 дүгээр тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №1218 дугаар:

  1. “Б.Ц-н биед зүүн хөхлөг сэртэн, зүүн чихний дэлбэнгийн ар хэсгүүдэд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, духны дунд хэсэгт цус хуралт, зүүн хөмсөгт цус хуралт, баруун, зүүн нүдний *******, доод зовхинд цус  хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 28 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 39 дүгээр тал/

          Нийслэлийн ны Засаг даргын тодорхойлолт,

          /хх-ийн 45 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

          /хх-ийн 46 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч,  хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

  1. Гэм буруугийн талаар                                                                                                                                          

Шүүгдэгч 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр , д өөрийн******* Б.Цийг “Охидуудаа хооронд нь эвлэрүүлсэнгүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зодон зүүн хөхлөг сэртэн, зүүн чихний дэлбэнгийн ар хэсгүүдэд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, духны дунд хэсэгт цус хуралт, зүүн хөмсөгт цус хуралт, баруун, зүүн нүдний *******, доод зовхинд цус  хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Ц.Бийн өгсөн “...Охидуудаа хооронд нь эвлэрүүлэх үүднээс зохицуулах ёстой гэсэн үүднээс би*******д уурласан. Энэ бол миний буруу өөрийгөө зөвтгөх ямар ч зүйл байхгүй...” гэх,

хохирогч Б.Цийн “...гэтэл уурлаад халуун савтай цай ши******* орон дээр ирээд багалзуурдаж аваад цохихоор нь гараа далайтал хамар дээр нь таараад хамраас нь цус гарсан. Тэгээд намайг үргэлжлүүлээд цохиод байсан...” гэх,

гэрч Ц.Мын “...уурлаж босож ирээд гэрийн зуухаа өшиглөөд ширээн дээр байсан халуун савтай цайгаа******* руугаа ши*******,*******ыгаа орон дээр нь дарж унагаагаад цохиод авахаар нь би айсандаа гараад гүйсэн...” гэх мэдүүлгүүд болон Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №1218 дугаар дүгнэлт /хх-28/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

  1.  Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бод 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэх,

Өөрий өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгч: “Хэлэх үг байхгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Ц.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Ц.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй  гэж шүүх үзэв.  

  1. Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаар хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “...Одоо надад гомдол санал байхгүй...” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч Ц.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. овогт Ц.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Быг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Бод мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 162.4 дэх хэсэгт Ц.Бод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                            

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ