Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 232

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Ш.С

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус холбогдох

Гуравдагч этгээд: Хөгжлийн хөтөч, дэд бүтэц (Гудамж төслийн нэгж) төсөл, 

Гуравдагч этгээд: “С ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/375 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, мөн 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/228 тоот захирамжийн 1.15 дахь хэсэг, Зураг төсөл боловсруулах зургийн даалгавар (47/14 дүгээр), Авто замын инженерийн нарийвчилсан Ажлын зургийн Ш.С гийн эзэмшил газарт холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.С , өмгөөлөгч Д.Ц хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, хариуцагч нийслэлийн Хот, төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, гуравдагч этгээд Хөгжлийн хөтөч, дэд бүтэц төслийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.С , өмгөөлөгч Д.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаар захирамжаар үйлчилгээний барилгын зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 968 м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмших болж, нийслэлийн Газрын албатай газар эзэмших гэрээ байгуулан, газар эзэмших эрхийн 0348997 дугаар гэрчилгээ авч газар эзэмшигчийн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн юм. 2013 онд Нийслэлийн газрын албанаас нийслэлийн Засаг даргын 2013 оны А/309 тоот захирамжийн дагуу газар эзэмших гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ болох 15,331,120,00 төгрөгийг төл гэсэн нэхэмжлэл ирсний дагуу уг мөнгийг төлсөн болно.

Улмаар өөрийн эзэмшил газар дээр контор, авто засварын үйлчилгээний зориулалтаар 27.0х17.0 хэмжээтэй 5 давхар барилга барихаар төлөвлөж, Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Н-оор батлуулан авч улмаар барилгын эскиз зургаа мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэн, батлуулсан болно. Ингээд барилгын зургаа батлуулсны дагуу техникийн нөхцөлөө авахын тулд 2013 оны 06 дугаар сард холбогдох байгууллагуудад хандсан ба 2014 оны 03 дугаар сард цахилгаан, дулаан, холбоо, устай холбоотой шаардлагатай бүх техникийн нөхцөлүүдээ авч дууссан юм. Төлөвлөсөн барилгын ажлаа эхлэхийн тулд банкнаас зээл хөөцөлдөн авч, барилгын зураг төслөө хийлгүүлэхээр очтол миний эзэмшил газрын 70 хувийг оруулан Гудамж төсөл хэрэгжүүлэх нэгжид авто замын барилгын ажлын зургийн даалгавар батлуулсан тухай мэдээллийг олж мэдсэний дагуу шүүхэд хандсан.

Иргэн миний хувьд өөрийн эзэмшил газартаа төлөвлөсөн 5 давхар барилгаа барих зорилгоор маш их хөдөлмөр, хөрөнгө, цаг хугацаа зарцуулж ирсэн ба энэ их цаг хугацаа, нөр их хөдөлмөрийн дараа гэнэт миний эрх ашгийг хохироосон ийм хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Нийслэлийн Засаг дарга миний газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д “Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна”, 17.14-д “Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно” гэсэн заалтуудыг барим*******ж уг газрыг бохир усны шугам болон үерийн далан, түүний хамгаалалтын бүсэд байрласан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний эзэмшил газар бохир усны шугам болон үерийн далан, түүний хамгаалалтын бүсэд байрлаагүй, бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд байх хуулийн заалтыг зөрчөөгүй учраас энэхүү хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсч байгаа болно.

Мөн төлөвлөсөн барилгаа барихад шаардлагатай техникийн нөхцөлүүдийг олгодог холбогдох төрийн байгууллага болох Ус сувгийн удирдах газар, У******* ХК, У******* ХК, М******* ТӨК зэрэг байгууллагууд хуулийн дагуу ажиллаж, надад холбогдох зөвшөөрлийг өгсөн тул Нийслэлийн  Засаг дарга миний газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас миний хүсэлтийг хүлээн авч Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу эзэмшил газар дээр барилга барихыг зөвшөөрч холбогдох бүх зөвшөөрлийг олгосон атлаа газар эзэмшигч надад мэдэгдэлгүйгээр газар эзэмших, барилга барих эрхийг минь ноцтой зөрчиж, миний эзэмшил газартай давхцуулан, миний эзэмшил газрыг дайруулан Ажлын зургийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар батлаж, улмаар энэ Гудамж төслийг хэрэгжүүлэх шийдвэрийг нийслэлийн Засаг дарга гаргасан нь хууль бус, энэхүү хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Мөн тухайн үед Гудамж төсөл хэрэгжүүлэхээр үүрэг хүлээсэн Эдийн засгийн хөгжлийн яам Ажлын зураг төсөл хийхдээ газар эзэмшигч иргэн надад мэдэгдэх ёстой байсан, миний эрх ашгийг хөндөхгүйгээр үйл ажиллагаагаа явуулж, зураг төслөө хийх ёстой байсан гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/375 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, мөн 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/228 тоот захирамжийн 1.15 дахь хэсэг, Зураг төсөл боловсруулах зургийн даалгавар (47/14 дүгээр), Авто замын инженерийн нарийвчилсан Ажлын зургийн Ш.С гийн эзэмшил газарт холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш.С д Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “С ХК-ийн хойно нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаар захирамжаар 968 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д “Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир усны ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна”, 17.14-д “Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно” гэж заасан байхад Нийслэлийн Засаг дарга холбогдох хууль тогтоомжийг зөрчин газар эзэмшүүлсэн тул Газрын тухай хуулийн 61 дугаар зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан Засаг даргын хууль тогтоомжид нийцээгүй, хууль зөрчсөн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ийг өөрөө буюу дээд шатны Засаг дарга хүчингүй болгох эрх хэмжээний хүрээнд тус маргаан бүхий 2015 оны 04 дүгээр сарын 30-ны А/375 дугаар захирамжийг гаргасан.

Тус хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлсэн *******аар “С ХК-иас хүсэлт ирүүлж байсан ба тус үерийн далангийн хамгаалалтын зурвасын тухай Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 02-04-131/1340 дүгээр дүгнэлт гарсан тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй.  

Газрын тухай хуульд газар эзэмших эрх нь хүчингүй болсон тохиолдолд газар эзэмшигчид адил хэмжээний газрыг өөр газарт шилжүүлэн эзэмшүүлэх тухай зохицуулалт байхгүй ба Ш.С гийн тухайд газрын байршил өөрчлөн шинээр газар эзэмших тухай хүсэлт манайд гаргаж байгаагүй.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу баримт бичгийг бүрдүүлэн шинээр газар эзэмших хүсэлт гаргаагүй ба газар эзэмшихээр хүсэлт гаргагч нь хуулинд зааснаар тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж *******барыг харуулсан тойм зургийг хавсарган хүсэлтээ гаргах ёстой. 

Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлагыг ханган хүсэлт гаргасан тохиолдолд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “...төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газар болон гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаас бусад зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шийдвэрлэх боломжтой юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв. 

Хариуцагч нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ш.С д нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн СХД-11/220/07 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар” өгөгдөж байсан байна. Тус архитектур төлөвлөлтийн даалгаварт Автомашины засвар, үйлчилгээний зориулалтаар 26.6м х 12.9м хэмжээтэй нэг блок, 7.5м х 9.6м хэмжээтэй нэг блок угсармал ме*******л цутгамал төмөр бетон хийцлэлтэй, 1-2 давхар барилга барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар өгөгдсөн.

Иргэн Ш.С нь тус газарт 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр СХД-11/220/07 дугаартай батлагдсан Архитектур төлөвлөлтийн даалгаврын барилгын зориулалтыг орон сууц болгон хэмжээг томруулан, давхрыг 5 давхар болгон өөрчлөх *******аар хүсэлт өгсөн ба хүсэлтийг судлаж, 2013 оны 04 дүгээр сарын 26-ны “Техникийн зөвлөлийн хурал”-аар хүсэлтийг шийдвэрлэхдээ орон сууцны зориулалт тохиромжгүй, 5 давхар болгох тохиолдолд барилгын хэмжээг багасгах, 7.5 х 9.6 метр хэмжээтэй барилгыг хасаж ба*******гаажуулах нөхцөлтэйгөөр архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлөх хүсэлтийг дэмжсэн.

Техникийн зөвлөлийн хурлын дүгнэлтийг үндэслэн иргэн Ш.С д 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ТЗХ-07/303 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар өгөгдсөн бөгөөд тус даалгаварт Контор, авто засвар үйлчилгээний 1 барилга, 27м х 17.0 м хэмжээтэй 5 давхар төмөр бетон каркасан хийцтэй барилга барихаар албан даалгавар өгөгдсөн байна. Ш.С нь батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу эскиз зургаа боловсруулан ирж батлуулсан байна.

Гудамж төслийн нэгжээс Монгол Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-д тусгагдан батлагдсан авто замын трассыг хэлэлцүүлэхээр 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Техникийн зөвлөлийн хурлын жагсаалтад авто замын байгууламжийн зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Өнөр хорооллын 33 дугаар байрны арын замыг Москва хорооллын арын далангаар явуулж, Толгойтын замтай нийлүүлэх 2.16 км авто замын трассыг хэлэлцүүлэн “Тухайн авто зам нь авто машины хэт нягтаршил, бөглөрлийг багасгах зорилгоор тооцоо судалгааны үндсэн дээр хийгдсэн бөгөөд нийтийн эрх ашгийн хүрээнд хийгдэх чухал ач холбогдол бүхий ажил тул тухайн замын трасст орж байгаа иргэн, хуулийн этгээдтэй зөвшилцөх замаар газрыг чөлөөлж авто замын барилга байгууламжийг барих *******аар “Техникийн зөвлөлийн хурал”-ын дүгнэлт гарч дэмжигдсэн.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/375 дугаартай захирамжаар иргэн Ш.С гийн эзэмшил газар нь бохир усны шугам болон үерийн далан, түүний хамгаалалтын бүсэд байрласан тул Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаар захирамжийн иргэн Ш.С д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/37 дугаар захирамжаар иргэн Ш.С д газар олгосон шийдвэр нь манай газраас архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зураг батлах үндэслэл болсон бөгөөд уг захирамжийн Ш.С д холбогдох хэсгийг хүчингүй болгосноор архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зураг хүчингүй болох үндэслэл болж байна. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 3 дугаар бүлгийн 3.12 дахь зүйлд “Барилга байгууламжийн эх загвар зураг батлагдсанаас хойш 2 жилийн хугацаанд барилга угсралтын ажил эхлээгүй бол уг барилга байгууламжийн эх загвар зургийг хүчингүй эсэх асуудлыг Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ” гэж заасан тул иргэн Ш.С гийн барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эх загвар зургийг хүчинтэй эсэх *******аар Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх шаардлагатай.

Өнөр хорооллын 33 дугаар байрны арын замыг Москва хорооллын арын далангаар явуулж, Толгойтын авто замтай нийлүүлэх авто замын барилгын ажлын инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах зургийн даалгавар нь дээр дурьдсан зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн нийтийн эрх ашиг, авто замын нягтаршлыг бууруулах зорилгоор өгөгдсөн зургийн даалгавар тул Гудамж төсөлд өгөгдсөн Ажлын зургийн даалгаврыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв

Гуравдагч этгээд Хөгжлийн хөтөч, дэд бүтэц төслийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэвээндолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 196 дугаар тогтоолоор “Гудамж төсөл”-ийг татан буулгаж, үлдэгдэл ажлыг “Хөгжлийн хөтөч, дэд бүтэц” төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэх зорилго бүхий “Гудамж төсөл”-ийг ба*******ж, хэрэгжиж байсан.

Төсөл хэрэгжүүлэх нэгж нь 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Өнөр хорооллын 33 дугаар байрны арын замыг Москва хорооллын далангаар явуулж, Толгойтын замтай холбох авто замын барилгын ажлын инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах 47/14 дугаар зургийн даалгаврыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар ба*******гаажуулж, Нийслэлийн Засаг даргын зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч даргаас зөвшөөрөл олгогдсон.

Нийслэлийн засаг даргын 2014 оны  04 дүгээр сарын 03-ны өдрийн А/228 дугаар захирамжийн 1.15-д дээрх газарт авто замын зориулалтаар газар эзэмших эрхийг Гудамж төсөлд олгосон байна.

Үүний дагуу уг авто замын инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ”-г 2014 онд “Г******* *******” ХХК-тай байгуулан, зураг төслийг боловсруулан, эрх бүхий төрийн байгууллагуудтай зөвшилцөж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга ба*******ж, 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Барилга хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөр магадлал  хийгдэж ба*******гаажсан байна. Зураг төслийн дагуу уг авто зам барилгын ажил гүйцэтгэх С-ГТ-Б/2016-17  дугаартай гэрээг “Ц*******” ХХК, “******* *******” ХХК-ийн түншлэлтэй 2016 оны 01 дүгээр 25-ны өдөр байгуулан, замын ажил 5 хувьтай, гүүрийн ажил 50 хувьтай явагдаж байсан боловч 2016 онд санхүүжилтээс шалтгаалан зогссон.

Дээрх авто замын барилгын ажил нь Үйлдвэрчний гудамжийг Москва хорооллын арын далангаар явуулж Өнөр хорооллын 33 дугаар байрны арын замтай холбох 1 км авто зам, Т хэлбэрийн дам нуруутай төмөр бетон 2 гүүр бүхий авто зам буюу Улаанбаатар хотын баруун чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх, Энхтайваны өргөн чөлөөний авто замын ачааллыг бууруулах, нийтийн эрх ашигт нийцсэн чухал ач холбогдолтой, үр өгөөжтэй зам болно. 

Хэрэв нэхэмжлэгч Ш.С гийн шаардсанаар нэхэмжлэгч *******ын эзэмшлийн газарт холбогдох хэсгийн зургийн даалгавар, зургийг өөрчлөх, хүчингүй болгох нөхцөлд уг авто замыг барих ажил бүхэлдээ хэрэгжих боломжгүй болох бөгөөд илүү их газар чөлөөлөлт гарах юм. Иймд нэхэмжлэгч *******ын эзэмшлийн газарт холбогдох хэсгийн зургийн даалгавар, зураг төслийг өөрчлөх боломжгүй тул 

иргэн Ш.С гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “С ХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ “С ХК нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг орших нэгж *******барын 1843/0130 дугаар бүхий газрыг нийслэлийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 243 дугаар захирамжийн дагуу эзэмшдэг бөгөөд тус компанийн эзэмшил газрыг ертөнцийн зүгээр чанх хойд *******аар төмөр зам болон үерийн хамгаалалтын далан суваг байрладаг.

Манай компанийн эзэмшлийн газар болон үерийн хамгаалалтын далан сувгийн захын ирмэг хооронд орших төмөр зам бүхий хэсэгт Ш.С д нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаар захирамжаар газар олгосон бөгөөд Ш.С д олгосон газар нь хамгаалалтын далан сувгийн захын ирмэгээс 1-2 метрийн зайтай, төмөр зам дээр байрлаж байгаа нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7, 17.14-д заасныг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 102 дугаар тогтоолын хавсралтын 2.2 дахь хэсэгт “Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурвасыг барилга байгууламж, далан сувгийн гадаад ирмэгээс гадагш 10 метр, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын тэнхлэгээс 5 метр зайтай байхаар тогтооно гэж заасныг, мөн Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтад “Төмөр замын зурвас гэж төмөр замын шугамын дагуух технологийн онцлог үйл ажиллагааг явуулах, тээврийн аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий газрыг”, 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт “Төмөр замын зурвас газарт энэ хуулийн дагуу тогтоосон дэглэмд зааснаас бусад ажил, үйлчилгээ эрхлэхийг хориглоно” гэж, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 82 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Төмөр замын аюултай бүс, төмөр замын зурвас газар, аюулгүйн бүсэд төмөр замын болон бусад объект байрлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, нэвтрэх журам”-ын 5 дугаар бүлэгт “Төмөр замын тээврийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг төмөр замын аюултай бүс дотор ажил үйлчилгээ эрхлэхийг хориглоно” гэж тус тус заасныг ноцтой зөрчиж байгаа юм.

Үүнээс гадна манай компанийн стратегийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэр нь улсын онцгой объект төдийгүй, тус үйлдвэрийн хөргөлтийн нэгдсэн системийн аммиак хадгалалтын бүс нь үйлдвэрийн хойд хэсэгт буюу дээрх хууль зөрчин газар олгосон Ш.С гийн эзэмшил газартай хил залган оршиж байгаа нь болзошгүй аюул, эрсдэлийг мөн дагуулж байна.

Иймд нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/375 дугаар захирамжийг үндэслэл бүхий байна гэж үзэж байх тул Ш.С гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзээд хариуцагч нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас дахин шинэ акт гарах хүртэл маргаан бүхий захиргааны актуудыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.С нь нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/375 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, мөн 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/228 тоот захирамжийн 1.15 дахь хэсэг, Зураг төсөл боловсруулах зургийн даалгавар (47/14 дүгээр), Авто замын инженерийн нарийвчилсан Ажлын зургийн Ш.С гийн эзэмшил газарт холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодорхойлсны дагуу энэ шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно.

Өмнө нь нэхэмжлэгч Ш.С хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Нийслэлийн Засаг даргад холбогдуулан контор, авто засварын үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой газрыг миний урьд эзэмшиж байсан газрын хэмжээгээр өөр газар олгож өгөхийг даалгах, мөн нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан шинээр олгох газарт барилгын зураг ба*******ж өгөхийг даалгах, эсвэл Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшиж байсан газрын байршилд тохирсон барилгын зургийг ба*******ж өгөхийг даалгах” гэж шаардлагаа нэмэгдүүлсэн байх ба 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд дээрх шаардлагаасаа татгалзаж, дэмжихгүй байгаа тухайгаа илэрхийлж байсан байна.

Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 196 дугаар тогтоол, Сангийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 16 дугаар  тушаалуудаар  Гудамж төслийн нэгжийг татан буулгаж, Хөгжлийн хөтөч, дэд бүтэц төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулсан байх бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Гудамж төслийн нэгжийн эрх залгамжлагчаар Хөгжлийн хөтөч, дэд бүтэц төслийг сольж оролцуулсан болно.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “С ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцох эрхээр хангасан бөгөөд тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд тэрээр шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Анх нийслэлийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 476 дугаар  захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах 968 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар Г.Батбаярт эзэмшүүлсэн байх бөгөөд улмаар нийслэлийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 220 дугаар  захирамжаар эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, авто машины засвар, үйлчилгээний барилга барих зөвшөөрлийг Г.Батбаярт олгожээ.

Иргэн Г.Б-аас дээрх газрыг эзэмших эрхээ Ш.С д шилжүүлэх хүсэлтийг гаргасны дагуу нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаар  захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг  дэвсгэрт байрлах 968 м2 газрыг 5 жилийн хугацаатай, үйлчилгээний зориулалтаар  эзэмших эрхийг Ш.С д нэр шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”  байгуулж, 01 дүгээр сарын 31-ний өдөр “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх”-ийн 0348997 дугаартай гэрчилгээ  олгосон байна.  

Ийнхүү газар эзэмших эрхийг /эрхийн гэрчилгээ/ шилжүүлэх, шилжүүлэн авах ажиллагаа Г.Батбаяр, нэхэмжлэгч Ш.С нарын хооронд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу явагдсан бөгөөд Ш.С нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасны дагуу газрыг эзэмшиж байсан.

1. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/228 тоот захирамжийн 1.15 дахь хэсэг, Зураг төсөл боловсруулах зургийн даалгавар (47/14 дүгээр), Авто замын инженерийн нарийвчилсан Ажлын зургийн Ш.С гийн эзэмшил газарт холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах шаардлагуудын тухайд:

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас (хуучин нэрээр) 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Өнөр хорооллын 33 дугаар байрны арын замыг Москва хорооллын арын далангаар явуулж Толгойтын авто замтай нийлүүлэх авто замын барилгын ажлын инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах зургийн даалгавар”-ыг (47/14 дүгээр) ба*******ж, улмаар Техникийн зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн  хурлаар Гудамж төслийн нэгжид (хуучин нэрээр) авто замын зориулалтаар Өнөр хорооллын 33 дугаар байрны арын замыг Москва хорооллын арын далангаар явуулж, Толгойтын замтай нийлүүлэх 2.16 км замын трассыг хэлэлцэн шийдвэрлэсний дагуу нийслэлийн Засаг дарга 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/228 дугаар захирамжийн 1.15 дахь заалтаар “Өнөр хорооллын гудамжнаас баруун тийш Москва хорооллын хойд *******аар Толгойт голын далан дагуу Толгойтын гудамж хүртэл шинээр барих 2.16 км авто замд зориулан 2.84 га газар”-ыг эзэмших эрхийг 5 жилийн хугацаатай гуравдагч этгээд Гудамж төслийн нэгжид олгожээ. 

Мөн оны 4 дүгээр сард Гудамж төслийн нэгжийн захиалгаар “Үйлдвэрчний гудамжийг Москва хорооллын арын далангаар явуулж Өнөр хорооллын 33 дугаар байрны арын замтай холбох 1 км авто замын инженерийн нарийвчилсан зураг төсөл”-ийг  (цаашид Ажлын зураг гэх) “Г******* *******” ХХК боловсруулсныг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга ба*******ж, 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Барилга хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийгдэж ба*******гаажсан байна. 

Нэхэмжлэгч Ш.С нь хуулийн дагуу эзэмшиж буй газар дээрээ зориулалтын дагуу контор, авто засвар, үйлчилгээний барилга барихаар төлөвлөж, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ТЗХ-07/303 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулж, Ус сувгийн удирдах газраас 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 357/13, “У*******” ХК-иас 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 0251/2014, “У*******” ХК-иас 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 24/2014 дүгээр, “М*******” ТӨК-иас 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ТН-В191/2014 дүгээр барилга барихад шаардагдах техникийн нөхцөлүүдийг тус тус гаргуулан, барилга барих хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэх зэргээр хөрөнгө хүч, цаг хугацаа зарцуулсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар  тогтоогдож байна.

Ингээд барилгын ажлын эхний шатны ажил болох дээрх баримт бичгүүдийг бүрдүүлэн авч барилгын ажлаа эхлэх гэтэл түүний эзэмшил 968 м2 газрын 575.6 м2 газартай нь давхцуулан Үйлдвэрчний гудамжийг Москва хорооллын арын далангаар явуулж Өнөр хорооллын 33 дугаар байрны арын замтай холбох 1 км авто замын инженерийн нарийвчилсан Ажлын зургийг батлан, нийслэлийн Засаг дарга 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/228 дугаар захирамжийн 1.15 дахь заалтаар Гудамж төслийн нэгжид  газар эзэмших эрх олгосон болохыг мэдсэн байна. 

Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар болон Гудамж төслийн нэгж нь дээрх Ажлын зураг боловсруулах, төлөвлөж буй авто замын трассыг батлах явцдаа тухайн авто замын трасст орж байгаа газрыг хэрхэн чөлөөлөх *******аар нэхэмжлэгч Ш.С д урьдчилан мэдэгдэж зөвшилцөөгүй, хэлэлцэн тохиролцолгүй түүний эзэмшил газрын 575.6 м2 газартай давхцуулан  Гудамж төслийн нэгжид газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. 

Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно”, 42.2-т “Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана”, 42.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна” гэж заажээ. 

Хуулийн дээрх заалтаас үзэхэд захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хөндсөн шийдвэр гаргахаас өмнө нөхцөл байдлыг сайтар судалж, тухайн авто замын трасст өртөж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай зөвшилцөх замаар газрыг чөлөөлөх, эсхүл газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах *******аар газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцох үүрэгтэй байжээ.

Гэтэл захиргааны байгууллага нь энэхүү үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй буруутай байна. Учир нь, захиргааны байгууллага нь төлөвлөж буй авто замын трасст бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газар давхцаж буй эсэхийг судалж тогтоох, газар эзэмшигч, ашиглагчтай харилцан зөвшилцөх, түүний газрын эрхийг дордуулахгүйгээр байршлыг өөрчлөн газар олголт хийх, Ш.С гийн авто замын трасст ороогүй 391,6 м2 газрыг эзэмших эрхийг хэвээр үлдээх боломжтой эсэх, эсхүл эзэмшил газрыг бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах зэргээр газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцон газрыг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсний дараа төлөвлөж буй авто замын Ажлын зургийг боловсруулах, замын трассыг батлах, Гудамж төслийн нэгжид газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжтой байжээ. 

Иймд маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгч Ш.С гийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, үр дагавар үүсгэсэн байх тул хариуцагч нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар өөрийн эрх хэмжээний хүрээнд Газрын тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн нөхцөл байдлыг сайтар судалж, Ш.С тай харилцан тохиролцсоны үндсэн дээр авто зам барихад шаардлагатай газрыг төлөвлөх, Ажлын зураг боловсруулах зэргээр дахин шинээр захиргааны акт гаргах ёстой тул уг актыг гар******* нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/228 тоот захирамжийн 1.15 дахь хэсэг, Зураг төсөл боловсруулах зургийн даалгавар (47/14 дүгээр), Авто замын инженерийн нарийвчилсан Ажлын зургийн Ш.С гийн эзэмшил газарт холбогдох хэсгүүдийг тус тус түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасны дагуу шүүх гаргасан шийдвэрээ биелүүлэх арга, журам, хугацааг тодорхойлох нь зүйтэй гэж үзсэн ба өөрөөр хэлбэл хариуцагч нар нь Газрын тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд болон холбогдох журамд нийцүүлэн шийдвэрээ гаргах боломжит хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сар гэж үзэн, энэ хугацааны дотор зохих шийдвэрийг гаргасан байхыг нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус даалгаж шийдвэрлэлээ.

2. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/375 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нийслэлийн Засаг дарга 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/228 дугаар захирамжийн 1.15 дахь заалтаар Гудамж төслийн нэгжид шинээр барих авто замд зориулан газар олгохдоо нэхэмжлэгч Ш.С гийн эзэмших 968 м2 газрын 575.6 м2 газартай нь давхцуулан олгосон байсан тул тэрээр нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Өмчийн харилцааны газар болон Ерөнхий төлөвлөгөөний газар, Гудамж төслийн нэгжид “түүний эзэмшил газрыг дайруулахгүйгээр авто зам барих, эзэмшил газрын нөхцөл байдлыг дордуулахгүйгээр газрын байршлыг шилжүүлэх, ижил *******бай бүхий газраар солих” тухай хүсэлтийг удаа дараа гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар  тогтоогдож байна. 

Гэтэл Гудамж төслийн нэгжээс 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 134 дүгээр  албан бичгээр “...иргэн Ш.С тай зөвшилцөлд хүрээгүй тул авто замын трасст орсон газрыг хүчингүй болгуулах” саналыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлжээ.

Улмаар хариуцагч нийслэлийн Засаг дарга нь 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/375 дугаар захирамжаар “Ш.С гийн эзэмшил газар бохир усны шугам болон үерийн далан, түүний хамгаалалтын бүсэд байрласан нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7, 17.14 дэх хэсгүүдийг зөрчсөн тул нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаар захирамжийн иргэн Ш.С д холбогдох хэсгийг хүчингүй” болгосон байна. 

Нэхэмжлэгч Ш.С нь захиргааны байгууллагуудад хандан өөрийнх нь эзэмшил газартай давхцуулан газар олгосон шийдвэрээ эргэн харж, давхцалыг арилгаж өгөхийг хүссэн гомдол гаргасан байхад хариуцагчаас түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэр гаргаж байгаа нь Газрын тухай хуульд нийцэхгүй, хууль бус болжээ.

Түүнчлэн Ш.С гийн эзэмших эрх бүхий 968 м2 газрын 575.6 м2 газар нь Гудамж төслийн нэгжид олгосон газартай давхцалтай байхад түүний газар эзэмших эрхийг бүхэлд нь (үлдэх 391.6 м2 газрыг хамтатган) хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. 

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 дахь хэсэгт “Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна”, 17.14 дэх хэсэгт “Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно” гэж заасны дагуу бохирын ус татан зайлуулах шугамын ойролцоо барилга байгууламж барьж болохгүй *******аар хуульчилсан байх бөгөөд харин хэн нэгэн этгээдийн газар эзэмших эрхийг хязгаарлаагүй байна. 

Хэдийгээр Ш.С гийн эзэмшил газар нь бохирын шугамын хоолой байгаа газартай давхцалтай байгаа ч барихаар төлөвлөгдсөн барилга нь уг бохирын шугамаас зайтай төлөвлөгдсөн нь нийслэлийн ерөнхий Төлөвлөгөөний газрын Хот байгуулалтын мэдээллийн менежментийн системийн зургаар тогтоогдож байхаас гадна Ус сувгийн удирдах газраас Ш.С гийн барихаар төлөвлөсөн барилгад 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 357/13 дугаар техникийн нөхцөл олгосон нь маргаан бүхий захиргааны актыг үндэслэлгүй болохыг харуулж байна. 

Түүнчлэн анх нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/37 дугаар  захирамжаар Ш.С д газар эзэмших эрх олгохдоо 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7, 17.14 дэх хэсэгт заасантай нийцэж буй эсэхийг нягтлан шалгаж, Ш.С д газар олгохоос татгалзах эрхтэй байсан атлаа ийм ажиллагаа явуулаагүй уг газрыг эзэмших эрхийг олгосон нь иргэний буруутай үйл ажиллагаа биш юм.

Учир нь, тухайн үед буюу 2012 онд Газрын алба болон нийслэлийн Засаг дарга нараас ажлаа зохих ёсоор хийж, дээрх үндэслэлээр газар эзэмшүүлэхээс татгалзсан бол нэхэмжлэгч өөр газар сонгож газар эзэмших хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх, улмаар бусдын адил барилга байгууламж барих эрхээ эдлэх боломжтой байсан ба одоо нийслэлийн Засаг дарга түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь иргэнд илтэд хохиролтой байдал үүсгэсэн, захиргааны байгууллагын өөрийнх нь буруутай үйл ажиллагаа байна.

Иймд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэл, тохиолдол бий болоогүй байхад Ш.С гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн Засаг дарга 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/375 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.11 дэх заалтад заасныг тус тус удирдлага ТОГТООХ нь:

 

1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7, 17.14, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/375 дугаар захирамжийг хүчингүй болгож, хариуцагч нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас хэргийн нөхцөл байдлыг судалж шинэ акт гарах хүртэл нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/228 тоот захирамжийн 1.15 дахь хэсэг, Зураг төсөл боловсруулах зургийн даалгавар (47/14 дүгээр), Авто замын инженерийн нарийвчилсан Ажлын зургийн Ш.С гийн эзэмшил газарт холбогдох хэсгүүдийг тус тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан нөхцөл байдлыг сайтар судалж, нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр түүний газар эзэмших эрхийг хохироохгүйгээр авто зам барихад шаардлагатай газрыг төлөвлөх, зөвшилцөх замаар газрыг чөлөөлөх, эсхүл газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах *******аар газар эзэмшигч Ш.С тай урьдчилан тохиролцон зохих захиргааны акт гарсны дараа гуравдагч этгээд Хөгжлийн хөтөч, дэд бүтэц төслийн газар эзэмших асуудлыг шийдвэрлэх замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон зургаан сарын хугацаанд хариуцагч нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас шинэ актыг гаргаагүй тохиолдолд нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/228 тоот захирамжийн 1.15 дахь хэсэг, Зураг төсөл боловсруулах зургийн даалгавар (47/14 дүгээр), Авто замын инженерийн нарийвчилсан Ажлын зургийн Ш.С гийн эзэмшил газарт холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас тус бүр 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.С д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ЦЭЦЭГМАА

ШҮҮГЧ                                                          М.БАТЗОРИГ

     ШҮҮГЧ                                                          Ц.САЙХАНТУЯА