Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01333

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01333

 

 

Г.,,,,,,,,,,,,,ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

,,,,,,,,,,,,,,,, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2024/01043 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.,,,,,,,,,,,,,ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,,,,, ХК-д холбогдох,

210,098,412 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.,,,,,,,,,,,,,,,, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.,,,,,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.,,,,,,,,,,,,,,, А.,,,,,,,,,,,,,,,, хариуцагчийн өмгөөлөгч Э.,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1137 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 759 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 650 дугаар тогтоолын дагуу Ё.,,,,,,,,,,,,,,,,, Ч.,,,,,,,,,,,,,, нараас 210,098,412 төгрөгийг гаргуулж, Г.,,,,,,,,,,,,,д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааны явцад Ё.,,,,,,,,,,,,,,,,, Ч.,,,,,,,,,,,,,, нараас гаргуулж, Г.,,,,,,,,,,,,,д олгох ёстой байсан 210,098,412 төгрөгийг ,,,,,,,,,,,,, ХХК-ийн төлбөрт тооцон ,,,,,,,,,,,,,,,,, ХК-д шилжүүлсэн.

Энэхүү хууль бус ажиллагааг шүүхээс 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1461 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж шийдвэрлэсэн.

Г.,,,,,,,,,,,,, нь хууль бус ажиллагааны улмаас бусдад шилжүүлсэн 210,089,412 төгрөг, уг мөнгийг хадгаламжид хадгалах хугацааны хүү 59,087,513 төгрөгийг гаргуулахаар ,,,,,,,,,,,,,,,,, ХК, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан нэхэмжлэл гаргахад ,,,,,,,,,,,,,,,, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх энэхүү хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1318 дугаар шийдвэрээр Г.,,,,,,,,,,,,, нь уг мөнгөө авах эрхтэй боловч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар гаргуулж авах боломжтой гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

1.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай ярилцан Ч.,,,,,,,,,,,,,,, Ё.,,,,,,,,,,,,,,,, нартай эвлэрлийн гэрээ байгуулж, 210,098,412 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,, ХК-иас гаргуулах асуудлыг жич шийдвэрлүүлэхээр болсноор 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон.

Хэдийгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон боловч Г.,,,,,,,,,,,,, нь авах ёстой төлбөрөө аваагүй хэвээр байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ,,,,,,,,,,,,,,,,, ХК-д хандан хууль бус ажиллагааны улмаас шилжүүлсэн 210,098,412 төгрөгийг буцаан шилжүүлэхийг 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдсэн ч ,,,,,,,,,,,,,,,,, ХХК нь 210,098,412 төгрөгийг буцаан өгөхөөс татгалзсаар байна.

Иймд ,,,,,,,,,,,,,,,,, ХК-иас 210,098,412 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

,,,,,,,,,,,,,,,,, ХК нь иргэн Г.,,,,,,,,,,,,,ы өмчлөх эрхэд аливаа байдлаар халдаагүй, түүний хөрөнгийг хууль бусаар эзэмшээгүй. Г.,,,,,,,,,,,,, нь үнэхээр 210,098,412 төгрөгийг эзэмшиж байсан эсэх, түүнийг ,,,,,,,,,,,,,,,,, ХК нь яаж хууль бусаар авсан эсэх, одоо хэрхэн эзэмшиж буй зэргийг нотолсон баримтгүй.

,,,,,,,,,,,,,,,, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2016/01318 дугаар шийдвэрээр Г.,,,,,,,,,,,,, нь 210,089,412 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,наас нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааныг өмнө нь шүүх эцэслэн шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан Г.,,,,,,,,,,,,,ы хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, ХК-д холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс 210,098,412 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасны дагуу нэхэмжлэгч Г.,,,,,,,,,,,,, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Урьд шүүхээс Г.,,,,,,,,,,,,, нь 210,089,412 төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар гаргуулан авах боломжтой гэж дүгнэж шийдвэрлэсэн боловч ",,,,,,,,,,,,,,," ХК нь уг мөнгийг ашиглаж өөрийн дансанд байршуулж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгдээгүй.

Шүүх дээр дурдсан шүүхийн шийдвэрээр Г.,,,,,,,,,,,,, намайг шаардах эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй гэж үзэж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба өмнө нь явуулсан хууль бус ажиллагаагаа хүчингүй болгосон.

Ч.,,,,,,,,,,,,,,, Ё.,,,,,,,,,,,,,,,, нар нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, 210,098,412 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэрийн дансанд шилжүүлж өмчлөх эрхээ дуусгавар болгосон зэргээс үзэхэд Ч.,,,,,,,,,,,,,,, Ё.,,,,,,,,,,,,,,,, нар нь нэхэмжлэх эрхгүй байна.

4.2. ",,,,,,,,,,,,,,,,," ХК-д иргэн Г.,,,,,,,,,,,,,аас 210,098,412 төгрөгийг гаргуулах шүүхийн шийдвэр байхгүй, Нийслэлийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх албанаас ,,,,,,,,,,,,,,,,,инд хандаж 210,098,412 төгрөгийг буцаан шилжүүлэхийг шаардсан ч хүлээн аваагүй.

,,,,,,,,,,,,,,,,,инд хуульгүй, гэрээгүй, шүүхийн шийдвэргүйгээр бусдын мөнгийг эзэмших эрх хуулиар олгогдоогүй. Гэтэл ,,,,,,,,,,,,,,,,, нь тухайн мөнгийг хууль бусаар эзэмшин ашиг олсоор байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн зохицуулалт нь зөвхөн нэг бүрийн шинжээр тодорхойлогдох хөрөнгөд хамаарагдах зохицуулалт биш юм. Төрлийн шинжээр тодорхойлогдох хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах эрхийг хязгаарлаагүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

,,,,,,,,,,,,,,,,,ны хүлээн авсан төлбөрийг буцааж гаргуулах шүүхийн шийдвэр байхгүй. Уг мөнгийг тусдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хүлээн авсан. Үүнийг Ч.,,,,,,,,,,,,,,, Ё.,,,,,,,,,,,,,,,, нар нь шаардах эрхгүй тул тэдгээрээс гэрээний дагуу шаардах эрх хүлээн авсан гэж байгаа нь үндэслэлгүй.

Мөн тус банк нь нэхэмжлэгчийн өмчлөлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Г.,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, ХК-д холбогдуулан 210,098,412 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Анхан шатны шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэв.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1137 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 758 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 650 дугаар тогтоолоор Ё.,,,,,,,,,,,,,,,,, Ч.,,,,,,,,,,,,,, нараас 210,098,412 төгрөгийг гаргуулж, Г.,,,,,,,,,,,,,д олгохоор шийдвэрлэсэн /хх 36-52/.

 

3.2. Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1290 дугаар шийдвэрээр ,,,,,,,,,,,,, ХХК-иас 543,112,311 төгрөг гаргуулж ,,,,,,,,,,,,,,,,,инд олгохоор шийдвэрлэсэн /хх 126-128/.

 

3.3. ,,,,,,,,,,,,,,,, дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1461 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 873 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 37 дугаар тогтоолоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Ё.,,,,,,,,,,,,,,,,, Ч.,,,,,,,,,,,,,, нараас төлбөрт гаргуулсан 210,098,412 төгрөгийг төлбөр авагч Г.,,,,,,,,,,,,,д олголгүй ,,,,,,,,,,,,, ХХК-ийн ,,,,,,,,,,,,,,,,,инд төлөх төлбөрт шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн /хх 53-60/.

 

3.4. ,,,,,,,,,,,,,,,, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2016/01318 дугаар шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон ,,,,,,,,,,,,,,,,,анд холбогдох хууль бус ажиллагааны улмаас бусдад шилжүүлсэн 210,089,412 төгрөг, уг мөнгийг хадгаламжид хадгалж байгаа хугацааны хүү 59,087,513 төгрөгийг тус тус гаргуулах тухай Г.,,,,,,,,,,,,,ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хх 64-71/.

 

3.5. Г.,,,,,,,,,,,,, болон Ч.,,,,,,,,,,,,,,, Ё.,,,,,,,,,,,,,,,, нар нь 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр эвлэрлийн гэрээг байгуулж, холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон /хх 61-63/.

 

3.6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 5/469 тоот албан бичгээр холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчингүй болсон тул ,,,,,,,,,,,,, ХХК-ийн төлбөрт хүлээн авсан 210,098,412 төгрөгийг буцаан шилжүүлэхийг ,,,,,,,,,,,,,,,,, ХК-д мэдэгдсэн /хх 100/.

 

4. Ё.,,,,,,,,,,,,,,,,, Ч.,,,,,,,,,,,,,, нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар 210,098,412 төгрөгийг төлбөр авагч Г.,,,,,,,,,,,,,д төлсөн байна. Харин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба тухайн төлбөрийг төлбөр авагч Г.,,,,,,,,,,,,,д олголгүй Г.,,,,,,,,,,,,,ы захирлаар ажилладаг ,,,,,,,,,,,,, ХХК-иас 543,112,311 төгрөг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөрт тооцон ,,,,,,,,,,,,,,,,, ХК-руу шилжүүлжээ.

Энэхүү хоёр тусдаа гүйцэтгэх хуудастай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгээгүй атлаа төлбөр авагч иргэний авах ёстой төлбөрийг төлбөр төлөгч хуулийн этгээдийн төлбөрт тооцож шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллааг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

 

4.1. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчингүй болсон боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шаардсанаар ,,,,,,,,,,,,,,,,, ХК нь хүчингүй болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хүлээн авсан 210,098,412 төгрөгийг буцааж шилжүүлж өгөөгүй.

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1137 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 758 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 650 дугаар тогтоолд заасан төлбөр 210,098,412 төгрөгийг төлбөр төлөгч Ё.,,,,,,,,,,,,,,,,, Ч.,,,,,,,,,,,,,, нь төлж барагдуулсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хэлэлцэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тул ажиллагааны явцад төлсөн төлбөрийг шаардах эрхийг нэхэмжлэгч хэрэгжүүлэх бөгөөд төлбөр төлөгч нараас шаардах эрх шилжүүлэн авах ойлголт байхгүй.

Өөрөөр хэлбэл, төлбөр авагч Г.,,,,,,,,,,,,,д төлбөр төлөгч Ё.,,,,,,,,,,,,,,,,, Ч.,,,,,,,,,,,,,, нараас төлсөн 210,098,412 төгрөгийн төлбөрийг хуульд заасан үндэслэлээр ,,,,,,,,,,,,,,,,, ХК хүлээн авсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Мөн ,,,,,,,,,,,,,,,,, ХК-д Г.,,,,,,,,,,,,,ы авах ёстой төлбөрийг шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн.

 

4.2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж заасан.

Иймд ,,,,,,,,,,,,,,,,, ХК-иас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 210,098,412 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

4.3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өмчийн эрх зүйн хүрээнд гаргасан боловч түүний үндэслэлд хамаарах үйл баримт, эрх зүйн дүгнэлт нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтад хамаарч байгаа тул холбогдох эрх зүйн дүгнэлтийг дээрх байдлаар залруулан дүгнэв. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагч хүлээн авах ёстой эсэх талаар мэтгэлцсэн болно.

Түүнчлэн ,,,,,,,,,,,,,,,, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2016/01318 дугаар шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, ,,,,,,,,,,,,,,,,,инд холбогдох Г.,,,,,,,,,,,,,ы гаргасан гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хүлээн авсан төлбөрийг гаргуулахаар шаардсан энэ нэхэмжлэлийг шүүхэд гаргахад хамаарахгүй. Мөн уг шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар төлбөрийг барагдуулах ёстой гэж дүгнэсэн ч дээрх ажиллагаа дуусгавар болсон.

 

4.4. Нэхэмжлэгч нь төлбөрт хүлээн авсан мөнгөн хөрөнгийг шаардаж шүүхэд хандаж байсан, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй холбоотой шаардах эрхийг хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа арван жил тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, хугацаа хэтрээгүй гэх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт нийцсэн.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ,,,,,,,,,,,,,,,, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2024/01043 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, ХК-иас 210,098,412 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид Г.,,,,,,,,,,,,,д олгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.3-т зааснаар нэхэмжлэгч Г.,,,,,,,,,,,,, нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, ХК-иас 1,208,442 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Т.БАДРАХ