| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2016/00427/И |
| Дугаар | 464 |
| Огноо | 2016-08-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 464
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1966 онд төрсөн, Архангай аймгийн Цахир сумын 3-р баг, Цахир гэх газар оршин суух Тайж овгийн Бүдээхүүгийн Балбурмаагийн /РД:АЗ66102500/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Г.Дулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Балбурмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Иймд ажилласан байдлаа тогтоолгоход шаардлагатай нотлох баримт болох архивын материал, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн намайг Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд 1982 оны 1 сарын 1-нээс 1990 оны 12 сарын 31-нийг дуусталх хугацаанд малчин, саальчин, Цахир сумын Саруул зам нэгдэлд 1991 оны 01 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 31-нийг дуусталх хугацаанд малчин, саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Г.Дулам шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Балбурмаагийн 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Цахир сумын Саруул зам нэгдэлд ажиллаж байсан баримт олдохгүй байгаа учир 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал Тариат сумын Ялалт нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байснаа тогтоолгох хүсэлттэй байна гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Г.Дулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Балбурмаа нь Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд малчин, саальчнаар 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан тул дээрх хугацаанд Г.Балбурмааг ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Б.Балбурмаагийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч зөрчилтэй гээд ажилласан жил нь орохгүй байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Балбурмаа нь 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.1 МАА-н 5 бригадын малчидад 806 хүнд 1986 оны ээлжийн амралтыг 1, 2, 3, 4, 5-р хавсралтаар олгосугай. Хавсралтанд: Б.Балбурмаа, эрхэлсэн ажил-хоньчин, 15 гэсэн “Малчдад 1988 оны ээлжийн амралт олгох тухай” Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 71 тоот тушаал,
1.2. Нэгдлийн үйлдвэрлэлд ажиллаж байгаа, нэгдлийн гишүүн 908 хүнд 1, 2, 3, 4, 5, 6, 7-р хавсралтаар 1986 оны ээлжийн амралтыг олгосугай. Хавсралтанд: саальчин Б.Балбурмаа, амарч эхлэх сар-3, өдөр-1, амрах ажлын хоног-15 гэсэн “1989 оны ээлжийн амралт олгох тухай” Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн даргын 1989 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 40 тоот тушаал,
1.3. Цахир сумын Саруул зам хоршооны өмч хувьчлалын материалын хавсралтанд: Б.Балбурмаа гэжээ.
2. Бүдээхүү овогтой Балбурмаагийн Тариат сумын Ялалт нэгдлийн Цахир бригадад малчнаар 1982, 1983, 1984, 1985, 1986, 1987, 1990 онуудад ажиллаж байсан үеийн цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 324 тоот цалингийн тодорхойлолт,
3. Гэрч Г.Адъяасүрэнгийн: “Би 1980 онд 8-р ангиа төгсөөд Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд 5 бригадад малчнаар анх очиж 1983 онд цэрэгт явж, 1986 онд цэргээс халагдаж ирсэн. 1986 оноос 1990 оныг дуустал Ялалт нэгдэлд малчнаар ажиллаад Цахир сумын Саруул зам нэгдэлд шилжин ажиллаж 1992 оныг дуустал ажиллаад Цахир сумын Саруул зам нэгдэл хувьчлагдсан. 1990 оны үед Цахир сум нь Тариат, Хангай сумдуудаас хүн авч байгуулагдаж байсан. Намайг Тариат сумын Ялалт нэгдэлд малчнаар ажилладаг байхад Б.Балбурмаа нь 1982 оноос тус нэгдэлд миний ажиллаж байсан 5-р бригадад саальчнаар ирж ажилласан. Намайг 1986 онд цэргээс халагдаж ирэхэд Б.Балбурмаа нь Ялалт нэгдэлд саальчнаар ажиллаж л байсан. Тэр үеэс би Б.Балбурмаатай 1990 оныг дуустал Тариат сумын Ялалт нэгдэлд, 1991 оноос 1992 оныг дуустал Цахир сумын Саруул зам нэгдэлд би малчнаар Б.Балбурмаа саальчнаар тус тус ажилласан” гэх мэдүүлэг,
4. Гэрч С.Хүрэлбаатарын: “Би 1981 оноос Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд хоньчноор анх очиж 1982 он хүртэл ажиллаад 1982 онд цэрэгт явсан. Намайг цэрэгт явахад Б.Балбурмаа нь Тариат сумын Ялалт нэгдэлд саальчнаар ажилладаг байсан. Би 1985 онд цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн Тариат сумын Ялалт нэгдэлд хоньчоор ажиллаж уг ажлаа Ялалт нэгдлийг хувьчлагдах хүртэл хийсэн. Б.Балбурмаа нь 1990 он хүртэл саальчнаар Тариат сумын Ялалт нэгдэлд ажиллаж байгаад Цахир сум 1991 онд байгуулагдахад Цахир сумын Саруул зам нэгдэл рүү шилжиж би Тариатдаа үлдэж байсан. Үүнээс хойш Б.Балбурмаа нь Цахир сумын Саруул зам нэгдлийг хувьчлагдтал ажилласан” гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгч Г.Дуламын хүсэлтээр хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан, түүний ажиллаж байсан талаар мэдэх Г.Адъяасүрэн, С.Хүрэлбаатар нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Мөн Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа, хэрэгт эх хувиараа авагдсан цалингийн тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.
Б.Балбурмаагийн Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан нь Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 71 тоот, 1989 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 40 тоот тушаал, Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 324 тоот цалингийн тодорхойлолт, гэрч Г.Адъяасүрэн, С.Хүрэлбаатар нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хүсэлт гаргагч Б.Балбурмаа 1982 оны 01 сарын 01-ний өдөр Тариат сумын Ялалт нэгдэлд ажилд орж, 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажилласан нь түүний Тариат сумын Ялалт нэгдэлд 1982, 1983, 1984, 1985, 1986, 1987, 1990 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 324 тоот цалингийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд Б.Балбурмааг Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд малчин, саальчнаар 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч Б.Балбурмаа нь Архангай аймгийн Цахир сумын Саруул зам хоршоонд ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргаагүй тул Цахир сумын Саруул зам хоршооны өмч хувьчлалын материалыг хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй баримт гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж овгийн Бүдээхүүгийн Балбурмааг Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд малчин, саальчнаар 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА
,