Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 356

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би

Нэхэмжлэгч *******,******* тоотод оршин суух *******ы ******* /РД:******* /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******нд  байрлах ******* *******д  холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор 548.643 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар  сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2007 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс ******* д *******аар ажиллаж байгаад 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр жирэмсэн байсны улмаас өөр ажил албан тушаалд шилжин аар томилогдсон. 2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр ******* ЭМТ-д т төрөн охинтой болсон боловч тухайн өдрөө нас барсан. 60 хоногийн дараа ажилдаа орох хүсэлтээ гаргаж өргөдлөө өгсөн боловч 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ажлаас халсан. ийн орон тоо байхгүй болсон тул 2 сарын тэтгэмж аваад ажлаас гар гэж тулгасан. Ингэж ажлаас халсан нь хууль эрх зүйн үндэслэлгүй  гэж   үзэж байна.   Иймд   ажилд   эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болох 548.643 төгрөгтооцон гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзахдаа: Миний бие өөр газар ажилд орохоор болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр гаргасан татгалзал зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Налайх д холбогдуулж  ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор 548.643 төгрөг гаргуулахыг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тухайгаа бичгээр мэдэгдсэн. /хх-14/

ИХШХШТ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа  татгалзсан бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.”  мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...нэхэмжлэгчийн татгалзалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана.” гэж заасан.

Дээрх  нөхцөл байдал энэ хэрэгт үүссэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож нэхэмжлэгч А.*******ын татгалзалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж  үзэв. 

Нэхэмжлэгч хуульд заасан журмын дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *******ы ******* /РД:******* /-ын нэхэмжлэлтэй *******нд  байрлах ******* д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор 548.643 /таван зуун дөчин найман мянга зургаан зуун дөчин гурав/ төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч А.******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

ШҮҮГЧ                                    Л.ЭНХБИЛЭГ