| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2019/0047/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/47 |
| Огноо | 2019-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Батхишиг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2019/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,
улсын яллагч М.Батхишиг,
шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Д.Сод холбогдох эрүүгийн 1907001010035 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, *******, *******, хамтаар тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ********** дугаартай, ******* овогт Д.С.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч Д.С нь согтуугаар Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотод 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ч.Хгийн толгойн дух болон толгойн ар хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагийн үед найз Отэй хамт Хгийн гэрт очсон. Тэгээд О дэлгүүр орно гэхээр нь хамтдаа дэлгүүр орж, би найздаа нэг шил архи авсан. Бид буцаж ирээд Хгийн гэрийн ард биллъяард байхаар нь орж тоглосон. Тэгээд бид 2 архиа уусан. Бас миний машинд байсан 2 пиво уусан. Оройн хоолны цаг болоод архиа ууж дуусаад Хгийн гэрт очсон. Оройн 20 цагаас 21 цагийн үед намайг унтаж байгаад гэнэт гарч ороод байсан гэж хэлсэн. Үүний дараагаар Огийн гэрлүү явахаар такси барих гэж оролдсон. Тэгээд Х “намайг согтуу хүн авч явах гэлээ” гэж маргалдахаар нь би түүнийг зодсон. Би архи уулгүй хэдэн жил болсон учир амархан согтчихсон юм шиг байна лээ. Тухайн үед миний ухаан санаа орж гараад байсан учраас яаж зодсоноо сайн санахгүй байна. Би тэр үед Хгийн толгойруу нь цохьсон юм шиг байна лээ. Тэр өдрөө шөнө нь би Хгийн гэрийн гадаа машинтай очихдоо унагасан машины түлхүүрээ хайж байгаад цагдаад баригдсан. Би цагдаад баригдаж эрүүлжүүлэх байранд саатуулагдсан” гэх мэдүүлэг,
Хохирогч Ч.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн үед Соронзонболд манай гэрт байж байгаад Огийн хамт “дэлгүүр ороод ирье” гэж хэлээд хамт явсан юм. Тэгээд удалгүй буцаж ирэхдээ 0,75 литрийн Эдэн нэртэй архи авч ирээд гадаа биллъярд тоглож байгаад О, Соронзонболд хоёр хувааж уугаад хоол цай хийж өгөөд орой болох үед Соронзонболд нилээн их согтсон байсан учир хойморт байрлах орон дээр унтуулаад манай нөхөр О баруун талын орон дээр унтсан юм. Гэтэл шөнө гэрэл унтраасан байх үед Соронзонболд босоод гарч орж байгаад Ог босгох гэж татаад байхаар нь гэрэл асааж очоод согтуу хүн битгий авч явах гээд байгаач гэхэд ямар нэгэн үгийн зөрөө байхгүй толгойн дух болон ар хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохиж зодоод гараад явсан.
...Би шүүх хуралд оролцохгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх мэдүүлэг,
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн №08шэ/139 дүгээр:
/хх-ийн 24 дүгээр тал/
Оршин суугаа хаягийн тодорхойлолт,
/хх-ийн 45 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 55 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 57 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Д.С нь согтуугаар Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотод 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ч.Хгийн толгой, дух болон толгойн ар хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь биед тархи доргилт, дух толгойн хуйханд шарх, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Д.Сын өгсөн “...Тэгээд Х “намайг согтуу хүн авч явах гэлээ” гэж маргалдахаар нь би түүнийг зодсон...” гэх,
хохирогч Ч.Хгийн “...Соронзонболд босоод гарч орж байгаад Ог босгох гэж татаад байхаар нь гэрэл асааж очоод согтуу хүн битгий авч явах гээд байгаач гэхэд ямар нэгэн үгийн зөрөө байхгүй толгойн дух болон ар хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохиж зодоод гараад явсан...” гэх мэдүүлгүүд болон Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн №08шэ/139 дүгээр дүгнэлт /хх-24/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Улсын яллагчаас “Шүүгдэгч Д.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурорын шатанд шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу улсын яллагчтай ялын талаар тохирсон. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн мөнгөн торгууль оногдуулах саналтай байна.” гэх,
Өөрий өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгч: “Өмгөөлж хэлэх зүйлгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Д.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Д.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөг торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаар хохирогч мөрдөн байцаалтад “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болно...” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч Д.Сыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ