Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 454

 

 

 

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
    Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би Архангай аймгийн Эрдэнэбулган 1-р баг, Цагаан давааны 38-34 тоотод оршин суух Бэсүд овгийн Рэнцэнлхүмбийн Буяннэмэхийн /РД:АЭ82050763/ нэхэмжлэлтэй, Монгол улсын ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит хөгжимт драмын театрт холбогдох тус театрын даргын 2016 оны 06 сарын 02-ны өдрийн Б/26 тоот тушаалыг хүчингүй болгуулж, менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1.315.914 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 550.000 төгрөг, нотариатын хөлс 5.000 төгрөг, нийт 1.870.914 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай иргэний хэргийг хянаад 
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Р.Буяннэмэх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Буяннэмэх миний бие 3 сартай жирэмсэн. Намайг 2016 оны 06 сарын 02-нд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-дэх заалтаар ажлаас чөлөөлсөн. Энэ заалтыг зөвшөөрөхгүй байгаа тул Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2016 оны 06 сарын 02-ны өдрийн Б/26 тоот тушаалыг хүчингүй болгож, Архангай аймгийн хөгжимт драмын театрын менежерийн ажил үүрэгт эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Удвал нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч Р.Буяннэмэхийг Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын ажлыг түр хийж гүйцэтгэж байсан Ж.Нямсүрэнгийн 2016 оны 6 сарын 2-ны өдрийн Б/26 дугаартай тушаалаар Архангай аймгийн Хөгжимт драмын театрын менежерийн ажлаас хууль бусаар халагдаж улмаар 2016 оны 6 сарын 2-ноос эхлэн цалин хөлс авахгүй хохирохын зэрэгцээ, эрүүл мэндийн даатгал огт төлөгдөхгүй, нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дурын нийгмийн даатгалын гэрээ байгуулж өөрөө төлж хохирч байна. Иймд Р.Буяннэмэхийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр нэмж 2016 оны 6 сарын 2-ноос шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 1.315.914 төгрөг гаргуулах болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү. Хууль зүйн зөвлөгөө авсан болон өмгөөлөгчид төлсөн хөлс 550.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нийт 1.870.914 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч И.Амартүвшин шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгч И.Амартүвшин миний бие Р.Буяннэмэхийн Хөгжимт драмын театрын даргын 2016 оны 06 сарын 02-ны өдрийн Б/26 тоот тушаалыг хүчингүй болгуулж, менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1.315.914 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 550.000 төгрөг, нотариатын зардал 5.000 төгрөг, нийт 1.870.914 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Р.Буяннэмэх нь хариуцагч Монгол улсын ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит хөгжимт драмын театрт холбогдуулан тус театрын даргын 2016 оны 06 сарын 02-ны өдрийн Б/26 тоот тушаалыг хүчингүй болгуулж, менежерийн ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Удвал ажилгүй байсан хугацааны цалин 1.315.914 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 550.000 төгрөг, нотариатын зардал 5.000 төгрөг, нийт 1.870.914 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
2016 оны 7 сарын 21-ний өдөр олгосон итгэмжлэлээр нэхэмжлэгч Р.Буяннэмэх нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, ... эрхийг төлөөлөгч В.Удвалд олгосон байх тул В.Удвал нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрхтэй. 
    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Р.Буяннэмэхийн Д.Ичинхорлоогийн нэрэмжит хөгжимт драмын театрт холбогдуулан тус театрын даргын 2016 оны 06 сарын 02-ны өдрийн Б/26 тоот тушаалыг хүчингүй болгуулж, менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Удвалын ажилгүй байсан хугацааны цалин 1.315.914 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 550.000 төгрөг, нотариатын зардал 5.000 төгрөг, нийт 1.870.914 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн төлөөлөгч И.Амартүвшин бүхэлд нь хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр тайлбараа гаргажээ.
 Хариуцагчийн төлөөлөгч И.Амартүвшин нь нэхэмжлэлийн үнийн дүнтэй маргаагүй бөгөөд түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар 70.200 төгрөг гаргуулах улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагч Монгол улсын ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит хөгжимт драмын театраас 35.100 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Р.Буяннэмэхийн нэхэмжлэлтэй, Монгол улсын ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит хөгжимт драмын театрт холбогдох тус театрын даргын 2016 оны 06 сарын 02-ны өдрийн Б/26 тоот тушаалыг хүчингүй болгуулж, менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1.315.914 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 550.000 төгрөг, нотариатын хөлс 5.000 төгрөг, нийт 1.870.914 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Монгол улсын ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит хөгжимт драмын театрын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44.885 төгрөгөөс 22.443 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, орон нутгийн орлогоос 22.443 төгрөг, хариуцагч Монгол улсын ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит хөгжимт драмын театраас 22.443 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Р.Буяннэмэхэд олгож, хариуцагч Монгол улсын ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит хөгжимт драмын театраас 35.100 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

3. Хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАЙГАЛМАА