Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 295

 

 

 

2016 оны 05 сарын 13 өдөр     Дугаар 156/ШШ2016/00295
    Хэнтий аймаг

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 
Хэргийн индекс: 156/2016/00372/И
 
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
 
            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй, 

    Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багт оршин суух Жавийн Уламбаярыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн хошууч А.Отгонжаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Уламбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов. 
 
ТОДОРХОЙЛОХ НЬ:
 
     Нэхэмжлэгч  Хэнтий аймгийн Цагдаагийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Эрхэлсэн тодорхой ажилгүй Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багийн иргэн Ж.Уламбаяр нь Согтуурах, мансуурах донтой өвчтэй нь мэргэжлийн эмчийн үзлэг болон сэтгэцийн эмчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа тул захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү  гэжээ. /хх-ийн 1х/
 
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргал нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Ж.Уламбаяр нь Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багт оршин суудаг. Архинд донтох өвчний 2 дугаар зэрэгтэй болох нь тогтоогдож байгаа. Мөн засаг дарга Н.Алтангэрэл  гэр орон ахуйн хүрээнд архидан согтуурдаг гэсэн тодорхойлолт, Ж.Уламбаярын өөрийн би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг нь үнэн. Би найз нөхөдтэйгөө нийлж архи уудаг. Би архи уудаг болоод 20 гаран жил болж байна. 1997 оноос хойш уудаг болсон юм гэсэн тайлбар, зөрчлөөр нь авч үзвэл нийт 2014 оны байдлаар 3 удаа саатуулагдсан, 1 удаа торгуулийн арга хэмжээ авагдсан байсан. 

Иймд Ж.Уламбаярыг  архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Уламбаяр нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би байнга архи уугаад байдаггүй. Хааяа л архи уудаг. Би албадан эмчилгээнд явмааргүй байн гэв. 

Шүүх хуралдаан дээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ НЬ:

             Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газар нь Жавийн Уламбаярт холбогдуулан архины албадан эмчилгээ хийлгүүлэхээр  шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 

            Хэдийгээр Ж.Уламбаяр нь архинд донтох өвчний 2 дугаар зэрэгтэй болох нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон хэдий ч тэрээр 2014 оны 2 дугаар сараас хойш ямар нэг зөрчил гаргаж албадан саатуулагдаагүй, засралын байдалтай байгаа учраас энэ удаа түүнийг албадан эмчилгээнд хамруулах шаардлагагүй гэж үзэв

    Иймд нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон
                                      
ТОГТООХ НЬ:
1. Хэнтий аймгийн цагдаагийн газрын нэхэмжлэлтэй Жавийн Уламбаярыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 
2 Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР