Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
Хэргийн индекс | 102/2023/03081/И |
Дугаар | 210/МА2024/01360 |
Огноо | 2024-07-03 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2024/01360
2024 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 210/МА2024/01360 |
Г.,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.,,,,,,,,,,,,, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2024/02074 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Г.,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Э.,,,,,,,,,,,,д холбогдох,
23,904,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.,,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн эгч Г.,,,,,,,,,,,,,,,,ын нөхөр Э.Баттулгын гуйлтаар Хаан банкнаас 5,000,000 төгрөгийн зээл авахад итгэмжлэл хийж өгсөн. Гэтэл Э.,,,,,,,,,,,, нь 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр уг итгэмжлэлийг ашиглан Хаан банкнаас 19,973,800 төгрөгийн зээл авсан.
Э.,,,,,,,,,,,, нь авсан зээлээсээ надад нэг төгрөг ч өгөөгүй ба зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн тул Хаан банк нь надад мэдэгдэлгүйгээр 23,904,500 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт суутгаж авсан.Энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Хаан банкийг Г.,,,,,,,,,,,,ийн данснаас зээлийг төлүүлснийг буруутгах боломжгүй гэж дүгнэсэн.
Иймд хариуцагч Э.,,,,,,,,,,,, нь хамтран хүлээсэн үүргийг зохих ёсоор биелүүлээгүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлд зааснаар 23,904,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Хаан банкнаас цалингийн зээл авах саналыг анх Г.,,,,,,,,,,,,ийн эгч Г.,,,,,,,,,,,,,,,, гаргаж Г.,,,,,,,,,,,,тэй тохиролцож итгэмжлэл авч тухайн зээлийг авсан. Тухайн зээлийн төлбөр орж ирсэн даруйд Г.,,,,,,,,,,,,,,,, нь бусад хүмүүс рүү шилжүүлсэн.
Г.,,,,,,,,,,,,,,,,тай уг зээлийн асуудлаар холбогдоход зээлүүлсэн мөнгөө хүүтэй нь эргүүлээд авчихсан, би дүүтэйгээ учраа олчихно гэсэн хариу өгдөг байсан. Хэрэв үнэхээр зээлийн хариуцлага хүлээнэ гэж байгаа бол эгч Г.,,,,,,,,,,,,,,,, нь ч гэсэн уг зээлийн болон барьцааны гэрээний оролцогч тул тодорхой хэсгийг хариуцах ёстой.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгүүдэд заасны дагуу хариуцагч Э.,,,,,,,,,,,,ас 7,968,166 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.,,,,,,,,,,,,эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,936,334 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн277,473 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.,,,,,,,,,,,,ас 142,441 гаргуулан нэхэмжлэгч Г.,,,,,,,,,,,,эд олгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Гэрч Г.,,,,,,,,,,,,,,,, тухайн үед мэдүүлэг өгөхдөө "Би хүүхдээ хараад ажилгүй байсан тул гэр бүлийн хэрэгцээнд зээл авах шаардлагатай болдог байсан, тухайн үед Хаан банк заавал цалин авч, нийгмийн даатгал төлдөг хүн хэрэгтэй гэдэг байсан тул би дүүгээ гуйж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулдаг байсан, харин энэ зээлээс Г.,,,,,,,,,,,, нэг ч төгрөг авч байгаагүй" гэж мэдүүлсэн. Зээлийн гэрээнд зээлдэгч Э.,,,,,,,,,,,,, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Г.,,,,,,,,,,,, гэсэн байдаг.
Зээлийг Э.,,,,,,,,,,,, өөрөө хэрэглэж, бусад руу шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Тухайн зээлийг Г.,,,,,,,,,,,,ийн эгч Г.,,,,,,,,,,,,,,,, авсан. Энэ асуудлыг өмнө нь шүүх шийдсэн. Г.,,,,,,,,,,,,,,,, нь хамтран зээлдэгч тул шүүх зээлийг гурав хуваасан. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч Г.,,,,,,,,,,,, нь хариуцагч Э.,,,,,,,,,,,,д холбогдуулан 23,904,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
3. 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хаан банк ХХК нь Э.,,,,,,,,,,,,, Г.,,,,,,,,,,,, нартай зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 5,073,800 төгрөг дээр 14,900,000 төгрөгийн зээлийг нэмж, нийт 19,973,800 төгрөгийн зээлийг зээлдэгч нарт олгожээ.
2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч нь 23,904,500 төгрөгийг уг зээлийн гэрээний үүрэгт төлснөөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байна.
Энэ үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.
3.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 183/ШШ2022/02932 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2023/00181 дүгээр магадлалаар дээрх зээлийн гэрээний зээлдэгч тал нь Э.,,,,,,,,,,,,, Г.,,,,,,,,,,,, нар бөгөөд гэрээ хүчин төгөлдөр, Г.,,,,,,,,,,,,,,,, нь зөвхөн барьцааны гэрээ байгуулахад оролцсон гэж дүгнэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.
4. Анхан шатны шүүх Хаан банк ХХК болон Э.,,,,,,,,,,,,, Г.,,,,,,,,,,,, нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, Г.,,,,,,,,,,,, нь хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар 23,904,500 төгрөгийн зээлийг төлж барагдуулсан гэж зөв дүгнэсэн.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12 дахь хэсэгт хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй гэж заасан.
Иймд үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргийг дангаар төлж барагдуулсан Г.,,,,,,,,,,,, нь хамтран үүрэг гүйцэтгэгч Э.,,,,,,,,,,,,ас түүнд ногдох хэсгийг шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
4.1. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Хаан банк ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний зээлдэгч тал нь Э.,,,,,,,,,,,,, Г.,,,,,,,,,,,, нар, харин Г.,,,,,,,,,,,,,,,, нь зөвхөн барьцааны гэрээ байгуулахад оролцсон гэж дүгнэсэн байхад шүүхээс Г.,,,,,,,,,,,,,,,,ыг оролцуулан гурав хувааж хамтран үүрэг гүйцэтгэгчдэд ногдох үүргийн хэмжээг буруу тодорхойлсон байна.
Иймээс төлөгдсөн зээлийн үүргийг зохигч тэнцүү хэмжээгээр хариуцах тул Э.,,,,,,,,,,,,ас түүнд ногдох зээлийн үүрэг 11,952,250 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12 дахь хэсэгт нийцнэ. Үүнтэй холбогдуулан тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилнө.
4.2. Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт маргаан бүхий эрх зүйн харилцаанд хамааралгүй Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримталсныг хасч өөрчлөлт оруулна.
5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2024/02074 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.,,,,,,,,,,,,ас 11,952,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.,,,,,,,,,,,,эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,952,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтад 142,441 гэснийг 206,186 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,640 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД С.,,,,,,,,,,,,
Т.БАДРАХ