Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 0095

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одончимэг      

Улсын яллагч Л.Оюунтуяа   

Шүүгдэгч М.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мт холбогдох эрүүгийн 1925001110099 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Адуучин овогт М.М, Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 1З-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Авто мастер” ХХК-нд дуудлагын жолооч ажилтай, ам бүл 1,

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч М.М нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 11-08 тоотод М.Дамдинг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ “Ажилтай явж байхад хохирогч над руу залгаад хүрээд ир гэсэн. Би ажилтай байна гээд очоогүй. Орой би ажлаа тарчлаа гээд залгахад өрөө яваад очъё гэсэн. Гэртээ харих замдаа дэлгүүрээс нэг юм аваад хашааны гадаа уусан. Бид хоёр хоорондоо жоохон маргалдсан. Тэгээд би нуруу болон толгой руу цохисон. Тэгээд гэртээ харь гээд би гэртээ орсон. Удалгүй гэрийн хаалга

 

 

 

 

 

 

 

 

 

нүдээд байхаар нь онгойлгож өгөөд чи яах гээд байгаа юм бэ гээд маргалдсан. Тэгээд гэрт байсан заазуурыг авч эрүүн тус газарт зүссэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна .” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинээр нотлох баримт ирүүлээгүй бөгөөд хохирогч М.Дамдин нь “гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Хохирогч М.Дамдингийн... “Би 2019 оны 02 сарын 12-ны өдөр Их залуу багт Баярцэцэг гэх айлд архи ууж байгаад өөрийн танил такси үйлчилгээнд явдаг Мишигбаяр руу залгасан чинь ажилтай байна гээд ирээгүй. Ингээд би өөр такси дуудаад Булаг багт байх гэртээ очоод байж байтад Мишигбаяр би завтай болчихлоо хүрээд ир гэхээр нь би такси барьж Мишигбаярын ажил дээр нь очсон. Ингээд би Мишигбаярын хамт Эрдэнэ багт байдаг гэрийнх нь гадаа очоод Мишигбаяртай хамт нэг шил архи хувааж уусан. Би өмнө нь бас нэг шил архи уучихсан байсан тул тухайн үед согтоод Мишигбаяртай маргалдсан. Улмаар бид хоёр хашааных нь гадаа гараад би Мишигбаяртай барьцалдаж авсан Мишигбаяртай намайг унагааж байгаад нуруу болон толгой руу өшиглөөд байсан. Тухайн үед би нүүрээ дараад хэвтсэн. Гэтэл Мишигбаяр гэрлүүгээ орсон ба би хашаа руу нь орох гэтэл дүү нь надтай мууцалдаж байгаад гэртээ орсон. Тэгэхээр нь би Мишигбаярын гэрт орох гэтэл хаалга нь цоожтой байхаар нь би хаалгыг нь цохиод байсан чинь Мишигбаяр хаалгаа онгойлгохоор нь би яваад ортол Мишигбаяр заазуураар миний зүүн талын эрүүг зүсчихсэн. Гэтэл араас нь дүү нь орж ирээд та яаж байгаа юм бэ гээд цагдаа дуудсан...Мишигбаяр миний эмчилгээний зардалд 790.000 төгрөг өгсөн нэхэмжлэх зүйл байхгүй..."гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-р хуудас/

 

2. Гэрч М.Идэрсайханы ...“2019 оны 02 сарын 12-ны өдөр 16 цагийн үед манай найз Баасанжав гэрт ирээд ир гэхээр нь тэднийд очтол бууз жигнэж өгөөд архи задалсан ба би Баасанжавын хамт нэг 0.5 граммын Ерөөл нэртэй архи уусан, орой 23 цаг өнгөрч байхад гэртээ очсон. Ороо засчихаад бие засах гээд гарч явтал хашааны гадаа хүмүүс маргалдаад байсан. Манай ах Мишигбаяр хашааны гаднаас гэрлүүгээ гүйгээд орсон. Тэгэхээр нь би хашааны гадаа гарсан чинь үл таних ах зогсож байсан. Би тэр ахыг та яагаад харанхуй шөнө хашааны гадаа ирчихээд миний ах руу томроод байгаа юм гээд тэр ахтай маргалдсан. Улмаар бид хоёр нэгнийгээ ганц нэг удаа цохисон. Ингээд би тэр ахтай эвлэрсэн ба хамт миний машинд орж нэг шил архи авч талыг нь уучихаад би гэртээ орчихоод гараад иртэл манай ахын гэрт юм дуугараад байхаар нь ортол надтай хамт архи ууж байсан ах Мишигбаяр ахын гэрийн үүдэнд зүүн талын шанаанаас нь цус гарчихсан манай ах Мишигбаяр орон дээрээ сууж байхаар нь би ахыгаа яаж байгаа юм бэ гээд гарч гүйгээд гэрт орж эмнэлэг рүү залгатал эмнэлэг утсаа авахгүй байхаар нь цагдаа руу дуудпага өгчихөөд Мишигбаяр ахын гэрт орж гэмтсэн ахын цусыг нь тогтоох гээд байж байтал цагдаа нар орж ирсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-р х/,

 

3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын сарын 18-ны өдрийн 143 дугаартай ...“М.Дамдингийн биед нүүрэнд зүүн талд 1 тооны зүсэгдсэн шарх, хуйханд няцарсан шарх, баруун гарын сарвуунд 4 тооны шалбархай, нүүрэнд 3 тооны зулгаралт, нуруунд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. 3үсэгдсэн шарх, шалбархай нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 3үсэгдсэн шарх, няцарсан шарх, тархи доргилт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайханд нөлөөлах байдлыг эдгэрэлтээс шалтгаалж тогтооно. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтлүүд байна гэсэн дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.Дамдингийн мэдүүлэг, гэрч М.Идэрсайханы мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.М нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 11-08 тоотод М.Дамдинтай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч М.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Мыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                    ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Адуучин овогт М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мт оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 150 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС