Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.С*******,

шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:    

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Э.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807003670184 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, *******, ******* хамтаар , тоотод оршин суух, регистрийн ********** дугаартай, ******* овогт Э.А.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Э.А нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн а/...Хэрэв *******ийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар- чиглэлийн замд онхолдож зорчигч Г.Сийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Аын өгсөн: “Би оос хадам аав, ээж, өөрийн 2 хүүхэд, мөн дүүгийнхээ 1 хүүхэдтэй ******* аймгийн сум руу өөрийн том хүүгээ авахаар явсан. Хүүгээ аваад гэртээ эргэж ирэх замдаа Налайх дүүргийн замд том оврын автомашин хурц гэрэл тусгаж өнгөрсөн. Би тэр үед сандарсандаа ертөнцийн зүгээр баруун гар тийшээ жолоогоо эргүүлэхэд замын хажуу руу онхолдсон” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С*******ийн өгсөн: “Би 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ажлынхаа хамт олонтой Байгаль нуур руу аялахаар явсан. Би явж байхдаа болсон хэргийн талаар мэдээд 6 дугаар сарын 26-ны өдөр од ирсэн. Надад санал, гомдол байхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С*******ийн өгсөн “...2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр миний бие Байгаль нуур руу ажлынхантайгаа яваад манай нөхөр хоёр хүүхдийнхээ хамт манай аав, ээжтэй цуг аймаг руу явсан. Ингээд миний бие утас холбогдохгүй явж байгаад 2018 оны 6 дугаар сарын 25-ны өглөө болсон асуудлын талаар манай ажлын хүний утас руу залгаж мэдэгдээд шууд буцаж ирсэн.

...Миний бие Э.Атай 2010 онд гэр бүл болоод өнөөдрийг хүртэл хамт амьдарч байна. Албан ёсоор гэрлэлтээ батлуулж чадаагүй байгаа. Бид хоёр дундаас 3 хүүхэд гарсан. Э.А нь 1990 онд аймгийн суманд төрсөн. Бага насаа өвөө эмээгийн гар дээр өсөөд аймгийнхаа цэцэрлэгт орж 8 настайдаа ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж суралцаад 4 дүгээр ангид сурч байхад ээж нь өвчний улмаас нас барж аав нь хаяад явчихсан гэсэн. Ингээд өвөө эмээгийн гар дээр хүмүүжиж 8 дугаар ангиа төгсөөд ар гэрийн гачигдлаар цаашид суралцах боломжгүй болж 2008 онд 18 настайдаа цэргийн алба ******* аймагтаа хаагаад 2009 онд үргэлжлүүлээд гэрээт цэргийн алба 1 жил хаасан. Ингээд 2010 онд халагдаж ирээд бид 2 гэр бүл болж руу шилжин хувийн байгууллагад гэрээт харуул хамгаалагчаар ажиллаж байгаад 2017 оны 5 дугаар сараас Дархан-Уул аймгийн суманд байрлах алтны уурхайд оор ажилладаг. Э.А зан байдлын хувьд даруу төлөв, үг дуу цөөтэй, архи уудаггүй, тамхи бол хааяа нэг татдаг. Гэр бүлдээ хайр халамжтай, элдэв муу ааш араншин байхгүй айл гэрийн сайн ноён нуруу байгаа юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 11-16 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Ш.Уийн өгсөн “...Ингээд гэнэт л тас түс буугаад явчихсан ба сэрээд хартал машин онхолдсон байхаар нь мөлхөж гараад хүүхдүүдээ гаргаад цагдаа дуудсан. Энэ үед талийгаач газар хэвтэж байсан. Осол юунаас болсныг унтаж явсан болохоор мэдээгүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 30-31 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Х.Дгийн өгсөн “...Ингээд 00 цагийн үед байх Налайх дүүрэг рүү ороод доошоо уруудаад явж байтал урдаас хурц гэрэлтэй том оврын ачааны машин орж ирээд зам харагдахгүй болоод явсан ба гэнэт л Э.А жолоогоо хажуу тийш нь дараад л замын хажуу руу ороод явчихсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 32-33 дугаар тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №62 дугаар:

  1. Талийгаачид гавал болон цээж хэвлийн хөндийн эрхтэнүүдэд хавсарсан битүү гэмтэл, баруун, зүүн чамархай, дух, суурь ясны шугаман болон салаалсан хөндлөн салсан хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дагз, 2 тал бөмбөлгийн суурь хэсгийн аалзан хальс доорхи голомтлог цус харвалт, баруун, зүүн хажуу болон 3, 4-р ховдлын цус харвалт, баруун тал бөмбөлгийн суурь хэсэг, уртавтар тархины гүүр ба дунд тархины эдийн няцрал, тархины эдийн тархмал цэгчилсэн цус харвалт, 2 уушгины гялтан доорхи цус хуралт ба эдийн няцрал, бүдүүн гэдэсний гадна ханын цус хуралт, чацархайн язрал, цус хуралт, хуйхны дотор дух, зулайн дунд хэсэг, баруун , зүүн чамархай, дагз хэсэг, зүүн чамархайн булчин цус хуралт, зүүн тохойны шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтлүүд байна.
  3. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
  4. 5. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.” гэх дүгнэлт,  

/хх-ийн 38-45 дугаар тал/

 

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №8469, №8466, №8467, №8464, №8465, №8468 дугаар дүгнэлтүүд,

/хх-ийн 47, 49, 51, 53, 55, 57 дугаар тал/

 

Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №19 дүгээр:

  1. Дээрх осол нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний биеийн эрүүл мэнд хохирсон байх учир зам тээврийн осол мөн байна.
  2. улсын дугаартай тээврийн хэрэгслийн ******* Э.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна:

          а/замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу *******ийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа ******* гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв *******ийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтыг зөрчсөн байна.

  1. Жолооч Х.Э.А / регистрийн дугаараар *******ийн лавлагаа, мэдээллийн сангаас шүүж үзэхэд В ангиллын тоот *******ийн хүчинтэй үнэмлэхтэй байна. Хуулбарыг хавсаргав.
  2. Дүгнэлт гаргах явцад хэрэгт өөр ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно.” гэх дүгнэлт,

/хх-ийн 59 дүгээр тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 75 дугаар тал/

 

             Шүүгдэгчийн хувийн байдал тодорхойлсон баримтууд,

/хх-ийн 76-95 дугаар тал/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч,  хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

  1. Гэм буруугийн талаар  

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

Шүүгдэгч Э.А нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанбаатараас ын замаар  урдаасаа хойшоо чиглэлтэй Тоёота Приус маркын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа  МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 а/...Хэрэв *******ийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Г.Сийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Э.Аын өгсөн “...Налайх дүүргийн замд том оврын авто машин хурц гэрэл тусгаж өнгөрсөн. Би тэр үед сандарсандаа ертөнцийн зүгээр баруун гар тийшээ жолоогоо эргүүлэхэд замын хажуу руу онхолдсон...” гэх,

гэрч Х.Дгийн өгсөн  “Налайх дүүрэг рүү ороод доошоо уруудаад явж байтал урдаас хурц гэрэлтэй том оврын ачааны машин орж ирээд зам харагдахгүй болоод явсан ба гэнэт л Э.А жолоогоо хажуу тийш нь дараад л замын хажуу руу ороод явчихсан” гэх мэдүүлгүүд болон Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №62, 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №8469, №8466, №8467, №8464, №8465, №8468 дугаар, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №19 дүгээр дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн ******* хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар тээвэрийн хэрэгсэл жолоодох эрх хасах эрхийг 4 жилийн хугацаагаар  хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна .Оногдуулсан хорих 2 жилийн ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал оруулж байна.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Улсын яллагч Монгол Улсын Эрүүгийн  хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан буюу тээврийн хэрэгсэл жолоодох, замын хөдөлгөөний дүрмийн холбогдох зүйл заалтыг тус, тус  зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэсэн зүйл ангиар зүйлчилсэнтэй маргах зүйлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа  үйлдсэн. Гэмт хэргийн улмаас учирсан оршуулгын зардал нэхэмжилсэн зүйл байхгүй. Нэг гэр бүлийн хүмүүс учир гомдол саналгүй гэсэн мэдүүлгийг өгсөн. Шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан үзээд, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилтай, гэр бүлийн хүнтэйгээ тогтвор суурьшилтай ажиллаж амьдарч байгаа зэргийг нь онцолж, шүүхээс ял шийтгэл  оногдуулахдаа харгалзан үзээч гэж өмгөөлөгчийн зүгээс  хүсэж байна. Эрүүгийн хэргийн  ерөнхий ангийн 7.1 дэх хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзэж шүүгдэгчдэд ял шийтгэл, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжийг хуулиар олгосон. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаатай тэнсэх ял өгнө үү? гэж өмгөөлөгчийн зүгээс санал оруулж байна. Эрх хасах ял дээр санал байхгүй. Үндсэн ял дээр түүний хувийн байдлын харгалзан үзэж өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Э.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд Э.Аыг автотээврийн хэрэгслийн ******* хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах нь зүйтэй  гэж шүүх үзэв. 

 

  1. Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Надад санал, гомдол байхгүй...” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч Э.Аыг нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт Э.Аыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Э.Аын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Ат оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 187, 189 дүгээр зүйлд тус тус зааснаар тэнссэн хугацаанд эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний биелэлтэд болон түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах,

мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг тус тус шүүх шийдвэрлэхийг ялтан

6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Ат хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ