| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2016/0677/и |
| Дугаар | 644 |
| Огноо | 2016-09-09 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 644
| 2016 оны 09 сарын 09 өдөр | Дугаар 181/ШШ2016/00644 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6-р хороо, 34-р байр, 10 тоот хаягт оршин суух, Булгадар овогт Пүрэвжавын Нямдэлгэр /рд:ОО79072165/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, Бэлх 48 гудамж, 119а тоот хаягт оршин суух, Бутангууд овогт Түвшээгийн Баасанхүү /рд:ОН77121871/-д холбогдох,
Хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Нямдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Нямдэлгэр нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 онд Т.Баасанхүүтэй танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 оны 4 сарын 01-нд охин Болор, 2015 оны 7 сарын 24-нд хүү Өлзийбаяр нар төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2015 оны 7 сард салж тус тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш хүү, охин хоёр маань миний асрамжид өсөн торниж байна. Одоо нөхөр тусдаа амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Т.Баасанхүүг хүү Өлзийбаяр, охин Болор нарын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Нямдэлгэр нь хариуцагч Т.Баасанхүүд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Зохигчид 2013 оноос хамтран амьдарч, улмаар 2014 оны 4 сарын 01-ний өдөр охин Б.Болор, 2015 оны 7 сарын 24-ний өдөр хүү Н.Өлзийбаяр нар төрсөн болох нь 1107001718 болон 1107003533 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.
Охин Б.Болорын төрсний гэрчилгээнд эцгийн нэрийг Бутангууд овогт Түвшээгийн Баасанхүү гэж тэмдэглэсэн байх тул хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон гэж үзнэ.
Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч тэдний дундаас төрсөн хүүхэд нь бүртгэлтэй гэр бүлийн дундаас гарсан хүүхдийн адил эрх эдлэх тул хариуцагчаас тухайн хүүхдийн эцгийн хувьд хуульд заасан насанд хүртэл нь тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Т.Баасанхүү нь нэхэмжлэлийн хувийг 2016 оны 8 сарын 15-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул мөн хуулийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иймд нэхэмжлэгч П.Нямдэлгэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР