Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч П.Туяат, Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Б,

улсын яллагч М.Батхишиг,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батзаяа,

шүүгдэгч Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:                                                                                                                        

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Р.Бт холбогдох эрүүгийн 1907000460028 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, *******, *******, ******* хамтаар аймгийн , байр 17 тоотод оршин суух хаягтай, одоо тоотод түр оршин суух,

урьд Дархан хотын шүүхийн 1981 оны 0 сарын 13-ны өдрийн 03 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн “б”-д зааснаар 7 жил хорих ял шийтгэж, 1984 оны 0 сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

мөн Нийслэлийн Г.С дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 582 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 3 жил хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн ********** дугаартай, ******* овогт Р.Б.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Р.Б нь 2019 оны 0 сарын 24-ний өдрийн 15 цагийн орчим Налайх дүүргийн хороо Уурхайчдын 1а-8 тоотод согтуугаар хамт архи ууж байсан Г.Стай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан улмаар түүний зүүн дал орчимд хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Бын өгсөн: “2019 оны 0 сарын 10-нд би дүү рүүгээ залгаад “хэдэн төгрөг өгнө гэсэн яасан бэ” гэхэд “дараа болъё” гэсэн. 2019 оны 0 сарын 24-ний өдөр дүүгээсээ мөнгө авах гээд Налайхад ирсэн. Намайг “Буян Налайх” дээр ирэхэд манай дүү найз Г.С гэх залуутай хамт ирсэн. Дүүтэйгээ уулзахад “айлд бууз жигнүүлж байгаа тийшээ очъё” гээд бид 3 дэлгүүр орж “Хараа” нэртэй архи аваад айлд очиход айлын эзэн бууз жигнэж байсан. Авч очсон архиа 4-үүлээ хувааж уусан. Тэгсэн манай дүү “дахиад нэг архи аваад ирье” гээд явсан. Манай дүү нэлээн удаж байгаад нэг шил архи авч ирснийг дахиад хувааж уусан. Г.С бид хоёр цэрэгт байсан тухайгаа ярьж байгаад “би явлаа” гэж хоёр, гурван удаа хэлэхэд явуулахгүй байсан. Тэгээд Г.Сыг босоод ирэхэд би айхдаа ширээн дээр байсан хутгыг аваад баруун шуу руу нь хутгаллаа гэж бодсон чинь хавирга руу нь орчихсон байсан. Тэгтэл гаднаас манай дүү Б орж ирээд “та яагаад хүн хутгалчихваа” гэхээр нь “айсандаа хутгалчихлаа” гэж хэлсэн. Удалгүй Г.Сын эхнэр гаднаас орж ирсэн. Түргэн дуудсан чинь “дуудлагатай явж байна өөрсдөө хүрээд ир” гэхээр нь такси бариад эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр очоод Г.С боолгох гээд ороход цагдаа нар ирээд намайг аваад явсан” гэх,

Хохирогч Г.Сын мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 0 сарын 24-ний өдрийн 09 цагийн үед байх би Тамгын газар орох гээд ын автобусны буудал дээр алхаж явтал Б гээд цэргийнхээ он жавтай таарсан юм. Тэгээд Б “хоёулаа Эынд очъё найз нь тэдний авдарыг цоохорлож өгнө гээд хэлчихсэн юм” гэж хэлээд Б бид 2 дэлгүүрээс нэг шил архи аваад Налайх дүүргийн хороонд Эынд очоод Э, Б бид 3 нэг шил архи хувааж уучихаад байж байтал Б “манай ах хотоос ирж байна гэнэ хоёулаа автобусны буудал ороод манай ахыг тосч авчихаад ирье” гэж хэлээд ын автобусны буудал дээр очиход Бийн ах гээд танихгүй хүн ирсэн байсан. Тэгээд бид 3 “” худалдааны төвөөс нэг шил архи аваад буцаад Эын гэрт очсон. Тэгээд бид нар авсан архиа хувааж ууж дуусгачихаад Б бид 2 дахиад архи авахаар гарч явсан ба тухайн үед Э, Бийн ах 2 үлдсэн. Б бид 2 “” банк орж мөнгө авчихаад дэлгүүрээс 2 шил архи аваад буцаад Эынд очих замдаа гудамжинд танидаг хүмүүстэй тааралдаад нэг шил архиа хувааж уучихаад үлдсэн нэг шил архиа аваад Эынх руу явах замдаа Э бид хоёртой тааралдаад Эынд цуг очсон. Тэгээд авсан нэг шил архиа хувааж уугаад армийн талаар Р.Бтай юм ярьж байгаад үл ялиг маргалдсан юм. Тэгээд гэнэт Р.Б хутга бариад босоод ирэхээр нь би хутгыг нь булааж авах санаатай хутганых нь ирэн дээрээс атгаад авсан чинь миний зүүн гарын долоовор хуруу зүсэгдээд сарвууны хэсэг рүү хутганых нь ир орчихсон. Тэгээд би алуулж магадгүй юм шиг байна гэж бодоод Эынхаас гарах гэтэл миний ар руу хутгалчих шиг болоод халуун оргиод явчихаар нь “Р.Баа чи намайг хутгалчихлаа шүү дээ” гэсэн чинь “хаана чинь хутгалсан юм” гээд хайгаад байсан. Тэгээд такси бариад эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 12-14 дүгээр тал/

Хохирогч Г.Сын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн “...Би өнөөдөр хүнд хутгалуулсан учир яаралтайгаар Улаанбаатар хот руу  явах гэж байна. Тийм учраас эрүүл мэндийн нэгдэлд гараар мэдүүлэг өгөхөд татгалзахгүй. Өнөөдөр найз Бийн ах нь хотоос ирсэн гээд архи авсан юм. Тэгээд Э гэх айлд очсон юм. Тэр айл нь Налайх дүүргийн хороонд байдаг юм. Тэгээд архи ууж байхдаа армийн юм яриад байхаар нь “чи яагаад худлаа яриад байгаа юм бэ” гэтэл “чи юу вэ” гээд босоод ирсэн. Би тэр үед гэрийн ертөнцийн зүгээр үүд хавьцаа ширээны хажуу талд зогсож байтал хутга бариад эхлээд дал хэсэг рүү хутгалсан. Тэгээд хутгыг нь гараараа бариад автал зүүн талын гарыг маань зүсчихсэн. Намайг хутгалсан хутгыг бол хараагүй, тэднийд үлдсэн байх. Одоо миний биед зүүн талын даланд нэг удаа, зүүн гаранд зүсэгдсэн шарх үүссэн байна...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 16-17 дугаар тал/

Гэрч Р.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “2019 оны 0 сарын 23-ны өдөр би ******* бага охиныдоо хоночихоод Налайх руу 11 цагийн үед орсон байх, тэгээд ын автобусны буудал дээр буучихаад алхаж явтал Г.С гээд найзтайгаа тааралдаад бид хоёр хоорондоо юм яриад зогсож байгаад Г.С “он жавдаа ганц шил юм авч өгье” гэж хэлээд бид 2 дэлгүүр орж нэг шил архи аваад Эынд очсон. Тэгээд тэндээ архиа уугаад сууж байтал манай ах Р.Б над руу залгаад “ах нь хотоос ирж байна” гэхээр нь би Г.Стай хамт автобусны буудал дээрээс тосож авчихаад Эынх руу буцаад явсан. Буцаад явах замдаа “” худалдааны төвөөс нэг шил архи аваад гараад явж байтал замд Э гээд манай найз тааралдаад бид нар цаашаа Эынх руу явсан. Эынд очоод бид нар авсан архиа уугаад сууж байгаад би гарч 00-д сууж байгаад буцаад Эынх руу ортол манай ах Р.Б гартаа хутга барьчихсан Эын гэрийнх нь шал нилэнхүйдээ цус болчихсон байсан. Тэгээд би хутгыг нь булааж авч үүд рүү шидээд Э бид 2 Р.Быг дараад авсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 18-19 дүгээр тал/ 

Гэрч С.Эын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2019 оны 0 сарын 24-ний  өдөр 14 цагийн үед би Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” банкны ойролцоо явж байгаад Г.С, Б хоёртой тааралдаад Г.С “Б бид хоёр цуг явж байгаа юм” гэж хэлж байсан. Тэгээд бид нар Эынд архиа хуваагаад уугаад сууж байтал Г.С Бийн ах гэх хүнтэй юм ярьж байгаад хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгээд байж байтал Г.С гэнэт “энэ хүн чинь намайг хутгалчихлаа шүү дээ” над руу орилоод босоод ирсэн. Тухайн үед Г.Сын гарнаас цус гарсан байхаар нь би гарыг нь боож өгчихөөд түргэн дуудах гээд гараад гүйсэн. Хэсэг хугацааны дараа буцаад Эынд яваад очтол Г.Сыг тэнд байсан хүмүүс аваад эмнэлэг явсан байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 20 дугаар тал/

Гэрч Б.Эын мөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн үед Б Г.С сүүлд орж ирсэн Бийн ах гээд залуу тэр гурав ширээн дээр суугаад үлдсэн. Тэгээд би унтаж байгаад босоод иртэл манай гэрийн гал тогооны өрөөний шал нилэнхүйдээ цус болчихсон байхаар нь “ та нар чинь одоо юу болж байна аа” гэсэн чинь Б нь “манай ах Г.Сыг дүрчихлээ” гэж байсан. Тухайн үед намайг унтаж байх хооронд манайд Э гэх хүн гаднаас ороод ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 2 тал/

Гэрч Х.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 0 сарын 24-ний өдөр би ажил дээрээ байж байтал манай үүдний жижүүр “Б ахын хоёр гар нь цус болчихсон таныг араас хүрээд ирээрэй гэж хэлээд гараад гүйчихлээ” гэхээр нь би араас нь гарч гүйгээд Э гэх айлд яваад очтол манай нөхөр Б “Баагий ах Сүхээг хутгалчихсан байна” хурдан түргэн дуудаадах гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 23 дугаар тал/

Гэрч Р.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Р.Б манай нөхөр байгаа юм. 1980 онд аймагт төгсөөд, 1985-1988 оны 3 жилийн цэргийн албын хаан аймагт хаасан. Даруу төлөв занатай, хүнтэй зөв боловсон харьцдаг, хүнд тусархуу, сэргэлэн цовоо, хүн байгаа юм. Манай Р.Б нь түрээсийн том машинаар хятадын хил рүү нүүрс зөөдөг юм. Сардаа сайн явбал 2 сая 500 мянган төгрөг олдог...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 24 дүгээр тал/

Шүүгдэгч Р.Бын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн “...2019 оны 0 сарын 24-ний өглөө 11 цагийн үед би Налайх руу орж ирээд Буян-налайх дээр автобуснаас буугаад буудал дээр дүү Бийг хүлээгээд зогсож байтал манай төрсөн дүү Б, Г.С нар цаанаас алхаад хүрээд ирсэн. Тэгээд бид 3 дэлгүүр ороод  нэг шил  0,75 граммтай “Хараа” архи аваад дэлгүүрээс гарсан. Тухайн үед Б, Г.С хоёр айлд бууз жигнүүлчихсэн байгаа гээд нэг танихгүй айлд очсон. Тухайн үед бууз жигнүүлсэн гэх айлд ороод авсан нэг шил архиа дөрвүүлээ хувааж уугаад дуусаад байж байтал Б, Г.С хоёр “гараад дахиад нэг шил архи аваад ирье” гэж хэлээд гараад явсан. Тэр үед нөгөө айлын эзэн согтсон бололтой унтаад өгсөн. Тэр үед айлд нэлээн удаан суусан ба дүү Б рүү залгаад “яасан бэ ирж байна уу” гэсэн чинь “одоохон очиж явна” гэж хэлсэн. Тэгээд гаднаас Б, Г.С хоёр 0,5 граммтай нэг шил архи аваад ирсэн. Тэгээд авч ирсэн архиа уугаад сууж байгаал “би ерөөсөө явлаа” гэсэн чинь Г.С намайг байж бай гээд байсан “үгүй ээ би явлаа” гээд дахин дахин хэлтэл Г.С босоод ирэхээр нь би ширээн дээр байсан хутгыг аваад Г.Сын мөрний булчин хэсэг рүү хутгалчихсан юм. Тэгээд бид нар түргэн дуудсан чинь “түргэний машин уурхай дээр явж байгаа та нар өөрсдөө яваад ирэх боломж байна уу” гэхээр нь такси бариад эмнэлэг рүү авч явсан. Тэгээд эмнэлэг дээр сууж байтал намайг 2 цагдаа ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 25 дугаар тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 0 сарын 28-ны өдрийн №8:

  1. “Г.Сын биед зүүн далны орчим 3, 4-р хавирганы завсраар доошоо чиглэлтэй гүн хатгагдаж, зүсэгдэж, цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийн шингэн хуралдалт /600гр/, зүүн сарвууны 2, 3-р сарвууны салаа, 3-р хурууны 2-р үений гадна хэсгүүдэд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүрийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 27 дугаар тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дүгээр сарын 14-ний өдрийн №956 дугаар:

          1.“Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр цус илэрсэн. Бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй байна.

          2. Г.Сын гэх цус нь АВО системээр О/1/ бүлгийн харьяалалтай байна.” гэх дүгнэлт,

/хх-ийн 29 дүгээр тал/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 32-36 дугаар тал/,

Яаралтай тусламжийн хуудсын хуулбар /хх-ийн 37-38 дугаар тал/,

Амь нас/эрүүл мэндэд эрсдэлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийн хуудсын хуулбар /хх-ийн 39 дүгээр тал/,

Мэс заслийн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 40-45 дугаар тал/,

Хохирогч Г.Сын эмчилгээнд хэрэглэсэн болон цаашид эмчлүүлэх шаардлагатай төлбөрийн жагсаалт /хх-ийн 46-48 дугаар тал/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар тал/,

Дархан хотын шүүхийн 1981 оны 0 сарын 13-ны өдрийн 03 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 61-68 дугаар тал/,

Нийслэлийн Г.С дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 582 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 69 дүгээр тал/,

Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 72-79 дүгээр тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 85 дугаар тал/,

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 86 дугаар тал/,

Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 87 дугаар тал/,

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 88-90 дүгээр тал/,

Төрсний бүргэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 91-92 дугаар тал/,

Хохирол, төлбөр авсан тухай хүсэлт /хх-ийн 95-96 дугаар тал/,

Чингэлтэй дүүргийн 1 хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 99 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Р.Б нь хүйтэн зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Р.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батзаяа гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Р.Б нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж үзэж байгаа. Гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй. Хохирогчид учруулсан хохирлоо шүүх хуралдаан болохоос өмнө өөрийн сайн дураар төлсөн. Хохирогч гомдол саналгүй учраас эрүүгийн хуулийн 6.7-д заасан заалтийг хэрэглэж энэрэнгүй шийдвэр гаргаж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Р.Б нь гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Р.Бт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

  1. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Р.Б нь 2019 оны 0 сарын 24-ний өдрийн 15 цагийн орчим Налайх дүүргийн хороо тоот Эынд  Р.Б, Г.С нартай архи ууж согтууруулах явцдаа хохирогч Г.Стай “цэргийн алба хаасан талаар ярилцаж байгаад явлаа гэхэд нь явуулсангүй” гэх шалтгаанаар маргалдан түүний араас нь зүүн дал орчимд хутгалж  зүүн далны орчим 3, 4-р хавирганы завсраар доошоо чиглэлтэй гүн хатгагдаж, зүсэгдэж, цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийн шингэн хуралдалт /600гр/, зүүн сарвууны 2, 3-р сарвууны салаа, 3-р хурууны 2-р үений гадна хэсгүүдэд зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Р.Бын үйлдсэн хэргээ хүлээж өгсөн “...Тэгээд Г.Сыг босоод ирэхэд би айхдаа ширээн дээр байсан хутгыг аваад баруун шуу руу нь хутгаллаа гэж бодсон чинь хавирга руу нь орчихсон байсан.,

мөн мөрдөн байцаалтад гэрчээр “...Тэгээд авч ирсэн архиа уугаад сууж байгаал “би ерөөсөө явлаа” гэсэн чинь Г.С намайг байж бай гээд байсан “үгүй ээ би явлаа” гээд дахин дахин хэлтэл Г.С босоод ирэхээр нь би ширээн дээр байсан хутгыг аваад Г.Сын мөрний булчин хэсэг рүү хутгалчихсан юм.” гэх

хохирогч Г.Сын “...Тэгээд авсан нэг шил архиа хувааж уугаад армийн талаар Р.Бтай юм ярьж байгаад үл ялиг маргалдсан юм.

... миний ар руу хутгалчих шиг болоод халуун оргиод явчихсан.

... Р.Б нь миний эмчилгээний зардалд 1 сая 700 мянган төгрөг өгсөн. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх, 

гэрч Р.Бийн “...ах Р.Б гартаа хутга барьчихсан Эын гэрийнх нь шал нилэнхүйдээ цус болчихсон байсан...” гэх,

гэрч С.Эын “...Г.С гэнэт “энэ хүн чинь намайг хутгалчихлаа шүү дээ” над руу орилоод босоод ирсэн...” гэх мэдүүлгүүд болон Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн №81, №956 дугаартай дүгнэлт /хх-27, 29/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Р.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Р.Бын яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад баримтаар нотлогдсон тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Р.Б нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн нь нөлөөлжээ.

Иймд прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Р.Быг зэвсэг бусдад хутга хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Р.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Сын бие махбодид хүнд хохирол учирсан ба хохирогч Г.С нь эмчилгээний зардал нэхэмжилсэн нотлох баримтыг хэрэгт ирүүлсэн боловч шүүгдэгч Р.Б нь хохирогчид 1.700.000 төгрөг нөхөн төлсөн талаар хохирогч, шүүгдэгч нар нь шүүх хуралдаан, мөрдөн байцаалтад мэдүүлсэн ба, энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлж, хохирогч нь цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Р.Быг нь энэ тогтоолоор хохирогч Г.Ст төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Р.Быг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батзаяа нь эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ Р.Быг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцлийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэж мэтгэлцсэн.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүгдэгч Р.Б нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр 2 удаа ял шийтгэгдэж байсан байх боловч эрүүгийн хариуцлага хүлээх хугацаа дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хор уршгийн зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

              Шүүгдэгч Р.Б нь мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг түүнд хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* овогт Р.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай зэвсэг хэрэглэн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бт 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бт оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Р.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэгийг устгах ажлыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.   

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Х.ГАНБОЛД     

                        ШҮҮГЧ                                   П.ТУЯАТ

                                                                              Д.ЧИНЗОРИГ