| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2016/0373/И |
| Дугаар | 342 |
| Огноо | 2016-06-27 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 342
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,******* тоотод оршин суух *******т овгийн *******гийн ******* /РД:*******/-гийн
Хариуцагч: ******* тоотод оршин сух ******* овгийн *******гийн //-т холбогдох
Орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлт 2.145.915 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмлэлийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: Б. нь миний өмчлөлийн УХ-12 дугаар гудас тоотод байрлах 30 айл хөлслөх суулгах зориулалтай 3 давхар төвийн шугамд холбогдсон орон сууцны 1 өрөө байрыг сарын 160.000 төгрөгөөр 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 25 сарын хугацаатай хөлслөн суусан. Оршин суугчид амьдрах хугацаандаа хог өрхийн сар бүр 2.500 төгрөг, халуун ус 1 хүн сарын 2.000-2.300 төгрөг, цэвэр ус нэг өрх сар бүр 10.500 төгрөгийг сарын хөлсөн дээр нэмж төлөхөөр мөн цахилгаан эрчим хүчний зардлыг тоолуураар төлж байхаар тохирсон. Тэрээр 2013 оны сарын хөлсийг бүрэн төлсөн. 2014 онд 5 сар, 2015 онд 7 сарын хөлсийг төлөөгүй мөн эрчим хүчний төлбөр 123.515 төгрөг, хог, цэвэр, халуун усны төлбөр 422.400 төгрөгийг тус тус төлөөгүй. Нийт 2.145.915 төгрөгийн хөлсийг төлөөгүй учраас гаргуулж өгнө үү. Амьдрах хугацаандаа төлбөр төлөхийг зөвшөөрч ажил, цалин орлоготой болохоор төлнө гээд өдий хүрсэн. Иймд аас түрээсийн төлбөр 2.145.915 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар: 2013 оны 6 сараас 2015 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд сарын 150.000 төгрөгөөр түрээслэсэн. Түрээслэх хугацаандаа төлбөрөө төлж байсан. Сургууль төгсөх гээд мөнгөний хэрэг гараад 6 сарын төлбөр төлөөгүй. Мөн 6 сарын тог, усны мөнгө төлөөгүй. Анх ороход барьцаа гээд 100.000 төгрөг авсан. Үүнийг төлбөрөөс хасуулаад 1.100.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэх 1.045.915 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.аас 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн УХ 12- тоотод байрлах нийтийн орон сууцны 1 өрөөг сарын 160.000 төгрөгөөр хөлслөхөөр тохирсон гэрээний үүргийн биелэлт 2.145.915 төгрөг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагаас 1.100.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх 1.045.915 төгрөгийг “төлсөн” үндэслэлээр татгалзаж маргана.
Зохигч орон сууц хөлслөсөн үйл баримт, цаг хугацааны талаар маргаагүй.
Харин сарын хөлсний талаар маргана.
Нэхэмжлэгч сарын 160.000 төгрөгөөр хөлсөө тохирсон гэж хавтаст хэргийн 2 дугаарт “төлбөр төлсөн тэмдэглэл”-ийг баримтаар ирүүлсэн. Уг баримт нь хэрэгт хамааралтай, үйл баримтыг нотолсон бичгийн баримт байсан учраас шүүх шийдвэр гаргахдаа үнэлсэн.
Хариуцагч Б. хөлсийг 150.000 төгрөгөөр тохирсон гэх боловч дээрх баримтыг няцааж мэтгэлцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөвхөн бичгээр тайлбар ирүүлсэн.
Тэрээр нийт 25 сар Б.*******гийн 1 өрөөг хөлслөхдөө 19 сарын хөлсийг нэмэгдэл зардал болох эрчим хүч, хог, цэвэр ус, халуун усны төлбөрийг зохих ёсоор төлсөн гэх боловч 2014 онд 3 сарын, 2015 онд 7 сарын хөлс нийт 1.600.000 төгрөг, эрчим хүчний төлбөр 123.515 төгрөг/өрх бүр тоолууртай/, хогны төлбөр 47.500 төгрөг/19 сар х нэг өрх 2.500₮/, халуун усны төлбөр 87.400 төгрөг/19 сар х 2 ам бүл х 2300₮=4600₮/, цэвэр усны төлбөр 199.500 төгрөг/ 19 сар х нэг өрх 10.500₮/ нийт 2.057.915 төгрөгийг төлөөгүй нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар няцаагдсан.
Нэхэмжлэгч Б.******* хөлслөгч нарын нэмэгдэл зардлыг өөрөө биелүүлж зохих байгууллагад төлсөн болохоо баримтаар нотолж шүүхэд төлбөр төлсөн баримтуудыг ирүүлсэн. Хариуцагч уг баримтуудыг няцааж баримт ирүүлээгүй.
Зохигчдын хооронд хүчин төгөлдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байгаа тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хөлс 10 сарын хөлс 1.600.000 төгрөгийг, орон сууц хөлслөхтэй холбоотой зайлшгүй зардал буюу хог, эрчим хүч, цэвэр ус, халуун усны 19 сарын зардал буюу 457915 төгрөгийг энэ хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.2.-т зааснаар шаардах эрхтэй.
Орон сууц хөлслөх гэрээнд зааснаар Б. хөлслөн авсан эд хөрөнгөтэй холбоотой зайлшгүй зардлыг сар бүр хөлслүүлэгч Б.*******д төлөхөөр тохирсон боловч 19 сарын зардлыг төлөөгүй. Түүний зардлыг зохих байгууллагад нь нэхэмжлэгч Б.******* урьдчилан төлсөн болох нь хавтаст хэргийн 5-16 дугаар хуудсан авагдсан төлбөр төлсөн тухай баримтуудаар тогтоогдсон учраас шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 10 сарын орон сууцны хөлс 1.600.000 төгрөг, зайлшгүй зардал/хог, эрчим хүч, усны төлбөр/ 457.915 төгрөг нийт 2.057.915 төгрөгийг хариуцагч Б.аас гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнгээ тодорхойлохдоо 88.000 төгрөгийн тооцооны алдаа гаргасныг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Хариуцагч Б. шүүх хуралдааны мэдэгдлийг хүлээн авч хэргийн материалтай танилцан хуралдааны товыг мэдсэн атлаа “ажилтай” шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т “хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх талаар нэхэмжлэгч хүсэлт гаргасан” тохиолдолд түүний оролцоогүй хэргийг шийдвэрлэхээр заасан учраас шүүх хариуцагч Б.ийн оролцоогүй хэргийг шийдвэрлэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлаж өгөхийн зэрэгцээ хариуцагч Б.т шүүх хуралдаанд ирэхгүй тохиолдолд гарах үр дагаврыг тайлбарлан өгч зохигчдын хуулиар олгосон эрхээр хангаж хэргийг шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагагаас зарим хэсгийг хангасантай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49.285 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.аас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 45.900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1., 288 дугаар зүйлийн 288.1.2.-т зааснаар хариуцагч ******* овгийн ийн //-аас 2.057.915 /хоёр сая тавин долоон мянга есөн зуун арван тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 88.000 /наян найман мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49.285 /дөчин есөн мянга хоёр зуун наян тав/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 45.900 /дөчин таван мянга есөн зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ