Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 130

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2019       05           20                                                    2019/ШЦТ/130

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгч Ч.Содчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт Чулуунбаатарын Содчимэгт холбогдох эрүүгийн 1921003390143 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чулуунхороот суманд 1998 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “Найнги” ХХК-нд саальчин ажилтай, ам бүл 6, нөхөр, 0-5 настай 4 хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 11-30 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ЖН98032003 регистрийн дугаартай, Хатгин овогт Чулуунбаатарын Содчимэг.

Шүүгдэгч Чулуунбаатарын Содчимэг нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Дивиз” гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Э.Ариунсанааг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхины цус хуралт, цээжний цус хуралт, зулгаралт, зүүн мөр, баруун, зүүн бугалга, цээжний зүүн хажуу, баруун, зүүн гуя, зүүн өгзөгний цус хуралт, зүүн шилбэний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Содчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Э.Ариунсанаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 03 дугаар сарын 27-нд Ч.Содчимэг над руу залгаж Хэрлэн сумын төвөөс зүүн урагш 8 км “Дивиз” гэх газарт “Найнги” ХХК-ийн үнээний ферм дээр сарын 150,000 төгрөгийн цалинтайгаар саальчинаар ажиллах уу гэхээр нь би зөвшөөрч ажиллахаар болсон. 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн үед би үнээгээ саачихаад байж байтал Содчимэг нь хашаан дотрох үхрийн баас түүж цэвэрлэ гэхээр нь би чадахгүй чамд загнуулчихаад цэвэрлэхгүй гэтэл над руу ирээд намайг гараараа цохиж хөлөөрөө өшиглөж зодчихоод ээждээ битгий хэлээрэй гээд уучлалт гуйхаар нь би уучлаад ээж болон хуулийн байгууллагад хэлээгүй юм. Тэгтэл 2019 оны 04 дүгээр сарын 29-нд манай ээж Энхцэцэг миний биеийг хараад Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Миний зүүн нүд рүү нэг удаа гараараа, баруун зүүн гуя руу өшиглөж, зүүн шилбэ рүү мөн нэг удаа өшиглөсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 296 тоот дүгнэлтэд: "1. Э.Ариунсанаагийн биед зүүн нүдний доод зовхины цус хуралт, цээжний цус хуралт, зулгаралт, зүүн мөр, баруун, зүүн бугалга, цээжний зүүн хажуу гадарга, баруун, зүүн гуя, зүүн өгзөгний цус хуралт, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.  Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтлүүд нь бүрдэл байдлаарай Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тус бүртээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Дээрхи гэмтлүүд нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 3-6 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 21/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/

-Шүүгдэгч Ч.Содчимэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Ч.Содчимэг нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Дивиз” гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Э.Ариунсанааг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхины цус хуралт, цээжний цус хуралт, зулгаралт, зүүн мөр, баруун, зүүн бугалга, цээжний зүүн хажуу, баруун, зүүн гуя, зүүн өгзөгний цус хуралт, зүүн шилбэний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ч.Содчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...миний хоолойг үхрийг тушаагаар боохоор нь би биед нь халдсан. Харин цохихдоо гараараа цохисон. Ариунсанаагийн зүүн нүдний орчимд нэг удаа алгадсан, зүүн мөр рүү нэг удаа гараараа цохисон. Баруун зүүн бугалга руу нь гараараа тус бүр нэг удаа цохисон. Тэр үед Э.Ариунсанаа нь миний урдаас эсэргүүцэж байсан болохоор хувцаснаас нь татаж чангаахад биед нь зулгаралт үүссэн байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/, түүнийг давхар нотолсон хохирогч Э.Ариунсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 27-нд Ч.Содчимэг над руу залгаж Хэрлэн сумын төвөөс зүүн урагш 8 км “Дивиз” гэх газарт “Найнги” ХХК-ийн үнээний ферм дээр сарын 150,000 төгрөгийн цалинтайгаар саальчинаар ажиллах уу гэхээр нь би зөвшөөрч ажиллахаар болсон. 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн үед би үнээгээ саачихаад байж байтал Содчимэг нь хашаан дотрох үхрийн баас түүж цэвэрлэ гэхээр нь би чадахгүй чамд загнуулчихаад цэвэрлэхгүй гэтэл над руу ирээд намайг гараараа цохиж хөлөөрөө өшиглөж зодчихоод ээждээ битгий хэлээрэй гээд уучлалт гуйхаар нь би уучлаад ээж болон хуулийн байгууллагад хэлээгүй юм. Тэгтэл 2019 оны 04 дүгээр сарын 29-нд манай ээж Энхцэцэг миний биеийг хараад Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Миний зүүн нүд рүү нэг удаа гараараа, баруун зүүн гуя руу өшиглөж, зүүн шилбэ рүү мөн нэг удаа өшиглөсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 296 тоот дүгнэлт /хх-ийн 21/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

     Хохирогч Г.Уранхайчийн биед учирсан “зүүн нүдний доод зовхины цус хуралт, цээжний цус хуралт, зулгаралт, зүүн мөр, баруун, зүүн бугалга, цээжний зүүн хажуу гадарга, баруун, зүүн гуя, зүүн өгзөгний цус хуралт, зүүн шилбэний зулгаралт” бүхий хөнгөн хохирол нь  шүүгдэгч Ч.Содчимэг хохирогч Э.Ариунсанааг цохиж, зодсон санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч Ч.Содчимэгт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналыг хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж тус тус заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэж,  санал гаргасныг харгалзан түүнд  ял оногдуулбал зохино.

  Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ч.Содчимэгийн ЖН98032003 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Шүүгдэгч Хатгин овогт Чулуунбаатарын Содчимэгийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чулуунбаатарын Содчимэгийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Содчимэгийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Содчимэгт мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ч.Содчимэгийн ЖН98032003 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ч.Содчимэгт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР